Sunday, October 21, 2007

Уриалга

“Ашигт малтмалын хууль”-ийг автаркийн зарчмаар шинэчлэн тогтооё!


Дээд Тэнгэрээс эрхэм заяат гэх Монголын ард тvмэн маань ядарч зvдэрч, гундуухан аж тєрж байна, ирээдvй нь бvрхэг байна. Гэтэл, дутах гачигдах юмгvй, гэрэлт ирээдvйтэй, аз жаргалтайгаар амьдарч, ажиллах бvрэн боломж буй билээ. Тvvний тул зайлшгvй хийх ёстой хамгийн чухал алхмуудын нэг нь байгалийн баялгийг эрvvл ухаантайгаар ашиглах, ашигт малтмалын автаркийг хэрэгжvvлэх явдал.

Тун эмгэнэлтэй нь, 90-ээд оноос харийн авилгачид, луйварчдад Монголын баялаг, газар шороог vндсэндээ vнэ єртєггvйгээр єгч, vvний хариуд улс тvмэнд єчvvхэн тєдий ач тус ирэхгvй, харин гай гамшиг, сvйрэл мєхєл нvvрлэх урхагтай туйлын хорт бодлого хэрэгжсээр єдий хvрлээ. Маш нууц далд нєхцєлд хэрэгжvvлж ирсэн хэдий ч, улс эх орноо урван худалдсан этгээдvvдийн бодлого энэ зууны эхээр олон нийтэд тодорхой болж эхэлсэн.

Ємнєх “Ашигт малтмалын хууль" нэртэй галзуурал солиорлыг халан цуцлах тэмцэл далайцтай ширvvн єрнєснєєр дарангуй дэглэмийнхэн буулт хийхэд хvрсэн. Гэхдээ тэр буултынх нь мєн чанар юунд оршив? Олон олон мэргэжилтний шилдэг тєслийн шилмэл санааг шингээн найруулсан шинэ хууль гэж ямар юм байна вэ?

1-рт, Стратегийн гэх цєєн тооны ордоос Монгол улс 34-50 хvртэлх хувийг эзэмшиж болно гэжээ. Бусад орд Монгол тєр тvмнийх бус юм аятай хvйтэн цэвдэг хандаж, хувь заяаг нь орхигдуулжээ.

2-рт, Зєвхєн гадаадын шунахай этгээдvvдэд vйлчлэх байгууллагын журам мэт зvйл болжээ.

Тvvнээс гадна энэ хууль амьдралд хэрэгжих ямар ч баталгаагvй. Нэгэн жишээ л хэлэхэд, 70 жил хуульд захирагдахгvй байх зvй бус эрхийг харийн луйварчдад олгогч “Тогтвортой байдлын гэрээнvvд” гээчийг олон нийтийн ар хударгаар, маш чанд нууцлалын дор, яаравчлан хийж байна. Монголын ард тvмний эсрэг энэ мэт vйл ажиллагаа явуулж ирсэн зальхай этгээдvvд элдвээр баширлан цаг хожиж байх хооронд, ашигт малтмалын ордуудыг маань ємчлєх харийн компаниудын эрх хэмжээ улам л бэхжиж, тэдгээрийн хувьцааг эзэмшигч харийнхны тоо, далайц єсєн нэмэгдсээр л байна. Тэр аяараа давхар давхар худалдагдаж байгаа байгалийн баялгаа Монголын ард тvмэн хэрхэвч эргvvлж авч чадахгvй болох нєхцєл байдлыг ч гэмт бvлэглэлvvд чармайн бvрэлдvvлсээр байна.

Дэглэмийнхэн нvглийн нvдийг гурилаар хуурах алхмуудаараа ердєє л ард тvмнийг тэнэг мулгуу адил тєсєєлж, элэг барьж, дорд vзсээр. Ийм байдал цаашид vргэлжлэх аргагvй нь мэдээж. Vvнийг ухаарсан эх оронч ард иргэд маань эрслэн босч, зориглон тэмцэж байна. Энэ зєв єє.

Гэхдээ зєвхєн гадаадынхны мэдэлд буй ордоос тєрийн эзэмших хувийг нэмэгдvvлэх чиглэлээр л голлон тэмцэж буй нь єрєєсгєл, учир дутагдалтай.

Алтан хувь заяат монголчууд бид луйварчид дээрэмчдийн “хишиг єглєгт” горилж, хувхай саврыг нь царайчлан харж, гуйланчлан сэтгэх, амьдрах ёсгvй. Аль болохоор л, єєрсдєє хийж, ажиллаж, бvтээж, хувь заяандаа эзэн байж сурах учиртай. Тиймээс, "Ашигт малтмалын хуулийг" шинэчлэн тогтоохын тєлєє цаг алдалгvй, эрс шийдэмгий тэмцэх шаардлагатай болжээ. Энэ салбарт бvх талаар, бvрэн бие даахыг эрмэлзэх буюу, уг хуулийг ашигт малтмалын автаркийн зарчмаар шинэчлэн тогтоох хэрэгтэй болжээ.

1-рт, Харийнханд vйлчлэх байгууллагын журам шиг байгааг нь болиулж, Монгол улс тvмэнд vйлчлэх Хууль болгоё.

2-рт, Монголын тєр тvмэн єєрсдєє бие даан ашигт малтмалыг олборлох, баяжуулах, ашиглаж эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх, эзэмших, худалдах явдлыг тэргvvн эгнээнд тавьж vзэж, тал бvрээр дэмжих зарчмыг гол тэнхлэг болгоё!

"Монголчууд ашиглаж чадахгvй, хєрєнгє тэдэнд байхгvй" гэдэг vг бол харийн луйварчдын басамжлал, манай гар хєл бологчдынх нь доромжлол. Бусад улс гvрэн ордоо “барьцаалж” зээл, тусламж аваад, vе шаттайгаар ашигладаг нийтийн жишиг буй. Бvгдийг єєрсдєє хийх боломжгvйд хvрлээ ч, хєлс мєнгийг нь олгоод гадаадын компани, мэргэжилтнээр гvйцэтгvvлэх боломжтой. Ажлын хєлсийг нь шvv!

Энэ салбарт Монголын тєр УVГ байгуулах, vндэсний бизнесменvvд идэвхи санаачлага гаргах, мєн бичил, бага уурхай vvсч хєгжихийг хууль, бодлогоор дэмжих ёстой.

3-рт, Ашигт малтмалын салбараас тєсєвт орох ашгийг а) Монгол улсын хєгжилд нэмэрлэх хєрєнгє оруулалт, б) ард иргэдийн амьдралын тvвшин, нєхцєл байдлыг сайжруулах нийгмийн хєтєлбєрvvд гэсэн чиглэлээр хэтийн тєлєвтэй зарцуулах зарчмыг мєн чухалчлан тусгах ёстой.

Улс тvмэндээ vйлчилдэг хууль шиг Хууль болгох, Монгол улс тvмэн ашигт малтмалыг єєрсдєє ашиглах явдлыг бодлогоор дэмжих, ашигт малтмалын ашгийг хэтийн тєлєвтэйгээр зарцуулах гэсэн энэ гурван автарки зарчмаар "Ашигт малтмалын хуулийг" шинэчлэн тогтоохын тєлєє тэмцэцгээе!

Ингэж "Ашигт малтмалын хууль"-ийг vндсээр нь єєрчилбєл сая Монгол улс бvтээн байгуулалт, хєгжил дэвшлийн замд орж, ард тvмэн ашигт малтмал, газар шороондоо эзэн сууж, ариун цагаан хєдєлмєрєє эх орондоо зориулаад тэгш дvvрэн аж тєрєх боломжтой болж, улс орны олон хурц асуудлууд шийдэгдэж, амьжиргааны тvвшин дээшилж, бултаар цэнгэлийн манлайг олно.

Монгол улс тvмнийг боомилж, хєнєєж буй єнєєгийн хуулийг vгvй хийж, "Ашигт малтмалын тухай" шинэ хуультай болохын тєлєє тэмцэхийг бvх ард тvмэндээ уриалж байна.

Бодогтун, босогтун, тvрхрэгтvн!

Монгол ард тvмнийхээ эрvvл ухаанд итгэн сvслэгч,

чєлєєт сэтгvvлч Ч.Мєнхбаяр.

Улаанбаатар. 2007 оны 7 дугаар сарын 26.

1 comment:

ШЭБУ академи said...

www.automarket-mongolia.tk эндээс хэрхэн Ашигт малтмалын хуулиа өөрчлөх талаар уншина уу.