Saturday, June 20, 2009

Монгол оронд монголчууд руугаа улангасан дайрдаг адгийн шааруудын нацизм дэлгэрлээ


Гэтэл 3-р Рейхэд герман цусаа хүндэтгэнэ хэмээн
эрлийзүүдэд тэгш эрх олгож байжээ


Монгол оронд маань яс үндсийн сэдвээр гоочилж чичилдэг тун ч муухай “нацизм” дэлгэрч, төрийн бодлого, түмний шүтлэг мэт болох нь ээ. Энэхүү, улс түмнийхээ эсрэг өдөөсөн үзэгдлийг адгийн шааруудын “нацизм” л гэмээр байна. Учир нь, өөр улсын нацистууд бусад үндэстний эсрэг ханддаг бол, адгийн шаар “нацистууд” маань өөрийнхөө үндэстний эсрэг ханддаг.
Саяын сонгуулийн үеэр нэр дэвшигчийг захчин хэмээн нүд үзүүрлэсэн нь нэгэн жишээ. Монгол улсын маань цөөнх ястнууд хүн биш юм уу? Бас Шинжаанаас ирсэн гэж дайрч давшиллаа. Хилийн чанадын олон сая монголчууд хүн биш, хог болох нь ээ.
Адгийн шаарууд өөрөөс нь илүү гарсан хэнийг ч хужаа луухаан хэмээн солиорч, ямар ч ял зэмгүй хийрхэж байдаг нь энгийн үзэгдэл болсон. Гэтэл, угсаатны сэдвээр ялгаварлан гадуурхах гээч нь маш ноцтой үр дагавартай, хүнд гэмт хэрэг мөөн. Зарим улсад ийм хэрэг үйлдэгчийг цаазаар авдаг байна.
Үндэсний төлөө санаа зовсон дүр үзүүлэвч, өөрийн өгөр арьсны төлөө л улс үндэстнээ хагалан бутаргах, тогтвортой байдлыг нь алдагдуулах, бусад улс үндэстэнтэй эвдрэлцүүлэх балаг тарьж явагсдыг хатуу чангаар гэсгээн цээрлүүлэх цаг болсоон.
Монголоо ойшоохгүй, мэдэхгүй, харьд худалдагдсан ч тоохгүй, худалдахаас ч буцахгүй явдал хавтгайрсан манайд монгол хүнээ захчин, хужаа гэхчлэн ад үзэж, алахаас буцахгүй галзуурах болсон нь олныг хамарсан сэтгэцийн өвчний шинж үү, эсвэл гахай нохойн шинэ ханиад уу?
Монгол улс үндэстнийг мөхөөх гэсэн хорт бодлогын л нэг хэсэг буй заа. Үндэстний үзлээр (өөрөө хэлбэл завхралаар нь, завхайрлаар нь) “нь” үндэстнийг хөнөөнө гэдэг ээ мөн айхавтар хорон санаа аж дээ.
Даян дэлхийн түүхэнд гараагүй үндсэрхэг гэгдсэн Германы нацист дэглэм ч герман цустнууддаа манай тэнэг “нацизмыг” бодвол хавьгүй эрүүлээр ханддаг байжээ.
Израилийн “Вести” сонинд гарсан дорхи өгүүллийг харцгаая:

Гитлерийн армид 150 мянган еврей цэрэг,
офицер байлдаж байв


Гуравдугаар рейхэд “мишлинге” гэсэн нэр томъёоллоор арий үндэстэн арий бус үндэстний дундаас гарсан хүмүүсийг нэрлэж байв. 1935 онд батлагдсан герман үндэстний хуулиар мишлингенарыг нэгдүгээр үеийн буюу эцэг, эхийн нэг нь еврей, хоёрдугаар үеийн буюу өвөө, эмээгийн нэг нь еврей гэж ангилах болсон ч хэдэн мянган мишлинге нар нацист дэглэмийн үед амар тайван амьдарч байлаа. Тэд ердийн журмаар цэрэгт татагдан вермахт буюу Германы зэвсэгт хүчин, люфтваффе буюу нисэх хүчин, кригсмаринд буюу тэнгисийн хүчинд алба хааж, зарим нь дээд офицерийн бүрэлдэхүүнд багтан генерал цол авч, хороо дивиз арми командалж байв. Эндээс зуугаад мишлинге нацист дэглэмийн өмнө хүндтэй гавьяа байгуулагсдад олгодог эр зоригийн төлөө төмөр загалмайгаар шагнагдсан байна. Түүгээр ч үл барам хорин цэрэг, офицер гуравдугаар рейхийн цэргийн дээд шагнал болох рыцарийн загалмайгаар шагнагдаж байжээ.
Нацистуудын удаан хугацааны турш сурталчилж байсан зурагт хуудсан дээрх дуулга өмссөн хөх нүдтэй, шаргал үстэй цэргийн зургийн доор “Төгс төгөлдөр герман цэрэг” гэсэн бичиг байдаг байв. Тэрхүү төгс төгөлдөр арий цэрэг бол вермахтын Вернер Гольдберг гэгч еврей эцэгтэй хүн байжээ. Түүнчлэн вермахтын хошууч Роберт Борхардт гэгч 1941 оны зун танкийн дайралтаар Зөвлөлтийн фронтыг сэтэлсэн учир рыцарийн загапмайгаар шагнажээ. 1983 онд тэрбээр нас барахынхаа өмнө Германы сурагчдад “Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы талд байлдаж байсан ихэнх еврей ба хагас еврей нар армидаа алба хааж эх орноо шударгаар хамгаалах ёстой гэж үздэг байсан” гэж ярьдаг байжээ.
Галаха еврей (галаха-еврейн ёсны хуулийн дагуу еврей эхээс төрөгсөдийг еврейгээр тооцох) хурандаа Вальтер Холландерт Гитлер өөрөө түүнийг арий үндэстэн мөн гэсэн хувийн үнэмлэх гардуулж байв. Ийм үнэмлэхийг олон арван дээд тушаалын эрлийз офицеруудад Гитлер гарын үсгээ зуран батламжилж өгсөн байдаг. Холландер дайны жилүүдэд I, II зэргийн төмөр загалмай мөн маш ховор олгогддог Германы алтан загалмай тэмдгээр шагнагдаж байв. 1943 онд Курскийн цүлхэнд болсон тулалдаанд түүний удирдсан танк эсэргүүцэх бригад оросын 21 танкийг устгасны төлөө рыцарийн загалмай одонгоор шагнагджээ.


Төмөр загалмай одонгоор шагнуулсан нэг цэрэг фронтоос ирж Заксенхаузены концлагерьт хоригдож байсан еврей эцгээ эргэхээр очиход тэнд байсан СС-ийн офицер “Чиний дүрэмт хувцсан дээрх шагнал байгаагүй бол…” гэж уулга алдсан гэдэг.
1944 оны нэгдүгээр сард вермахтын боловсон хүчнээс гаргасан нууц жагсаалтад 77 еврейн эрлийз ба еврей эхнэртэй дээд тушаалын офицер, генералуудын нэрсийг гаргасан байна. Эдгээр 77 офицер бүгд Гитлерийн гарын үсэгтэй, жинхэнэ цэвэр цусны арий мөн гэсэн тодорхойлолт батламжтай хувийн үнэмлэхтэй байжээ. Эдгээр жагсаалтад 23 хурандаа, таван хошууч генерал, найман дэслэгч генерал, хоёр хурандаа генерал багтжээ.
Энэ жагсаалтад орох хүний нэг бол Гитлерийн дотны хүн болох гестапо, эрүүгийн цагдаа, тагнуул, сөрөх тагнуулыг хянадаг РСХА-ийн тэргүүн Рейнхард Гейдрих багтаж байв. Гейдрих 1904 онд Лейпциг хотноо консерваторийн захирлын гэр төржээ.
‘Нуугдмал еврейн” өөр нэг сонгодог жишээ бол гуравдугаар рейхийн нисэх хүчний фельдмаршал Эрхард Мильх юм. Түүний эцэг нь еврей, эм найруулагч байжээ. Еврей гарлаасаа болоод тэрбээр кайзерийн цэргийн сургуульд орж чадаагүй байна. Гэтэл тэр үед дэлхийн I дайн дэгдэж Мильх нисэх хүчний алдарт асс нисэгч Рихтгоффены дивизэд алба хаах болжээ. Тэр үедээ тэрбээр Герингтэй танилцсан байна. 1929 онд Үндэстний агаарын тээврийн ерөнхий захирал болон, нацистуудын толгойлогчдыг үнэгүй зөөдөг болов. Төрийн эрхэнд гарсан нацистууд түүний тусыг мартсангүй бөгөөд тэрний тухай албан ёсны баримтад дурдахдаа арий гэжээ.
Вермахтын ихэнх ахмад дайчид “Бид цэрэгт татагдахдаа өөрсдийгөө еврей гэж үздэггүй байсан” гэж дурддаг байсан ч тэд гарал үүслийнхээ “дутагдлыг” нөхөхийн тулд гурав дахин их зүтгэлтэйгээр байлдаж эх оронч, хатуужилтай цэрэг болохоо баталдаг байжээ. Гуравдугаар рейхид үнэнчээр зүтгэж байсан еврей, хагас еврей нарын хувь заяа ийм ажгуу”

Дээрх өгүүлэл бол Браен Марк Ригг-ийн “Гитлерийн еврей цэргүүд” ном гарсантай холбоотой юм. Уг номонд, еврейг бүрмөсөн устгах хүртлээ үзэн ядсан нацист дэглэм еврейн эрлийзүүдэд тайвнаар ханддаг байсан хачирхалтай гэмээр үзэгдлийн тухай өгүүлжээ.
Еврейн эрлийз буюу мишлинге-д дээш нь дэвшүүлэхэд хязгаар тогтоох тухай тушаал шийдвэрүүд гарсан боловч, тэр нь амьдрал дээр төдийлөн хэрэгжээгүй аж. Учир нь, хийрхэгч нарыг бодвол, энгийн ард олон нь еврей нарт хэвийн байдлаар ханддаг хэвээр байв. Дэлхийн II дайн дуустал германчууд еврей нарыг аймаглан хөнөөсөн холокост зэрэг харгислалын тухай мэддэггүй байсан юм. Яг л Сталины харгислалыг соцлагерийнхан мэддэггүй байсан шиг.
Харин мишлинге нар чөлөөтэй ахин дэвшсээр байлаа. 1944 оны судалгаанд дурдагдсан 77 мишлинге дээд офицер дээр 60 мишлинге дээд офицерийг нэмж болох нь өдгөө хэдийнэ тодорчээ. Тэдгээрийн дотор фельдмаршал ч бий.
Эхээр нь л еврей хүн гэж тооцох ёсыг галаха гэдэг. Еврейн ёсоор бол жинхэнэ еврей хүн 3-р Рейхэд “жинхэнэ арий” гэсэн тодорхойлолтоор шагнуулаад л явж байдаг байв.
Баруун Германы нэрт удирдагч Хельмут Шмидт 2-р зэргийн мишлинге буюу, еврей өвөөтэй юм. Тэрбээр дэлхийн 2-р дайны үед люфтваффе буюу цэргийн нисэхэд алба хаажээ. Хожим нь Х.Шмидт “Агаарын цэргийн анги бүхэнд 15-20 мишлинге байдаг асан” гэж дурсчээ. Рейхийн агаарын цэргийн жанжин Геринг “Германы төлөө юу хийснээр нь л би герман мөн бишийг нь тодорхойлно. Энэ бол миний л хэрэг” гэж байжээ. Үнэндээ тэр үед люфтваффегийн жинхэнэ командлагч нь еврей эцэгтэй гарамгай зохион байгуулагч Э.Мильх байсан юм.
Й.Геббельс, Х.Химмлер, Р.Хесс, Х.Франк, К.Эйхман, А.Розенберг, Э.фон Манштейн, Э.Мильх, Й.фон Бласковиц, Ф.Штайнер, Ф.Шорнер, В.фон Бломберг, Б.Рогге, П.Ашер, Й.Цукерторт, Х.Вильберг, Г.Хайнрици, К.Филер, П.Блобель, Ф.Шварц, О.Глобочник, Э.Кох, Й.Грохе, А.Майер, Р.Йордан, К.Валь, К.Хирл, Р.Вагнер, В.Боле, А.Форстер, барон Л.фон Мильденштайн зэрэг 3-р Рейхийн төр, цэргийн олон том зүтгэлтнийг мишлинге байсан гэж Польшийн нэгэн сайтад бичсэн байв.
150 мянган вермахтын цэрэг мишлинге... Тэгвэл хүүхэд, эмэгтэй, ахмад настан, ард талд ажиллагч хичнээн мишлинге байв. Саяд дөхөх буй заа.
3-р Рейхийн хууль-эрхзүйн тогтолцоог бүтээгчдийн нэг Вильгелм Штуккарт: “Еврейн эрлийзийг еврей гэж тооцох нь герман цусыг үл хүндэтгэсэн хэрэг болно. Бид герман цусыг хайрлах ёстой” гэжээ. Еврейн эрлийзийг еврей гэж тооцно гэсэн хийрхэгчдэд цохилт өгч, мишлинге нарт бусад германчуудтай бараг адил эрхийг хуулиар олгосон юм. Зарим нэг хязгаарлалт тогтоосныг хэн ч амьдралд хэрэгжүүлэх гээгүй билээ.

ХАРИН БИД МОНГОЛ ЦУСЫГ ХҮНДЭТГЭЖ БАЙГАА ЮУ?!

Ч.Мөнхбаяр

Монголын нийт зохиолчдод хандсан 12 зүйлт уриалга


Энэхүү уриалгыг зохиолчдын их хурал дээр уншина гэж бэлдсэн ч чадаагүй. Учир нь, “нэг хүн өдөрт нэг л удаа санал шүүмжлэл хэлнэ” гэж байсан.
Илтгэлүүдийн дараа, тэдгээрийн талаар үг хэлэх нэрийн хуудсыг аялуулсан. Гэтэл, нэрээ өгсөн хүмүүс “чөлөөт индэр ажиллуулж” эхэлсэн. Үүгээр “чөлөөт индэр”-ийг хаасан. Нэрээ өгөөгүй (үг хэлэх ганц эрхээ чөлөөт санал шүүмжлэлийн цагт үлдээхийн тулд) миний бие уриалгаа цэцэрлэгт уншиж, зохиолчдын халуун талархлыг хүлээсэн билээ. Үүнийгээ дор сийрүүлье:

Сайн байцгаана уу, намайг Ч.Мөнхбаяр гэдэг.

“Монголын нийт зохиолчдод хандсан 12 зүйлт уриалга”-аа та бүхний анхааралд толилуулъя аа.

Би МЗЭ-д элсээд хагас жил боллоо. Надад л лав ач тустай зүйл юу ч мэдэгдсэнгүй. Тэр бүү хэл, 80 жилийн ойн арга хэмжээг мэдэлгүй өнгөрүүлсэн. Их хурлыг ч мэдэлгүй өнгөрүүлэх дөхлөө. Холбоо харилцаа хөгжөөд байхад ядаж энэ үйл явдлуудыг мэдээлчихэж болно шүү дээ.
Уран зохиолын Их нуралт болох гэж байгаа шинж тэмдэг ажиглагдаж байна. Монголын уран зохиолын ертөнцөд маш их сөрөг зүйл харагдаж байна. Ард түмэн энэ ертөнцөөс маань холдож, хөндийрч байна. Яаж энэ байдлаас гарах вэ?
Үндэсний үзэлтэй хүний хувьд би Монголын уран зохиол сөнөж мөхөхийг хүлцэн тэвчиж чадахгүй. Тиймээс үзэг нэгт анд нөхөд та бүхэндээ дараахь зүйлүүдийг уриалъя гэж бодож байна.

1-рт, МЗЭ-ийг хамгийн хуучинсаг, хоцрогдсон, уран зохиолын бурангуй дарангуйлал, дэглэм тогтоосон, уран зохиолын хэлмэгдүүлэлт явуулдаг байгууллага болсон гэж хаа сайгүй шүүмжлэн бичиж, ярьж байна. Үнэхээр тийм бол МЗЭ-ийг үндсээр нь өөрчлөн шинэчилцгээе!
2-рт, МЗЭ маань олигархиудын дэглэмд хүчин зүтгэдэг, тэдэнд таатай зохиолч бүтээлч, зохиол бүтээлийг ивгээдэг байгууллага болчихлоо гэж олон хүн бухимдаж байна. Энэ үнэн бол, зохиолчдын байгууллагыг ямар нэг дэглэм, дарангуйллын ноёрхлоос ангид байлгацгаая!
3-рт, Уран зохиолын зарим жанр чиглэлийг ялгаварлах гаж үзэгдэл газар авлаа. Хошин шог, хүүхдийн, детектив, улс төрийн гээд л янз бүрийн жанр чиглэлийн бүтээлүүд шоовдорлогдох байдалтай өдий хүрснийг таслан зогсооё!
4-рт, Уран зохиолын уралдаан залилангийн хэрэгсэл боллоо. Ямар найраа явагдаж буй нь хэнд ч дуулдах болсон нь үнэн. Уралдааны залиланг зогсоох хуулийн арга хэрэглүүртэй болцгооё.
5-рт, Уран зохиолын уралдаан, арга хэмжээ нь залилан, мөнгө завших, оюуны өмчийн хулгай, архидан согтууралт, танхай, заналхийлэл, дээрэм гээд янз бүрийн гэмт үйлийн талбар болжээ. Баахан хор найруулж, өчнөөн хүн бухимдуулчихаад, “хэрэг гүйцлээ” гээд л, хэв журмаа ч сахиулахгүй, арга хэмжээгээ болон оролцогчдоо, шагнал хүртэгсдээ хамгаалахад анхаарахгүй, зодолдуулаад, агсам тавилцуулаад, архидуулаад орхичихдог байдлыг зогсоох хэрэгтэй. Уран зохиолын аливаа арга хэмжээгээ зохион байгуулалт сайтай, цэвэр ариун байлгаж, ёс зүйгүй авирласан хэн нэгэнд хариуцлага оногдуулдаг болцгооё!
6-рт, Янз бүрийн шагналыг дэндүү хавтгайруулан олгохоо больё. 80 жилийн ойгоор зохиолч бид бүр олны доог шоог боллоо. Ингэж шагналын үнэ цэнийг унагаад яах юм бэ? Аваад ч, өгөөд ч хэрэггүй боллоо ш дээ. Бүтээл туурвилыг биш, өөр янз бүрийн юмыг үнэлж Ардын уран зохиолч цолоороо хүртэл шагнасан шүү дээ. Бүгд гарамгай туурвилч болчихоогүй нь мэдээж. Шагналыг өгөх хүнд нь өгдөг, утга учиртай болгоцгооё!
7-рт, Зохиолчдын байгууллагаа зохиолчдыг тэжээдэг, бодот дэмжлэг үзүүлдэг, ядарсан зүдэрснийг тэтгэдэг, эрх ашгийг нь хамгаалдаг байгууллага болгоё. Биднийг амьдрах, бүтээл хийх нөхцлөөр хангах бодлого явуулж чаддаг, энэ талаар төртэй хамтран ажиллаж чаддаг тийм л байгууллага хэрэгтэй.
Төр ч биднийг дэмжиж, бүр цалинжуулж, төрийн албан хаагчтай дүйцэх атлаа чөлөөт статустай болгож, ажиллуулах учиртай байна. Ийм хөтөлбөр хэрэгжүүлж байж л Монголын уран зохиолыг аврана. МУЗ мөхвөл Монголын соёл мөхнө, монголын соёл мөхвөл Монгол улс үндэстэн мөхнө, Монгол улс үндэстэн мөхвөл хүн төрөлхтөн мөхөж эхэлнэ. Үүнийг төрд ойлгуулах байгууллага хэрэгтэй. Монголын онцгой нөхцөл байдалд ингэхээс өөр арга байхгүй.
МЗЭ-ээ зохиолчдыг амьдруулдаг, ажиллуулдаг, бүтээж туурвиулдаг байгууллага болгоцгооё. Зохиолч биднийг зохиолчийн хөдөлмөрөөрөө амьдрах баталгаатай болгох тийм л зүтгэлтнүүдийг сонгоцгооё. МЗЭ-ээ амьдралын баталгаагаа болгоцгооё.
8-рт, МУЗ хараахан дэлхийн түвшинд хүрээгүй байна. Хүрэх ёстой! Үүний тулд төр, зохиолчдын байгууллага маань дэлхийд алдаршиж мандсан зохиол, бүтээлчийг төрүүлэх талаар онцгойлон анхаарах хэрэгтэй. Уран зохиолын олимпийн аварга төрүүлэхийн тулд тусгай хөтөлбөртэй ажиллах шаардлагатай.
Юуны өмнө, авъяаслаг зохиолч бүтээлчдээрээ дэлхийн түвшинд хүрэхийг чармайсан 81 ботийг шинээр бүтээлгэх хэрэгтэй. Хангалттай хөрөнгө мөнгийг ч үүнд зарцуулах ёстой.
Уран зохиолын олимпийн аварга төрүүлэх зорилготой 81 ботийн ажилд зохиолч бүтээлчдийг тусгай тендерээр шалгаруулан оролцуулна. 81 ботид орсон гарамгай бүтээлийг гадаад хэлээр хэвлэж, сурталчлан алдаршуулна. Хариуцлага алдсан бүтээлчээс төр гонорар болгож өгсөн мөнгөө буцааж аваг.
81 ботио бүтээцгээе! Олимпийн аваргыг төрүүлцгээе! Монголын уран зохиолыг шинэ түвшинд гаргацгаая!
9-рт, Ямар ч ойлгомжгүй, утгагүй, эрүүл ухаангүй зүйл бичих; танин мэдэхүй, гүн ухааныг толгой холбож, үг хэлхэн давтах; ур чадвар, мэдлэг боловсролын дутагдлаа эс засах; монгол хэлнийхээ цэг таслал, үгийн бүтэц, утга, өгүүлбэр, найруулга, зөв бичгийн дүрэм гээд наад захын зүйлийг эс мэдэх; гоё үгээр хэт хөөцөлдөх; бүх бүтээлдээ бүх зүйлийг тоочин нурших; тулга тойрсон сэтгэлгээнд баригдах; нэгэн хэвэнд цутгагдах; залхуурах гээд алдаа дутагдлууд сүүлийн үеийн зохиол бүтээлүүдэд их ажиглагдаж байна. Дэндүү авьяасгүйчүүдийн тусгай урсгал ч орж ирж байна. Шүлгэнд өгүүлбэрзүйг баримталдаггүй, цэг таслал тавьдаггүйгээс болж үл ойлгогдож, гуйвж байна.
Урлан бүтээхүйн уналт доройтлыг сөрөн зогсоцгооё!
10-рт, Бичсэн хугацаа, нас, хөрөнгө чинээ, угсаа гарал, эрхлэх ажил, нутаг ус, яс үндэс, улс төрийн үзэл баримтлалаар нь ялгаварлах, харгис дэглэмд морь нохой мэт зүтгэх, авлигадах, рэкэтлэх, үе үеэрээ сөргөлдөх, хуулах, хуулсан гэж хий хардах, архидан согтуурах, хэрүүл зодоон хийх гээд урлан бүтээхүйгээс гадуурхи алдаа дутагдал ч их байна.
Ёсзүйн уналт доройтлыг ч сөрөн зогсоцгооё!
11-рт, Ерөөл магтаал, PR, зар сурталчилгаа, дурсамж зэргийг нэрээр нь нэрлэж сурцгаая. Жинхэнэ уран зохиолын шүүмжийг хөгжүүлэн бадрааж, туурвил бүтээлийг дэвжээцгээе!
12-рт, Уран зохиол улс түмэнд ач тустай байх ёстой. Өнөөгийн дэглэмийнхний түмэн гэм нүглийг илчлэх, ард түмнээ ухааруулж сэхээрүүлэх, ардчилсан хувьс-галын ариун гэгээн үйлсийг үргэлжлүүлэхэд ч уран бүтээлээ чиглүүлцгээе!

Энэхүү 12 зүйлийг үзэг нэгт зохиолч нөхөддөө уриалж байна. Алдаа дутагдлуудад би өөрийгөө ч хамруулж хэлсэн юм шүү.Арилгаж засацгаая! Шударга ёсыг тогтооцгооё! гэсэндээ хэлсэн юм.

Монголын уран зохиолд хувьсгал хийцгээе!

Их хурлын төлөөлөгч та бүхэндээ баярлалаа.
2009.6.6

Сонирхолтой нийтлэлүүд (латин үсгээр)


Та доорхи зурган дээр дарж, томруулан уншина уу.


Зугаатай сүлжээ (латин үсгээр)


Та доорхи зураг дээр дарж томруулан үзнэ үү.


Үсэг дарбар (латин үсгээр)


Та доорхи зураг дээр дарж томруулан уншина уу.


Сонирхолтой нийтлэлүүд (латин үсгээр)


Та энэ зураг дээр дарж томруулан уншина уу.


Sunday, May 10, 2009

ХМТА боллоо


Ч.Мөнхбаяр миний бие, 2009 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу 5.3.-нд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн (МСНЭ) "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан (ХМТА)" цолыг хүртлээ. Би улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө ямагт зовниж, их төлөв шүүмжилсэн утга агуулгатай нийтлэл бичиж хэвлүүлж ирсэн. Энэхүү зүтгэлийг минь үнэлжээ. Цаашид хичээж барилдах болно оо.


МСНЭ-ийн ЕНБД Я.Сумъяа надад шагналыг гардуулан өгөв.

Сэтгүүлч Г.Санчир мөн ХМТА цолыг хүртлээ. Сэтгүүлч П.Гантулга мөн шагнал хүртэв. Бид гурав гурвуулаа Нийслэлийн сонины холбоо гэдэг байгууллагын гишүүд юм (Г.Санчир ерөнхийлөгч нь, би ЕНБД). Зүүн гар талаас: Г.Санчир, П.Гантулга, Я.Сумъяа, Ч.Мөнхбаяр.

Барон Унгерний цэргүүд ч, 1932 оны босогчид ч, Халимагийн морин хорооныхон ч Монголын баатрууд мөн


“БНМАУ-ын баатар” цол 1922 онд буй болж, Д.Сүхбаатар анх хүртсэн юм гэдэг. Тэрбээр Богдын ЗГ-аас мөн баатар цол хүртэж асан тул хошой баатар аж. Байж болох л хэрэг. Д.Сүхбаатар 1911, 1921 оны хувьсгалуудад гавъяа байгуулсан цогт эх оронч мөөн.
Харин Х.Чойбалсан хошой баатар болох гавъяатан мөн үү (Ю.Цэдэнбал ч яахав, шударгаар цолыг нь хураасан)? И.Сталин, Л.Брежнев, А.Косыгин зэрэг Зөвлөлтийн нам төрийн удирдагч нар? Сансрын нисэгч Г.Титов, П.Беляев, Н.Рукавишников, А.Николаев, В.Горбатко, В.Коваленок, В.Савиных? Тэд Монгол улсын баатар хэвээрээ л байгаа.
Гэтэл 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1913 оны чөлөөлөх дайн, 1920-21 оны чөлөөлөх дайн, 1932 оны ардын бослогын баатрууд маань ор тас мартагдсан, нэлээд нь бүр, дайсан мэтээр ойлгогдсон хэвээр байгаа нь эмгэнэл билээ. Энэ харамсалтай явдлын талаар асуудал дэвшүүлж, олны анхаарлыг хандуулахын тулд миний бие “Баатруудаа бид мартсаан” (moenhbayar.blogspot.com-д буй) хэмээх шүлэг бичин (мөн өөр 5 шүлгээр) “Эх орон танаа” яруу найргийн наадамд оролцсон. Мөн энэ өгүүлээрээ санаагаа дэвшүүлж байнаа.
200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалыг, Монголыг “Хятадын хэсэг” хэмээн баттай ойлгочихсон дэлхийн төөрөгдөлтэй нь хамт түлхэн унагасан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын баатруудыг бид яавч мартаж болохгүй. Ухаант мэргэн өвөг дээдэс маань “Монгол гэдэг бол Монгол л юм” гэдгийг ойлгож байсан учир, шууд монгол туургатны ЗГ-ыг байгуулж, монгол ахан дүүсээ нэгтгэх үйлсэд зориглосоон.
1913 оны 1-р сард, Хөх хот, Чуулалт хаалга, Бугат, Долнуур, Бат хаалгын чиглэлээр Таван замын цэрэг хөдөлгөж, Өвөр Монголыг чөлөөлөх дайныг эхлүүлэхэд, Манлай баатар Дамдинсүрэн, Удай ван, Хайсан гүн, Егүзэр хутагт, Бавуужав, Тогтох, Чимэдцэрэн, Насан-Арвижих, Сономдорж, Зүтгэлтэн нарын өвөр монгол голдуу ноёд монгол туургатны түмэн морьт цэргийг манлайлан авч одсон байдаг юм.

Сүхбаатар, Данзан, Бодоо, Элбэгдорж Ринчино зэрэг
1921 оны ардын ардчилсан хувьсгалыг хийлцсэн зүтгэлтнүүд


Өвөр Монголд ч тэд цэрэг элсүүлж, Юань Ши Кайн дандаа давуу хүчтэй байлдан, 20 гаруй удаа хиар цохиж байсан агаад, Хөх хотын төлөө тулалдаанд аргагүй нэг ухрахад хүрч, нутгийн ардуудаар хүчин зузаатгаж, бусад замын цэрэгтэй нийлэн бүсэлж цохих ч төлөвлөгөө боловсруулан суутал, Монголыг нөлөөний бүсдээ хуваасан Орос, Японы шаардлагаар аргагүй Богдын ЗГ цэргээ татжээ. Уг нь, шаардлага гарвал Бээжинд ч цохилт өгөх зориг төгс байсийм гэдэг.
Божи, Волиган, Гилэнгүнж, Галсанцинпан, Даш, Долгор, Доржпалам, Дугаржав, Дэлхий, Жигшинбуу, Заяат, Илиу, Лаасаг, Лувсан, Мааньжав, Манажав, Мандах, Мубунга, Муранга, Найданжав, Налгор, Насантогтох, Норов, Өлзийбадрах, Өлзий-Орших, Сандагдорж, Сундайжав, Сэргэлэн, Төмөр, Түгжням, Түмэд, Түмэннаст, Хохилон, Чойванлун, Чулуун, Цэнд, Шаарийбуу, Ярин... Эдгээр нэрүүд бидэнд юуг өгүүлнэ вэ. Юуг ч өгүүлэхгүй. Баатруудыг маань мартуулсан учраас тэр. Гэтэл энэ гэрэлт хүмүүнүүд Монгол Улс үндэстнийхээ төлөө амь хайргүй тэмцэж явсан, та бидний энэ цагийг авчирсан, бахархан дууриах баатрууд билээ.
1919 онд өвөр монгол, буриад хэсэг эх оронч Нармай Монгол улсыг тунхаглаж, ЗГ-ыг нь байгуулсан. Харийнхны хорлонгоос болж тэд ЗГ-таа Халхын нэр нөлөөтэй зүтгэлтнүүдийг оруулж амжаагүй нь зөрчилдөөний шалтгаан болж байсан ч, чухал үйл хэргийг тунхагласан, эхлүүлсэн билээ л.

Баруун Монголыг Манжийн дарлагчдаас чөлөөлөхөд оролцсон Дамбийжанцан зэрэг зүтгэлтнүүд

Панмонгол улсын төв байх түүхэн учир зохиролтой Ар Монголыг гоминданы түрэмгийлэгчдээс чөлөөлөх ариун дайн Нармай Монголын ЗГ-ын шугамаар шийдэгдэн, өрнөжээ. Хэсэг монгол эх оронч энэ дайнд цагаантны хүчийг ашиглах тактик боловсруулсан нь орос, буриад, өвөрмонгол болон бусад монгол ястан цэргүүдээс бүрдсэн хүч (Барон Унгерний гэгдэж) Ар Монголд орж ирснээр хэрэгжсэн.
Тэднийг ар монголчууд туйлаас талархан, чөлөөлөх тэмцэлд эрслэн боссон хөдөлгөөнийг Чин ван Лувсанцэвээн тэргүүлсэн билээ. Чөлөөлөгчид зорьсондоо хүрч, харийн түрэмгийлэгчдийг үлдэн хөөж, Богд хаанаа өргөмжлөн, Монгол улсаа сэргээн мандуулсаан. Барон Унгерн, Лувсанцэвээн тэргүүн, Баяр гүн, Жамбалон зэрэг зүтгэлтнийг тэгэхэд зүй ёсоор баатар цолоор шагнаж байсан.
Энэ дайныг үүсгэсэн монгол эх орончид маань эх орноо л чөлөөлөхийг эрмэлзэн, зорьсондоо хүрсэн болохоос биш, большевизмийн эсрэг цагаантнуудын тэмцэл, Оросын иргэний дайнд оролцъё гэж санаагүй нь МАН-ын эх орончид улаантнуудыг түшиглэсэн явдалтай л ижил. Өдгөө тэдгээр ч цагаантнууд улаантнуудыгаа бодвол дэвшилтэт хүч гэгдэн, Барон Унгерн “Оросын цагаан хөдөлгөөний сүүлчийн рыцарь” гэх зэргээр алдаршиж буй билээ.

1920-1921 онд Ар Монголыг Юань Ши Кайн түрэмгийлэгчдээс
чөлөөлөхөд оролцсон буриад монгол казакууд


Большевикууд Монголд иргэний дайн өдөөн, хожоо гаргая гэсэн нь төдийлөн амжилт ололгүй, эх орноо чөлөөлсөн монголчууд цагаантнуудаас ангижран салж, Барон Унгернийг (тэрбээр манайхны дургүйцлийг төрүүлсэн болсон) ч баривчлан, бусадтайгаа нэгдэн нийлж байсан.
20-21 оны Цэвээн тэргүүн, Баяр гүн нараар удирдуулсан монголчуудын чөлөөлөх тэмцлийн баатрууд мартагдах ёсгүй, мөнхжих ёстой!
Монголчууд зөвхөн 20-21 онд большевизмийн эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулсан биш. 1932 оны ардын бослогоороо большевизмд хүчтэй цохилт өгсөн юм. Энэ бослогыг большевикууд хэрцгийлэн дарсны (олон мянган хүн хядуулсан, цаазлуулсан) дараа буулт хийж, Сталин “Монгол орон хөрөнгөтний ардчилсан улс болбол зохино” хэмээн сандран мэдэгдэж байсан билээ. Ташрамд, большевизмийн эсрэг тэмцэл нь өдгөө гитлеризмийн эсрэг тэмцэлтэй дүйцэх, хүн төрөлхтний ариун үйлс гэгдэх болсон.
Гэхдээ 1932 оны бослого маань юуны өмнө зөвлөлтийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх гэсэн үйлс байлаа. МАН-ын эх орончид маань цагааны дээрэмчдийг улаантных нь хүчээр зайлуулж, улмаар бүх монгол туургатны ардчилсан улсыг байгуулах зорилготой байснаас бус, большевизмаар замнана, зөвлөлтийн колони болно гэж огт бодоогүй л билээ. Түүнийхээ улмаас ч улаан террорт өртөн хядуулцгааж, зөвлөлтийнхөн Монгол оронд эзэн суусан.

Сталинизмын гай зовлонгоос халимаг эх орноо аврахыг зорьсон дайчид

Бослогыг анх санаачилж, “Самбуу ламын бичиг” хэмээх тунхгаараа олныг уриалан дагуулсан Самбуу дүвчин, Очирбатын яам хэмээх чөлөөт Монголын ЗГ-ын ерөнхий сайд Самбуугийн Буриад, яамны НБД Жамсрандорж, мөн Түгж нарын жанжид бол ард түмнийхээ сайн сайхны төлөө эрслэн боссон зоригт баатрууд минь билээ.
Монголчууд бид л баатруудынхаа дурсгалыг сэргээж, сүлд хийморий нь дээдэлж, үлгэр жишээгээр нь төлөвшиж, хойч үеэ хүмүүжүүлж, баатруудаа шүтэж биширч явахгүй бол, өөр хэн чингэх билээ. Бидний төлөө алтан амиа хайрлалгүй тэмцсэн тэд мартагдах хувьтай юм гэж үү.
Бусад улсууд зөвхөн өөрийн улсын иргэнийг биш, өөрийн үндэстний баатрыг эрхэмлэн дээдлэх өргөн чиг хандлагатай байдаг нь зөв юм. Казахстан гэхэд Шинжааны Оспан баатрыг маш их хүндэтгэн дээдэлдэг.
Тиймээс бид монгол туургатны баатруудаа манай миний хэмээн өөриймшүүлж явах хэрэгтэй байна. Жишээ нь: Ард түмнийхээ л эрх чөлөөний төлөө тулалдаж явсан Халимагийн морин хорооны баатруудыг бид хүндэтгэх л ёстой. Сталины “талд” л байсан бол баатар биш шүү дээ. Эх орноо хамгаалснаар нь л үнэлэх учиртай. Иргэд нь Гитлерийн “талд” байлдаж явсан гэх улсууд өдгөө тэднийгээ эх орныхоо төлөө, сталинизмын эсрэг тулалдаж явсан гэгээн дайчид гэж хүндлэх болжээ. Бид ч бас тэгж хандах учиртай.
Баатруудаа мартахгүйн тулд дараахь зүйлүүдийг төр түмэндээ уриалж байна:
1. “БНМАУ-ын баатар” цолтонд Монгол Улсын баатрын статус автоматаар шилжихгүй. “Монгол Улсын баатар” цолыг цол шиг цол байлгаж, түүнд “БНМАУ-ын баатар” цолтнуудаас дүйцэхийг нь хамруулъя. Манай эх орныг амь бие хайргүй хамгаалсан дотоод, гадаадын иргэд л “Монгол Улсын баатар” цолд хамрагдах эрхтэй.
2. 1911 оны хувьсгалаас эхлүүлэн, бүхий баатруудыг “Монгол Улсын баатар” цолд хамруулан, мандуулъя. Богд хаант Монгол улсаас олгосон баатар цолтнуудыг “Монгол улсын баатар” цолонд автоматаар хамруулж болно гэж үзэж байна. 1911 оны хувьсгалаас эхлээд, 1913 оны чөлөөлөх дайн, 1920-1921 оны чөлөөлөх дайн, 1932 оны ардын бослого зэрэг томоохон үйл явдлыг, мөн бусад түүхэн үйл явдлуудыг судалж, баатруудыг тодруулъя.
3. 1911, 1913, 1920-1921, 1932 оны баатруудад зориулсан хөшөө дурсгал, музей, кино, ном зэргийг бүтээж, тэдгээрийг өргөнөөр сурталчилан мөнхжүүлье. Чингэхдээ Өвөр Монгол, Буриад, Барга, Тува, Торгууд (Шинжааны) зэрэг, ард иргэд нь манай тусгаар тогтнолын үйлсэд олноор оролцсон монгол нутгуудын баатруудад тусгай тусгай болон, нийлүүлэн нэгтгэсэн хөшөө дурсгалыг босгож, ар монголчуудын үнэн сэтгэл зүрхний талархал хүндэтгэлийг илэрхийлж, бүх талаар сурталчилан мөнхжүүлж, монгол туургатны эв нэгдлийг гагнан бэхжүүлж, яруу алдрыг бадраах нь зүйтэй.
4. “Монгол үндэстний баатар” цолыг буй болгож, нийт монгол туургатан даяарт дуурсах гавъяатай баатруудыг хамруулан мөнхжүүлье. Энэ цолыг Монголын эрт цагаас эдүгээг хүртэлх түүхэн баатруудад олгож байя.
5. Зөвлөлтийн ноёрхол, нэг намын тоталитар дэглэм, социалист интернационализмд таацуулан, үзэл суртлын үүднээс туйлшран олгосон баатар цолын цаад үнэн мөн чанарыг ард түмэнд тод таниулъя. Монгол улс түмэнд гай зовлон авчирсан, эсэхүл гавъяа байгуулаагүй хүмүүсийн хөшөө дурсгалыг буулгаж, мөнхжүүлэлтийг нь үгүй болгох хэрэгтэй. Гавъяатай эсэх нь маргаантай байдаг хүмүүсийн хувьд ч тийнхүү хандах шаардлагатай.
Баатруудаа хүний ёсоор эрхэмлэн дээдэлж, мөнхжүүлэн хүндэтгэж, тэднээс суралцаж, улс түмнээ мандуулан бадраах үйлсэд хувь нэмрээ харамгүй оруулцгааж, Мөнх тэнгэрийн ивгээлийн дор цэнгэлийн манлайд хүрцгээе!

Ч.Мөнхбаяр. MMIX.IV.XV

Монгол, Орос, Хятад, Казахстан улсууд хамтарч, Алтайн хязгаарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулна


Миний бие, Монголд чөлөөт эдийн засгийн бүс (ЧЭЗБ) байгуулах нь ач холбогдол ихтэй болох талаар 1999 онд бичиж байснаас хойш, даруй 9 жил өнгөрчээ. Өнөөдөр, манай улсад ЧЭЗБ байгуулах шийдвэр нь хийгдсэн боловч хэрэгжилт нь эхлэл төдий байгаа бөгөөд, “үр ашиггүй, зогсоох шаардлагатай төсөл” ч гэгдэх боллоо.
Монголд ашигт малтмалын асар их нөөц буй нь, олборлол-боловсруулалт-үйлдвэрлэлийн цогцолборуудаас нь олох ашиг дээр суурилан, олон салбарт эдийн засгийн бүтээн байгуулах боломжийг олгоно. Ашигт малтмалын нөөцтэй бол түүнийгээ, хожим ашигт малтмалгүйгээр амьдрах хэтийн төлөвт чиглүүлэн дээд зэргийн үр ашигтайгаар зориулан зарцуулдаг нь жишиг билээ. Жишээ нь: Эмирт.
Бид ч бас тийнхүү ажиллах ёстой. ЧЭЗБ бол олон салбарт эдийн засгийг бүтээн байгуулах үйлсэд багагүй хувь нэмэртэй алхам, уг үйлсийн салшгүй нэгэн хэсэг нь болох юм.
Урьдаас бодож боловсруул-саар, 2008 оны 4-р сард хэвлэлээр олон нийтэд дуулгасан минь, Монгол, Орос, Хятад, Казахстан дөрвөн улсын уулзвар бүсэд олон улсын ЧЭЗБ байгуулах тухай юм.
Монгол улсын хувьд баруун хязгаарыг хөгжүүлэхэд алслагдмал байдал, дэд бүтцийн дутагдал гээд олон бэрхшээл учирдгийг нурших юун.
ОХУ Алтайн хязгаар нутгаа хөгжүүлэхэд зохих анхаарлыг тавьж эхлэв. 1991 онд “Алтай” ЧЭЗБ байгуулах ерөнхийлөгч Б.Ельциний шийдвэр гарсан. Хэрэгжилтийн хувьд янз бүрийн бэрхшээлүүд тохиолдсоор иржээ.
Эрчимтэй хөгжлийн зарчмыг зарлан тунхаглаж, амжилттай хэрэгжүүлж буй БНХАУ-ын хувьд мөн Алтайн бүсээ хөгжүүлэх ихээхэн сонирхол буй.
Казахстан улс дорнод хязгаараа хөгжүүлэх, энэ үйлсдээ хөрш улсуудтайгаа хамтран ажиллах маш их сонирхолтой байгаа юм. Дөрвөн улсын уулзвар бүсэд казах хүн нэлээд хэмжээгээр оршин суудаг нь уг сонирхлыг нь улам хүчжүүлдэг.
Тийм ч учир, 4 улсын төлөөлөлтэй “Бидний нэгэн гэр – Алтай” гэдэг зохицуулах зөвлөл байгуулагдсан байна.


Өнөөдөр, 4 улсын найрамдал, хамтын ажиллагаа, хөгжил дэвшилд оруулах ёстой хувь нэмрээ, энэ бүс нутаг оруулж чадахгүй байна. Бие бие рүүгээ гараа сунгаж шийдэмгий алхам хийх цаг иржээ. Тэр нь, 4 улсын уулзвар бүсэд байгуулах олон улсын ЧЭЗБ юм.
“Шинэ Алтай”, “Алтайн дөрөв”, “Найрамдлын Алтай” зэрэг нэртэй байж болох энэхүү ЧЭЗБ нь улс бүр 4 улсыг холбоход хангалттай газар нутгийг олгосны дээр, эдийн засгийн хөнгөлттэй нөхцөл, хуульзүйн онцгой статустайгаар оршин тогтноно. Худалдаа, эдийн засаг, нийгэм, үйлдвэрлэл, байгалийн баялгийн эзэмшилт, дэд бүтэц, хүний нөөцийн ашиглалт, тээвэр, жуулчлал, шинжлэх ухаан-техникийн зорилтуудыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой бүс болох төлөвтэй юм.
Гааль, түрээс, татвар, валют, виз, хөдөлмөрийн тусгай дэглэмүүд нь хөрөнгө оруулалтад нэн тааламжтай нөхцлүүдийг олгох ёстой. Нээлттэй, олон улсын онцгой хот, технополисийг хамтран байгуулж болох юм.
Алтайн шинэ ЧЭЗБ-д Туманганы ЧЭЗБ үлгэр жишээ болж өгнө. Тэрхүү олон улсын ЧЭЗБ-ийг хөгжүүлэхэд БНХАУ, ОХУ хүчин чармайлт тавин ажиллаж буй. Монгол улс ч хувь нэмрээ оруулж ирсэн юм.

Алтайн дөрвөн улсын ЧЭЗБ-ийг байгуулах санаачилгыг миний бие үүгээр дэвшүүлж буй бөгөөд, МУ-ын ЗГ нааштайгаар хүлээн авч, энэхүү асуудлыг хөршүүддээ ул суурьтайгаар дэвшүүлэн тавина гэдэгт найдаж байна. Алтайн олон улсын ЧЭЗБ Монгол орны хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой болох нь дамжиггүй билээ.

2009.02.02

Tuesday, April 28, 2009

Монголын дарга нар зөвхөн Тера Патрикийн л үгийг сонсоно!


Тайлбар: Миний бие 10-р сарын 10-нд гадуур явахдаа, зүй бус нэгэн плакатыг харж, эгдүүцэл төрсөндөө уг плакатан дээр зураг нь буй АНУ-ын иргэн Тера Патрикад захидал бичихээр шийдсэн ч, ноороглоод л орхин, харин мэдээ бичиж нийтлүүлсэн билээ. Саяхан бичиг цаасаа онгичин байтал уг ноорог олдон, “сонирхуулах үүднээс нийтэлдэг ч юм билүү” гэж бодтол, “Нэгэн сайд сауны, бүсгүйчүүдийн өрөөнд нүцгэн дайрч ороод, бие дээрээ пиво асган, долоо гэж шаардсан” гэх мэдээ сонорт хүрч, санаа шулуудав (захидлыг илгээгээгүй л дээ).


Энэ өдрийн мэндийг дэвшүүлье, хатагтай Тера Патрик!
Монгол Улсын эгэл жирийн сэтгүүлч бичиж байна.
Таны уран бүтээлийг бишрэгчид манай оронд цөөнгүй байдаг гэж бодно. Ялангуяа төрийн удирдах албан тушаалтнуудын дунд их байдаг бололтой. Яагаад ингэж үзэж байна гэхлээр, тэдгээр дарга нар таны нэрийг Монголд ихээхэн алдаршуулсан юм.
2008 оны 6-р сарын 29-нд явагдсан парламентийн сонгууль маш их будлиантай болсон тул, бухимдсан ард олон 7-р сарын 1-нд үймээн дэгдээж, эрх баригч намын байрыг шатаасан билээ. Үймээнийг онц байдал тогтоож, арми, цагдаагийн хүчээр дарахад 5 хүн амь үрэгдэж, 800 гаруй хүн баривчлагдсан; шархадсан, гэмтсэн хүний тоо тодорхойгүй, хүний эрх асар их зөрчигдсөн.
2008 оны 10-р сарын 12-ны орон нутгийн төлөөлөн удирдах байгууллагын сонгуулийг шударга явагдана гэдэгт итгэхгүй байсан ард түмэн сонгуульд маш идэвхгүй оролцох магадлал өндөр байв. Тийм учир төр сонгогчдыг санал авах байранд ирүүлэх онцгой арга хэмжээ авах болсон.
Тэгэхдээ таны дүрийг ашигласан юм. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, дарга нарын сэтгэлийг та маш их татдаг бололтой. Тийм болохоор таны дүр сонгогчдыг маргаангүй татна гэж эрх баригчид шийджээ.
Тэгээд “Залуус аа! 10-р сарын 12-нд нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах байранд би чамайг хүлээнэ...” гэсэн бичигтэй плакатыг хэвлүүлж, хаа сайгүй наасан юм. Харин маргааш нь ард түмэн сонгуульд маш идэвхгүй оролцсон нь Монголын түүхэнд байгаагүй үзэгдэл байлаа.
Гэхдээ үүнээс болж, дарга нар танд татагдахаа болиогүй байх. Дараа нь юу болох вэ гэдгийг ч бодох сэхээгүй болтлоо танд татагдсан тэдний хайр унтрахгүй л болов уу.
Дарга нар маань Монгол Улс үндэстний эсрэг бодлогыг явуулдаг. Тиймээс, ашигт малтмалын баялгаар дэлхийд 1-рт ордог Монголын хүн ам нэн ядуу аж төрж байна. Монголын сайн сайхан бүхэн устан сөнөж байна. Улс орныхоо асар их байгалийн баялгаар олдог мөнгөө тэд дэлхийн хэвлэл мэдээлэл, улс төрийг худалдан авахад ашигладаг. Тиймээс монголчуудын зовлонг хилийн чанадад төдийлөн мэдэхгүй. Ард иргэд шударга ёсыг 1990 оноос хойш шаардаж ирсэн ч (өмнө нь Зөвлөлтийн дагуул орон байв), дарга нар огт сонсдоггүй.
Тэдэнд “Монголын холокостыг зогсоогооч!” гэж хэлж өгөхийг танаас би хүсч байна. Тэд таныг л сонсоно!

Хүндэтгэн ёсолсон Ч.Мөнхбаяр. ММVIII.X.X

Монголыг хасист хөдөлгөөн аварна!


МАХН хас бэлгэдлээ сэргээж, хасыг төрийн бэлгэдэл болгох ёстой!

МАХН-ын хас тамга. Анхнаасаа Бодоо Данзангийн зандан ширээг эвдэн байж тамга сийлэхдээ Монголчуудын язгуурын бэлгэ нь гагцхүү энэ хэмээн хас сийлэн залсан гэдэг билээМонгол Ардын Намын хувьсгалт сонины дугаар дээр нийтлэгдсэн дайчин уриалга харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо үлдэн хөөхөд чиглэгджээ.

Монголчуудын хамгийн анхны бэлгэдэл нь хас болой. Бусад улс түмнүүд цөм хасыг өвөг дээдсээс маань уламжлан авсан бололтой. Гүн гүнзгий утга ухаанаар бишрүүлэгч язгуурийн шүтээн - Хас өнөөгийн бидний үндэсний бэлгэдэл болох учиртай. Хас нь юуны өмнө тэнгэрийн хүчээр ивгээгдсэн хөгжил хөдөлгөөний бэлгэдэл бөгөөд, морины толгойн дүрсээс үүссэн.Зөвлөлтийн армийн халимаг дайчдын бэлгэдэл

Хасын дөрвөн цацраг бүх зүгт мандан бадрагч эрч хүчийг үзүүлнэ. Төв цэг нь эрч хүчний эцэг болох Аугаа Бурхан Тэнгэрийг сануулсан буй. Товчоор бол, хас нь Мөнх Тэнгэрийн хүч гэсэн үг юм.
Монголчууд хасын буянг арвижуулан эцэс төгсгөлгүй сүлжин хээлэхийгээ түмэннаст гэх бөгөөд өнө мөнхийг төлөөлүүлнэ.
Харах төдийд бишрэлийг төрүүлэн эзэмдэгч хас сүлдийг харийн улс түмэн бүр өөр өөрийнхөөр өргөн залсан нь хамгийн түгээмлийн нэг болгожээ. Эртний грекүүд нарны тэмдэг, энэтхэгчүүд хөгжил хөдөлгөөний дүрс, хятадууд оршихуйн бэлгэ, христчүүд загалмайн хувилбар, бөөг шүтэгчид онгон сүлд гэхчилэн мөргөж залбирсан байгаа юм.
Германчуудын биширсэн нь түүний нэр хүндэд сөрөгөөр нөлөөлсөн. Баруун зүг нүүдэллэн суурьшсан хүннү нараас германчуудын өвөг готууд хасыг мэдэж аван, улмаар язгуур үнэний илэрхийлэл гээд сүсэглэсэн юм билээ. XX зууны эхээр германы үндэсний үзэлтнүүд жинхэнэ бэлгэдэл маань энэ хэмээн өргөн сурталчлах болсон. Гитлер арийн давамгайллын дүр мөн гэж үзээд намынхаа сүлд болгон хувиргасан. Дашрамд, монголчуудын өвөгт хөөгдсөн юм уу, эсвэл уг өвгийн хэсэг болох арий нь их говиос нүүдэллэхдээ хасыг газар газар танилцуулсан байж болно. Юутай ч атугай, дэлхийн II дайнаас болж хасыг зөвхөн Гитлерийнх гэж ойлгох болжээ.20-иод онд дэлхий даяар нисэх хүчнийх нь эмблем хас болсон бөгөөд, одоо ч Финландын нисэх хүчний далбаан дээр байдаг
Финландын армийн онгоц музейд.Финландын давхар далавчит онгоц

Түүнээс өмнө бол хасад дургүйцэх явдал огт байгаагүй.
Дэлхий даяар нэг хэсэг хасыг шинэ цагийн, хөгжил дэвшлийн, ардчиллын, XX зууны, армийн, нисэх хүчний бэлгэдэл гэж янз бүрээр үзэн, ихэд шүтэж, таван хошуу шиг өргөн хэрэглэсэн юм. Одоо мартчихна гэж баймааргүй.
Дөрвөн жигүүр шиг, сэнс шиг хэлбэртэй болохоор нь нисэх хүчнийхэн ямар өргөн хэрэглэсэн гэх вэ. Улс бүрийн байлдааны онгоцон дээр хас тодорч, баатар гавъяа, эх оронч үзэл, ариун гэгээн үйлсийг бэлгэдэж байсан нь 20, 30-аад он. Ёс журмаа эрхэмлэдэг Финландад одоо ч нисэх хүчнийх нь бэлгэдэл хас (хакаристи) байгаа.
Орост 1917 оны 2-р сард ардчилсан хувьсгал ялахад, хасыг ардчиллын бэлгэ тэмдэг гээд, мөнгөн тэмдэгт дээрээ залж, хаант засгаас ялгаатайгаа харуулсан байдаг (С.Данзангийн санаачилгаар бүтээсэн Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийн гол бэлгэдэл нь мөн хас байсан). 11-р сарын большевик эргэлтийн дараа коммунистууд тэр хасыг халаагүй. Ёстой жинхэнэ пролетарийн интернационализмд таарах, ирээдүйн бүх дэлхийн зөвлөлт засагт тохирох бэлгэ бол энэ байна хэмээн ихэд сонирхож байж.
1919 онд халимаг цэргийн ангиудад үндэсний чанартай бэлгэдэл хэрэгжүүлэхдээ хасыг (юндэн) сонгожээ. Халимагуудын үндэсний чанартай бэлгэ нь хас гэж ойлгогдохоор ч байж. Хожим өөр цэргийн ангиудад бас хасыг хэрэглүүлсэн сураг дуулддаг.
Дэлхий дээр алх хадуурын дүрсийг залсан ЗХУ-ын төрийн сүлдийг уншигчид мэднэ. Гэтэл алх, хадуурыг биш хасыг залах гэж байсан гэдэг юм шүү.
Монголд бусад орноос илүү, хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг байсан. Эрч хүч, эрмэлзэл тэмүүллээ түүгээр илэрхийлдэг. Үлэмж ивгээлт гээд хааяагүй биширдэг асан. Гэрийн үүд, хашааны хаалга, хүүхдийн хувцсын мөр, малын тамганд дүрсэлж, хамаг муугаас авран хамгаалагч гэнэ. Түмэннаст хээг бүр ч түгээмэл зална.
Монгол Ардын Нам үндэсний эрх чөлөөний хувьсгалт тэмцлийн бэлгэдлээр хасыг сонгосон. Энэ нь аажмаар улсын сүлд болох гэж байсан билээ. Алх хадуур, хасыг зэрэгцүүлэн, Орос - Монголын найрамдлыг төлөөлгөхөд большевикууд сайшааж л суудаг байв. Тэдний таашаал бүр хэтрээд, Зөвлөлтийн бэлгэдэлд хасыг оруулах бодол өвөрлөн, манайхыг зөвхөн соёмбоо хэрэглэ гэж тулгасаар 1925 онд намын сүлдээс хасуулсан юм. Гэвч зөвлөлтийн шаардлагаар 1938 онд бүрмөсөн хориглох хүртэл ард олны сүлд хэвээр байсан билээ.
Зөвлөлт тогтолцоо сүйрэхэд энэ хорио тавигджээ. Нэгдэлчдийн эмблемийг л сонгоно гэсэн нэгдлийн дарга нарын шахалтаар төрөгч өнөөгийн “сүлдэнд” ганц зөв юм буй нь хас юм. Үндсэн хуулиар баталгаажсан хасыг шүтэн дээдлэх эрхээ хүн бүр айж эмээлгүй эдлэх боллоо. Хэдийнээ 100 гаруй байгууллга, компани сүлддээ хасыг залсан тооцоо буй.
Хасыг фашист, нацист гэж ад шоо үзэх нь ямар ч утгагүй, тэнэг хэрэг. Гитлерээс болж бид үндэсний бэлгэдлээ алдах уу, Гитлерт бэлэглэх үү? Хэрэв тэгэх аваас, Мөнх Хөх Тэнгэрээсээ, эх Монголоосоо, өвөг дээдсээсээ урвасан хэрэг болох биз ээ.
Эрх баригч нам МАХН-ынхан эх орончдын нам МАН-ын залгамжлагч мөн л юм бол хас бэлгэдлийг нь сэргээн залах ёстой. Тэгээд, төрийн бэлгэдэл болгохын төлөө ажиллах ёстой.
Монголоо гэсэн сэтгэлтэй бүхэн Хас сүлдийн төлөө байх ёстой гэж бодно. Үүний төлөө Хасист гэдэг хөдөлгөөн өрнүүлцгээе гэж би уриалан дуудаж байна. Хасист хөдөлгөөн нь:
1. Хасыг төрийн үндэстний бэлгэдэл болгож, хүндэтгэн дээдэлж, Мөнх Тэнгэрийн хүчийг залж явах;
2. Бүх Монгол туургатныг энхийн арга замаар нэгтгэхийн төлөө тэмцэх;
3. Үндэсний, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх;
4. Хас мэт эрүүл, зөв тэгш, мандан бадрах нийгмийг цогцлоон байгуулах гэсэн дөрвөн жигүүртэйгээр (зорилго) үйл ажиллагаа явуулбал зохистой гэж бодогдож байна.
АНУ-ын Нисэх хүчний төв штабын байрАНУ-ын байлдааны онгоц эргүүл хийж яваа ньПольшийн байлдааны онгоцЛатвийн байлдааны онгоц дасгал гүйцэтгэж байгаа нь

Хас бол Монголын үндэсний шүтлэгийн, монголын үндэсний үзлийн бэлгэдэл болохоор дээрх дөрвөн зорилго урган гарнаа гэж ойлгож болно.
Ингээд, хасист хөдөлгөөнөө үүсгэцгээе, итгэл сэтгэл, тэмцэл зүтгэлээ нэгтгэцгээе. Чингэвэл Монгол улс түмнийг минь Мөнх Тэнгэрийн хүч ч ивгээх болно оо!

Ардчилсан хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлээд, тугийг аваад явах ёстой


(МНН-ын VIII их хурал дээр хэлсэн үг)


Сайн байцгаана уу?
Намайг Ч.Мөнхбаяр гэдэг, сэтгүүлч.
Юуны өмнө хэлэхэд, Ногоон нам маань ер нь юу вэ? Байгаль хамгаалдаг байгууллага юм уу? Нэр дэвшүүлдэг байгууллага юм уу? Ийм үйл ажиллагаатай бол нийгэмд хэр амжилт олох вэ? Би бол, эрүүл байгаль мэт эрүүл нийгмийн төлөө тэмцдэг байгууллага байх ёстой гэж ойлгоод байгаа шүү дээ. Хүн ч гэсэн байгалийн л нэг хэсэг. Тэгэхлээр хүний байгаль руу, хүн рүүгээ түлхүү анхаарвал яасан юм бэ?
Ногоон нам Ардчилсан хувьсгалыг хийлцсэн, Ардчилсан хувьсгалын үйл хэргийг эхлүүлэлцсэн намын нэг. Тэгэхлээр энэ сайхан замнал, уламжлал, угшил, мөн чанарынхаа дагуу Ардчилсан хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлээд, тугийг аваад явах ёстой гэж бодож байна.
Ардчилсан хувьсгалын үйл хэрэг дуусаагүй шүү дээ. Тэр битгий хэл, эхнээсээ л маш их саад бэрхшээлтэй учирч ирсэн, өнгөрсөн 7.2-нд бүр сөнөх, үгүй болох шинж тэмдгүүд буй болоход, урьд нь нам бус байсан би “Ардчилсан хувььсгалын үйл хэрэгт гар бие оролцъё” гээд тэр өдөр Ногоон намд элсэж байсан.
Гэтэл үнэндээ Ногоон нам маань маш идэвхгүй үйл ажиллагаатай юм билээ. Ногоон нам байна гэж нийгэмд мэдэгдэх, мэдрэгдэх юм алга байна шүү дээ. Гишүүн бидэнд ч төдийлөн мэдрэгддэггүй нь үнэн биз дээ? Ногоон нам маань ард түмэндээ, нийгэмд ер нь ямар ач тустай зүйл хийх байна вэ. Хэлэхэд хэцүү л байна.
Ямар байх ёстой вэ, бид? Нам гэдэг бол улс түмнийхээ төлөө амь хайргүй тэмцдэг эх орончдын л байгууллага байх ёстой. Өнөөдөр эх оронч хүний зүрх тайван цохилох ёсгүй, эх оронч хүн амгалан явах учиргүй тийм л цаг ирээд байна.
Улс түмэн сөнөж мөхөхийн ирмэг дээр байна шүү дээ. Ардчилсан хувьсгалын үйл хэргийг яг одоо л хийх цаг нь болоод байна. Онц нөхцөл байдал бүрдчихээд байна.
-Нийгэм-эдийн засгийн Их нуралтыг аваад үз. Түр зуурын хямрал юм шиг л яриад байна. Арван найман жил улс түмний эсрэг чиглэгдсэн бодлогын үр дүнд нийгэм-эдийн засгийн бүх салбар нурж байна шүү дээ?
-Ашигт малтмалыг харийнханд зүгээр л бэлэглэж байна. Их нуралтаас аврах ганц гарцыг нь үгүй болгож байна.
-Улс түмний эсрэг дэглэм бүр баттай тогтчихлоо, улам л бэхжиж байна. Үүний төлөө Ардчилсан хувьсгалыг хийгээгүй биз дээ. Энэ дэглэмийг одоо яах вэ?
-Геноцидийн асуудал байж байна. Улс түмнийг аймаглан устгах, хүйс тэмтрэх геноцид явагдаж ирлээ шүү дээ. Одоо энэ улс оронд монгол хүн амьдрах ямар ч аргагүй болгож, бүх салбар чиглэлд устгал явуулсан. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй.
-Неоколоничлол Монголд бүр бодитой тогтолцоо болчихлоо. Харийн үл бүтэх этгээдүүд л энэ улсын маань жинхэнэ эзэд болоод, Монголчуудын дундаас тэдний гар хөл болсон цөөн хэдэн хүн л өөрсөддөө хожоо гаргаад, бусад нь ерөөсөө ямар ч ирээдүйгүй, хэтийн төлөвгүй болчихоод л явж байна.
-Хувьсгалт нөхцөл байдал, хувьсгалын тохироо бий болчихсон. 7.1-нд яалаа. Онц байдал тогтоогоод л хамаг асуудлыг шийдчихсэн үү. Үгүй шүү дээ. Ахин нэг “7.1” давтагдах юм уу, эсвэл эрүүл нийгмийг цогцлоохыг эрмэлздэг бид зөв зүг рүү нь залуурдаад, зохион байгуулаад, хуулийн хүрээнд явагдах зөв тэмцэл рүү чиглүүлж өгөх юм уу?
Дээрх онц нөхцөл байдал бид яаж хандах вэ, ямар үйл ажиллагаа явуулах вэ? Үүнийг бид ярилцах ёстой. Онц нөхцөл байдалд зориулж, ээлжит бус онц их хурлыг хуралдуулж, үйл ажиллагаа, намаа шинэчлэх хэрэгтэй байна.
Хэвлэлтэй болъё. Хамгийн шударга хэвлэлийг бий болгоцгооё л доо. Үүнийг хэрэгжүүлбэл намын маань дорвитой нэг ажил болчихно.
Идэвхтэй зарчим баримтлая. Монголын нэг гол нам болъё, лидер нам болъё, авангард нам болъё. Орон зай, боломж, нөхцөл нь бүрдчихээд байна. Бусад улс төрийн хүчнүүд ардчилсан хувьсгалын үйл хэргээс шантарсан, бүр урвасан байдалтай байж байна. Шударга ёсны төлөө тэмцдэг ямар улс төрийн хүчин байна вэ? Байхгүй шүү дээ.
Манай нам бол нэлээд нэр цэвэр нам. Үүнийгээ ашиглаад, цэвэр үйл хэргийн төлөө гараад ирцгээе л дээ. Улс түмний төлөө тэмцлийн талбар бол зүгээр хоосон, чөлөөтэй цэлийгээд байж байна. Урагшаа хэд алхахад л бид дүүргэчихэж болж байна.
Гэхдээ би бол хууль зөрч гээгүй шүү. Тэмцэл маань ч эрүүл, хууль ёсны л байх учиртай. Хууль ёсны улс төрийн үйл ажиллагаа бол байж болно шүү дээ. Ардчилсан хувьсгалын үйл хэрэг гэдэг чинь зөв зүйтэй л үйл хэрэг болохоос, хууль зөрчинө гэсэн үг биш шүү дээ.
Ингээд, эцэст нь хэлэхэд, “Онц нөхцөл байдалтай холбогдуулан, онц их хурлыг хийж, нийгмийн хурц асуудлуудад хандах байр суурь, бодлогоо тодорхойлж, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө үйл ажиллагаа явуулж, тэмцэж, нийгэмд санаачилгыг гартаа авч, Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт лидер нь болж гарч ирэх хэрэгтэй, бусдыг дагах биш, бусдыг дагуулах №1 нам болох хэрэгтэй” гэсэн саналыг дэвшүүлж, сонордуулж, уриалж байна!

Monday, April 13, 2009

ТАВАН СУМЫН СУРГААЛЬ МОНГОЛЧУУДЫГ АУГАА БОЛГОНО!


Таван сум бол бидний эв нэгдлийн бэлгэдэл билээ. Монголчуудын нэгдсэн хvч дэлхийн тvvхэнд хосгvй байсан. Улс vндэстнээ сэргээн мандуулаад зогсолгvй, хvн тєрєлхтєний зєрчил дайсагналыг арилгаж, даяарын энх амгаланг тогтоож, бултаар хєгжин цэцэглэх нєхцєлийг бvрдvvлж байсан аугаа vе, алтан зуун буй. Мєнх Хєх Тэнгэртээ шvтэж, Бурханы хуулинд захирагдаж, эв нэгдлээ сахиж, хvчээ нэгтгэн зорьж тэмцэж байх vедээ монголчууд их ард тvмэн, Монгол улс дэлхийн гvрэн байсан юм. Монголын эзэнт гvрэн шиг тив тивд сvрээ бадруулж, олон хvчирхэг улс тvмнийг захирч чадсан нь эртний Египет, Грек, Ром, хожуу цагийн Араб, Франц, Англи, ХХ зууны Герман, Орос, Америк аль нь ч бус билээ. Зєвхєн монголчууд л хvн тєрєлхтєний тvvхэнд хамгийн хvчирхэг нь байсан. Бараг бvх дэлхий монголчуудын эсрэг хандсанаар хvч сулрах нэгэн нєхцєл бvрдсэн. Гэхдээ л эв нэгдэл алдарсан нь доройтлын хамгийн гол нєхцєл болсон юм. Хаад ноёд хагаран тэмцэлдэж, эгэл олон эрхшээгдэн дагаснаар Тэнгэр Бурханаасаа холдож, эрч хvчээр мєхєсдсєн билээ. Vр дvнд нь єнєєгийн монголчууд хамгийн их хохирч хэлмэгдэж, дарлагдан нухчуулж, хуваагдаж булаагдсан ард тvмний нэг болжээ. Монголчуудын эмгэнэл еврей, армян, кvрдийн тvvхтэй л эн зэрэгцэх аж. ХХ зуун-бага ард тvмнvvдийн эмгэнэлийн зуун. Египет, ром, ассир, араб, сельжук, османы тvрэмгийлэлд автаж, боолчлогдож, эх орноосоо хєєгдєж, дэлхий даяар тарсан жvvд нарыг улс бvрд хажиглан хавчдаг асан ба Герман 6 сая еврейг шууд устгасан нь энэ ард тvмний бараг хагас нь билээ. Эртний тvvх соёлт армянууд дутахгvй тооны булаан эзлэлд єртєж, дэлхийн I дайны vед Осман гvрэн улсынх нь гол хэсэг болох Баруун Армяныг газрын хєрснєєс арчина гээд хядахад богино хугацаанд ард иргэдийнхээ талыг буюу 2 сая хvнээ хєнєєлгєсєн юм. Єєрийн тєр улстай мандаж бадарч явсан кvрдvvд єнєєдєр 20 саяулаа ч, дєрвєн улсад хуваагдан булаагдаж, тэр бvрд хавчигдан гадуурхагдаж, аймаглан устгах бодлогод хэлмэгдсээр явна. Энэ ард тvмнvvдийн эмгэнэлийг дэлхий даяар мэддэг. Харин монголынхыг л мэддэггvй. Монголын эзэнт гvрэн унахад монголчуудын жинтэй хувь нь алс нутгуудад хєдєлшгvй суурьшиж, єєр шашинд орж, харьжиж хоцорсон. Монгол нутагтаа байсан нь хэмхэлдэн тэмцэлдэж, Чингисийн ємнєх vе шиг хоорондоо дайтаж эхэлсэн. Хаад ноёдын удам угсаа, улаан шарын шашин, ойрд халх гээд л санаанд орж болох бvхнээр хуваагдан иргэний дайн єрнvvлсээр Манжийн хvчирхэгжилтэй золгосон. Хvчээ нэгтгэлгvй дайнаа vргэлжлvvлсээр байсныг ашиглан манжууд 1636 онд Євєр Монгол, 1696 онд Халх, 1758 онд Зvvнгарыг эрхэндээ оруулж, энэ vес оросууд Буриадыг булаасан юм. 1911 онд Ар Монгол тусгаар тогтнох байдлыг олж, улмаар Алтай, Хянган, Хєх нуур, Байгаль нуурыг багтаасан, монголчуудын унаган нутгуудыг нэгтгэсэн улсаа байгуулах дайныг хийж, зорьсондоо бараг хvрсэн билээ. Євєр Монголын дийлэнхийг чєлєєлж, монголчуудын ихэнхийн итгэл дэмжлэгийг хvлээж, засаг захиргаандаа хамруулж байсан юм. Гэвч 1913 онд Орос, Хятад хvч хавсран Монголын эсрэг тэмцсэнээр Богд хаан чєлєєлсєн нутгуудаас цэргээ татаж, Хятад Євєр, Торгууд Монголыг, Орос Буриад, Цагаан Ойрдыг ичгvvр сонжуургvй булаан авцгаасан. 1914 онд Ар Монголын хэсэг, Богдын мэдлийн нутаг Тагна Урианхайг Орос тvрэмгийлсэн юм. Монголын эх орончид 1919 онд Нармай Монголыг байгуулна гэж тэмцсэн ч мєн л их гvрнvvдийн хvчинд мєхєсдєв. 1921 онд монголын хувьсгалчид Ар Монголын тусгаар тогтнолыг бататгаж, большевикууд хичнээн эсэргvvцэж байсан ч Монголыг нэгтгэх бодлогыг vргэлжлvvлж, Євєр Монгол, Буриад, Барга,Торгууд, Халимаг, Цагаан Ойрд гээд монголчуудын бvх нутагт vйл ажиллагаа явуулж байв. Монгол Ардын Намын хамгийн гол зорилго нь Монголоо нэгтгэх vйлс байсан юм. 1945 онд БНМАУ Євєр Монголыг харийн дарлалаас ангижруулахаар дайнд хєдлєв. Чєлєєлєх зорилгоо биелvvлсэн ахан дvvстээ Євєр Монголын парламент нэгдэх хvслээ илэрхийлсэн бичгийг єргєлєє. Мао хvчирхэгжтэл буюу тавиад он дундартал бvх монголчууд нэгдэх бэлтгэлээ хийж байв. Энэ ажилд Сталин саад тотгор учруулж байсан ч гэлээ, алсдаа монголын ССР байгуулж улсдаа нийлvvлэх бодолтойгоор БНМАУ-д “оросын”, “хятадын” монголчуудыг болон монгол нутгийг нэгтгэх хувилбарыг авч vзэж байлаа. Гэвч байдал хамгийн муугаар эргэсэн. Єнєєдєр монголчуудын дєрєвний нэг л гадны эзэрхлээс ангид улс байгуулан сууж буй нь бидний энэ Тєв Монгол улс юм. Бvх монголчуудыг нэгтгэх гэж шантаршгvй тэмцэж байсны тєлєє большевикууд Ар Монголын эх орончдыг устгах, хvн ардыг бєєнєєр хєнєєх, оюуны геноцид явуулах зэрэг олон харгислалыг vйлдсэн. 1990 оноос хойш Зєвлєлтийн дагуул байхаа больсон ч Монгол улс харийн дарамтыг эдэлсээр ирэв. Бусад нь хамаг эрхээ хязгаарлуулж, уусгах бодлогын золиос болж, хавчигдан гадуурхагдаж, шаналан зовж байна. Монголдоо нэгдье гэж байнга тэмvvлж ирсэн євєр монголчууд Хятадын харъяанд ЄМЄЗО гэгдэн оршиж буй. ХХ зуунд хэдэн ч удаа ард нийтээрээ Ар Монголд нэгдэх хvслээ илэрхийлж, 30-аад онд Японы тусламжаар Хятадаас ангижран тусгай улсыг байгуулж байсан тэд мєн ч их харгислал хядлагыг vзсэн дээ. Хятадын засаг БНМАУ-д нэгдэх гэлээ гэж єширхєн, аймаглан хєнєєх, хятадчилан уусгах, элдэв туршилтын золиос болгох бодлогыг тэдэнд тулгаж, євєр монголчууд vvнийг vл хvлцэн томоохон бослого хэдэнтээ гаргаж, эсэргvvцлийн арга хэмжээ зохион байгуулсаар ирэв. Тусгаар тогтнолын тєлєє тууштай тэмцэгч ойрдуудын удам торгууд монголчууд Шинэ хязгаар, Хєх нуур зэрэг єргєн уудам нутагт тархан амьдарч байна. Монголын эзэнт гvрний эринд болон хожуу vед Хятадын олон нутагт суурьшсан монголчуудыг нэмбэл БНХАУ дахь угсаа нэгтнvvд маань 6 сая шахам болох ажээ. Орос, ТУХН-д 1 сая орчим монголчууд буй юм. Тэдний томоохон бvлэг нь 400 гаруй мянган буриадууд билээ. Тэд Монголоо нэгтгэх vзэлтэй нэрт зvтгэлтнvvдийг тєрvvлж, 1920-иод онд элэг нэгтнээ дагах єргєн тэмцлийг єрнvvлж, Халхад олноороо нvvдэллэн ирж байв. Сталинистууд Буриадыг хэдэн хэсэг хувааж, нутгийн хагасыг хvн амтай нь бусад мужид єгч, сэхээтнvvдийг панмонголист хэмээн хядаж, зон олныг бєєнєєр хороон харгислаж байсан юм. Єнєєгийн буриадуудын тоо VII зууны хэмжээнд байгаа нь ямар хэрцгий бодлого явагдсаныг харуулнам (VII зуунаас хойш оросууд 30 дахин єсчээ). 200 мянга орчим халимаг Орос, ТУХН-аар нэг тарсан буй. ХVII зууны эхээр язгууртны зєрчлєєс болж торгуудын 50 мянган єрх Ижил мєрєнд очиж суурьшсаны залгамжлагч тэд юм. Халимагууд бас л монголчуудтайгаа нэгдэхийг хvсдэг тэмцдэг байсан. Vvнд хилэгнэсэн Сталин халимагуудыг Сибирь даяар тараан цєлж, нутгийг нь зэргэлдээ мужуудад хуваан єгсєн. Энэ нь халимагчуудыг vлдэх мєргvй устгах гэсэн оролдлого байсан юм. Орос 1914 онд Ар Монголоос Туваг эрээ цээргvй булаасан. Монголын тєрєєс Тагна Урианхайг эргvvлэн єгєхийг удаа дараалан шаардаж байсан тул Зєвлєлт Орос Танну-Тувагийн БНУ гэдэг тусгаар тогтносон улс байгуулагдлаа гэхчилэн хуурч мэхлэхийг хичээж байсаар 1944 онд хавсарган нэгтгэснээ эцэслэн зарласан. ХХ зуунд тувачууд 1911, 1921 оны Монголын тусгаар тогтнолын тэмцэлд оролцож, оросууд тусгаар улс болгоно гэхэд ихэд дургvйцэн нэг бус удаа Ар Монголтой нэгдэх бослого хєдєлгєєн єрнvvлж байлаа. Єнєєгийн тувачууд мєн 200 мянга орчим. 1864 онд Манж улс Оросын дарамтанд автаж, Монголын их хэмжээний нутгийг найр тавин єгсєн. Тэр нутгийн хэсэгт 1922 онд Ойрдын автономит муж байгуулагдсан агаад, 1948 онд Сталин Уулын Алтайн АМ хэмээн нэрийг нь єєрчилж, уугуул монголчуудад ойрд хэмээх vгийг цаазлан хориглож, оросчлох, тvрэгжvvлэх бодлогыг хэрэгжvvлсэн юм. Бусдаас дутахгvй хэлмэгдсэн, єєрсдийгєє цагаан ойрд гэдэг 60 мянган монголчууд бєглvv хоцрогдмол байдалд аж тєрж байна. Афганистанд монголчуудын том бvлэг буй. Их байлдан дагууллын дараа суурьшсан монголчуудын удам юм. Хазар монголчууд хэмээн єєрсдийгєє нэрлэх тэд Хазаражат гэх улсыг байгуулж явжээ. Тvрэмгийлэгчдийн удам, єєр vндэс угсаатай, шиит шvтлэгтэй гэгдэн гадуурхагдаж, афганы эцэс тєгсгєлгvй дайны хєлд нэрвэгдэж, тvмэн зовлонг амсч ирсэн аж. Шашны хийрхэгч талибанчууд тэдний эсрэг онцгой харгис бодлого явуулж байжээ. 2 сая хазар монгол байна гэсэн тооцоо буй. Исламын шашинт гэж тэдэнд бид эгдvvцэх явдалгvй юм. Бид ч унаган шvтлэгээ харийн шашнаар сольсон билээ. Єєр улсуудад ч олон монгол буй. Орон бvхэнд монголчууд бий. Сvvлийн vед Тєв Монгол гадаадад боолчууд, цагаачид гаргах талаар єндєр тvвшинд хvрлээ. Бид тарж бутрах тусам л доройтож мєхнє. Харин нэгдэж нийлбэл сэргэн мандана. Єнєєдєр зэвсгийн хvчээр монгол нутгуудыг чєлєєлєх боломж нэгэнт vгvй болжээ. Бvх элэг нэгтнээ Тєв Монголд нvvлгэн ирvvлэх ганц л зам vлдээд байна. Даяарчлал гэдэг нь бидний хувьд даян дэлхийн монголчуудаа нэгтгэх гэсэн утгаар л хэрэгжих ёстой. Цаг алдалгvй монголчуудаа урин залцгаая! Орон бvхний монголчууд нэгдэгтvн гэж явбаас Тэнгэрийн таалалд нийцэж, аугаа их эрч хvчийг хvртэнэ. ХХI зуун тарж бутарсан аливаа vндэстний нэгдэн нийлэх зуун болох тєлєвтэй байна. Монголчууд vvнээс аанай хоцорвол vхлийн нvгэл тэр болох бvлгээ. Холгvй цагт, газар нутгийг дэлхийн хvн амд харьцуулан тэгш хуваана гэж том гvрнvvд уулгалах магадлалтай байна. Чингэхэд бид арван саяулаа болчихсон байвал улсаа хадгалан мєнхжинє. Єнєєгийн байдлаараа єдєр хоногийг аргацааж байваас хоёр сая монголыг Улаанбаатарын нэг дvvрэгт хашчихаад л бусдыг булаахаас сийхгvй. Еврейчvvд Сион уул руугаа vхэн хатан тэмvvлсээр, зуун улсаас цуглаж Израилиа байгуулсан. Монголчууд Бурхан Халдун руугаа амьдралын зорилго болгон зvтгэсээр Хамаг Монголоо байгуулах цаг ирлээ. Орд ордоор нvvн ирж, Тэнгэрээс соёрхсон Монгол улсаа сэргээн мандуулах нь єнєєгийн монголчуудын vvрэг, нэр тєрийн vйл хэрэг, аврал, аз жаргал юм. Монголчуудын энхийн замаар нэгдэх ганц боломж нь Тєв Монголд шилжин суурьших явдал мєнєєс мєн. Амьдрах улс гvрнээ сонгох нь хvний наад захын эрх. Гаднаас суурьшигчийг авах нь ч тухайн улсын л мэдэх хэрэг. Хєрш гvрнvvд бага vндэстний асуудал багасна гэж нэгдэх бодлогыг баясан дэмжих магад.. Сvvлийн vед манай єгєємєр баялаг орд газруудыг харийнхан ховх сорох тєлєвтэй болоод байгаа. Тэгвэл тал талаас зорих ахан дvvс уул уурхайн мэдлэг, ажиллах хvчээр хангаж, оргилсон бvтээн байгуулалт улс оронд єрнєж, Тэнгэрээс заяат буян хишгийг єєрсдєє хvртэнэ. Гагцхvv Тєв Монголын хууль эрх зvйн vндэс л vгvйлэгдэж байгаа бус уу. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль єнєєдєр бидэнд хэрэгтэй байна. Хууль гарвал монголчууд ирэхдээ л ирнэ. Улс орон маань дэлхийн буурайн нэг тул Израилийн эхэн vеийн байдлаар хvлээж авахаас єєр замгvй. Тэгэхэд шилжин суурьшигчид цєлд майхан бариад сууж байв. Гэхдээ майхантнууд гэхээс илvv ємчтєнvvд олноор ирж, улс орны хєгжилд нэмэр болох нь дамжиггvй билээ. Бvх монголчууд нэгдвээс Тэнгэрээс сургасан Таван сумын vлгэр биеллээ олж, бид дийлдэшгvй бат бєх, ялагдашгvй хvч чадалтай болж, цэнгэлийн манлайд хvрэх бvлгээ. Монголын хамгийн сайхан мєрєєдєл, эрмэлзэл, тэмцэл, ирээдvй тэр болой. Эв нэгдэлтэй бай гэсэн Тэнгэрийн зарлигийг дагаваас мандана, зєрчвєєс сєнєнє. Монголчуудын эв нэгдлийн аугаа хvч бидэнд агаар ус шиг vгvйлэгдэн буй. Тиймээс Тэнгэрийн зарлигаа дагаж, монголчуудыг нэгтгэх vзэл бодлыг єргєн дээдлэгтvн. Эв нэгдлийн тэмцэлд хувь нэмрээ оруул. Тvvний тєлєє Тэнгэртээ мєргєж залбир. ХХ зууны хамгийн эмгэнэлт ард тvмэн монголчуудынхаа тvvхийг мэдэж, мэдvvл. Дэлхий нийтийг Монголд шударга ханддаг болгохын тєлєє чармай. Орд ордоор нvvн ирж, орон бvхний монголчууд нэгдэж, Бурхан Халдун уулаа тахиж, Хамаг Монгол улсаа байгуулж, таван сум шиг эв нэгдэлтэй болж, улс гэрээ сэргээн мандуулах тэр цагийг бишрэн шvт, хvсэн мєрєєд, урин дууд. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль гаргахын тєлєє дуу хоолойгоо єргє. Хилийн чанад дахь элэг нэгтнийхээ соёлыг хvндэтгэ. Таван сумын сургаалиа биширвэл хамаг гайхамшиг биелэл болно.

2003 он. "Монголын сүлд хийморийн гайхамшиг" номоос (Ч.Мөнхбаяр, Н.Батжаргал).