Saturday, June 29, 2013

Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд

МНН ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-тай Санамж бичгийг ЕНБД-ын төвшинд байгуулав. Цөмийн эсрэг, шударга сонгууль, Үндсэн хуульд нийцсэн хууль-эрхзүйн төлөө хамтран ажиллана гэсэн гол санаануудтай байв. Энэ нь удалгүй МАН, МНН, ЭОНН, ЭЧХН гэсэн 4 намын байгуулсан, МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжин хамтран ажиллах Гэрээний үндэс суурь болсон юм.

МНН-ын ЕНБД Ч.Мөнхбаяр, МАН-ын ЕНБД Г.Занданшатар

МНН, МАН хамтран ажиллах санамж бичиг байгуулав


Дөрвөн намын гэрээ байгуулав

МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МНН-ын ЕНБД Ч.Мөнхбаяр


МНН-ынхан “Аваргыг дэмжих 10 учир” тайлбар, “Цэвэр сонгуулийг эрхэмлэе!” уриалга гаргах, нийтлэл бэлтгэх, сурталчилгааны уулзалтуудад дэмжин оролцох, ТББ-уудтай ажиллах, сурталчилгаа хийх зэргээр олон чиглэлийн тодорхой ажлуудыг хийсэн болно. Нэгэн үе МНН-ын дарга, ЕНБД-ыг Б.Бат-Эрдэнэ аваргын гол дэмжигчид гэж үзэн сурталчилгааны зурмал плакатад оруулсан тохиолдол ч гарав.

СХД-т болсон уулзалт дээр

МНН "Аваргыг дэмжих 10 учир"-аа толилуулав

БЗД-т болсон уулзалт дээр

МНН-ынхаа байр суурийг танилцуулж байна

Б.Бат-Эрдэнэ, Ч.Мөнхбаяр

Б.Бат-Эрдэнэ, Ч.Мөнхбаяр

Сонгуулийн үеэр Б.Бат-Эрдэнийг дэмжигчид ийм плакат түгээж байв

No comments: