Мүний шашныхан Монголын төрийн наадмыг хийдэг, Монголыг удирддаг, захирдаг болов
1. Монголчууд солонгосуудаас үүсэв үү
Монгол улсын социалист бүтээн байгуулалт, ашигт малтмал, түүхий эд, үнэт дурсгал гээд л биет баялгийг бүгдийг гадагш хог шороо хэмээн гаргаж дууссан буюу, дуусгах гэж буй. Биет бус баялгийг ч ихээр гаргаж ирэв. Оюунлиг хүмүүс маань ихээр гарав (үлдсэн нь дарагдав, булагдав), тиймээс одоо төр байх ёстой газар ч хулгайч, мэдлэг чадвар байх ёстой газар ч хулгайч, соёл шинжлэх ухаан байх ёстой газар ч хулгайч л байж байдаг болж.
Сүүлийн үед түүх соёлоо худалдах ашиг хонжоотой бизнэс гарч ирж дээ. Авах эрэлт хэрэгцээ ч гадаадад өндөр буй. Бидэнд үхэл л үлдэх нь ээ. Монгол үхэл биш, мулгуу үхэл шүү.
Солонгос гэдэг улсад манайхан бүх л юмаа өглөө, бизнэс, уул уурхай, шашны орон зай, ажиллах хүч, эхнэр хүүхэн, сэкс-боол… Саяхан 99 жилээр хамгийн үржил шимтэй нутгаа түрээслүүлж, Баруун Солонгос улс байгуулж болохоор болгов. Урьдын Хонконг шиг л, Монгол дахь Солонгосын эзэмшил буй боллоо шүү дээ, өөрөөр юу гэж ч нэрлэх арга үгүй. Хойд Солонгост нь дүрвэгчдийг нь авах (1000 орчим дүрвэгч авсан), баллистик пуужингийн эд анги гэхчлэн нууц импортоо тээвэрлэх коридор гаргаж өгөх, буцалтгүй шууд тусламж илгээх гээд л, бүхий хэрэгцээ, гачигдлыг нь харж үзээд, ард түмнээ анхаарахаасаа илүү л бөөцийлж байгаа. Хариуд нь таэквондогийн хар бүсхэнээр шагнуулчихаад, хэвлэл мэдээллээр сурталчлуулж, хөөрцөглөн сүйд болж байх.


