Нэгдсэн Монгол улсыг байгуулахад оройлон оролцсоных нь 100 жилийн ой болно
1. Дэлхийн монголчууд нийлж Нэгдсэн Монгол улсаа байгуулжээ
Үндэсний ухамсар сэргэж, эрх чөлөөний тэмцлүүд гарах болсон, шинэ засгийн гэх колоничлолын хорт бодлого хэрэгжсэн, 1891 онд улаан малгайтны хядлага гарсан, 1895 онд Манж Чин, 1905 онд Орос Японтой дайтаад ялагдсан, 1904 онд Төвдөд Английн цэрэг цөмрөн орж, хоёр хөршийн талаарх ойлголт өөрчлөгдөхөд хүргэсэн гээд Нэгдсэн Монгол улсыг байгуулсан их хувьсгалын тохироонууд бүрэлдэж байсан билээ.
1905 онд Сун Ят Сэн нарын хятадын салан тусгаарлагчид "Харийнхны дарлалыг устгах хөдөлгөөн" гэдгийг байгуулахдаа харийнхан гэдгээ монгол гэж ойлгогдох ханзаар бичсэн, газрын эрхийг тэгшитгэнэ гэсэн нь Шинэ засгийн бодлогоос өөрцгүй байсан зэргээр дургүйцлийг төрүүлж асан тул Өмнөд Монголд эхэлсэн гэж болох монголчуудын ҮЭЧХ улам эрчимжжээ. Синхайн хувьсгалын нөлөөнд ч автан үүсээгүй, хэсэг нь ч байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй.
