Wednesday, November 3, 2010

Харгис дэглэмээ олон улсын, гадаадын шүүхүүдэд өгч гэсгээн цээрлүүлье!

Хүйтөрөлгүйтгэл буюу гэноцидийн гэмт хэрэг нь хүн төрөлхтөнд аюултай, бүх дэлхийд хамаатай асуудал юм. Монгол туургатанд Ойрадын, ХХ зуунаас эхэлсэн Бүх Монголын, Хазарын, өдгөөгийн Монгол улсын зэрэг хэд хэдэн геноцид тохиолдлоо.
XVIII зуунд Чин улсын цэрэг 0.6-2 сая ойрад хүнийг устгасан нь дэлхийн хамгийн том геноцидүүдийн тоонд орно. Дашрамд энэ гэмт хэргийг Чин улс, түүний залгамжлагч үүрэх ёстой. Харийн хорлолын дагуу монголчуудын хоорондын асуудал байсан мэтээр төөрөлдөх нь тун осолтой мунхаглал болох юм.
ХХ зуунд хөрш хоёр импер, зөвлөлтийн болон маоист дэглэмүүд нь бүх монголчуудын эсрэг харилцан уялдаа, хамтын ажиллагаатайгаар гэноцид үйлдэж эхэлсэн.  Монгол нутагт олноор хужаа колонист суулгасан, улаан тэррор, их хэлмэгдүүлэлт, дэпортаци, панмонголизмын эсрэг ажиллагаа, соёлын хувьсгалын харгислал гээд л аймшигт гэмт хэргүүдийн үргэлжлэл нь ассимиляци, дискриминаци, шовинизм, этноцэнтризм зэргээр илэрсээр ирэв.
Хазарууд 100 гаруй жилийн турш националист, расист, шашны экстрэмист хавчлага, дайралтад өртөж, нэг хэсэг хүний данснаас ч хасагдаж, өдгөө ч алуулж хядуулсаар яваа, хамгийн их зовж зүдэрсэн зон олны нэг билээ.

Монгол улсад 1990 оноос хойш ард түмний эсрэг, харийнхны тоглоомын дэглэмийн шинэ гэноцид эхэлж, 24 чиглэлээр явагдаж ирэв. Их сүйтгэл, худалдаа-үйлчилгээ, үйлдвэр-тариалан, МАА, ашигт малтмал, барилга, санхүү, хямрал, оюун, ёс суртахуун, итгэл бишрэл, экологи, эрүүл мэнд, хүн ам зүй, үндэс угсаа, хэлмэгдүүлэлт, нэоколоничлох, авлига, ажилгүйдэл, хүнс, суртал ухуулга, хэт төвлөрөл, газар хөдлөл, дулаарал гэсэн 24 чиглэлээр дээд зэргийн хорлолыг хийж, улс үндэстнийг сүйрэл мөхлийн ирмэг дээр аваачаад байгаа билээ.
Дээрх бүх гэноцидийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, буруутнууд нь хариуцлага хүлээж, хэлмэгдэгсэд хохирлоо барагдуулах нь шударга ёс. Харин шударга ёсыг шулмын ёс ялан дийлээд байгаа Монгол улсад гэноцидийн гэм буруутнуудыг гэсгээн цээрлүүлнэ гэвэл нэн бэрх.
Тиймээс миний бие 2005 онд олон улсын болон, гадаадын шүүхэд хандах хэрэгтэйг иргэний хөдөлгөөнийхөнд хэлж байсан. “Гэноцидэд мөхөөгүй ард түмэн” (2006), “Гэноцидийн тухай хуулийн төсөл” (2007), “Хүйтөрөлгүйтгэлийн нөхөн төлбөрийг авцгаая!” (2008),  “Хүйтөрөлгүйтгэгч Засгийн газрыг огцруулъя” (2009), “Монголын гэноцидийг даруй таслан зогсооцгооё” (2010) зэрэг үгүүлэл, төслүүдээрээ санаагаа дэвшүүлсээр ирсээн. Одоо ч мөн адил. Урьд миний бие бичсэн, дэвшүүлсэн л бол болох мэт санаж явсан нь олонтаа. Өдгөө, үзэл санаа нэгт нөхдийн хамт сайн үйлсийн төлөө зүтгэнэ, тэмцэнэ гэх болсон тул байдал өөрөөр эргэх нь дамжиггүй ээ. 
Нэгэн хүн бүхэл бүтэн дарангуй дэглэмийг шүүхэд өгөөд унагана гэвэл эс хүчрэх. Гэноцидийн талаар ноттой баримтуудыг цуглуулж, баттай хамтын бүтээл хийцгээгээд, гадны шүүхэд өргөн барина гэвэл харин бүрэн боломжтой. Бүгдээрээ үүнийг хийцгээе ээ, ард түмээн! 
Өмнө нь би, бүх монголчуудын эсрэг гэноцидийн (хуулийн төсөл) талаар тусгайлан дуугарч байсан бол, энэ удаад Монгол улсын гэноцидийн талаар голлон ярья. 
Үнивэрсэл юрисдикц гэж юм байдгийг ихэс дээдэс маань умартсан бололтой. Дэлхийн хууль-эрхзүй гэсэн үг л дээ. Нэг улс үндэстнийг устгана гэдэг бол яахын аргагүй глобал масштабын, олон улсын гэмт хэрэг болчихож байгаа юм. Умартсан улсад нь сануулаад өгье л дөө.
Дэлхийн II дайны дараа Олон улсын цэргийн шүүх нацист гэмт хэрэгтнүүдийг ялласан нь Нюрнбэргийн процэсс гэж түүхэнд үлдсэн. Энэ үед хүн төрөлхтөн дэлхийн хууль, шүүх гэж байх хэрэгтэй юм шүү хэмээн ойлгож авсан. Гэноцидийн талаар хууль тогтоомж ч гарсан.
Ердөө тэр дайны дараа л 15 орон үнивэрсал юрисдикцийн дагуу ажиллах эрхийг шүүхдээ олгосон байдаг юм. Өдгөө 120 гаруй улсын шүүх тийм эрхтэй болоод байна.
НҮБ-ын Олон улсын шүүх Гаагад буй. Энэ шүүх улс хоорондын чанартай их төлөв дайн, зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой хэргийг шийдвэрлэдэг. Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) бол НҮБ болон бусдаас хамааралгүй, бие даасан олон улсын байгууллага. ОУЭШ Монголын шударга ёсны төлөө тэмцэгч бидний хувьд илүү ойр дөт байгууллага юм болов уу гэж бодож байна.
1998 оны Ромын статут-аар шав нь тавигдаж, 2002 оноос ажиллаж эхэлсэн. Өдгөө 110 гаруй орон Ромын статут-д нэгдсэн. 
ОУЭШ-ийн шийдвэрлэх асуудлуудын тоонд гэноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг ордог. Суданы дарангуйлагч Омар Баширийг Дарфурын гэноцидийг дэмжсэн гэж баривчлах шийдвэр гаргасан. ОУЭШ өөрөө хүчний байгууллагагүй (ирээдүйд буй болно) учир, Суданд түүнийг баривчлах боломжгүй. Харин ОУЭШ-ийг зөвшөөрсөн 110 орны аль нэгэнд л хөл тавих юм бол тухайн улсын хүчний байгууллага түүнийг шууд баривчилж, Гаагад хүргүүлэх үүрэгтэй. Чингээд л дарангуйлагч тэнд ялаа эцэслэн тогтоолгож, эдэлнэ дээ. ИЙм сайхан юм байдаг байна шүү, таминь ээ. Баримт нотолгоогоо цуглуулж, англиар орчуулаад л Гаага руу илгээчихэд, манай мангасууд олон улсын гэмт хэрэгтнүүд гэгдэж, гишгэх газаргүй болно оо!
Хүний эрхийн нэр хүндтэй байгууллага Эмнэсти Интэрнэшнл бүх улс орныг дэлхийн хуульзүйгээр шүүдэг болохыг уриалсан. Өдгөө 125 улс чингэж буй хийгээд, Аргэнтин, Испаний шүүхүүдийн дуулиант шийдвэрийг жишээ болгон дурдаж болох байна.
2009.12.17-нд Аргэнтиний, Холбооны есдүгээр шүүх Хятадын удирдагч асан Зянь Зэминь, дотоод яамны сайд асан Ло Гань нарыг баривчлах ордэр гаргаж, Интэрполоор хүлээн зөвшөөрүүлсэн. Фалунгун шашинтнуудыг хавчсан, тамласан хэрэгтэй тэд 125 оронд хөл тавих эрхгүй болсон төдийгүй, Интэрполоос нуугдаж явахад хүрэв. БНХАУ-ын иргэдийн дунд ч тэдний нэр хүнд эрс уналаа. Зянь Зэминийг фалунгун шашинтнууд дэлхийн 50 гаруй орны шүүхэд өгөөд байна. Нэг матэриалаа л олшруулаад өгчихөж байгаа юм шүү дээ.
Испаний дээд шүүх Түвдийн хүн амыг харгисласан хэрэгт Зянь Зэминь, Ли Пэн нарын Хятадын таван том даргыг буруутай гэж үзсэн хийгээд, удалгүй баривчлах шийдвэр гаргах гэж байна.
Британий шүүх Пиночэтийг яллаж, чиличүүдийг баярлуулж байсан түүхтэй.
Хятадын удирдагчдыг яллаад, баривчлах гэж байхад, манай өт хорхойнуудыг ч ёстой чигчий хурууны үзүүрээр эд бад хийх биш үү, дэлхийн шударга шүүхүүд. Хаана, хэн болохоос нь хамаарахгүй шүүнээ гэсэн ялгуусан зарчим тэдэнд буй.
Олон улсын гэмт хэрэг үйлдсэн л бол зайлах, бултах арга даанч үгүй. ОУЭШ гишүүн орнуудын хэргийг шүүнэ гэдэг ч НҮБ-ын АЗ зөвшөөрсөн бол чөлөөтэй. Тиймээс Баширийг ялласан. Дэлхийн хуулиар ажилладаг үндэсний шүүхүүд тийм бус шүүхтэй улсаас гэмт хэрэгтнийг нэхэх эрхтэй. Мэксик гэхэд л тийм бус шүүхтэй ч, 125 улстай муудалцахгүйн тулд, нэхсэн хүнийг нь шууд барьж өгөх жишээтэй.
Энэ бөмбөрцөг дээр хэн ч гэмт хэрэг үйлдчихээд ял зэмгүй өнгөрөхгүй. Удалгүй коммунист дэглэмүүдийн гэмт хэргүүдийг шүүх их давалгаан өрнөх гэж байна. Манай коммунист гэмт хэрэгтнүүд ч буруудах бий вий. Хам хэрэгтэн гээд.
Өвөг дээдэс нь буруудаад байхад, үйлсийг нь үргэлжлүүлэгч нэоколоничлогч-гэноцидчин үр ач нар нь яагаад буруудаж болдоггүй юм. Тэдний эрх чөлөөтэй явах хоногийн тоо ерөөсөө гүйцсэн. Хэн бэ гэдгийг нь монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Удахгүй дэлхий мэдэхдээ л мэднэ!
Цэнгэлийн манлайд хүрэхийн тулд, төрд шургалсан урвагчид, дайснуудыг шударга шүүхэд мэдүүлцгээе гэж уриалж байна!
Дарангуйлагчид сөнөтүгэй! Монгол улс үндэстэн минь мандан бадартугай!
Ч.Мөнхбаяр 
MMX.IX.I


P.S. Энэ үгүүллийг нийтлэгдэх хооронд солонгос, япон иргэд монголчуудыг зодсон хэрэг гарлаа. Хамаг юмаа харийнханд өгчихөөд дарлуулж суудаг энэ колони орны мунхаг боолчуудыг яасан ч яадаг юм гэж гадныхан боддог болж шүү дээ. Босоо заяатай нь үнэн л бол босох л хэрэгтэй болж дээ, ард түмэн минь!

No comments: