Saturday, June 29, 2013

Монгол туургатны асуудлаар ажиллав

Өмнөд монголчуудын хүний эрхийг хамгаалах асуудал 2011 онд идэвхжиж, дараа нь идэвх буурсан ч янз бүрийн хэмжээгээр тасалдалгүй оршсоор ирлээ.
Үүний нэгэн жишээ нь малчин Мэргэний дурсгалыг хүндэтгэх цуглаан 3 дахь жилдээ болов. Анхны цуглаан өргөн бүрэлдэхүүнтэйгээр БНХАУ-ын ЭСЯ-ны дэргэд болсон. Үүний дараа эрүүгийн хэрэг үүсэж байгаад хэрэгсэхгүй болж байв. Дараагийн цуглааныг зөвшөөрсөн байснаа, Хятадын том албан тушаалтан ирэх болсон тул гэнэт “зөвшөөрөөгүй” гэж мэдэгдэж, цуглааныг үймүүлж, гол зохион байгуулагчийг хоёр өдөр янз бүрийн цагаар, бусад зохион байгуулагчдыг нэг өдөр олон цагаар хуурч саатуулж, хэрэг бүртгэлд оруулан байцааж байв.
Энэ жилийн цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулахыг зөвшөөрсөн сайн талтай ч (Өмнөд Монголын холбоотой цуглааныг анх зөвшөөрсөн хэрэг болов уу), мод тарих талаарх томоохон өдөрлөгтэй давхцуулан зөвшөөрөл олгож, өдөрлөгийн тайзны дуу чимээ нүргэлэн, их саад учруулж байлаа. Гэвч цуглаанаа зохих хэмжээний амжилттайгаар зохион байгууллаа.





Өмнөд монгол гаралтай, 2012.5.7-нд баривчлагдан, асар хүнд бэрх нөхцөлд хоригдож ирсэн төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэх хуурамч хэргийн ганц холбогдогч О.Цэнгэл өлсгөлөн зарлав. Энэ асуудлаар монгол туургатны идэвхтнүүд ажил зохион байгуулж, нийгмийн анхаарлыг татаж чадав. Хэвлэлийн хурал зохион байгуулагдсаны дараа, холбогдох албан тушаалтнууд ямар ч гэсэн “батлан даалтад” гаргана гэж дуугарав. Хилийн чанадад ч анхаарал татлаа.






Гэвч байдал төдийлөн өөрчлөгдөхгүй байсан тул, гэм зэмгүй О.Цэнгэлийн амь насанд зовнисон идэвхтнүүд 2013.6.28-нд ахин хэвлэлийн хурал зохион байгууллаа. Үүний дараа О.Цэнгэлийг батлан даалтад гаргасан болно.


Японд гардаг “Миний нутаг” сэтгүүлд “Монгол дахь өмнөд монголчуудын хүний эрхийн зөрчигдлөөс” үгүүлэл маань монгол бичгээр болон, япон хэлээр нийтлэгдлээ.



Зовж зүдэрсэн хазара түмний эрхийг анхаарах асуудал үргэлжилсээр. Радиод хазара-нарын тухай том ярилцлага өглөө. Нөхдийн хамт, хазара нөхөдтэй уулзаж хэлэлцсээр.


No comments: