Saturday, June 29, 2013

Парламентын бус намуудын уулзалтууд

Парламентын бус намуудын (ПБН) уулзалт бол сонирхолтой арга хэмжээ билээ. МНН-аас санаачлан, голлон зохион байгуулж, мөн бусад намуудтай хамтран зохион байгуулалцаж ирсэн энэ уулзалтаас өөр, нам хоорондын байнгын арга хэмжээ Монголд үгүй юм.
ПБН-уудын 3-р сарын уулзалт “Цөмийн хөнөөл” сэдвээр болсон. Гол илтгэгч нь МНН-ын ЕНБД Ч.Мөнхбаяр байв. Намууд үндсэндээ цөмийн эсрэг байр суурьтай байв. Уулзалт дээр Цөмийн энергийн газрынхан ирснээр сонирхолтой мэтгэлцээн өрнөсөн. 4-р сарын уулзалт зохион байгуулна гэсэн нэгэн намын үйл ажиллагаанаас болж тасалдсан.


Парламентын бус намуудын цөмийн эсрэг сэдэвт уулзалт


5-р сарын уулзалт Үндсэн хууль болон бусад хуулиудын шинэчлэлийн асуудлаар болов. Гол илтгэгч нь УИХ-ын дэд дарга Л.Цог байлаа. ПБН-уудын уузалтын түүхэнд хамгийн олон намын төлөөлөл ирсэн уулзалт болов. Мөн МАХН-ын төлөөлөл ажиглагчаар оролцсон. Энэ уулзалтын дүнд ПБН-ууд Үндсэн хуулийн асуудлаар УИХ-д хамтран шаардлага тавих болсон, түүнийгээ хэрэгжүүлсэн ч юм.

 МНН-ын дарга О.Бум-Ялагч, ЕНБД Ч.Мөнхбаяр

Намуудын уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Цог оролцов


Харин 6-р сарын уулзалт Ерөнхийлөгчийн сонгуулийн сэдвээр болох гэж байтал Сонгуулийн ерөнхий хорооноос хориг тавьсан нь харамсалтай.

No comments: