Wednesday, November 3, 2010

Дарга бэлгийн онол

(шог үгүүллэг)

Протокол

Нөхөн үржихүйн газрын удирдах ажилтнуудын ээлжит хуралдаан өнөөдөр 14 цагаас эхлэн явагдлаа. 
Газрын дарга (цаашид ГД гэх): Улс орныг ашигт малтмалгүйгээр үсрэнгүй хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу нөхөн үржихүйг зогсоох асуудал тавигдаж байгаа, төрөх газар, эх нялхсын эмнэлгүүдийг ч хаалаа. Нөхөн үржихүй улс орны дэвшилд хүнд дарамт болж байгаа нь үнэн. Хятад улс “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлснээр хөгжсөн бол бид “Нэг гэр бүл-тэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлснээр бүр илүү, үсрэнгүй, харайнгүй хөгжнөө гэж ерөнхий сайд айлдсан.
1-р дарга: Хаашаа үсэрч харайх юм бэ?
ГД: Чи чинь согтуу байнуу даа, зүггүй дамшиг. Хаашаа гэдэг чиг нь тодорхойгүй байгаа л даа, ерөнхий гуай бид хамтдаа чаднаа л гэсэн.

5-р дарга: Би Европын орнуудаар явж, өнөөдөр яригдах асуудлыг судалсан. Авчирсан юмаа задалчих уу.
2-р дарга: Явдаг нь ганц чи юм уу. Миний бие Азийн орнуудаар аялсан. Бас задлах юмтай шүү.
4-р дарга: Би Африкаар сайхан зугаалчихсаан. Ан ч хийлээ.
3-р дарга: Амьтан агнав уу, авгай агнав уу, хи хи.
4-р дарга: Аль алийг нь. Яах вэ, хар хүүхэн үзчихэд… Харин чи над шиг хослуулж чадаагүй биз дээ, Хятадад ямар ан байх биш?
3-р дарга: Ан байхгүй ч арз, хорз зөндөө. Энэ хар л даа. 
1-р дарга: Намайг ч Монголд судалгаа хий гэхээр нь дургүй хүрээд Өвөр Монгол, Буриад Монголд ажиллачихсан. Яаж зүгээр байхав, ан ч хийсэн. Харин манай дарга Америкт цэнгэсэн байх аа?
ГД: Хаашаа ч яв гэж хэлээгүй болохоор нь би Америк явчихсан л даа. Цэнгэсэн гэнэ шүү, ан хийсэн, үгүй ээ судалгаа хийсэн. Алив хүүхдүүд минь наад юмнуудаа задал задал, дандаа өөрийн улс байхад хамаа юун. Цагийг зөв ашиглаж сур.
За, ингээд, үндсэн асуудалдаа оръё. Хөөе чи уухаа жаахан хүлээзнэж байж болохгүй байнуу. Сөн мөн, ёс мос гээд байна...
1-р дарга: Та л өөрөө үндсэн асуудалдаа оръё гээ биз дээ?
ГД: Иш чааваас, энэ нэг амьтны байж байгааг дээ. Найзынхаа гарыг нь сайн барьж байгаад ам руу нь цутгаад өгцгөөгөөч дээ, хаашаа юм та нар. 
Тэгэхлээр одоо ийм ээ. Нэгэнтээ нөхөн үржихүйг зогсооно гэсэн болохоор манай газрыг татан буулгана гээд байгаа. Энэ тухай бид өмнө нь ярилцсан. 
Газраа авч үлдэх арга олно гээд даян дэлхийг тойрцгоолоо. Арз ч яахав, арга олсон уу, хорз ч яахав, хор олсон уу?
3-р дарга: Намайг л хэлээд байнаа даа. Ярьяа ярья, яахав. Хятадад чинь Банк гэхийг Янхны газар гэдэг юм байнаштээ. Мөнгө сольж авах гээд Янхны газар очьё гэсэн чинь хятад нөхөд буруу ойлгоод, биеэ үнэлэх газар авааччихлаа. Нөхдийн зочломтгой занг хүлээж авалгүй, гомдоолтой нь биш, хүлээж авлаа даа?
Гэхдээ зүгээр ч нэг нөгөө ажлыг нь хийгээд байсангүй, зэрэгцүүлээд судалгаагаа хийсэн. Тэнд байсан монгол биеэ үнэлэгч нарыг авчруулаад хятад охидын хэлээд байгааг гайгүй сайн орчуулуулж авсан. 
Дарга бэлгийн онол гэж Хятадад байдаг юм байна. Ян ин ч гэдэг. Загас наадуулж буй логотой, ер нь бол эр эмийн ёсны л онол доо. 
Чадал тамир бол дарга гэнэ. Шим бодис бол бэлэг гэнэ. Бэлэг гэж сонгогчдыг хэлээд байгаа юм уу даа. 
Бэлэг даргын дотор оршиж, даргыг тэтгэнэ. Дарга гадна оршиж, бэлгийг хамгаална. Бэлэг буюу шим бодис нь ямагт, дарга буюу чадлын гадаад илрэл болох хөдөлгөөн, үйлдлийн дүнд зарцуулагдана. Бэлэг арилж, дарга үүсч байдаг.
Аливаа бэлэг буюу шимт бодисонд зайлшгүй дарга шаардагдана. Дарга арилбал бэлэг үүсдэг гэнэ. Бэлэг дийлэхэд дарга доройтдог, дарга дийлэхэд бэлэг миардаг ч гэх шиг. Дарга сулрахад хөрөх шинж үүснэ, бэлэг сулрахад дотор халуун үүснэ…
5-р дарга: Чи чинь тэр хятад охидтой наадсанаа яриад байнуу, судалгаагаа яриад байнуу. Бэлэг мэлэг ч гэх шиг.
2-р дарга: Юм ойж сураач дээ. Ёстой гүн гүнзгий утгатай, шинжлэх ухааны үндэслэлтэй гоё онол байнашд. Манай газар энэ асуудлыг анхаарах хэрэгтэй.
3-р дарга: Дарга бэлгийн онолыг төр улсын албан ёсны гол үзэл суртал, баримтлал болгож, бүх шатны, хэлбэрийн сургалтаар түгээх хэрэгтэй байгаа юм.
ГД (алга ташиж): Браво, браво! Ингэж сэтгэх юм бол, хятад охидтой аль болох их наргиж байвал таарах хүн юм, чи. Буцаад Бээжин яв. Гэхдээ одоо биш ээ. Тэр хятад охинтой холбоо тогтоосон уу?
3-р дарга: Хэт ойрын холбоо тогтоосон. Та танилцахнуу.
ГД: Чи нэг л буруу ойлгоод байх шиг. Төрийн дарга бэлгийн онолч болгох гээд л…
3-р дарга: намайг тэр мээстэн дээр тавьчих л даа. Хэрэг гарвал ямар ч хужаа янхнаас асуусан хэлээд өгчих л юм байналээ.
2-р дарга: Бид газраа авч үлдэхийн тулд нөхөн үржихүйгээс нөхөн үржихүйг нь хаслаа гэхэд, бусдыг нь авч үлдээд оршин тогтнох хэрэгтэй ш дээ. 
Дарга бэлгийн онол бол зүгээр нэг номлол номнол, үзэл баримтлал бус, шашин шүтлэгийн хэмжээнд байх ёстой гэж би үзэж байна. Тэгвэл ард түмэн сайн дагана. 
