Sunday, October 21, 2007

Тєрийн хас сvлд, улс, vндэстэн, парламентын нэр

Нэг. Хас сvлд

Монголчуудын язгуурын сvлд бол Хас билээ. Хас Мєнх тэнгэрийн хvчийг бэлгэднэ. Хєх тэнгэрээс хий морин хєлгvvд бууж, дєрвєн зvгт орчин давхиж, Монгол нутгийн улс vндэстэнд хvч, ивгээлийг тvгээж буй гэсэн утгаар євєг дээдэс маань энэхvv сvлдээ зохиосон байдаг. Олон мянган жилийн ємнєх хадны сvг зургаас морин толгойт хасын дvрсийг олсон нь vvний нэгэн гэрч билээ.

Бусад улс орныхон хас хаанаас гарсан, ямар учиртайг тvмэн янзаар тайлбарлаж, энэтхэгчvvд л нарыг бэлгэдэн зохиосон бололтой хэмээвч, энэ нь ч маш их учир дутагдалтай таамаг болохыг зєвшєєрдєг. Монгол нутгийн хvн ард єсч vржиж, хальж нvvж байсан нь олонтаа бєгєєд, морин хасыг хялбаршуулан зурдаг болсон хойноо бусад газар оронд тvгээсэн гэвэл харин илvv vнэмшилтэй мэт.

Хас сvлдээ дээдлэх явдал нь монголчуудын хувьд, тvvхийн нугачааны янз бvрийн ээдрээнд бvдэгрэн дарагдсаар огт vгvй болон замхарч байсан нь ч буй. Жишээ нь, шарын шашныг хэт шvтсэн нь сєргєєр нєлєєлж байж. Большевик туршилтад хэлмэгдсэн нь бvр ч муугаар нєлєєлсєн.

МАН нэрийн дор нэгдсэн язгуурын эх орончид маань хас сvлдийг намынхаа оройд єргєн мандуулж, улмаар улсын сvлд болгох гэж байв. Хамгийн интернационалч хас тэмдгийг ирээдvйд бvх дэлхийг багтаах ЗХУ-ын сvлд болгохоор судалж буй, учир иймд та бvхэн улсын сvлд болгохоо хvлээзнэ гээд большевикууд саад учруулсан нь баримт юм. Дэлхийн II дайн эхэлж, холбоотон Гитлерийн Герман нь довтолсонд сталинистууд БНМАУ-д хасыг хэрэглэх явдлыг ялт хэрэг болгон, цаазлан хориглосон билээ.

Хас сvлдийг дээдлэхээ багасгасан, больсон цаг vеvдэд Монгол улс vндэстний байдал уруудан доройтсоор ирсэн нь тvvхэн vнэн билээ.

Язгуурын Хас сvлдээ Монгол Улсын тєрийн сvлд болгон залж дээдэлж, Монгол улс vндэстнийхээ хийморь лvндааг сэргээн бадрааж, Мєнх тэнгэрийн хvчээр хєгжин цэцэглэж, дэвшин мандах цаг иржээ. Хас сvлдээ тєрийн сvлд болгоцгооё!

Чингэхдээ дєрвєн толгойт хас, таван толгойт хас хэмээсэн хоёр хувилбарын аль нэгийг юм уу, эсвэл дєрвєн толгойт хас Мєнх тэнгэрийн хvчийг, таван толгойт хас Монгол улс vндэстнийг бэлгэднэ хэмээн зэрэгцvvлэн хэрэглэхийг миний бие санал болгож байна.

1. Дєрвєн толгойт хас. Даян дэлхийн хvн ардад Германы фашизмыг санагдуулж болох бодит нєхцєл байдлыг харгалзан vзээд, морин хасыг сvлдлэн дээдлэх саналыг дэвшvvлж байна. Мєн шонхор хас, чонон хасыг сvлдлэн дээдэлж болох юм.

2. Таван толгойт хас. Грек-самгардиар пентастика хэмээх энэ бэлгэдлийг 1993 онд миний бие зохиосон. Тэмvvлэн орчих таван хєлгийн дvрээс сэдэвлэн vvсгэсэн. Тєв (Монгол Улс), Євєр (ЄМЄЗО), Хойд (Буриад, Тува), Ойрд (Халимаг, Шинэ хязгаар), Алс (Хєх нуур, Афганистан зэрэг) Монголын буюу, Таван Монголын монголчууд хамтдаа нэгдэж нягтарч, ахиж дэвшиж, мєнхєд мандан бадарна гэсэн утгатай. Морин, шонхор, чонон хэлбэртэй байж болно.


Хоёр. Улсын нэр

Єнєєгийн Монгол Улс нь монгол vндэстний цєєнх хувийг, унаган монгол нутгуудын хэд хуваасны нэгийг харъяалан оршиж буй. Тэгсэн атал, бvх монгол vндэстэн, нутгаа нэгтгэсний адилаар Монгол Улс гэж нэршин явах нь vнэнд нийцэхгvй. Євєр, Буриад, Тува, Халимаг, Торгууд, Хєх нуурын Монголыг vгvйсгэсэн мэт хэрэг болно. Єнєєгийн нэршил нь манай улсын хvн ардад хилийн чанадын монголчууд монгол биш юм шиг буруу ойлголт тєрvvлэх нь бий, монгол туургатан, дэлхий даяарт ч буруу ойлголт тєрvvлэх явдал цєєнгvй гардаг. Тиймээс Монгол Улсыг бvх монголчууд нэгэн гэр улсад нэгдэх хvртэл Тєв Монгол Улс гэж тvр нэрлэх саналыг дэвшvvлж байна. Энэ нэр бvх монголчууд нэгдэх учиртай юм шvv гэдгийг vргэлжид сануулж байх болно.

Мєн бvгд найрамдах улс гэдэг нь хятад хэлнээс махчлан орчуулсан, уг ойлголтоо илэрхийлж чадаагvй нэр томъёо юм. Республика гэдэг бол ардын улс гэсэн утгатай, ардын тєлєєлєлт засагтай улсыг хэлэх vг. Vvнийг ард-улс гэж хєрвvvлж, хэвшvvлэх саналыг дэвшvvлж байна. Ингэснээр улсын маань нэр Тєв Монгол Ард-Улс (ТМА) байх болно. Гадаадад Tuv-Mongolian Republic, Тув-Монгольская Республика г.м.


Гурав. Vндэстний нэр

Монгол Улсын албан баримт бичгvvдэд яс vндэс гэсэн параграф байдаг. Тvvнд бид халх, буриад, дvрвэд гэхчилэн хариулж сурчээ. Большевик дарлагчид нийт монгол vндэстний нэгдэл нягтралд хорсож, хагалан бутаргах гэхдээ ийм журмыг хэвшvvлсэн нь єнєєг хvртэл амь бєхтэй оршсоор ирлээ. Vvнээс болж, зарим хvн Монгол бол олон vндэстний орон гэж тєєрєлддєг. Монгол бол Казахстанд уугуулшин цєєрсєєр байгаа хасаг цєєнхтэй л болохоос, нэг vндэстний орон юм.

Монголчууд бид баримт бичиг дээрээ монгол vндсээ бичих эрхгvй байж болохгvй. Бид албан ёсоор монголчууд, vндэстэн байж чаддаггvй. Vvнийг цэглэе. Баримт бичигт vндэстэн гэдэг параграф буй болгож, монгол гэж хариулж байя. Дэлхийн ямар ч улсын баримт бичигт vндэстэнг бvртгэхээс, ястанг бvртгэдэггvй. Учир нь vндэстэн байх нь эрхэм, vндэстэн байх нь улсын гол сууриудын нэг юм.

Албан ёсоор vндэстэн байцгаая, монголчууд байцгаая!


Дєрєв. Парламентын нэр

Улсын Их Хурал гэдэг нь социализмын vеийн Ардын Их Хурал гэдгийг давтан, шууд vvсч, хэвшсэн билээ. Шинэ хуулбар нэр нь ємнєхєєсєє ч дор болсон бєгєєд, Монгол Улсын Улсын Их Хурал гэсэн, нэг vг дараалан хоёр давтагдсан, арга ядсан хэллэг vvсэхэд хvргэдэг.

Улсын Их Хурал нь парламентын нэр гэхээсээ, тайлбар гэлтэй хэллэг юм. Парламентыг тайлбараар бус, уламжлалаа дагасан, тусгай vгээр нэрлэх ёстой.

Учир иймд, Дээд Хуралдай, Их Хуралдай хэмээн парламентаа нэрлэх санал дэвшvvлж байна. Монгол улсын асуудлыг хурал бус, хуралдай шийддэг байсан, эртнээс уламжилсан ёс буй билээ. Дээд юм уу, Их Хуралдай гэдэг нэр тогтсон цагт, vvнийг Монголын парламентаас єєр бvтцэд хэрэглэхийг хуулиар хориглоно.


Саналуудыг дэвшvvлж ирсэн Ч.Мєнхбаяр

1 comment:

tugsuu said...

sanaa zorilgotoi tani sanal 1 bna. saihan blog bna aa. uneheer zuv asuudluudiig hundsun bna.