Элэгшvvллийн тухай
1 дvгээр бvлэг. Нийтлэг vндэслэл
1/ Зуу зуун жилийн турш эрхэмлэн дээдэлж явсан элэг нэгтнээрээ нэгдэн нийлэх, Их Монгол улсаа байгуулах тvvхэн шударга vзэл санаа хэрэгжиж эхэлнэ;
2/ Бvх vзvvлэлтээр уналтад хvрсэн байдлыг арилгаж, угсаатны хувьд аврах, шинэчлэх, сэргээн мандуулах хэтийн тєлєв нээгдэнэ;
3/ Бусад улсад амьдарч буй элэг нэгтнvvдийнхээ эрхийг хамгаалан тэтгэх vvргээ биелvvлэхэд дорвитой ахиц гарна;
2. Хилийн чанадын монголчуудын:
1/ Хvний эрх, ашиг сонирхол хамгаалагдахад тvлхэц гарна;
2/ Сэтгэлзvй нийт монгол туургатан, Монгол улс руу ойртоно.
3. Улс зонхилох ард тvмнээ аль болох бvрэн дvvрэн харъяалах эрмэлзэл ихээхэн хангагдана.
4. Тусгаар тогтнол, аюулгvй байдал бэхжинэ;
5. Геополитик, стратегийн нєхцєл сайжирна;
6. Хєрш болон бусад улсуудтай тогтоосон найрамдалт харилцааг хєгжvvлэхэд тустай;
7. Нийгэм эрvvлжиж, ардчилал, шударга ёс, хvнлэг энэрэнгvйн vнэ цэнэт зvйлсийг тєлєвшvvлэхэд дэвшил ирнэ;
8. Оюун, эдийн засаг, соёл, батлан хамгаалах, оршихуйн потенциал єснє;
9. Хvн амын єсєлт эрс буурсан, хvн ам бага, хvн амын гадаад дотоод эрс шилжилт хєдєлгєєн зэрэг демографийн таагvй байдлын vр дагаврыг арилгана;
10. Газар нутгийн эзэмшигдэх тvвшин дээшлэнэ, суурьшил нутагшил жигдэрнэ;
11. Эдийн засгийн:
1/ Ашигт малтмалын нєєцєє vр нєлєєтэй, бvрэн дvvрэн эзэмших боломжууд нээгдэнэ;
2/ Хєгжил эрчимжинэ, зах зээл тэлнэ, далайц ихэснэ;
3/ Бvтэц сайжирна; гол салбарууд болох уул уурхай ард тvмний эрх ашигт vйлчилдэг болно, vйлдвэрлэл, газар тариалан сэргэнэ, мал аж ахуй шинэчлэгдэнэ, vйлчилгээ єргєжин тэлнэ.
4/ Мэргэшсэн боловсон хvчин, чадварлаг ажиллах хvчний архаг дутагдалыг багасгана.
12. Давхар иргэншлийн зарчмыг улс vндэстэнд хэтийн тєлєвтэйгээр ашиглах боломж нээгдэнэ.
2 дугаар бvлэг. Элэгшигчид горилогч, элэгшигч
5 дугаар зvйл. Элэгшигч болох эрх
6 дугаар зvйл. Элэгшигчид горилогч
3 дугаар бvлэг. Элэгшигчийн эрх, vvрэг
2. Монгол Улсад байнга оршин суудаггvй, Монгол Улсын дан иргэншилт элэгшигч Монгол улсын эрхзvйн хувьд гадаадад байнга оршин суугч иргэн гэж тооцогдож, зохих эрх vvрэгт хамрагдана.
3. Монгол улсын давхар иргэншилт элэгшигч тус улсын тєрийн албыг хаах, сонгуульд єрсєлдєхєєс бусад зохих эрх, vvрэгт хамрагдана.
4. Монгол Улсад байнга оршин суудаг бус, Монгол Улсын давхар иргэншилт элэгшигч давхар иргэн нь болох єєр улсад байнга оршин суугаа бол тус улсынхаа зохих эрх vvрэгт хамрагдана. Хоёр улсын зохих ижил эрх, vvрэгт ямар ч нєхцєлд давхардуулан хамрагдахгvй.
5. Монгол Улсын давхар иргэншилт элэгшигч гуравдагч оронд байгаа бол гадаадад буй Монгол Улсын иргэний хувьд зохих эрх, vvргийн орчинд хамрагдах эсэхээ єєрєє шийднэ.
6. Монгол Улсын давхар иргэншилт элэгшигч иргэн нь болох нэг улсад цэргийн алба хаасан бол, иргэн нь болох нєгєє улсад цэргийн алба хаахгvй.
4 дvгээр бvлэг. Элэгшигч болгох журам
9 дvгээр зvйл. Горилогчийн бичиг баримтыг бvрдvvлэх
2. Горилогчийн бичиг баримтаа хууль ёсоор бvрдvvлсэн бол Монгол Улсын дипломат тєлєєлєгч рvv юм уу, Харъяатын асуудлыг хариуцсан тєв (цаашид ХАХТ гэх) байгууллага руу илгээнэ.
Горилогч дараахь бичиг баримтуудыг бvрдvvлнэ:
1. Тусгай электрон маягтыг хэвлээд, гараар бєглєж гаргасан горилогчийн єргєдєл;
2. Горилогчийн паспорт, тєрсний гэрчилгээний хуулбар, горилогчийн болон тvvний гэр бvлийн бvх гишvvний 2 хувь цээж зураг;
3. Горилогч болон тvvний эхнэр/нєхрийн монгол угсаатайг нотлох харьяалагч улсынх нь засаг захиргааны байгууллагуудаас олгосон баримт бичгvvдийн хуулбар, хэрэв тийм баримт бичигтэй байх боломжгvй бол засаг захиргааны байгууллагын тодорхойлолт, эсвэл vндэсний чанартай байгууллагын тодорхойлолт (Монгол Улсын харьяат байсан бол монгол угсаатайг нотолсон Монгол Улсын баримт бичгvvдийн хуулбарыг хавсаргаж болно);
4. Эхнэр/нєхєр, насанд хvрээгvй хvvхдийн горилогчид албан ёсны хамааралтай болохыг баталсан бичиг баримтын хуулбар;
5. Горилогчийн гурван vеийн намтар;
6. Эрvvл мэндийн хувьд хvн амд онц аюулгvйг нотолсон, гэр бvлийн бvх гишvvдийн тухайд гаргасан зохих эмнэлгийн байгууллагын тодорхойлолт;
7. Єєрийн болон гэр бvлийн гишvvдийн хувьд ял шалгаж гаргасан цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
8. Насанд хvрээгvй хvvхдийн харъяаллын талаар эх эцгийнх нь юм уу, хууль ёсны асрагч халамжлагчдынх нь зєвшилцсєн бичиг (Хэрэв хvvхэд хагас єнчин юм уу, нэг асран халамжлагчийн ивээлд байдаг бол зєвшилцсєн бичиг шаардлагагvй);
9. Горилогч, тvvний эхнэр/нєхєр Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсаас тэтгэвэр авах хvсэлтэй бол харъяалагдагч улсаасаа тэтгэвэр авч байснаа юм уу, уг улсдаа ажиллаж байснаа нотлох баримт бичгийн хуулбар;
10. Горилогч, тvvний эхнэр/нєхєр, хvvхэд Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсаас тэтгэмж авах бол харъяалагдагч улсаасаа тэтгэмж авч байснаа нотлох баримт бичгийн хуулбар.
11 дvгээр зvйл. Нэмэлт материал
1. Монгол хэлийг эзэмших хангалттай боломж бvхий, Монгол Улсад хууль бус цагаачид нь ноцтой сєрєг асуудал vvсгэж буй улсын монгол угсаат иргэн горилогч Монгол Улсын дипломат тєлєєлєгч юм уу, эрх бvхий ажилтанд амаар єгсєн монгол хэлний шvvлгийн дvн, мєн тэрхvv тєлєєлєгч, ажилтны хяналтын дор бичгээр єгсєн монгол хэлний шалгалтын материалыг горилогчийн бичиг баримтууддаа хавсаргана.
2. Тийм улсын иргэн горилогчийн монгол угсааг тодорхойлоход эргэлзээ тєрєхvйц тохиолдолд, тэрхvv тєлєєлєгч, ажилтны хяналтын дор, нvvр-гавал судлалын дvгнэлт гаргахад зориулсан фото зургийг авахуулж, горилогчийн бичиг баримтдаа хавсаргана.
12 дугаар зvйл. Горилогчийн бичиг баримтад тавигдах шаардлага
Дээрх баримтууд монгол, англи, орос хэлний нэгээр vйлдэгдэж, албан баримт бичгийн хуулбарууд нотариатаар баталгаажсан байна. Баримт єєр хэлээр vйлдэгдсэн бол нотариатаар баталгаажсан, дээрх хэлнvvдийн нэг рvv орчуулагдсан эхийг хамт хавсаргана.
13 дугаар зvйл. Горилогчийн бичиг баримтын vндсэн дээр шийдвэр гаргах
1. Горилогчийн бичиг баримтыг Монгол Улсын дипломат тєлєєлєгч, хариуцлагатай ажилтан юм уу, ХАХТ байгууллага хvлээн авснаас хойш 3 сарын дотор элэгшигчийн эрх хэмжээг олгох эсэх асуудлыг шийдвэрлэж, албан ёсны хариуг єгнє.
2. Албан ёсны хариуг єгєхдєє хуулийн шаардлагыг хангаж, элэгшигч болсон хvнд иргэний паспорт (эсвэл vнэмлэх), элэгшигчийн гэрчилгээг нь хамт илгээнэ. Элэгшигч болоогvй хvнд албан ёсны хариуг горилогчийн бичиг баримтынх нь хамтаар илгээнэ.
3. Дээрх 3 сарын хугацаанд горилогчтой холбогдолтой мэдээллийг ХАХТ байгууллага хянан vзэх, бvртгэлжvvлэх, Тагнуулын Ерєнхий Газар шалгах ажлыг хийнэ.
14 дvгээр зvйл. Элэгшигчийн эрх хэмжээг олгохоос татгалзах vндэслэл
Хэрэв горилогч:
1. Монгол угсаа нь нотлогдоогvй;
2. Горилогчийн бичиг баримтаа хуулийн шаардлага хангахуйц хэмжээнд бvрдvvлж єгєєгvй;
3. Ял эдэлж байгаа, гэмт хэрэгт холбогдоод байгаа, эрvvгийн хэргээр эрэн сурвалжлагдаж буй, давтан юм уу хvнд гэмт хэргээр яллагдаж байсан;
4. Монгол Улсын vндэсний аюулгvй байдал, язгуур эрх ашгийн эсрэг vйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа бол;
5. Гоц халдварт євчин бvхий, наркологийн архаг хамааралтай, хуулийн хариуцлага хvлээж чадахгvйд хvргэсэн сэтгэл мэдрэлийн эмгэгтэй;
6. Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргаснаас хойш 5 жил єнгєрєєгvй;
7. Жилийн Монгол Улсын элэгшигчийн квотоос хэтэрсэн бол энэхvv vндэслэлvvдээр Монгол Улсын элэгшигчийн эрх хэмжээг олгохоос татгалзана.
15 дугаар зvйл. Монгол Улсын элэгшигчийн квот
1. Энэ хууль vйлчилж эхэлсэн оноос эхлэн элэгшигчийн жил бvрийн квотыг Монгол Улсын Засгийн газар (цаашид ЗГ гэх) тогтооно.
2. Квот тогтоогдсон жилдээ л хvчинтэй бєгєєд дараагийн он руу шилжихгvй.
3. Угсаатны хувьд холимог гэр бvлтэй элэгшигчийн хувьд л квот тогтоогдох бєгєєд, уг квот нь жилд монгол угсаатан олноор амьдардаг БНХАУ, ОХУ, БНАфгУ-аас тус бvр 100 гэр бvл, бусад улсаас нийт 100 гэр бvлээс илvvгvй байхаар тогтоогдоно.
16 дугаар зvйл. Элэгшигчийн эрх хэмжээ, элэгшигчийн гэрчилгээ
1. Элэгшигчийн гэрчилгээ нь горилогчийг элэгшигчийн эрх хэмжээнд хамруулсан баримт бичиг байна.
2. Элэгшигчийн эрх хэмжээ гэдэг нь горилогч Монгол Улсын иргэн болох, МУХО эрх, vvргээр хангагдах эрхтэй болохыг хэлнэ.
3. Элэгшигчийн эрх хэмжээ горилогч элэгшигчийн гэрчилгээг авсан єдрєєс эхэлж, хугацаагvй vйлчилнэ.
5 дугаар бvлэг. Элэгшигчийн эрх хэмжээг хvчингvй болгох
17 дугаар зvйл. Элэгшигчийн эрх хэмжээг хvчингvй болгох
1. Насанд хvрсэн элэгшигчийн иргэншил, элэгшигчийн гэрчилгээг хvчингvйд тооцох замаар элэгшигчийн эрх хэмжээг хvчингvй болгох бєгєєд:
1/ Хууль бусаар элэгшигч болсон;
2/ Монгол угсаагvй гэдэг нь нотлогдсон;
3/ Элэгшигч болсон хойноо Монгол Улсын vндэсний аюулгvй байдал, язгуур эрх ашгийн эсрэг vйл ажиллагаа явуулах;
4/ Элэгшигч эрх хэмжээгээ хvчингvй болгох хvсэлт тавих;
5/ Элэгшигч нас барах тохиолдлуудад элэгшигчийн эрх хэмжээг хvчингvй болгоно.
2. Элэгшигчийн эрх хэмжээгээ алдсан этгээд хууль бус цагаач гэж тооцогдоно.
6 дугаар бvлэг. Монгол Улс давхар иргэншлийн тухай гэрээг бусад улстай байгуулах
18 дугаар зvйл. Монгол Улс давхар иргэншлийн тухай гэрээг бусад улстай байгуулах зарчмууд
Тухайн гэрээг (цаашид гэрээ гэх) байгуулахдаа:
1. Энэхvv хуулийг мєрдлєг болгоно;
2. Гэрээнд оролцогч улсууд давамгайлах vндэстнийхээ хилийн чанадад буй тєлєєлєгчдийг давхар иргэншлийн зарчмаар єєрийн иргэн болгох харилцан тэгш vндэслэлийг Монгол Улсын талаас санал болгоно.
3. Монгол угсаатан гадаадын иргэдийг аль болох олноор, монгол туургатан бус гадаадын иргэдийг аль болох цєєнєєр єєрийн иргэн болгох, монгол угсаатан єєрийн иргэнийг аль болох цєєнєєр гадаадын иргэн болгох зарчмуудыг Монгол Улс гэрээ байгуулахдаа мєрдлєг болгоно.
4. Хууль бус цагаачид нь Монгол Улсад ноцтой сєрєг асуудал vvсгэж байгаа улстай гэрээг байгуулахаас тvдгэлзэнэ.
7 дугаар бvлэг. Хууль хvчин тєгєлдєр болох
Энэхvv хууль нийтлэгдсэн єдрєєсєє эхлэн хvчин тєгєлдєр болно.
Хуулийн тєслийг зохиогч Ч.Мєнхбаяр
2007.10.14
No comments:
Post a Comment