Ордыг ердийн газартай адилтган, харьд хямд үнээр түрээслүүлж, баялгийг нь цөлмүүлэх, концэссийн хууль гээч колоничлолын хуулийг батлах гэж байна
1. Амь амьдрал, алаг үрсээ 30-хан зоосоор худалдлаа гэж үү?
Саяхан нэгэн сонины тэргүүн нүүрийг хараад уурлах биш, бүр инээд хүрлээ. “100 сая доллар” гэсэн бичээстэй том картон барьчихсан, байдгаараа баярлачихсан дүрстэй дарга нарыгаа хараад. Айвэноугийн төлөөлөгч хажууд нь бүр нэг Монголын ард түмнийг ивээгч Бурхан, Эзэн Чингис байгаа юм аятай ихэмсэглэн зогсчээ.
Дотроо бол: “Иш чааваас. Ямар үхсэндээ баярласан юм бол. Олон зуун тэрбумын баялагтай нутгаа бидэнд өгчихөөд, нэлээд хэсгийг нь 100-хан сая доллараар манайд худалдчихаад, юу авчихлаа, хүртчихлээ гэж ингэж эргүүттэлээ баясаа вэ? Монголын дарга нар шиг тэнэг улс дэлхийн аль ч галзуугийн больницоос олдохгүй буй заа. Цаазаар авахуулах гэмт хэрэг хийчихээд, хөөрцөглөөд байх. Эдний ард түмэн нь арай ч, эх орноо худалдах , эх орноосоо урвах гэдгийг огтхон ч ойлгохоо, мэдрэхээ байчихсан зомбинууд биш байлтай. Амь амьдрал, алаг үрсийнхээ ирээдүйг 30-хан доллараар буюу, Иудагийн 30 зоосоор худалдчихаад, тэрүүгээрээ нэг түмпэн мах авч идчихээд, гүйлгэж суулгаж, тийрч үхэх, тэгээгүй нь цаашдаа өлбөрч талийх, тийм хамгийн арчаагүй боол, өт хорхойн сэтгэлгээтэй ард түмэн биш л баймаар. Бүх нийтийг хамарсан сэтгэцийн гажиг тусчихна гэж баймааргүй л юм. Дэлхийн талыг эзэлж, дундад зууны турш хүчирхэг явсан Чингисийн монголчуудын үр сад гэхэд яасан ч хүлцэнгүй, ноомой, дорой санагднам бэ? Алт баялагийг нь улайм цайм дээрэмдээд, улс үндэстнээр нь устгаж байхад, 30 зоос горилон алгаа тосоод л сууцгааж байгаа бус уу? Эсэхүл, энэ ард түмэн бүхнийг ойлгож байгаа. Зүрхний хилэн нь торхтой дарь шиг болсон байх. Тэр цагт энэ хэдэн тэнэг монгол дарга эгшин зуур хумхын тоос болно. Бид ч хэцүү байдалд орно. Тэрнээс өмнө л хамаг баялагийг нь хуурайлж хувхайлж амжих хэрэгтэй” гэж бодож байсан биз ээ.

2. 1 удаа 30$ биш, сар бүр 2000-10000$ авах боломжтой
Дарга нар маань ЗГ-т 100 сая доллар орж ирсэнд баярласан. Тэндээс хулгайч зангаараа аанай л, хэдэн ногоон өөрсөддөө унагачихна. Бас “Ард түмнийг хууран мэхэлж, амыг нь нэгмөсөн таглах ганц сайн боломж олдлоо. 30 зоосны авлига авчихсан, бидэнтэйгээ нийлээд л эх орноо худалдалцчихсан, урвалцчихсан улс чинь, ичсэн нүүрэндээ тэмцэл хөдөлгөөн гаргаж зүрхлэхгүй” гэж бодож баяссан хэрэг.
Оюутолгойн ашгийн 10-15 хувийг эх орноо худалдсан том жижиг дарга нар хүртэнэ /Монгол улсад бол 30 зоос л өглөө, ингээд гүйцээ/, үүнд бол бүр ч их баяссан нь ойлгомжтой.
Дэлхийн хамгийн баян ард түмнийг дарга нар маань тэр 100 сая доллараар, дэлхийн хамгийн гуйлгачин ард түмэн болгож харагдууллаа.
Монголын баялаг бол, харьяат бүрдээ сард 2000-10000 долларын хувь хүртээгээд, улсаа өндөр хөгжилтэй, бүх монголчуудыг нэгтгэсэн гүрэн болгочиход хүрэлцэх хэмжээний далайцтай юм. Гэтэл нэг удаа 50 мянган төгрөг өгөх юм гэнэ. Тэр нь дарга нарын хариуцлагагүйгээс /эсвэл харь эздийнхээ өмнө бол хариуцлагатайгаас/ болж түгсэн, гахайн ханиаднаас сэргийлэхэд ч хүрэлцэхгүй. Ард түмнээ бүр нэг зүгээр гахай болгохыг тэд зорьж ирсэн, гэтэл одоо хүний ханиад ч тусахаа болилоо. Юу болж байна вэ?

3. Дарга нар өөрсөддөө голланд өвчнийг, ард түмэндээ гахайн томууг бэлэглэсэн
Сангийн сайд С.Баярцогт урьд ийм их мөнгө ЗГ-т орж ирж байгаагүй гэж түүлгэчин царайлав. Зарим жил гагцхүү Япон улс 300 сая долларын тусламж үзүүлж байсан санагдах юм. Сайн санаат улс тусалбал тэр нь мөнгө биш цаас болчихдог, муу санаатай улсад 100-хан сая доллараар олон зуун тэрбум долларын баялгаа худалдчихаар тэр нь цаас биш, мөнгө болчихдог юм байлгүй.
Эх орноо худалдсаны баярыг тэмдэглэж, иргэдэд 50 мянгыг түгээх гэж байна гэж ойлгогдохоор зүйлийг дарга нар хэлж байна. Сонин сонин, солиотой галзуу баяр тэмдэглэдэг болох нь ээ, бид чинь.
Нэгэн дарга: “ЗГ улс төрийн том амлалтыг энэ 50 мянгаар зогсооно!” гэж том “баав”. Харж байгаа биз. 30 зоосноос цаашаагаа юу ч байхгүй болно, дарга нарын “баас” л дээрээс унах болно. ЗГ улс төрийн том амлалт хийхгүй гэнэ. “Монгол улс үндэстний төлөө анхаарал тавихгүй ээ, цаашид энэ улс үндэстэн байхгүй болох юм чинь” гэсэн санаа шүү дээ. Улс төр бол хамтдаа амьдрах ухаан. Тэд улс үндэстэнтэйгээ хамт амьдрахыг хүсдэггүй. “Бид л амьдрах ёстой” гэсэн харгис бодлого нь 20 жил үргэлжилж байна.
“50 мянга бол ашигт малтмалын хишгийг хүртэж болохын хамгийн том илрэл” гэж нэг сайд чалчив. Ахиад юм харалтгүй шүү л гэсэн үг. “Бид Оюутолгойн гэрээг хийлээ гээд ямар ч шагнал аваагүй” гэж гонгинов. Эх орноосоо урвачихаад шагнуулах нь хэм хэмжээ болчихоод байгаа болохоор тэр.
Тэдний шуналд хязгаар гэж алга. Оюутолгойн ашгаас манай дарга нарын халаасанд бол тэрбум тэрбум доллар орно. Гэтэл бас эх орноо худалдсаны шагнал гэж нэхэж байдаг.
Монголд голланд өвчин гэж гараад болохоон байсан гэнэ шүү. Тэр нь нийгмийн халамж хэтэрч, ард олон нь зүгээр тэжээлгээд, гэдсээ илээд хэвтэж байдаг болохыг хэлдэг гэнэ. Бүтэн сар, амралтын өдөргүй, 12 цагаар хөдөлмөрлөөд, 100 долларын л орлого олж байгаа хүн манайд зөндөөн. Ингэж зовж зүдрэн амь зууж байхад, амтай дарга бүхэн монголчуудыг залхуу, ажил хийдэггүй гэж доромжлох нь хэрээс хэтэрлээ. Тэгж байж, нэг өдөр амаа ардаа гартлаа алгадуулах вий дээ. Дарга нар өөрсдөө голланд өвчин гээчээн туссан бөгөөд, харин бидэнд үзүүлсэн нийгмийн халамж нь гахайн томуу гэдэг өөр өвчин юм шүү.

4. Рио Тинтогийн ажилтан “өрөө төлөхийн тулд Оюутолгойн ашиглалтыг эрчимжүүлнэ” хэмээн шууд л гэрээгээ зөрчихөө амлав
Харьд бэлэглэчихсэн хэрнээ, “Оюутолгой Монголыг аварна” гэхчилэн нэртэй, солиотой солиотой юм бичицгээгээд байх юм. 34 хувийнхаа төлбөрийг төлж чадахгүй бээцэгнэсээр байтал зүйл дуусах гэрээ хийчихээд. Манайхаас өөр улсад ийм ялт хэрэг хийсэн улс ганц секүнд эрх чөлөөтэй, гэм зэмгүй явахгүй. Эсвэл төр нь, эсвэл түмэн нь гэсгээн цээрлүүлэх байсаан.
Рио-Тинтогийн нэг ажилтан, бид Оюутолгойн ашиглалтыг маш их эрчимжүүлэх болно, учир нь 30 тэрбум долларын өрөө яаралтай барагдуулах амин чухал шаардлагатай байна гэв. Ийм улстай л хамтран ажиллах гэж байна шүү дээ. Дааж давшгүй өртэй, орох оронгүй, янз бүрийн улсуудад ажилтнууд нь баривчлагдаад, ялаа эдлээд эхэлчихсэн, дэлхийн хамгийн том гуйлгачидтай. Тэгээд ч, Оюутолгойн ашиглалтыг эрчимжүүлнэ гэдэг чинь гэрээгээ шууд зөрчиж байгаа хэрэг. 70 жил ашиглана гэчихээд, 3 жилийн дотор ч цөлмөчихөж магад.
Эх орноо худалдахын амтанд орсон дарга нар, “одоо Тавантолгойн асуудалд яаравлан орноо” гэж алгаа үрчиж, дороос нь хатгасан юм аятай, тогтож ядан өндөлзөж байна.
5000 ашигт малтмалын лиценз олгогдсон аж. 5000 эрдэнэсийн толгодыг маань буг чөтгөр дарга нар маань харийн, өөрсөд шигээ хулгайч дээрэмчдэд бэлэглэж, монголчуудыг аяганы амсар зуух хувь тавилангүй болгох “төгөлдөршлийг” хэрэгжүүлэх гэж байна.
Концессийн тухай хууль гэдэг бүр ноцтой урвалтыг хүртэл тэд бодож оллоо. Одоо тэд монголын алт баялгийг жирийн нэг газар, талбайтай адилтган, харьд түрээслүүлж, колоничлолыг гүнзгийрүүлэх гэж байна шүү дээ. Өөрсдөө тэнэг юм чинь бодож олоогүй л дээ, харийн хулгайч нар л зааж өгсөн. Төдөн га талбайг жилийн 30 зоосоор түрээсэллээ гээд л, алт баялагийг нь ямар ч ашиг хуваалцах, татвар төлбөр өгөх зүйлгүйгээр цөлмүүлэх нь ээ. Концэсс гэдгийг шууд колоничлол гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс, тэр бол колоничлолын тухай хууль юм.
Манай дарга нар харийн хулгайчдын гар хөл, бөгс бөөрийг алтаар угааж өгч байна. Амьдрах аргагүй болж Швейцарьт “харласан” монгол эмэгтэй, цагаачлалын албаныхан ирэхэд цонхоор үсэрч үхэж байна.
Миний ард түмээн, Оюутолгой бидэнд хэрэггүй юу? “Хэрэггүй ээ” гэсэн хариу сонсодвол, “Өгөөд бай, өгөөд бай” л гэж хэлмээр байна. өөр юу хэлэх вэ. Дараа нь тэгээд цонхоор үсэрцгээх л үлдэх юм гэж үү?
Гэхдээ би “Хэрэгтэй” гэсэн хариултын сонсоно гэж найдсандаа үүнийг бичсэн юм. Монголын хайрт ард түмэндээ би хэзээд итгэж найдаж ирсэн, итгэл найдвар минь хэзээ ч бүдгэрч, бөхөж, тасрахгүй ээ.

MMIX.X.XXIII
http://moenhbayar.blogspot.com
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment