Тэнд хуран цугласан сэтгүүлчдэд дараахь санал төслүүдийг танилцуулав.
2. Элэгшүүллийн тухай хуулийн төсөл. Бүх монгол туургатныг Монгол Улсын дан буюу давхар иргэншилтэй болгож, Монгол Улсад элэгшүүлэх зарчмыг тунхагласан.
3. Геноцидийн (хүй төрөлгүйтгэл) тухай хуулийн төсөл. Бүх монгол туургатныг сталинист дэглэм, соёлын хувьсгалын үед хүй төрлөөр нь хөнөөж байсан геноцидийн үнэнийг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрүүлэх, таниулах тухай.
4. Засгийн газрын монгол туургач (панмонголист) номнолын концепци. Монгол улсын болон элэг нэгтнүүдийн монгол туургач нэгдмэл бодлого, хамтын ажиллагааны тухай. Монгол Улсад сайд тэргүүнтэй Монгол туургатны газрыг байгуулах шаардлагатай.
5. Ашигт малтмалын тухай хуулийг автаркийн зарчмаар шинэчлэн зохиож, батлан тогтооход дуудсан уриалга. Ашигт малтмал юуны өмнө, гагцхүү Монгол улс түмний тусын тулд зориулагдах учиртай. Автарки гэдэг нь бүхнийг өөрсдөө хийхийг хэлэх грек үг, эдийн засгийн тусгай нэр томъёо.
6. Төрийн хас сүлдний тухай, улс, үндэстэн, парламентийн нэрийн тухай саналууд. Монголчуудын язгуурын сүлд нь гагцхүү Хас учир, түүнийг төрийн сүлд, туганд залж, Монголын хийморийг бадруулбал зохино.
7. Латин үсгийн төсөл. 1997 оноос өдийг хүртэл “хэрэгжиж” байгаа засгийн газрын латин үсгийн хөтөлбөрт асар их хөрөнгө мөнгө үрэгдсэн боловч, үр дүн нь маш учир дутагдалтай. Харин миний бие хэрэглэхэд тохиромжтой төслийг буй болгож, улс түмэндээ бэлэглэж байна.
Эдгээр 7 төсөл, санаачилгыг төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, нэрт зүтгэлтнүүд, ТББ-уудад өргөн барьж буй. Амьдралд хэрэгжүүлэхийн төлөө тэмцэнэ.
8. “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн. Ардчилсан нийгмийн үнэ цэнэт зүйлс, Монгол туургатны бодит нэгдэлтийн төлөө тэмцэх энэ хөдөлгөөн үүсэн байгуулагдаж буйг танилцуулна. Энэ хөдөлгөөн одоогийн бүх хөдөлгөөнөөс өөр, өвөрмөц бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай, худалдагдах боломжгүй.
9. “Монгол Омен” романы презентаци. Өнөөгийн нийгмийн хамаг бузар булай, мөн чанарыг илчилсэн, сэтгүүлчийн роман. Сэтгүүлчдэд романаа бэлэглэсэн.
МАХН-ын их хурлын үеэр ХБХ-аа зохион байгуулсан нь алдаатай алхам болсон юм билээ. ХМХ-үүдийн хамаг анхаарал их хурал руу чиглэсэн байв. Одоо ч гэсэн засгийн газар байгуулагдах явц, сонгуулийн бэлтгэл ажилд бүх анхаарал нь чиглэж байгаа.
Гэхдээ ХБХ маань зохих хэмжээний үр дүнтэй болсон. Санал төслүүдээ хэвлэл мэдээллээр олон түмэнд хүргэх явц үргэлжилсээр байна.
No comments:
Post a Comment