Буддын шашинд чинь сэкс хийж байгаа бурхад байдагштээ. Сэкс бол хамгийн чухал учраас эцэг өвгөд маань тийм бурхдыг сонгож. Тэдний загас наадуулж буй дур тэчьяалын оргиллоос ертөнцийн аливаа эсрэгцлүүдийн нэгдэл нийлэл үүсч, бурханлаг чанар сацардаг гэв үү. Тэгж л ойлгосон. Тийм болохоор Түвдэд загас наадуулах нь зах замбараагүй, хэн нь ч хэнтэйгээ хаана ч яаж ч болдог юм байх. Гэлэнмаа байсан нэг бүсгүй бодит жишээн дээр нь үзүүлж байгаад ярьж өгсөн. 
Дандрын ёсонд, эмэгтэй хүнийг оюун ухаан, ариусахуй гэгээрэхүйг тэтгэгч гэж үзэж, лам нар нь хавьтал хийж хавь ойроо тэтгэдэг хэд хэдэн эмсийн ачаар өөрсдийгөө ч, өрөөлийг ч сэнхрүүлдэг байна. 
Важраяны ёсонд, үүлэн бороо бол хүний эрч хүчийн эх, хорвоогийн загвар хэв, сансрын хамгийн тэнгэрлэг сайхан мэдрэмж гэж шүтдэг. 
Бхагаваны ёсонд, урин тачаангуйн ид шидийн хүчээр далд ухамсрын төвшинд ухаарна, хүмүүжиж боловсорно, сэтгэлзүйн засал эмчилгээ хийж болно гээд эр эмгүй чармаан шалдан, улаан нүцгэн залбирч мөргөцгөөж, нөгөө ажлаа ч чөлөөтэй хийдэг юм байх. 
Энэтхэгийн ёсонд, сүмдээ сэкс хийх, ламтай унтах, эр эмийн ёсонд шунан дурлахуйг их л хүндэтгэн дээдэлж, ариун явдал гэдэг юм билээ. Сүмийнх нь гадар хана порно сийлбэрээр дүүрэн. Манайхаас бусад газар чинь сэкс бол бүрэн чөлөөтэй, нөхөн үржихүй бүрэн чөлөөгүй, тийм л байдаг юм байна. Тэргүүн туршлагуудыг холбож өгч, Монголын хөрсөн дээр буулгаж чадвал газар маань татан буугдахгүй. 
Тэгэхлээр Азийн орнуудын сэксийн эрх чөлөөг, дарга бэлгийн онол, нөхөн үржихүйн хоригтой нийлүүлээд нэг шашин зохиож хэрэгжүүлцгээе.
ГД: Та хэдийг чинь орон бүхний олиггүй охидтой учруулаад байвал, овоо хол өнхрөх толгойнууд юм. Аргыг нь ч оллоо доо. За чи ёврооп охидыг ёолуулж байгаад юу сурч мэдэв?
5-р дарга: Европод бол юу л даа. Үржил шимийн бурхныг шүтэх ёс гэж айхтар уламжлал байж. Олон мээмтэй бурхан ч байж. Грек эмэгтэйчүүд шодойн дүртэй чулуун хөшөөнд залбирдаг, усалдаг байж. Тэгэхлээр эрийнх нь юм томроно, сайн үр хүүхэд ч заяана гэж. 
Бурхандаа зориулж, юу ч бодох санах юмгүй гэгээн сэкс үйлдэж, өөрсдийгөө золиосолж байна гээд л нийтээрээ загас наадуулчдаг байж ш дээ. Нөгөө “Сүрчигч” кинон дээр гардаг шиг. 
Ромд гэхэд л Пан гэдэг үржлийн бурхан байсан. Хөл нь амьтны шийр, юм нь босчихсон. Нөгөө ажлын үеэр адгуус шиг бай ч гээд байгаамуу. Ер нь бол яахав нэн байгаллаг, шулуун хэлэхэд адгууслаг үйл мөн шүү дээ. 
Үржил шимийн бурхнаа хүндэтгэж, бүгдээрээ эротик дуу дуулж, эротик бүжиг бүжиглэж байснаа, эцэст нь элдэв дээдийн юм болдог байж. Оргия, вакханалия гэдэг тэр зүйлийг Бахус бурхныг хүндэтгэхэд бас үйлддэг байжээ. Бахус нь архины бурхан юм байна. Угтаа архидалт, янаг хоёр чинь адилхан согтууруулж, донтуулдаг биш үү. Шартуулдаг ч. 
Тэгэхлээр шинэ шашиндаан Европын тэр практик зан үйлүүдийг нэмж өгөх хэрэгтэй. Өрнө Дорныг хослуулъя л дээ. Үржлийг хорьсон тул Шимийн бурхан л гэхгүй юу. 
ГД: Бүр зан үйл нь тодорч ирлээ. Нөхөр минь чи Африкт ийм сонин содон идээ санаа намнав уу? Эсвэл хар хүүхний юуг нь ч ялгаж салгаж харахгүй төөрөлдөж яваад ирэв үү, ха ха.
4-р дарга: Та яагаад намайг ад шоо үзэж байгаа юм. Хар хүүхний юм ялгарч харагдахгүй ч гэх шиг.Таны наад утгагүй логикоор бол шар, бор, цагаан байлаа ч бас л ялгарахгүй юм биш үү. Африкууд өөрирйн төдийгүй,европын соёлыг мэддэг юм билээ, колони нь байсан болохоор. Би хольж хутгаад л яръя. 
Онгон цоолох гэдэг дээр их ач холбогдол өгдөг туршлага гадаадад байна. Инициаци, дефлоратор юу юу ч гэнэв үгээр нэрлэдэг. Палэолитийн үеийн Арэжийн агуйд уулин нүд, чонон их, буган эвэр, янгиран сахал, баавгайн савар, адуун дэл сүүлтэй этгээд дэфлораци үйлдэж буйг дүрсэлсэн аж. Тэр анхны юмыг хийх нь маш учир утгатай, хариуцлагатай асуудал гэдгийг палэолитийн үед л ойлгосон байна ш дээ. 
Эртний еврейн ёсонд, шабаш гээчийн үед амьтны баг өмссөн хүндэт хүн дэфлораци хийдэг байж. Ер нь дээр үед бурхдыг амьтны дүртэй дүрсэлдэг байж. Хамгийн арчаагүй, сул дорой нь хүн болохоор тэгдэг байх л даа. 
Тэгэхлээр ер нь дарга нартаа онгон охидоо аваачиж өгдөг болговол яасан юм бэ. Дарга маань харин адгуусны баг өмсгөл өмсөж, адгуус адил авирлаваас зохилтой. Чингэвэл бурхан гэж хүндэтгэгдэх бус уу. 
Засаг захиргааны байгууллагуудыг ийм ёс үйлдэх, тэр бусад нөхдийн яриад байгаа олон янзын сэксийг үйлдэх хүндэтгэл сүсэглэлийн өргөө болговоос зохилтой. Ингэж сэксийг нөхөн үржихүйгээс чөлөөлье. Түүнээс бус тэр нөхөн үржихүйг хорилоо гээд үүл бороо гэдэг бурхан тэнгэрлэг, хамгийн гол чухал зүйлийг болон, манай байгууллагыг орхигдуулж болохгүй.
1-р дарга: Чи чинь Төрийн ордноо янхны газар болгох нь уу? Буяндаа бузар хийгээд…
4-р дарга: Янхны газар чинь үнэтэй. Төрийн ордных бол үнэгүй. Юу яриад байгаа юм.
1-р дарга: Үнэгүй бол ч яахав.
ГД: Чи согтуурхаад байлгүй гавъяа зүтгэлээ тоочоодох. Энэ хүн хаа холын тэр хар халуун Африкаас сүрхий санаа олоод ирж. Анхны шөнийн эрх гэдэг чинь угаасаа хаад язгууртан, байлдан дагуулагчдад оногддог байсан эрхэм эрх. “Хатан зүрх” гэдэг кинонд бэлээхэн гардаг ш тээ. Тэр араатны өмсгөл өмсөнө гэдэг ч, сонгогдсон хүмүүсийг сонгодог хүмүүсээс ялгаж заалгаж өгөхач холбогдолтой л юм. Сонгогчид ер нь биднээс зохих хэмжээгээр сүрдэж явах учиртай. 
За тэгээд, Монголоос сурах юм чамд байв уу? Байхгүй бол…
1-р дарга: Байнаа, байна. Аяга тагш юм ч балгуулчихгүй юм. 
Манайд Мөнх тэнгэр эцгээ хүндэлдэг ч, Этүгэн эх тэнгэрээ умартсан байна. Энэ шүтээнээ сэргээх хүрээнд наад яриад байгаа бүхнийг чинь багтаачихмаар байна. Мөнх тэнгэр эцэг нь яахав дээр мэлийгээд байж л байна. Харин дарга маань, нам засаг маань Этүгэн эх тэнгэр гэж шүтэгдэж тахигдаж болно оо доо. 
Унаган шүтээн маань их сонин байж. Этүгэн гэдэг чинь үтэг буюу эм нуудгай эрхтэн юм байна шүү дээ. Ингэхлээр шашны маань эротик, сэкси шинж чанар ургаад гараад ирж байна. 
Монголчууд хамгийн сайн сайхан зүйл бол тэнгэрийн умдаг атгах гэж ярьдаг. Умдаг гэж юу болохыг та нар юунаас ч илүү сайн мэдэж байгаа. Үндсэндээ бол боов гэсэн үг. Ичимдэг эрхтнийг үржлийн эх, ид шидтэй, тэнгэрийн эд гэж үзэх явдал эрт үед байж. Отог омгийн үржлийн эхэд буюу бүсгүйд золгон учирна гэдэг чухамдаа тэнгэрийн умдгаас атган, өөрөөр хэлбэл гараар таалан, улмаар хүрэлцэхэд хөтлөх зол завшаантай хэрэг тул тэнгэрийн умдаг атгах гэх үг шүтэгджээ. 
Тэнгэр бол эцэг, Байгаль бол эх гэдэг. Тэгвэл эх байгалиа элдэвлэн бузарлаж болохгүй ээ гээд л ашигт малтмалгүйгээр үсрэнгүй хөгжих хөтөлбөрийн шашны үндсийг гаргаад ирж болж байна. Гадны олборлогчдыг бол ёс мэдэхгүй улсад ёр халдахгүй тэгж л байг, бид л болохгүй, ашигт малтмалын хараалаас салах нь л чухал гэж тайлбарлана. 
Ийнхүү төрийн үзэл баримтлал нь Дарга бэлгийн онол, шашин нь түүнтэй нягт уялдсан Этүгэн эхийн шүтлэг, засаг захиргааны байгууллагууд нь Тэнгэрийн умдгийн сүмүүд, дарга нар нь бурхад архад, манай газар бол Нөхөн үржихгүйн газар болбол яасийм.
4-р дарга: Чичинь одоо бүр боов боорцогхон шүт гээд байна уу.
ГД: Эвтэй ууцгаа, хүүхдүүд ээ. Бүр тодорхой ямар нэртэй, бодот ямар шүтээнтэйшашныг үүсгэж дэлгэрүүлэх нь гараад ирлээ. Ёох, ингэж нэг, газраа аврах гэж… Зөв л юм яригдаж байнштээ.
1-р дарга: Та Амэрик явсан, ланжгар тайлан тавихым байгаавздээ.
ГД: Би удирдлагын мэнэжмэнтийн судалгаа хийсэн, үр дүн нь энэ хуралдаан дээр харагдсан болохоор заавал давтан давтан нуршаад яахав. Хүүе, нээрээ протоколоо хөтлүүлэхээ мартсан байнаштээ. 
Ч.Мөнхбаяр
ММХ.X.II
http://moenhbayar.blogspot.com

No comments: