Thursday, April 11, 2013

Ч.Мөнхбаяр: “Энтри гоулд” бол “Айвенхоу”-гийн халхавч

Байгаль орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн зохицуулагч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

-“Энтри гоулд”-ийн гэрээний талаар ярилцлагаа эхэлмээр байна. Оюутолгойтой холбогдож буй энэ компанийн цаана чухам хэн байна вэ. Монголчуудын ярьдгаар бол хаанахын угшилтай компани юм бол?
-Би уул уурхайн асуудлыг сонирхон ажиглаж, зөв, эрүүл уул уурхайн төлөө тэмцлийн идэвхтэн байж ирлээ. Оюутолгойд 7-5 мянган жилийн өмнө өвөг монголчууд хүдэр олборлож, үйлдвэрлэл явуулж байсан гэж төслийн дэд ерөнхийлөгч Санждорж хэлсэн. Гадны тал биш, манай тал нээсэн ч гэж яригдаад байдаг л даа.


“Энтри гоулд”-ын гэрээ бол ер нь бүрэн нууцлагдмал гэж хэлж болохоор юм билээ. Энэ компанийг “Айвенхоу Майнз”-ийн охин компани юм байна гэж яригдаж байтал биш юм байна. Харин Канадын олборлогч компани юм байна. Гэхдээ "Айвенхоу"-гийн халхавч маягаар Оюутолгойд ажиллаад байх юм. Наанаа "Энтри", цаанаа "Айвенхоу". Тэгэхлээр "Айвеноу"-гийн охин компани гэж яриа гарсан шиг байна. Сүүлийн үеийн том компаниуд тийм улсын гэхээсээ илүү улс дамнадаг болчихож. “Энтри гоулд”-ийн Монголд явуулж байгаа үйл ажиллагааны хамгийн нэг ноцтой зүйл нь Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас 21 хоногийн дараа сэм гэрээ байгуулсан явдал. Ингэхдээ Оюутолгой ордыг хуваах ёсгүй байхад хуваагаад, 20-30 хувийг нь "Энтри"-д эзэмшүүлчихсэн байгаа юм. Ер нь энэ ордыг хуваах ёсгүй. Гэрээнд бүлэг ордоо талбайгаар нь тодорхой заагаад өгчихдөг. Гэтэл манайд сүүлийн үед ордыг сэм хуваадаг завшдаг муухай зүйл гараад байна. Тавантолгой ордыг хуваагаад, 10 хувийг нь л Монголын төр эзэмших боллоо. Уг нь энэ ордыг 100 хувь ард түмэн эзэмшинэ гэж байтал бараг 10 хувийнх нь 10 хувь болж таараад байгаа. Оюутолгой дээр ч ийм асуудал гарчээ. Ингэхдээ хуулийн цоорхойг ашиглахыг оролдсон.

Wednesday, April 10, 2013

Бүгдээрээ буруутай

Раах эзэрхийлэх мөчид

Улаанбаатарын хавар шиг тааламжгүй цаг ховорхон биз ээ. Олиггүй өнгө төрх, хайлсан цасан дороос ил гарч ирсэн хог новш, өөр ямар ч нийслэлд байдаггүй гутамшигт шороон шуурга, муу муухай бүхэн нийлсээр хэн ч гэсэн сэтгэлээр унаж, урам хугарч, зориг мохоход хүрдэг.
Цагаан cap дуусч, цаг наашлангуут өлсгөлөн, суулт, бужигнаан ар араасаа цуварч, сая гарсан шинэ жилийнхээ гарааг хэрүүл хараалаар эхэлнэ. Бүтэн өвөлжин газар дор, ичээнд хэвтэж байгаад цас ханзрахаар ноохойноосоо гарч ирсэн мэт хачин жигтэй хүмүүс санаандаа орсон бүхнийг нэхэж, шаардаж хашгирна. Энэ хаврын үймээнүүд хэзээд үнэмшилгүй, хуурамч санагддаг билээ.
Яагаад заавал хавар жагсдаг юм бэ гэвэл витамин дутагдсанаас болоод байгаа юм биш. Зүгээр л хавар цаг агаар муу, найр наадам, баяр цэнгэл, хомс болохоор тэр биш үү. Монголчуудын хувьд зуны улирал бол зогсонги байдалд орсон “үхмэл сезон” байдаг. Намар бол үндсэндээ ажил албандаа жигдэрч, өвөл нь нэг их даарчихгүй явахыг л эрхэмлэдэг байх. Зун бүхэлдээ найр наадам байдаг бол өвөл цаг “Ёлк”, “Цагаан cap” хоёрын хооронд л өнгөрөх мэт байдаг.
Харин өнөөдөр “юу ч сурахгүй, юу ч хийхгүй, юу ч бодохгүй” гэсэн зарчимтай үй олон оюутнууд гэнэтхэн амилж, автобусны мөнгө нэхэж дуулиан дэгдээлээ. Сургуулийнхаа төлбөрийг төлөх чадвартай байгаа тэдэнд автобусны мөнгө ямар хэрэгтэй юм? Амжилттай суралцаж, боловсрол эзэмшихэд нь автобусны билет л чухал боллоо гэж үү. Ихэнх оюутнууд маань сонин ч гарчигладаггүй харанхуй улс тул хэмнэсэн тэр мөнгөөрөө л зорчоод явж байж болмоор юм. Ямагт өөрийн гэсэн бодлогогүй, үйл ажиллагаагүй, үймүүлэх төдийгөөр явж ирсэн оюутны байгууллагууд ийнхүү хүүхдийн билетээр зорчих тэмцэл өрнүүлснээрээ хүүхдүүд гэдгээ бэлхнээ нотлов. Ирээдүйн тухай ямар ч бодлогогүйгээр, эцэг эхдээ эрхлэх хэлбэрээ төлбөртэй сургалтаар сонгосон өнөөгийн энэ багачууд нийтийн тээврийг хүндрүүлж, ажилтай хүмүүстээ саад болохоос өөр ач холбогдол багатайхан учир үнэндээ тэмцэл нь үр дүнд хүрсэнд хэн бүхэн дурамжхан байгаа.

Компенсаци

Монголын харъяат бүр хүйтөрөлгүйтгэлийн нөхөн олговор гэж 
түм буман доллар авах боломжтой

Саяхан Армений авиакомпанийн онгоц сүйрэхэд амь насаа алдсан иргэдийнхээ ар гэрт оросын засгийн газар 100 мянган рублийн компенсаци олгох олжээ. Бэртэж гэмтсэн иргэддээ ч бас өгнө. Дээрээс нь Армений засгийн газар бас нөхөн төлбөр олгох юм гэнэ билээ.
Боден нуурын орчимд онгоц сүйрсний хариуцлагыг хүлээх ёстой гэж өөрсдийгөө үзсэн Герман, Швейцарийн засгийн газрууд 20 сая долларыг компенсаци болгон олгоод байна.
Миграцийн олон улсын байгууллага Холокостын хэлмэгдэгч 25 мянган хүнд 25 сая долларыг хувааж олгох хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Талидомид эмийн золиос болсон хүн бүрт үйлдвэрлэгч компани нь саяхан 17 мянган доллар өглөө. Жил бүр энэ компенсаци нь улам л өсөн нэмэгдсээр байгаа.
Москвагийн “Трансвааль” усан сан нурахад сэтгэлзүйн хохирол амссан гэж шүүхдээд нэг эмэгтэй 500 мянган рублийн компенсаци авав.
2000 оноос хойш Герман улс украинчуудад фашизмын золиос болсон гээд нийтдээ 80 сая евро тарааж өгчээ. Бусад улсуудад ч ингэж хандаж буй нь мэдээж.
Ливийн харгис дарангуйлагч 1988 онд Шотландад иргэний тээврийн онгоц унасан явдалд буруутайгаа хүлээн зөвшөөрөөд эрсдэгчдийн ар гэрт 2,7 тэрбум доллар илгээсэн.
1997 оны террорист халдлагын үеэр шархадсан найман иргэнд нь Иран улс 400 сая доллар төлөх ёстой гэж тогтоосон америкийн шүүх хөлдөөсөн данснуудаас нь зохих мөнгийг гаргаж аваад хохирлыг барагдуулгажээ.

А.Сүхбат "ардын дайсан" болох уу?

Ирээдүйн аваргаа хөнөөчих дөхсөн, бөхийн түүхэнд байгаагүй харамсалтай явдлаас болж, 80 жилийн ойн наадам хар бараанаар дурсагдах болсон билээ. Хэрвээ А.Сүхбат арслан барилдах боломжгүй гэсэн бол том хэмжээний үймээн гарч, манай наадам анх удаа гэхдээ эмгэнэлтэйгээр олон улсын мэдээнд орж болохуйц байв.
Гэтэл өнөөдөр А.Сүхбат хамаг бүхний буруутан гэгдэхэд ойрхон байгаа нь харамсалтай. Сонгуулийн гүжир кампанийн дайтай шуугиан түүний эсрэг өрнөж байна. А.Сүхбатыг муучилсан сонины тусгай дугаар хүртэл гарчээ.
Тухайн үед хүмүүс эрүүл ухаанаар А.Сүхбатыг өмгөөлж байсан боловч, одоо болохоор түүнийг зэмлэн буруушаагсад олшроод байгаа нь ойлгомжгүй. Энэ байдлыг их аварга, заан хоёрын түм түмэн "гомдол" мэдүүлсэн цуврал ярилцлагууд, мөн дутуугүй гомдсон хүмүүсийн өчлүүд бүр ч дэвэргэж байна. Наадам бусниулсан, учраагаа бэртээсэн А.Сүхбатад зохих хариуцлагыг хүлээлгэ гэх нь ч дуулдана. А.Сүхбат "ардын дайсан" болох нь ээ.
Харин энэ үед заан Г.Өсөхбаярын рейтинг хэлбэрэлтгүй өсч, мань хүн "ардын баатар" болох дөхөөд байна. Түүн шиг хохирсон хэлмэгдсэн хүн алга. Явж явж А.Сүхбат өөрийгөө тийрчихсэн гэгдэх вий. Зарим нь ч хоккей, хөлбөмбөгт тэгж тоглодог, барууны спортын сонин сайхан юмыг оруулж ирснээр үндэсний бөхийг үзүүштэй болголоо гэх нъ холгүй.
Нөгөөтэйгүүр Сүхбатын нүгэл гэж яригдаад байгаа шиг юм болсон гэх нотолгоо гэвэл аварга заан хоёрын үг л байна. Тэдний үг өрөөсгөлөөр эш үндэс, туйлын үнэн болж хувираад байгаа нь сонин. Учрыг мэдэх Баянмөнх аварга нарын хүмүүс өөрийг өгүүлсэн. Алинд нь итгэх вэ гэдгийг хэлж өгөх үүрэгтэй МҮБХ намар хүртэл амаа үднэ гэдгээ албан ёсоор зарлажээ. Намар гэхэд ам нээх шаардлагагүй ч болчихсон байх юм бил үү.

Монгол улсад тусгаар тогтнолын баталгаа болсон алхам ойрын үед хэрэгтэй

Угсаатнуудын шалгарлын хатуу ширүүн тэмцэлд зуун зууны туршид оршин тогтнох, үгүйгийн зааг дээр хүч оюунаа дайчлан тэмцэж; их угсаатнуудтай эн чацуу сүрийг үзүүлж ч явсан; амьдралын асар их чадварынхаа ачаар энэ 20 дугаар зууны эх гэхэд Манжийн дарлалыг унагаалцаж, Өвөр Монголыг чөлөөлөх дайн хийхтэйгээ байсан монголын ард түмэн 1911 онд, өөрөөр хэлбэл бараг саяхан орчин үеийн нөхцөл байдалд нэгэнтээ тусгаар тогтнолоо тунхаглаж, тэмцлийн дүнд үлдэж хоцорсоноо дэлхий нийтэд зарлаж билээ. Хэдийбээр төр, улс орны теократ шинж чанар; хятадын мөнгө хүүлэх мөлжлөгөөс хараат байдал хэвээр хоцорсон ч улс төрийн тусгаар тогтнол монголчуудын хувьд асар их ач холбогдолтой байлаа.


Манжийн ноёрхлыг унагасан Хятад улсын улс төрийн байдал тэр үед дээд зэргээр тогтворгүй байсан хэдий ч тухайн тогтнож байгаа засаглал нь ч, тэмцэлдэгч хүчнүүд ч Манж Чин гүрнийг хэмжээ хилээр нь сэргээж, өөрийн болгон өвлөж авах санаархлыг хэзээ ямагт агуулж байв. Англи, Япон, Орос, Герман, Франц гүрнүүд тал талаас нь заналхийлж, түрэмгийлж байхад ч ялгаагүй. Чингис хаан, Нурхач баатар нарын байгуулсан гүрэн хятадын дээдчүүлийн яс чөмгөнд шингэсэн мөрөөдөл болж хувираад үе дамжин удамших болсон нь исламын үнэнч сүсэгтэн хаж болохыг мөрөөддөг шиг л хүчтэй байсаар ирсэн. Хятадын түрэмгийлэлд Монгол орон өртөж, монголчуудын хувь заяа нэн ойлгомжтой мэт болох үес манай тэргүүний хүмүүс, засаглалын төлөвлөгчид Орос, АНУ, Япон зэрэг холбоотон улсуудтай болох, тэднээс цэрэг, улс төрийн тусламж авах талаар хэлэлцэж; хэрэгжүүлэх практик алхмууд руу шилжиж эхэлсэн нь оройтсон хэдий ч амин чухал зайлшгүй хэрэг байлаа.

Цөмийн хууль-эрхзүйн өнөөгийн байдлаас

Монголын цөмийн хууль тогтоомжууд нь Үндсэн хуулийн 6.1-ийн “байгалийн баялаг ард түмний мэдэлд байна”, 6.4-ийн “Үндсэн хуульд харш олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй”, 16.1-ийн “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй”, 16.2-ын “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, 16.6-гийн “эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй” гэсэн зүйлүүдийг зөрчсөн байдаг.
Ард түмний хүсэл зоригийг төрийн бодлого шийдвэрт хамгийн эрхэм болгон тусгах, олон нийтийн оролцоо хяналтыг дэмжих, улс түмний эрх ашгийг дээдлэх, ардчиллын үнэ цэнэт зүйлсийг хэрэгжүүлэх зарчмуудыг ч ноцтойгоор зөрчсөн байдаг. Байгаль орчны хууль тогтоомжуудад бүхэлд нь харшилж байгаа. Цөмийн салбарын хор хөнөөл, сөрөг тал нь ач тус, эерэг талаасаа зүйрлэшгүй ихээр давж гарч байгаа өнөөгийн бодот байдлын үед Монголын хууль-эрхзүйн системийн хүрээнд цөмий хууль тогтоомжууд ямар ч байр суурь, орон зай эзлэх боломжгүй юм.
Монгол улс:
-Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай,
-Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай,
-Цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай зэрэг цөмийн хөнөөлийн эсрэг утга агуулгатай гэрээ, конвенциудад нэгдэж, Цөмийн зэвсэггүй бүсийн статустай болох санаачилга дэвшүүлж, цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулиараа бэхжүүлэн бататгаж, холбогдсон гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж, олон улсын өмнө тодорхой үүргүүдийг хүлээсэн. Тэдгээр гэрээ тохиролцоонуудыг үзэхэд Монгол улс бараг л цөмгүй бүс болох үүрэг хүлээсэн байдаг юм билээ.

Цөмийн энергийн хуулийг өөрчлөн сайжруулах тухай саналууд

Цөмийн энергийн тухай хууль нь хүчингүй болгож ч болох хууль юм.
1.1-д "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэсэн байна. "Энхийн зорилгоор, хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүйгээр ашиглах" гэж тодотгохгүй бол, аюултай үйл ажиллагаа явагдаж болно, гол нь аюулын үр дагаврыг арилгахад анхаарах хэрэгтэй гэж энэ хууль ойлгогдож байна. Хойно тэгж ойлгогдох заалтууд байгаа.
Урьдчилан сэргийлэх, цөмийн хор хөнөөлийг ард иргэдэд таниулах талаар энэ хуулинд бараг тусгаагүй байна. Тусгах шаардлагатай юм.
2.2-т буй "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэснийг хасах хэрэгтэй. Монгол Улсын хуулинд харшлах ямар ч гэрээг, хуулиа зөрчөөд дагадаг байж таарахгүй юм.

"Кожегоби" ХХК гэмгүй гэж үү?

“Кожегоби” ХХК-д Монголын байгаль орчны зөвлөл (МБОИЗ)-д нэгдсэн ТББ-ууд болон цөмийн хөнөөлийн эсрэг үзэлтнүүд 2012.10.2-нд Шаардах бичиг өгсөн билээ. Уг шаардах бичигт ураны хайгуул, олборлолтын туршилт хийхдээ гаргаж буй зөрчлүүдээ арилгахыг шаардсан байсан юм.
2012.10.15-ны 2012/548 тоот бичигтээ “Кожегоби” ХХК:
-МУ-ын хууль дүрэм, олон улсын стандартын дагуу ажиллаж байгаа;
-уран олборлоогүй, шар нунтаг үйлдвэрлээгүй;
-орон нутгийн төр захиргааны байгууллагаас санал авсны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл авсан;
-ажиллагсаддаа тусгай хамгаалалтын хувцас, хэрэгсэл өгдөг;
-ОУАЭА-ийн хатуу хяналтын дор ажилладаг гэж, ямар ч зөрчил байхгүй, гарч байгаа ч үгүй мэт хариу өгсөн. Тэмцэгчид “Хариу бичиг илгээвэл мөн л адилаар ийм үгүйсгэсэн, үндэслэл багатай хариу ахин ирэх биз ээ” гэж үзээд, тус компанид түүнээс хойш хандалгүй өдий хүрэв. Харин ураны хайгуултай холбоотой цөмийн зөрчлүүдийн эсрэг бусад зохих алхмуудыг хийж ирлээ.

Дорнодынхныг БЗХӨ-нөөс болж 4 дахин их хавдартай болсон гэв үү дээ?

Монгол атомын бөмбөгтэй болох цаг холгүй болжээ

Парламентын бус намуудын 6 дахь уулзалт 2013 оны 2 дугаар сарын 28-нд Засгийн газрын XI байрны Дугуй танхимд боллоо. Уулзалт "Монгол Улсын цөмийн асуудал" сэдвээр явагдаж өнгөрлөө. Уулзалтад Монголын Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам, Хөгжлийн Хөтөлбөрийн нам, Хамаг Монгол Хөдөлмөрийн нам, Эх Орончдын Нэгдсэн намуудын төлөөлөл оролцов.


О.Бум-Ялагч: Энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монголын Ногоон намаас зохион байгуулдаг уламжлалт уулзалт албан ёсоор эхэлж байна. Бид 12 намд хэл хүргэсэн, одоогоор таван намын төлөөлөл цуглараад байна. Энэ удаа цөмийн энергийн сэдвээр зохиож байна. ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр оролцоно гэсэн боловч дөнгөж сая оролцож чадахгүй гэдгээ мэдэгдлээ. Одоо Монголын Ногоон намын ЕНБД Ч.Мөнхбаяр илтгэл тавина.
Ч.Мөнхбаяр: Би цөмийн хор хөнөөлийн талаар “Монголын цөмийн өнөөгийн байдал” сэдвээр бэлдсэн илтгэлээ танилцуулъя.
(илтгэлийг танилцуулав)
Д.Дондовсамбуу (ХХН): Би намынхаа даргаас байр суурийг нь асуугаагүй болохоор намаа төлөөлж ярих боломж алга. Гэхдээ миний хувийн байр суурь гэвэл би шар нунтгийг ашиглах ёстой гэж боддог. Яагаад гэвэл Иран Хойд Солонгосоос дэлхий нийтээр айж байна. Бид яагаад Иран, Хойд Солонгос шиг ийм зэвсэглэлийн үйлдвэрлэлтэй, эрчим хүчний хангамжтай байж болохгүй гэж. Тэгвэл биднээс дэлхий даяараа айна. Хэрэв АЦС баривал хүмүүс хямд үнэтэй эрчим хүч хэрэглэнэ. Одоо галав юүлэхэд бэлэн болчихсон байгаа байхгүй юу. Энэ аймшигтай юмнаас аврагдах цорын ганц арга бол атомын зэвсэг, АЦС. Галвын аймшигтай үед нүүрс, нарны эрчим хүч, юу ч биднийг аварч чадахгүй. Гэхдээ хор уршгийнх нь талаар ярьж байгаа МНН маш зөв. Мод түлэхэд ч аюултай шүү дээ. Одоогийн шар нунтгийн аюул гэж яриад байгаа шиг бензин ч тухайн үедээ аюултай гэгдэж байсан. Одоо бүх хүн бензин рүү хошуурч байгаа биз дээ. Мод ч аюултай, гар хуруу түлчих гээд байдаг. Бидэнд хямд эрчим хүч, атомын зэвсэг хэрэгтэй байхгүй юу. Би цөмийн энергийг ашиглахын төлөө явдаг. Бусад орон цөмийн зэвсэгтэй учраас л хүчирхэг байдаг. Манай нам дэмжих байх, би бол дэмжиж чадахгүй юм байна. Миний хувийн бодол шүү.

Монголын анхны хувийн сонинг үүсгэн байгуулсан минь

1990 оны намар. Улс оронд ардчилсан хувьсгал ялаад, залуус бидний сэтгэл урам зориг, шинийг сэдэх бүтээх эрмэлзлээр дүүрэн байлаа.
Миний бие ЗХУ-ын Уралын их сургуулиас МУИС-даа шилжин ирэхэд дүү Ш.Одонтөр маань ардчилсан хувьсгалын үйлсэд багагүй үүрэг гүйцэтгэсэн “Бамбар” (МОХ буюу Монголын Оюутны Холбооны) сонинг үндсэндээ ганцаар эрхлэн гаргадаг болсон байв. Дүүгийн хамтаар “Бамбар” сонины хоёр ч дугаар эрхлэн гаргав.
Үүнээс сэдэвлээд Ш.Одонтөр дүү бид хоёр хувийн сонин эрхлэн гаргая гэж ярилцан шийдэцгээв. “Шинэ үе” гэж нэрлэхээр болсон нь 9-р сард сан. Редакцийг би, Ш.Одонтөр, түүний дүү Ш.Ундраабаатар,хожим нэгдсэн Азбаяр (ардчилсан хувьсгалын партизан тэрбээр хэвлэх үйлдвэрт ажиллаж байв, хожим Мансууруулах бодис хэрэглэх явдалтай тэмцэх үндэсний холбоог үүсгэн байгуулж ажиллаж байсан) бид дөрөв бүрдүүлэв.
Тэр үед хувийн хэвлэл гаргах ямар ч хууль-эрхзүйн орчин үгүй тул хаана ч хэвлэхийг зөвшөөрөхгүй байлаа. Ямар нэг байгууллагын хэвлэл гэх нөхцөлд л хэвлэнэ гэж байв. Мөн бид хоёр компани, баячуудад хандаж ивээн тэтгэлт, зээл авахаар төлөвлөсөн байлаа. Ингээд хэвлэх үйлдвэрүүд, байгууллагууд, компаниудаар нэлээд гүйсэн юм даг.

Манай сонины сэтгүүлчийн үгийг БНХАУ-д хориглож, түгээсэн сайтуудад сануулга өгөв

Манай сонины сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Өмнөд монголчуудад зүй бусаар хандахаа больцгооё!” гэх нийтлэл бичсэн нь үндэсний үзэлтэй, монгол туургатныг дэмждэг уншигчдын талархлыг хүлээсэн билээ. Улмаар ийм сэдвээр хэвлэлийн хурал хийе гэх санаачилга өрнөх болсон. Ноднин жилийн 3-р сард дээрх сэдэвтэй хэвлэлийн хурлыг хэсэг ТББ хамтран хийсэн юм.
Хэвлэлийн хурлын бичлэгийг Ю-түб-д тавьсны дараа өмнөд монголчууд туйлын халуун дотноор хүлээн авч, олон ч хүн уяран уйлсан юм билээ. Ахан дүү ар монголчууддаа ад үзэгддэг нь өмнөд монголчуудын сэтгэлийг ихэд шархлуулж байдаг аа. Ингээд уг бичлэг 39 мянган удаа шейрлэгджээ (хувилагдан Интернэтээр түгээгджээ).


Гэтэл саяхан дээрх бичлэгийг БНХАУ-ын социалист үзэл сурталд харш агуулгатай хэмээн хорьсныг мэдэгдсэн мэдээлэл Интернэтэд түгэв. Бичлэгийг тавьсан сайтуудад сануулга өгч, нэрсийг нь жагсаажээ.
Уг бичлэгт БНХАУ-ын талаар үгүүлэгдсэн зүйл үгүй юм. Монгол улсад өмнөд монголчуудыг элэглэн дооглох, ялгаварлан гадуурхах, харгислан хэлмэгдүүлэхийг больё, хүний эрхийг нь хүндэтгэе гэсэн л утга буй. БНХАУ-ын зүгээс бол, манай иргэдийн эрх ашгийг хамгаалав гэж хүлээн авч болох талтай. Эхэндээ тэгж хүлээж авч ч байсан болов уу, тэгээд өдий хүртэл саадгүй түгж ирсэн байх магадлалтай.
Монгол туургатны эв нэгдэл БНХАУ-ын төрд харш санагдав бололтой.
“Алаг хорвоо” сонин, 2013 оны 2-р сар

Улаанбаатарын дайтай цул алтыг эрдэс баялаг биш гэж Монголын төр мэдэгдэв

Оюутолгойд монгол бүсгүйчүүд 6000 хужаагийн байнгын бэлгийн дарамт дор байдаг

1. Оюутолгой авлигаар өгөгдсөн

Хэдэн жилийн өмнө хэвлэлд “Оюутолгой” гэсэн бичигтэй архи бариад, “Уугаад бай, уугаад бай, хариуцлагыг нь би хүлээнэ” гэж гадаадын хөрөнгө оруулагчдад хэлэн, хундагалж буй С.Баярын зураг нийтлэгдсэн билээ. Өдгөө тэр хүн хариуцлага хүлээж байгаа билүү.
1994 онд, “бид ашигт малтмалаа дангаар эзэмшин ашиглахыг эрхэмлэнэ, аргагүйдвэл ордын 49 хүртэлх хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэн ашиглуулж болно” гэх баримтлалтай ашигт малтмалын хуулийн төслийг Ө.Чимэд гуай нар боловсруулж, тэр нь батлагдах гэж байсан билээ. Гэтэл, дотоодод хөрөнгө оруулалт нь байсаар байтал, “гадаадын хөрөнгө оруулагчдыг татна” гэж, угтаа бол харийнхнаас авлига авч, үтэр түргэн баяжихыг хүсэгчид Монголын баялгийг неоколоничлогчдод бэлэглэх гэж ашигт малтмалын 1997 оны хар хуулийг боловсруулан батлуулсан билээ. 5 жил татваргүй, дараагийн 5 жил 2,5 хувь, цаашдаа 5 хувийн татвар авна, стратегийн гэх, баялагтай баялаггүй хэдхэн ордын 51 хувийг Монгол улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн нөхцөлд, 34 хувийг тийм бус нөхцөлд Монгол улс эзэмшинэ гэсэн, бусад 8000 орд илэрц, илрээгүй эрдэс баялгуудыг Монгол улсад хамаагүй болгож, хувь заяаг нь гаргуунд нь хаясан энэ балагтай хуулийн харгайгаар эх орон маань харийн эрхшээл ноёрхолд орсон, ард иргэд ядуурал зовлонд унасан, боолчлогдсон, дотоодын урвагчид харь эздийнхээ тусламжтайгаар харгис дэглэм тогтоосон, нийгэм сүйрч мөхсөн байдалтай болоод байна.

Оросууд бууз, хуушуур, пирожкиг монголчуудаас сурав уу?

Оросууд монголчуудаас олон зүйл сурсны зарим нь гэвээс бууз, хуушуур гэнэм. Буузыг беляш гэсэн нэрээр хийж иддэг. Оросынхоо онцлогтойгоор загасан бууз, төмсөн, байцаан, лууван, жимсэн, чанамлан бууз гээд наян янзын бууз жигнэнэ гээч.
Тэгвэл хуушуурыг чебурек нэрээр хийж иддэг болой. Беляш бол түрэг үг. Чебурек мөн адил. Чебурек бол нийлмэл үг (чиг бөрэк) юм. Бурек гэдэг нь буузны монгол нэр, бөөрөгтэй адил байна. Оросын зохиолч Э.Успенский хуушуур чихт гэсэн утгаар нэгэн алдарт зохиолын баатраа Чебурек-Ушко гэж байснаа, Чебурашка гэж хураангуйлсан гэдэг.


Оросууд хуушуураа мөн адил наян янзаар хийж иддэг. Нэлээд дуртай зоог нь юм. Тиймээс савлан, дэлгүүрт зардаг. Ер нь тансаг зоогт тооцогддог. Савласан хуушуурыг халаагаад иддэг. Монголчууд Оросын гуанзанд ороод бууз хуушуур чөлөөтэй авч идэж болно. Беляш с мясом, чебурек с бараниной гэхчлэн захиалах хэрэгтэй юм.
Пирожкиг монголчууд жинхэнэ орос хоол гэж боддог. Оросууд харин пирожки, беляш, чебурек энэ бүгдийг танай татар-монголчууд авчирсан шүү дээ л гэдэг. Пирожки, пироги гэдэг бол пирки гэх орос бус үгээс гаралтай. Хазарууд хуушуурыг пирки нэрээр хийж иддэг болохыг үүнийг бичигч саяхан мэдсэн. Мөн пирог-ийг бөрэк (бөөрөг) гэх үгнээс гаралтай гэдэг.

Оюутолгойнхон дэлхийн жишгээс 2,5 дахин өндөр зардалтай ажиллаж буй

Рио-Тинто Монголын төр түмэн рүү балмад халдлага довтолгоон хийсэн нь одоо ч үнэмшигдэмгүй хэвээр байна. 2007 оны ТЭЗҮ-ийн дагуу анхны хөрөнгө оруулалт 2,7 тэрбум байна гэж байсан. Гэтэл зардлаа өсгөсөөр өсгөсөөр. Тэрийг нь манай дарга нар нээнтэг, шантаажинд орж аялдан дагалдсаар ирсэн агаад уул уурхайн сайдын баталсан ТЭЗҮ-ийн дагуу бол анхны хөрөнгө оруулалт 5,1 тэрбум, нийт хөрөнгө оруулалт 14,6 тэрбум гэх болсон (Урьд 4 тэрбум, 9 тэрбум гэж байсан). Гэтэл 9,8 тэрбумаар нийт зардал өсч 24,4 тэрбум болчихлоо гэж байгаа. Энэ бүхэн бол ямар ч үндэслэлгүй тоо, цэвэр луйвар л юм. 20 тэрбумыг зүгээр л аман зоргоороо хэлээд луйвардаж байна гэхэд болно. 24,4 тэрбумын зардал гарна гэх юм бол 2033 онд л Монгол улс ногдол ашиг авч эхэлнэ гэж байгаа бөгөөд тэр үед Оюутолгой хүрз хүдэргүй болтлоо цөлмөгдсөн байж болох билээ. Ийм л аймшигтай Мянганы луйвар.
Төр маань ер нь хамгийн эргүү өвчтэй малаас долоон дор болчихсон юм билээ шүү дээ. Оюутолгойн ордын чинь 20-30 хувийг Энтре Голд эзэмшдэг юм байна шүү дээ, Би-Эйч-Пи (Оюутолгойг ашиггүй гээд хаясан гээд байсан, яалаа?) бол ашиг авах юм байна гээд л солиороод байгаа. Энийгээ өмнө нь мэдэж байх нь яасан юм бэ? Үнэхээр ийм тэнэг юм уу, тэнэг болж жүжиглээд байна уу. Люксембург улс шиг их алт олсон гэж шуугиулаад байсан Энтре Голд-ын явдлаас болж Монгол Оюутолгойнхоо 34 хувийг биш, Оюутолгойн 70, 80 хувийнх нь л 34 хувийг эзэмшиж байгаа, өөрөөр хэлбэл 100 хувийнх нь бол 24-27 хувийг эзэмшиж байна шүү дээ. Энэ тоог цэцэрлэгийн хүүхэд ч цээжээр бодоод гаргачихна.

Дэлхийн II дайны талаар тонгоруу ойлголттой байсаар байх уу?

Бид улаан большевикуудад тархиа угаалгасаар байгаад дэлхийн II дайны талаар хамгийн маруухан ойлголттой болсон билээ. ОХУ-д хүртэл зөв ойлголт түгчихээд байхад, манайд л “День победы” гэх дууны нэрнээс өөр юм төдийлөн мэдэхгүй. Дунд сургуулийн сурах бичиг дээр хуучнаараа л байна, дунд сургуулиас маш аймшигтай большевик үзэлтэй, люмпен пролетари ухаантай хүүхдүүд гарч ирж байна.


Дэлхийн II дайныг хэн эхлүүлсэн? ЗХУ даян дэлхийн пролетарийн дарангуйлал тогтооно гэж дэлхийн дайнд бэлтгэж, Германаар өрнөдийнхнийг цохиулж, араас нь аль алийг нь цохино гэж Гитлертэй асар их найрамдан, дэглэмд нь туслан турхирч эхлүүлсэн. Гитлер харин араасаа дайруулахаасаа өмнө өрсөж дайрсан байдаг.
Ялагдашгүй Вермахтыг хэн анх ялсан? Англичууд. 1940 онд Францыг эзэлсний дараа Герман шууд Британи руу довтолсон бөгөөд энэ тулалдаанд ялагдсан ( 1939 онд Англи, Францын цэрэгт мөн ялагдаж байсан). Радар, нууц код тайлах ухаан, шумбагч онгоц илрүүлэгч пеленгатор Британийг Германд дийлдэшгүй болгосон юм.

Ц.Элбэгдоржийн эсрэг хөдөлгөөн гарч, монгол туургатныг Монголоос хөөж тууж байна

Заримыг нь хөдөө аваачиж хороох гэснээ больж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олуулаа болцгоох уриалга гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тус уриалгын дагуу нэг ч хүн Монголд орж ирээгүй гэлцэнэ. Тус уриалгыг бодлого болгох, хэрэгжүүлэх юу ч хийгдсэнгүй, хариуцсан хүн ч байхгүй гэх юм. Харин энэ уриалгыг халхавч болгон, гадаадын илүүдэл монголоид хүн амыг авлигаар оруулж ирэх бизнес далдуур хийгдэх гэж байна, үүнийг Мүний шашны ивгээл дор хэрэгжүүлж, Монголыг Мүн улс болгох гэж байна гэх нийтлэл материалууд хөвөрлөө.
“Ерөнхийлөгчийн хүн” гэгдэх нэгэн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын (ГИХАЭГ) дарга болов. Олуулаа-бодлогоо хэрэгжүүлэх гэж л, ЗГ-ын энэ агентлагийн даргаар хүнээ тавилаа даа гэж олон хүн бодож байв. Гэтэл тэр хүн нь ерөнхийлөгчөө эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлээд, цөөхүүлээ болох бодлого явуулаад байна гэж үү?
Ерөнхийлөгч зөв зүйл сэдсэн ч, үл бүтэх этгээдүүд түүнийх нь эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнүүлээд байна уу, юу болоод байна вэ? Өвөр монголчуудыг хөөж туух, гүтгэж хэлмэгдүүлэх, шоронд хорих нь ноцтой болоод байна шүү.

Түгжрэл багасч байна, Парист автомашин байхгүй гэхчлэн далан худал ярьдаг болов

Бат-Үүл баатрын рейтинг “буруу” хүрдтэй машиныг ялгаварласнаас болж эрс уналаа. Баатар өөрөө хөдөлгөөнд оролцож буй машинуудын 48,9 хувь нь “буруу” хүрдтэй байгааг мэдэгдсэн. Ингэснээр, автомашин эзэмшигчдийн тал хувийн эрхийг хязгаарлаж, “хүний данснаас” хасав. 2010 онд осол гаргагчдын 50 орчим хувийг “буруу” хүрдтэй машинууд гаргасан гэв. Тэгвэл “буруу” хүрдтүүд ямар ч ноцтой асуудал гаргадаггүй, “зөв” хүрдтүүдтэйгээ адилхан л юм байна шүү дээ. Япон машины худалдаанд МАН-ынхан ноёлдгийг хэн ч мэднэ. Бас л МАН-ыхны ажил амьдралд цохилт өгөх гэсэн ээлжит арга.
2000 онд ардчиллынхан идэж уусныхаа, МАХН-ыг дарлаж дээрэлхсэнийхээ горыг амсан шоронд орохоос айгаад гадаад руу олноор дүрвэж байсан. Үүнд их өсөрхдөг бөгөөд МАН-аас өс хонзонгоо авч ч байна, дүрвүүлж ч байна.
Саяхан Бат-Үүл дарга энэ хэдэн өдрүүдэд түгжрэл гайгүй байна гэж бурсан агаад тэр ярьж байгаа өдөр нь үүнийг бичигч 2 цаг хагас автобусанд түгжирч тагжирч ажлаа алдсан билээ. Ийм л худалч мээрэнтэй улс даа бид.

Террористууд 1100 гаруй хазар монголчуудыг алж, 2400 гаруйг эрэмдэг болгожээ

Саяхан Пакистаны Кветта хотын ойролцоо хазар монголчуудын эсрэг цуврал халдлага гарсан нь дэлхий нийтийн цочирдуулав. Үүнтэй холбогдуулан, олон оронд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. Нийслэл Улаанбаатар хотноо мөн Монголын ТББ-ууд, хазар оюутнуудын төлөөлөл хамтран эсэргүүцлээ илэрхийлж, хэвлэлийн хурал хийлгэв. Хуралд хэвлэлийнхэн их идэвхтэй оролцсон нь, Монголд хазаруудын зовлон зүдгүүрийг мэдэх, мэдрэх болсны нэг илрэл юм.

Зүүн гар талаас "Дэлхийн монгол айл" төслийн удирдагч М.Буянбадрах, Монгол-Хазарын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ч.Мөнхбаяр нар хазар монгол оюутнуудын хамт

Ч.Мөнхбаяр (Монгол-Хазарын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн): Сүүлийн 15 жилд хазар монголчуудын эсрэг 127 террорист дайралт болж, 900 гаруй хүн алагдаж, 2000 гаруй хүн тахир дутуу болоод байсан. Сая нэмээд, 120 гаруй хүн нас барж, 400 гаруй хүн шархадлаа. Энэ бол дайн дажинтай холбоогүй, зөвхөн терроризмтой холбоотой тоо шүү. Монголчууд бид энэ ахан дүүсийнхээ гашуун зовлонг ойлгож, тусалж дэмжих хэрэгтэй юм. Гэтэл манай зарим ухвар мөчид хүн “халтрууд бичиг үсэггүй, ядуу гуйлгачингууд, террористууд, хар тамхи наймаалагчид” гэж хазар монголчуудын эсрэг дайрч давшилж, улам нэрмээс өгч, алуурчидтай нэг тал болоод зогсож байх юм. Ийм байж таарахгүй ээ.

Манайхан хөрөнгөөрөө Халимагт хөшөө босгов

Монголын хэсэг бизнесмен мөнгө хөрөнгөө нийлүүлж, Халимаг улсад Увш хунтайжийн баримал бэлэглэжээ. Гэтэл Увш хунтайж Шинжаан, Монгол улсын торгууд, ойрдуудын хувьд бол одоо амьдран сууж буй нутагт нь авчирсан ачтан гэгддэг. Харин Халимагийн торгууд, дөрвөд, цоросуудын хувьд бол Халимагийн хаант улс, ард түмнийг хагалан бутаргаж, мөхөөн доройтуулсан, бараг дайсан гэгддэг аж.
Дайсан шахуу юм гээд буцаагаад өгчихөөр монголчууд гомдох гээд, хөшөөг нь залчихаар халимагууд гомдчих гээд бэрх юм болжээ. Тэгэхлээр нь, оросууд суудаг үйлдвэрийн районд босгож орхисон байна. Ингэхлээр халимаг, монголчуудын нүднээс далд, оросууд болохоор гоё баатрын чимэг дүрс төдий ойлгоод амар болжээ.


Баруун тийш нь харуулаад босгочихсон байна. Үүнийг ямар ч утга учиргүй гэж халимагууд үзэж байгаа аж. Увш хунтайж Өрнө бус, Дорно руу тэмүүлсэн нэгэн байсан билээ л.
Халимагууд ер нь Оросын хаяанд олон асуудал бэрхшээлтэй учирдаг байжээ. “Суусан газар зовлонтя, Санасан газар жаргалтя” гэж хэлэлцдэг байж. Цэвэгдорж, Дашдондог, Лувсанжалчин гээд лам хар янз бүрийн зүтгэлтнүүд эх нутгаадаа буцаж, элгэн садантайгаа учран жаргая гэж их ухуулж.

Оны эцсээр Олуулаа болох санаачилга амьдралд хэрэгжиж эхэлнэ

Тэр үед хуульзүйн орчин нь бүрэн бэлэн болно

Монгол улсын ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Ч.Сосормаа, Гадаадын иргэн харъяатын газрын (ГИХАЭГ) хэлтсийн дарга н.Энхбаяр, ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд болон монгол туургатны төлөөлөгчид Төрийн ордны Иргэний танхимд уулзан ярилцсан юм. Сэдэв нь, “Монгол туургатны эрхийн зөрчигдөл, оршин суух, иргэн болоход учирдаг бэрхшээл, олуулаа болох санаачилга” байлаа. Уулзалт ярилцлагыг товч тоймлон хүргэе.


Ч.Мөнхбаяр /Олуулаа болох санаачилгыг дэмжих “Олуулаа” дугуйлангийн бие төлөөлөгч/: Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн монгол туургатанд хандсан, Олуулаа болох санаачилгыг орон орны төлөөлөгчид бид талархан хүлээн авч, бараг маргааш нь “Олуулаа” дугуйланг байгуулсан. Олуулаа болох санаачилгыг энэ бүх хугацаанд ухуулан сурталчилж хэвлэн нийтэлж ирэв. Нөхдийн хамт судалж, санал боловсруулав. “Олуулаа болох санаачилгыг дэлхийн монголчууд дэмжиж байна” гэх хэвлэлийн хурлыг хилийн чанадын монгол эрдэмтэн, зүтгэлтнүүдтэй хамтран зохион байгуулав. Монгол улсын иргэн, оршин суугч болох хүсэлтэй 60 хүний гарын үсгийг цуглуулж, “Хамтын хүсэлт”-ийг нь ерөнхийлөгчид өргөн бариулав. Олуулаа болох санаачилгыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлэх саналаа “Өдрийн сонин”-д нийтлүүлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхнаар дэмжүүлэн ажиллаж байна. Мөн фейсбүкийн “Олуулаа болцгооё” группийг үүсгэн хөтөлж байна.

Шиао Ён Чуан: Монголд Чингис хааны шүтээний сүм байгуулах саналаа ерөнхийлөгчид дэвшүүллээ

БНХАУ-д Чингисийн алтан ургийн батламжийг олгодог ажээ

БНХАУ-ын Хэнан мужид монголчууд аж төрдөг бөгөөд, тэдэн дунд Чингис хааны Алтан ургийнхан ч байдаг гэнэм. Шиао Ён Чуан /монголоор бол Мөнхбулаг гэх/ 67 настай буурал Чингис хааны Алтан ургийн хүн болохыг нотолсон алтан үсгийн үнэмлэх өвөртлөн, Монгол улсыг үзэж харах хүсэлдээ хөтлөгдөн ирсэнтэй нь тохиолдон ярилцсан юм.

-Таны энэ үнэмлэхийг хаанаас олгосон бэ?
-БНХАУ-ын Угсаатны хүрээлэн, Юань улсын түүхийн хүрэээлэн, Хүн судлалын хүрээлэн, Өвөр Монголын Их сургуулийн түүхийн салбар, Хэнаний Нийгэм судлалын салбар гээд таван газраас олгосон доо.
-Юуг үндэслэн, таныг алтан ургийн хүн гэж тодорхойлов?
-Олон зуун жил хятадуудын дунд суусан бидний ургийн бичиг алга болсон. Тиймээс онгоны бичгээр буюу оршуулгын холбоотой баримт, дурсгал дээр суурилан тодорхойлсон.

Шиао Ён Чуан

-Хэнан мужид хичнээн монголчууд байна вэ?
-200 мянган монголчууд байна. Тэр дундаа Зүчийн удмынхан буюу алтан ургийнхан 5 мянга байгаа. Тодрууулбал, Батын хүү Сарьдагийн хойч юм. Зүчийн хойчис бид Шиао гэдэг овогтой байдаг. Сарьдаг Мөнх хаанд бараалхаад буцах замдаа бие барж, үр хойчис нь эргэж буцъя гэтэл нутаг эзэмшил нь Бэрх хааны мэдэлд орсон тул, Хэнанд суух болсон байгаа юм.

Мангас Жуковын зүүдэнд ором аймшгуудаас...

Халхын голд дайчдаа айлгах гэж 1000 гэмгүй цэргийг буудан хороожээ

Бат-Үүл баатар маань маршал Жуковын хөшөөг хасч хусч хаяна хэмээн ширүүлж байгаа билээ. Гэтэл зарим хүн “Энэ нөхөр Элбэгээтэй иймээ тиймээ юм болж баатар болсныгоо, эх орны аугаа дайнд ялсан жанжнаас илүү баатар болов хэмээн эндүүрч, өөр гүрний ивгээлд орсондоо эрдэж бардаж, өнөөх хөөрхий Зөвлөлт ах нарын үеийн хөшөө дурсгалд нь эр бяраа гарган дүвчигнэж байна” гэхчилэн эсэргүүцэж байсан.
ЗХУ гэдэг бол өнөөгийн колоничлогчдоос зарим талаар дээрээ ч гэлээ, зарим талаар дор байсан юм даг уу. Хорь гучаад онд гурав дөрвөн их хэлмэгдэлтийг өрнүүлж 50-80 мянган хамаг ухаантай чадалтай хүмүүсийг алж хороон, толгойгүй үндэстэн болгосон. Одоо ч толгой ургаж амжаагүй л байх шиг. Тийм ч болоод колоничилж байсан орныхоо гэм нүглийг нэгээхэн ч болтугайг нь мэдэхгүй, шүтэн биширч байдаг буй заа.
Тэгвэл ОХУ-д ч ЗХУ-ын үеийн харгис хэрцгий бодлого, эрүүл бус удирдагчдыг яллан буруутгаж, хараан зүхэж байдаг. Жишээ нь Г.Жуковыг дэлхийн 2-р дайны нэгэн гол цэргийн гэмт хэрэгтэн, Пол Пот шиг ард иргэдээ сая саяар нь устгаж байсан улайрсан алуурчин, солиотой этгээд гэдэг боллоо шүү дээ. Харин Монголд бол энэ талын мэдээлэл хориотой. Зөвлөлтийн ноёрхлыг өөр харийн ноёрхлоор сольсон болохоос биш, манайд ер нь юу өөрчлөгдөв өө? Уруудан доройтсон л байх.

Орифлейм Оюунаагаас дутахгүй сонин хачин зүйл ярьжээ

Ертөнц сөнөх өдөр ерөнхийлөгчид туйлын ашигтай туслаа. Тэрбээр 21-ний өдөр ТВ-ийн сэтгүүлчдэд ярилцлага өгч, ертөнц сөнөх өдөр ТВ-ээр дамжуулан айл бүрт орж, ард иргэдээ тайвшруулж байна гэж супер реклам хийв. Гэтэл тайвшруулах нь байтугай түгшээж орхилоо.
Тэрбээр 21-н бол сайн талууд гарсан өдөр хэмээн сайшаан магтав. Энэ өдөр монголчууд амьдралын үнэ цэнийг мэдэрсэн, аав ээжтэйгээ уулзсан гэнэ. Өмнө нь мэдэрдэггүй, уулздаггүй байжээ, янз нь.
Мөн, харанхуй болбол (өөрөөр хэлбэл, ертөнц сөнөвөл) өвлийн ачаалал нэмэгдсэнээс техникийн саатал гарсан гэж хэлээрэй гэж албан тушаалтнуудад захисан гэнэ. Үнэхээр гамшиг тохиолдсон бол, үнэнийг нь хэлсэн нь дээргүй юу?
50 сая мал хэтэрхий олон байна, 30 сая байхад болдог гэж лүндэгнэв. Малчид чинь шаардлагагүй байхад малаа өсгөөд байдаг эргүү тэнэг улс бололтой. Уг нь амьдрах гэж л малаа өсгөсөн байлтай. Хамаг алт баялгийг харьд бэлэглэчихсэн байхад, өөрөөр тэд яаж амь зуух гэж? 20 сая малаа тэгээд яахав? Бас харьд бэлэглэх үү?
Улаанбаатарт хүн явдаггүй газар шал дэмий гүүр барьсан гэв. Нарны гүүрийг хэлж байгаа бололтой. Япончууд Монголд байхгүй сайхан бат бөх, ган төмөр гүүр бариад бэлэглээд өгч байхад нүд үзүүрлэх хүн мөн ч олон юм.

Чингис хааны үнэн төрсөн өдрийг тэмдэглүүлэхгүй гэж дэлхий сөнөнө гэх цуу тараав уу?

Хааныхаа баярыг тэмдэглэхийн оронд, дэлхий сөнөнө гэж дүрвэгсэд, 
айгсад дэлхийн тэнэгүүдээр тодров

Орифлейм Оюунгэрэл харанхуй мунхаг олныг бужигнуулж, ихээхэн үймээн самуун дэгдээсэн билээ. 21-ний өдөр 22-ны товчоон дээр овооролдон түгжрэн байж хотоос гарч явсан бол, 22-нд “дэлхий сөнөсөнгүй” гэж бөөн уур уцаар болон орж ирцгээжээ. Дэлхий сөнөсөн бол тэд баярлах байж л дээ. Сөнөсөн УБ-ын эд өлгийг цуглуулж хагартлаа баяжаад л. Улаанбаатарт газар хөдлөнө гэж эрдэмтэд хэлээд байхад огт анхаардаггүй улс ийм тэнэг юманд итгэж, бүр тэнэг болохоо харуулах ч гэж.
Оюунгэрэл нь лаа чүдэнзээ бэлдээрэй гэнгүүтээ өөрөө их хэмжээгээр оруулж ирж баяжсан гэх шив. Чүдэнз гэхэд Хятадаас гурван вагоныг оруулж ирсэн гэх. Тэгээд бас ард иргэдийг аюулаас сэрэмжлүүлсэн гээд, өөрийгөө эх дэлхийг аврагч ачтан гэх өргөмжлөлөөр шагнаад байгаа.
“Ус 90 хэм халж, цунами Япон, Хонконг, Сингапурыг үгүй болгоно”, “Тас харанхуй болно”, “Дэлхий зүүн тийшээ хазайж, кран унана”, “Тэнэгийн дотор уужуу гэж ямар үнэн бэ?” “Дэлхийн баячууд 1.5 км-ийн гүнд хот босгон хоргодож байгаа” гээд л юу эсийг бурав, тэр? Тэнэг юм ярих тусам л тэнэгүүд түүнд итгэж байсаан.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Монголд 2 удаа айлчилжээ

Г.Уоллес Монголыг тусгаар тогтноход гавъяа байгуулжээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Генри Уоллес 1945 онд Монгол Улсад айлчилсан билээ. Чингэхдээ, БНМАУ нь тусгаар тогтносон улс болоход болохоор байна уу, үгүй юу гэдгийг шинжиж мэдэхээр, гуравдагч (ЗХУ, Хятад биш) орнуудын даалгавраар ирсэн байдаг. Гадаад улсууд Чин (Манж Дайчин), Чина (Чайна буюу Хятад) хоёрын ялгааг төдийлөн ойлгодоггүй, үндсэндээ нэг үгээр ч нэрлэдэг (Чин, Чина), хятадууд ч толгойг нь сайн эргүүлж дөнгөсөн байсан дээр, Орос, ЗХУ нь Хятадад ая тал засан нөлөөгөө тогтоох, болбол хавсарган нэгтгэх зорилгоор ямагт: “Ар Монгол, БНМАУ бол Хятадын нэг хэсэг, гагцхүү өргөн эрхтэй автономи болохоор нь бид тэнд зохих үйл ажиллагааг явуулж, найрамдалт хятад нөхөддөө Монголд засаглалаа тогтооход нь тусалж байгаа юм” гэж мэдэгддэг, хэрвээ Хятадад ийнхүү ая тал засах нь бүтэлгүйтвэл өөртөө Монголыг нэгтгэчих (өмнө нь Туваг Монголоос бүрмөсөн таслан өөртөө нэгтгэсэн байсан, 1944 оны 12-р сард) санаа өвөрлөдөг байв.

Уоллесийн айлчалын үеийн зураг. Уоллесийн айлчлалын үеийн зургуудыг 
Оспантай нөхөрлөж явсан үеийн зургуудаас ховор болтол нь 
зөвлөлт "нөхөд" маань устгаж өгсөн болой

Саяхан “Монгол бол Хятадын хэсэг” гэдэг байсан ЗХУ Ялтын хэлэлцээрээр “Монгол бол Хятадын хэсэг биш” гэхээр гуравдагч орнууд гайхна биз дээ. ЗХУ яагаад тэгсэн бэ гэвэл, барууны талын Чан Кай Ши Хятадад ноёлох шинжтэй болсон тул, Хятадад ая тал засах нь ашиггүй болов хэмээн Б төлөвлөгөөндөө шилжсэн нь тэр болой. “Хэрэв” гэж хэдэн болзол тавьж, “чингэхгүй бол бид Японтой байлдахгүй, бид Японтой найрамдлын гэрээг Халхын голд байгуулчихсан, Япон гэрээгээ ч сайн дагаж мөрдөж байгаа” гэсний дотор, “БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрөх” гэжээ. Ингээд л гуравдагч орнууд АНУ-ын дэд ерөнхийлөгч Генри Уоллесийг илгээж, газар дээр нь байдалтай танилцуулах гэжээ.

Аймшигт байгууллага - РАФ

Нийгэм нь эрүүл биш байсан тул РАФ-ыг долоон сая германчууд дэмжиж байв

Баруун Германы нийгэм харийн ноёрхол, авлига, цагдаагийн хүчирхийлэлд автаад байсан бэрх үе. Ираны харгис шах Пехлеви Баруун Берлинд айлчлахад, тэргүүний үзэлт залуус “Алуурчид”, “Хулгайчид”, “Яргачид” гэж хашхиран, тэдний шог зурагтай уут нүүрэндээ углан угтлаа. Харин цагдаагийнхан, Ираны хүчнийхэнтэй нийлж, эсэргүүцлийг нухчин дарахад оюутан Бенно Онезорга амь үрэгдэж, олон хүн шархдав.

РАФ-ын сүлд

Үүнд хилэгнэсэн Андреас Баадер, Гудрун Энслин, Хорст Малер, Ульрика Майнхоф зэрэг залуус бүлхэмдэж явсаар, 1968 онд “Улаан армийн фракци” хэмээх өөрсдийнх нь нэрлэснээр “хотын партизануудын”, төрийн зүгээс тодорхойлсноор “террорист” бүлгийг байгуулжээ.
Галдан шатаах, үймээн самуун дэгдээх зэрэг үйл ажиллаага зохион байгуулсан тэднийг гурван жил хорих гээд чадалгүй, барьцаагаар суллажээ. Тэд шүүх хурал дээр хурц, хувьсгалч үгсийг хэлж, чамин дэгжин хувцас өмсөж, сигар татаж, хөлөө ачин хагас хэвтэж, элдвээр аяглах тусмаа олон түмний болон, нэрт өмгөөлөгчдийн дэмжлэгийг хүлээж байв.
Барьцаагаар суллагдсан тэд Итали руу оргож, улмаар Палестиний “Фатх” гэдэг хэт даврагч байгууллагын лагерьт бэлтгэл хийж, нууц ажиллагаа явуулах, банк дээрэмдэх, халдлага үйлдэх, бөмбөг бэлтгэхэд суралцжээ. Чингэхдээ тэд эр эмгүй чармай шалдан наранд шарж хэвтэх, сургагч арабуудтай хэрэлдэж зодолдох, барууны дуу хөгжим хангинуулах зэргээр ихэд түвэг уддаг байжээ.

Монголын нэрт зохиолчдыг гяндан шиг нөхцөлд хорин зовоожээ

Тэгэхгүй бол тэд хулгай луйвар хийчих гээд байсан гэнэ

Монголд уран зохиолын уралдаан шиг булай муухай юм болдоггүй гэхэд болно. Бөхийн найраа, өөр уралдаануудын луйвар хажууд нь юу ч биш.
Саяхан нэг уран зохиолын уралдаан болоход, шүүх хүмүүсийг нь авч явахдаа, бараг хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Тэднийг хэнтэй ч холбоо барин, наймаа найраагаа хийх боломжтой болгохгүйн тулд ийнхүү бараг хулгайлжээ.
Дараа нь тэднийг УБ хотоос гаргаж, нэг нэгээр нь тусгаарлан өрөөнүүдэд хорьж, гар утсуудыг хурааж, цонхоор зурвас шидэх, дохио зангаа гаргах, хана тогших зэрэг үйлдэл гаргуулахгүйн тулд харж манан, хоол унд, талх тариаг нь ч нягтлан шүүж, харж байгаад баа гэж баалгаж, шээ гэж шээлгэх дөхжээ. Тэгэхгүй л бол найраа наймаа, луйвар булхайгаа хийчих гээд болдоггүй гэнэ. За ингээд, онц аюултай рецидив гэмт хэрэгтэн, алуурчин мафиудыг гянданд хорьж байгаа юм аятай юм болж байж, шүүлгэжээ.
Гэтэл зохион байгуулсан хүн нь тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчээр өөрөө найраа хийчихсэн гэнэ. Цол хэргэм, албан тушаал, найз нөхөд, хожим ашигтай эсэх зэргийг нь харж байгаад шагналтнуудыг жагсаачихаж гэнэ шүү.
Ч.Мөнхбаяр
2012

Н.Энхбаяр ажилтнууддаа агсам тавьж, шанаа өгсөн захирлаас бага гэмтэн болж хувирав

Н.Энхбаярыг хорьсноор авлигаас аврах биш, авлигад уриалан дуудлаа

Н.Энхбаярыг 2.5 жилийн ял өгч хорьсноор Монгол улсын хамаг асуудал шийдэгдэж, цэнгэлийн манлайд хүрлээ гэж андуурч байсан олон нийт хацар луугаа шамбийтал алгадуулсан мэт байдалд ороод байна. Байдал ердөө ч сайжирсангүй, харин ч бүр дэлхий мөхөх дөхөөд улам доройтсон билээ.
Дэлхий мөхнө гэдэг нь манайхны гэм нүглээс ихээхэн шалтгаалах юм. Большевизмын эхэн үе, улаан террорын үед “ингэж ч коммунизм, интернационализмд үнэнч, тэгж ч Маркс, Ленинийг уншиж судалсан” гэж бурдаг ХУДАЛЧ болсон. Дараа нь аль өнгөтэй өөдтэйгээ Зөвлөлтийн колоничлогчдод өргөн барьж, дэлхийн дайны үед бүр өлбөрч үхэх дөхөөд, амьдрахад бэрх хэцүү болохоор социалист өмчөөс шомбодсоор ХУМСЛАГЧ болсон. Дараа нь ардчилал гэсэн хуурамч хаягтай алуурчин дээрэмчдийн засаг тогтож, Монгол орон ганц орны биш, дэлхийн хэдэн зуун орны, бүр хамгийн жижиг орны колони болж дор нь ороход, эх орноо хамгаалах байтугай хамаг үлдсэнийг нь шалдлан хулгайлж, ХУЛГАЙЧ түмэн болсон. Ингэж ХУВЬСГАЛЧ олон ХУДАЛЧ, ХУМСЛАГЧ, ХУЛГАЙЧ, ХУЛХИДАГЧ, ХУНХУУЗЛАГЧ, ХУУРАГЧ, ХУЛЧИЙГЧ, ХУЖААРАГЧ олон болсон билээ. Хулгайчид яс үндэс, эх орон гэж байдаггүй гэдэг нь юутай үнэн билээ. Улс үндэстнээ хамгийн хайрладаггүй, хамгаалдаггүй, боддоггүй, улс үндэстнээсээ хамгийн урвадаг, улс үндэстнээ хамгийн их сөнөөдөг нь бид л болчихсон бус уу. Энэ их гэм нүглээс болж бид өөрсдөө ч өөдлөхгүй, хорвоо дэлхий ч өөдлөхгүй сөнөх гэж байгаа. Хамаг баялгаа харийнханд авлигаар өгч тэнэгтчихээд, аав ээж хүү гурав 300 төгрөг булаалдаж, хүүгээ дөрвөн цаг поольдож алах дөхөж байдаг манайхан хэдэн мянган ордоо зэрэг зэрэг ухуулснаас дэлхийн газар хөдлөлийн тэнцвэр алдагдаж, дэлхий заадсаараа хагарч бутарч сөнөх гэж байгаа. Цөмийн хамаг хор хөнөөлийг Монголд бөөгнүүлэн шуналдаа идэгдчихээд, харж хандаж чадахгүй өөрсдөө ч хордож үхэж, өрөөл улсуудыг ч хордуулж дэлхийг сөнөөх гэж байгаа.

Tuesday, April 9, 2013

С.Оюун сайд гадаадын олборлогчдын усны хэрэгцээг борооны ус түүж хангана

Саяхан нэгэн том улсын зөвлөгөөн болов. Н.Алтанхуяг сайд үг хэлэхдээ хурлын төлөөлөгчдийг “рекет хийхээ болиорой” гэж анхааруулав. Рекетчидийн л улсын зөвлөгөөн юм байлгүй. Өөрөө харин шар нунтгийн рекетээ ярьсангүй.
С.Оюун сайд болохоор гол мөрдийн усыг урагш нь эргүүлж, өмнийн говийн их бүтээн байгуулалтуудыг усаар хангахаа больж, хойд зүгийн борооны усыг том том усан сангуудад хурааж өгнө гэж үлгэр шиг юм ярив. Харийн неоколоничлогчдыг халгиж цалгитал нь усаар хангаад байх тийм их хур бийсэн билүү дээ, Монголд. Колоничлогчдод хур буулгаж байгаа нь ээ гэж үүлээ мөнгөн усаар буудаж байгаад, ард иргэдээ мөнгөн усаар хордуулж алах вий дээ.
Зөвлөгөөнд оролцогчид нь ч олигтой улс биш аж. ТББ-ынхан гэсэн чинь, ТБ-ынхан зөндөө ороод ирчихсэн, ялангуяа орон нутгаас ТБ-ынхан олноор иржээ. 240 төлөөлөгчдөөс бараг 100 нь үдийн хоолны дараа алга болов. Үнэгүй хоол идэх гэж алс холоос хүртэл нийслэлд ирж байдаг тэргүүний төлөөлөгчид гэж байдаг л юм байх даа гэж хүмүүс хөхрөлдөж байв.
Чиглэлийн ТББ-уудыг нэгтгэсэн шүхэр байгууллагын удирдах зөвлөл 11 хүнтэй байсныг төлөөлөгчид 15 болгов. Түүнээс гадна, урьд бол олонд танигдсан нэртэй зүтгэлтнүүдээ л дэвшүүлж сонгодог байсан. Гэтэл хөдөөгийн бослого гарав. Тэд хотынхон биднийг дарладаг гэх ухааны юм ярьж үймж шуугисаар, 15 хүний наймыг орон нутгаас сонгох болгуулав. Тэр үймүүлээд байгаа улс нь ТБ-ынхан шүү дээ, төр л энэ зөвлөгөөнийг зохион байгуулалттайгаар үймүүлж, ТББ-уудын үйл ажиллагааг дампууруулж байхгүй юу.

Супер халз мэтгэлцээнч маань хардагдав

Тэр гэрээ бол хулгай гэдгийг ойлгохгүй хүн шорон, 
Шархад гэсэн хоёр Ш-ийн нэгийг сонгоно

Саяхан супер мундаг мэтгэлцээн болсон билээ. Нэг нь эстрадын жүжигчин хошин шог ярьж байгаа янзтай, халаасандаа гараа хийж донжигоноод л, тогоруу дэглий гүрвүүл мэлхий тоншиж байгаа адил гэдэлзэж годолзоод л, бүжиглэх нь холгүй сээхэлзэж алхаад л, нүд амаа хачин хачин болгоод л бүр бөөн маяг аа, бөөн маяг. Төрийн хар хүн үү, хөвгүүдийн поп хамтлагийн гишүүн үү. Нөгөө хамаргүй нь дээр мээр гэмээр л юм болсон.
Гурван жил тайлбарлалаа, одоо хүртэл ойлгоогүй гээд л ард түмнээ доромжлоод авав. Тайлбарлаа ч үгүй, ойлгуулаа ч үгүй байж. Харин ч бүр улсын нууцын зэрэглэлтэй Хувь нийлүүлэх гэрээ гэдгээр Монгол улсынхаа хувийг зургаа болгох болчихсон, тэр гэрээг нь УИХ-ын гишүүд ч үзэж танилцаж чадахгүй байсан. Эрсдэлгүй гэж энэ үү?
Хамгийн эрсдэлтэй гэрээ чинь Оюутолгойн л гэрээ юм билээ. Монголын хувийг бүр нойл болгочих гээд байдаг. Тийм байхад нийт орлогын 53 буюу өнөөгийн үнэ цэнээр бол 59 хувийг, компаний 34 хувийг, байгалийн баялгийн 100 хувийг Монгол улс эзэмшиж байна гэж юу солиорно вэ? Үндэсний ТВ гэдэг 6-р тасаг биш байлтай. Монголчуудад хэдхэн халтар төгрөг өгөөд л бүх юм гүйцсэн шүү дээ. Тэр мөнгийг улс эргүүлээд өндөр хүүтэй төлнө, өөрийнхөө баялгаар байгуулсан компанийхаа 34 хувь буюу 9 тэрбум төгрөгийг мөн өндөр хүүтэй төлнө, их өрөнд орчихсон. Ашиг авах тодорхойгүй, төдөн жилийн дараа ашиг өгч эхэлнэ гэдэг, гэтэл тэрнээс нь өмнө цөлмөөд арилна гэж байгаа, Бороо Гоулд шиг. Энийг алуулах гэж байгаа гахай шиг хүлээгээд л сууж байгаа болохоос.

Би G хорооллыг G хороолол болгоно

наргиа

Ноён Бөх-Уул хэвлэлийн хуралдаа иртэл сурвалжлагчид бүчин авлаа.
-Танай нам дотор Арвинаа, Мөнгөндуулга, Уул гэж гурван мундаг популист халим гараад, нуруун дээрээ популизмыг эвтэй найртай аваад явахын оронд, яагаад хазайлгаж унагаж хөгөө тарьчих гээд байгаа билээ?
-Хувийн машин байх аргагүй болгох арга хэмжээ авна гэж байна. I эгнээгээр зорчуулахгүй, дугаар цифрээр нь явуулахгүй, зогсоолын төлбөрийг нэмнэ, төрийн албан хаагчид хувийн машин унаж болохгүй гэхчилэн энэ чинь ердөө л болшевик харгислал. Тэгээд ч хэрэгжиж, үр дүнгээ өгч гавьсан юм алга?
-1-рт, зүлэг зайлуулж зам тэл, 2-рт, гол түгжирдэг уулзваруудад зам давхарла, 3-рт метрог даруй эхлүүл, 4-рт, автобан барь, 5-рт замын зохицуулалтыг сайжруул, ийм зүйлүүдийг ярихгүй, жог жог гээд жогорхой шиг зүйл ярьж байгаа этгээдүүд замын асуудлыг шийдвэрлэнэ гэдэг гонжийн жоо, голионы баас. Нийслэлийн автомашин арав дахин нэмэгдэн, захиргааныхны ухаан энэ янзаар бол арав дахин багасна? гэлцэн асуултаар булж, хамрыг нь микрофоноор шалчийтал дарах буюу шантайтал сөргөөн дайрахад Бөх-Уул дарга ухаан сийлж, толгойгоо донжигнуулан:
-Хэвлэлийн хурлаар наад бүх асуултад чинь хариу өгнө өө гэж жонгинон хэлж молигодов.
-Хурдан ярилцлага авчихаад явмаар байхад чинь ядаргаа гэсээр залхуу сэтгүүлчид ширээ рүү хөлөө чирж ядан гэлдрэв.

“Монголоид” нууц төсөл гэж байна уу?

Монголын цөмийн санаачлага (Mongolian Nuclear Initiative, MNI) гэх манай дарга нарын нууц төслийн дагуу, Монгол улсад дэлхийн цөмийн бүх аюул хөнөөлийг төвлөрүүлэн агуулах далд бизнес маш нууцаар хэрэгжиж буй билээ.
Тэгвэл MMI, Mongolian Mongoloid`s Initiative буюу Монголын монголоидын санаачлага гэж бас нэгэн нууц төсөл топ-секрет маягаар явагдаж буй гэх асуудал гадна дотныхны анхаарлыг татаж эхэллээ.
Энэ санаачлага нь дэлхийн хамгийн их демографи, полиэтникийн буюу хүн ам зүй, олон үндэстний асуудалтай орнуудын, монголоид буюу шар арьстан, зүүн ази төрхтөн хүмүүсийг Монголд авлигаар суурьшуулах зорилготой гэх юм.
Үүнд, Хятад, Солонгос, Энэтхэг, Индонез, Балба зэрэг улсууд хамрагдах төлөвтэй байгаа аж. Хятад нь хэт хүн ам ихтэй, бас хөрш орнуудад нөлөөгөө ихэсгэн ноёлох зорилготой. Солонгос нь газрын хомсдолтой, хүн амын илүүдэлтэй, мөн Хойд Солонгосын дүрвэгчдийг өөр оронд суурьшуулах сонирхолтой. Энэтхэг хэт их хүн амтай, арьсны үзэлтэй, 30 сая монголоид хүнийг шахан зайлуулах сонирхолтой. Индонез хэт их хүн амтай, бага ястнуудаа шахан зайлуулах сонирхолтой, Тоба галт уулын бүсийн тоба зэрэг угсаатныг гамшгийн бүсээс зайлуулах шаардлагатай. Балба арьсны үзэлтэй, хүн амын 1/3 болох монголоид бага ястнуудаа шахан зайлуулах сонирхолтой. Афганистан байна. Хазаруудыг бас дарга нар монголоидод хамруулан үздэг. Харин монгол туургатан судлаач зарим хүмүүс хазарын зарим хэсгийг монгол туургатанд хамруулдаг.

Ард түмэн сонгуулийн бослого гаргалаа!

Хоёр гурван намын тоглоом болсон сонгуулийг сонгогчид хүсэхгүй байна!

2012 оны орон нутгийн сонгууль ирц хүрэхгүй гэсэн асуудалтайгаар тун тааруухан явагдаж өнгөрсөн билээ. Будлиан булхайгүй ямар л сонгууль манайд явагддаг билээ дээ. Энэ сонгуульд “амьгүй албат” ашиглан тоо нэмэх зэрэг башир арга хэрэглээ л байлгүй. Нөөцний нэлээд “амьгүй сонгогч” байсан л байж таараа. Тэглээ гээд нийслэлд бүхэлдээ сонгогчдын ирц хүрсэнгүй шүү дээ.
Нийслэлийн хэмжээнд бол сонгуулийн ирц хүрээгүй, харин ихэнх тойрогт хүрсэн мэт сонин дүн гарсан байна билээ. Тэгэхлээр бүх тойрогт 50 хувьтай, харин заримд нь хоёр гуравхан хувьтай болж таарах арифметик буй. Гэтэл тийм биш, ирц хүрээгүй нь ч 49-50 хувьтай маягийн. Ийм тохиолдолд яагаад нийслэлийн хэмжээний ирц хүрдэггүй билээ? Тойргуудын ирцийг өсгөж мэдээлж, нэр дэвшигчдийг хүчээр гаргаж ирэх гэж, ирцийг хөндлөнгөөс тэнцүүлсэн юм байнаа гэх хар бууж байна.

Бүү Gangnam болцгоо гэж уриалсныг, дарга нар Gangnam болцгооё гэж буруу ойлгон хөгтөж байна

Төрийн томчууд маань аймшгийн популистууд болоод байна. Тэдний хийнэ хэрэгжүүлнэ гэж ярьж, тэнэг мулгуу улсын тархи толгойг эргүүлж буй зүйлс нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг байдаг боллоо. Тэрийг нь хэлж ярихаар, энэ бол мөрөөдөл шүү дээ, мөрөөдөх эрхийг маань боогдуулав гээд л сүйд майд болно. Хэн нэгний хий хоосон мөрөөдөл бол юу ч биш гэдгийг ард олон санууштай.
Ерөнхийлөгч маань олимп, хөл бөмбөгийн ДАШТ зохионо гээд л юу л боллоо доо. Гэтэл хэдэн жил өнгөрөөд байхад шалгаруулалтад орох ямар ч төлбөр, төлөвлөгөө юу ч өгөөгүй л байна. Олимп зохиоход орчин үеийн олимпийн стандартад нийцсэн олон арван, дэлхийн хэмжээний заал танхим, стадион, байгууламж, зам, хэдэн түмэн тамирчин, хэдэн буман үзэгч, зочин ирэхэд зориулсан тосгон, буудлууд гээд асар их бүтээн байгуулалт хийдэг, тэр нь олон сая хүн амтай улсын хувьд ч дараа нь ашиглалтгүй болж хоосордог, заримыг нь буулгадаг, нураадаг. Гурван сая хүрэхгүй манайх шиг улсад бөх, боксын ДАШТ зохиочихъё гээд стандарт хангах хэдэн байгууламж барьчихад л ахаддаг, тиймээс ч зохион байгуулж чадахгүй л байгаа. Бүх спорт сонирхогч үүнийг мэднэ. Хоосон мөрөөддөг удирдагчид маань, бас улсын хамгийн хоосон толгойтнууд маань л мэддэггүй.

Их хаандаа Тэмүүжин-Чингис гэж хаана ч байхгүй нэр өгөв

Намын залуус “Тэмкагийн төрсөн өдөр” гэдэг шалдан шоу 
зохион байгуулах гэсэн нь бүтэлгүйтэв

Чингис хааныг дооглон тохуурхах явдал улам бүр газар авч байна. Ерөнхийлөгч маань Чингис хаанд төрсөн өдрийг нь зааж өгснийхөө төлөө шог зурагны бай болж түгээгдсэн. Дэлхийн монголчууд Ордосын Эзэн хорооноос алс АНУ-д хүртэл Чингис хааны мэндэлсэн өдрийг нэгэн өдөр тэмдэглэж тогтсон атал, шизотой шизогүй, хунтайж хантайж баахан сонин хачин улсын ярианд толгой нь эргэж суусаар, нэг эрдэмтэн тайлгуудын тухай ярьж, Юань гүрний үед Хубилай тайзу хуанди өвлийн тэргүүн сарын тэргүүн өдөр Юань гүрнээ тайж тахиж байжээ гэхчилэн нуршиж байсныг буруу ойлгоод, ёсчилж төрчилж тогтоочихсон байна. Нөгөө эрдэмтэн яах гэж хэлэв ээ гэж харуусаж, бусад нь ч чи яах гэж олон юм донгодов гэжээ. Манай дарга нарын №1 дайсан нь өвөр монголчууд, гадаадын монголчууд болохоор тэднээс өөр байх гэж ингэсэн байж ч болох юм.
Гэтэл Чингис хааны нэрийг зааж өгдөг хүн ч гэгдэв. 850 жилийн ойн илтгэлээ “Тэмүүжин-Чингис буюу Монголын үсрэнгүй хөгжил” гэж нэрлэжээ. Тэмүүжин-Чингис гэсэн ойлголт шинжлэх ухаанд ч, хаана ч байхгүй. Их хаанд өргөмжилснөөс өмнөх Тэмүүжин, хойшхи Чингис хаан гэсэн хоёр ойлголт байна. Энэ бол нэг ойлголт биш, холимог ойлголт биш, түүхийн хатуу заагтай ойлголтууд, баримталдаг хатуу зарчмууд. Хааныг маань Чингис хаан гэдэг, хаан болоогүй байх үеийг нь Тэмүүжин гэдэг. Хаан болоогүй байх үеийг нь хаан байх үеэс нь дээгүүр өмнө тавин ёс алдаж, дарлага дарлал, гутаал сөнөөл хийв үү, эсвэл их хааныгаа хэн гэдгийг мэддэггүй юм уу гэж түүхээ дээдлэгсэд харуусч байна? Ийнхүү Элбэг ерөнхийлөгч маань элбэг дэлбэг алдаж эндэж, хошгирч, хошгируулсаар явна гэж уламжлалаа эрхэмлэгчид халаглаж байна. Тэмка гэж хааныгаа доромжилдог хөгийн хогийн бацаануудаас ялгарах зүйл үүнд нэг их биш байна гэж хааныгаа хүндлэгчид толгой сэгсэрч байна. Чингис хааныг “төдөнд төр!” гэж зарлиг буулгасан бол, “Чингис чиний нэр үүнээс хойш Тэмүүжин-Чингис шүү!” гэж нэр өглөө.

МАН-ын Улаанбаатар гэх нэрийг халж, АН-ын Ногоонбаатар гэх нэрийг өгөх нь ээ?

Чингис хааны баяр сүр дуулиан багатайгаар тэмдэглэгдэж өнгөрөв. Үндэсний үзэл багатай гэгддэг АН-ынхан яагаад Чингисийн баярыг тэмдэглүүлэв гэвэл МАН-ын гэгдсэн бүхнийг үзэн ядаж, устгаж байгаа учир, МАН-ын гэгдэх Улс тунхагласны баярыг устгах гэж чингэжээ. Тэр баяр нь яахав, Богд хаан хорлогдож, тусгаар тогтнолын төлөөх үзэлт нэрт эх орончид алагдаж, БНМАУ гэх большевистуудын дагуул улсыг зарлаж, большевист үндсэн хууль гээчийг баталсан баяр мөн л дөө. Гэхдээ МАН-ын баяр гэж устгаж, АН-ын баяр гэж Чингисийн өдрийг үүсгэсэн нь үнэн юм.
Чингис хааны төрсөн өдөр маргаантай. Гэтэл АН-ынхан шууд л хурдан маргааныг зогсоох гэж өвлийн тэргүүн сарын тэргүүн өдөр гээд хүчиндэн “тогтоочихсон” билээ. Чингис хаан маань ийнхүү МАН-д цохилт өгөх шаардлагатай өдөр л төрж байдаг болжээ. Уг нь 12 дугаар сарын 22-нд тэмдэглэнэ гээд л байсан шүү дээ, саяхан.
Үндэсний үзэлд тустай юм хийчихэв үү дээ гэж гэнэт сандран сэхээ авангуутаа бүдэгрүүлэн баллах гэж хичээсэн байна. Тэгээд Бахархлын өдөр гэх бүдэг бадаг нэр өгчээ. Нэг сурталчилгаандаа: “Хүн бүхэнд бахархал бий. Хүн бүхэнд өөрийгөө үнэлж хүндэтгэж явдаг чанарууд бий. Тэр чанаруудаараа бахархагтун” гэж уриалжээ. Энэ нь нөгөө л хар амиа хоохойлох, хархнаас долоон дор болгон сөнөөх үзэл суртал шүү дээ. Хархыг хайр найргүй устгадаг бол, хархнаас долоон дорыг нь яах вэ?

Маогийн хөшөөг буулгалаа гэж андуурав уу?

“Ардчилагчид” маань ХКН-ыг биш, Хятадын “ардчилагчдыг” 
холбоотноо болгох чиг рүү хэлбийв үү?

Бат-Үүл даргын Хятадын коммунист намыг буруушаан хэлсэн үг дэлхий дахиныг донсолгов. Өнөөдөр дэлхийн ямар ч улсын ийм өндөр албан тушаалтан Хятадын эрх баригчдыг ингэж хатуу ширүүнээр шүүмжилж зүрхлэхгүй билээ.
Обама хүртэл Ху Жинтао ирээд, 60 тэрбум долларын АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг авах болоход амаа үдүүлэн, хүний эрхийн талаар шүүмжилнэ гэж байснаа больсон юм. Гэтэл Бат-Үүл дарга Лениний хөшөөг буулгаж байхдаа улаан террор, их хэлмэгдүүлэлтийг ярихын оронд, Маогийн хөшөөг буулгаж байна гэж эндүүрэв бололтой.
“Хятадын коммунист нам дэлхийн хамгийн харгис хүч болой. 60 сая хүнээ харгислан алсан. Гадаадын түрэмгийлэгчид хороосноос илүү хүнээ Хятадын өөрийнх нь нам ингэж харгислан хөнөөсөн байдаг” гэж харуусан ярьжээ. Оросын ард түмний төлөө харуусах хэрэгтэй байхад ийнхүү Хятадын ард түмний төлөө харууссан нь сонин. Тэдгээр хятадуудын дурсгалыг их л хүндэтгэж, шимшрэн зовниж явдаг хүн бололтой гэмээр.
Юутай ч атугай түүнийг хамгийн болчимгүй улс төрчдийн тоонд оруулж байна.
Ардчилагчид тийм, Хятадын коммунист намд дургүй улс уу гэвэл үгүй юм. Тэд гарангуутаа, ивээн тэтгэгч МАХН-ын номенклатур-неоколонист хулгайч луйварчидтай нийлж, Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг хулгайлж луйвардах ажлыг зохион байгуулсан. Монголын ард түмний ариун цагаан хөдөлмөр, амь насаа зориулан байж, 70 жилийн турш бүтээсэн бүтээлгэсэн бүхнийг юу ч үгүй болтол устган сөнөөж, хог хаягдал гэж хужаа ах нартаа өгч, мөнгөжих ажлыг л зохион байгуулсан. Гол нь тэд өөр юу ч чадахгүй байжээ.

Зэрлэг хүмүүсийн дунд очиж ноёлон бишрүүлэн суусан кацо монголчууд

Тэд маань и гэх зэрлэг хүмүүсийн дунд ууссан байдаг аж

Юннаний монголчууд гээд, толгой дээрээ суварга, асар мэт малгай тавьсан сонин ардууд явдаг амой. Вьетнамын хил залгаа, уулархаг, заан байдаг, панда ч байдаг алс Юннань нутагт ийнхүү монголчууд суудаг нь туйлын гайхалтай.

Кацо монгол бүсгүй хуримын өмнө

Ташрамд, Юннаний монголчуудыг кацо гэдгийг мэдвээс зохилтой. Бусад газрын монголчууд эдэнтэй хэл нэвтрэлцэхгүй. Хятадад ууссан болоод тэр биш юм. И гэдэг (насу ч гэдэг) бүдүүлэг харанхуй, хоцрогдсон ард түмэнд ууссан юмсанж. И нь 1950-иад он хүртэл үсэг бичиггүй, зураг зурж (пиктограмма) зарим зүйлийг тэмдэглэдэг байлаа.
И нь найман сая хүнтэй, Хятадын долоо дахь том үндэстэн. Хятадын 56, Вьетнамын 54 албан ёсоор зөвшөөрөгдсөн ард түмний тоонд ордог. Хятадын Юннань, Сычуань, Гуйжоу, Гуаньси мужуудад амьдарна. Дянь гэдэг улс байгуулан сууж байсан. Ер нь Мао хүчирхэгжихээс өмнө улс маягтай, их бие даасан байдалтай байв. Ляншань гэж тэр улсаа нэрийднэ. Хар тамхи тариалж, мөнгө хөрөнгө, зэр зэвсэг ихтэй, тэгэхдээ дундад зууны хоцрогдсон байдалтай, дайчин ард түмэнтэй улс байсан юм. Өөрийн шашинтай. Бас автономитой.

Ю.Цэдэнбалыг хорлож алсан Чазов докторын аргыг Н.Энхбаярт хэрэглэв үү

Н.Энхбаяр яг л үхлийн өмнөх Ю.Цэдэнбал адил болоод байгаа аж

Ю.Цэдэнбалыг оросын цагаан халаадат алуурчин Чазов тэргүүтэй үхлийн багийнхан хорт тариа, засал хийж, элий балай болгосон билээ. Ю.Цэдэнбал нас ахиад, Чойбалсангийн адил тийм ч дуулгавартай биш болсон юм. Сталины үед гарч ирсэн намайг аль хожуу Брежневийн үед гарч ирсэн Андропов чи дагах ёстой гэж согтуудаа томорсон гэдэг. Дэлхийн коммунист, ажилчны хөдөлгөөний удирдагч нь одоо би болно ч гэдэг байж. Жүүд мүүд ч гэчихсэн юм байх. Ингээд Андропов түүнийг шипхийлгэхээр шийдсэн.
Монголын удирдагчдыг дандаа Орост аваачиж алаад байх нь (Амар, Гэндэн, Чойбалсан, Цэдэнбал. Мөн Сүхбаатарыг хордуулах, Данзан, Бодоог буудуулах зэргээр Монголд устгасан) олон хавар нэгэндээ гэгчээр илчлэгдэж магад хэмээгээд, Чазовын тэр технологийг Монголын талд нууцаар шилжүүлж өгсөн гэдэг. Ингэснээр Чазовын аллагыг Москвагийн даалгавраар Монголд гүйцэтгэх боломжтой болсон гэнэм.
Н.Энхбаярыг өлсгөлөн зарлахыг далимдуулж, хиймэл тэжээл тарьж эмчилнэ гэх нэрийдлээр Чазовын аргыг хэрэглэсэн гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Ер нь Н.Энхбаярыг хорихдоо амь насанд нь халдана гэх итгэл үнэмшил гэр бүлийнхэн, ойр дотныхон, хамтран зүтгэгчдэд нь их байсан юм.

Монголыг Чойбалсан биш, Лан Фан удирдаж байв

Хойд хөршийнхөн Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэж, 
1963 он хүртэл Хятадын автономи болгох гэж зүтгэж байв

Саяхан болтол монголчууд улс төрийн хэлмэгдүүлэлтийг нэгэн дуугаар буруушааж байлаа. Одоо тэгтэл, ийм үнээр тусгаар тогтнол олдсон юм, шарын шашнаас салгаж өгсөн юм гэхчилэн яригсад өсч үржиж байна.
Тусгаар тогтнол хэлмэгдүүлэлт нь хоёр өөр асуудал юм. Аль нэг гадаад улсаар их хэлмэгдүүлэлт хийлгэж байж сая тусгаар тогтносонд тооцно, тэгээгүй бол тусгаар тогтнол биш гэх аваас эрүүл бусын л илэрхийлэлт болох буй заа.
Монголчууд тэр үед ухаан сэргэлэн сийрэг ард түмэн байсан учраас, 1911 оны хувьсгалын үед ч, 1921 оны хувьсгалын үед ч, Манжийн бодлогоор хэт шашинжуулан мунхруулж байсныг эсэргүүцэн арилгах чиг зорилготой байсан билээ. Гэхдээ, аллага хядлагаар бус, тэргүүний улс гүрнүүдийн жишээгээр тухайн үеийнхээ эрүүл нийгмийг байгуулж, сүм хийдэд өглөг горьдож суух бус, хар болж бүтээж байгуулж амьдрах хүсэл эрмэлзэл рүү татаж хэлбийлгэх төлөвлөгөөтэй байжээ.

Ардын намын гурил будааг устгана хэмээн, хойд солонгост хандивлах гэсэн ч, чанарын шаардлага хангасангүй

Ардын намын хужааг гаргана хэмээн, Ардын намынхны компаниудын 
хужаа ажилчдыг хөөлөө гэв үү?

АН-ын зарим нөхөд ардчилсан иргэнчилсэн гэж өөрсдийгөө магтан гайхуулдаг ч улаан хувьсгалч Дорж мэт авирладаг билээ. Хамтралын бухыг мөргөсөн эсэргүү бух гээд улаан хувьсгалч Дорж учир эс ухах малыг цаазлан хороосноороо алдаршсан.
Жишээ нь, Монголын тариаланч олны хөдөлмөр зүтгэлээрээ ургуулж давлуулсан ургацын далайг Ардын намын эсэргүү будаа ногоо гээд нэг нүдээр үзэж чаддаггүй. Хужаа будаа руу л нүд нь хялайж долийж чаддаг, хахалгүй хоолойгоороо давуулж чаддаг гэлтэй. 1996 онд үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглэн Монголын газар тариаланд үхлийн цохилт өгөн устгачихаад, гэнэт юу болов гэж сандрангуутаа Ногоон хувьсгал энээ тэрээ гэж шоудаж ногоортлоо архидаж, ногоон нус гоожуулснаас илүү гавиагүй паянтай.
Энэ оны эхээр, нэгэн улаан АН-чин нөхөр Дарханы элеватор дэлбэрлээ гэхийг дуулаад, үхтлээ баярлан хөхөрч, алга ташиж, муу Ардын намын будаа дэлбэрлээ болж болж, гялай гялай гэж байхыг нүдээр үзээд, энэ чинь галзуурч солиоров уу гэж гайхаж байсансан. Арай эд чинь өөрсдөө дэлбэлчихээгүй байгаа гэж алмайрч суусансан. Гэтэл энгийн үзэгдэл юм билээ.
Ер нь намын хүмүүс, намжсан хүмүүс чинь эгэл монголчууд биднээс тэс ондоо, нам-монголчууд гэх юм уу, нэг л монгол биш хүмүүс байдаг болчихсон. Галзуу солиотой л гэмээр.

Чингист хядуулсан татарууд амилан мандсаны нууц

Монголтой садан төрөл (монгол гэх гээгүй шүү) татар, якут, ногай, кумык зэрэг ард түмнүүд Орост амьдран суудаг билээ.
Татаруудыг тэрэгний булд чацуулаад Чингис хаан хядчихсан гэдэг. Тэгэхлээр, хаана ямар татар байх вэ? Тэрэгний булаас намхан хүүхдүүд эсвэл өлбөрч үхнэ, үрчлэгдлээ, боол боллоо гэхэд бусад овог аймгийнханд уусч алга болно биз дээ.
Гэтэл Оросын бүх түрэг угсаатан ястнууд татар гэх нэртэй байсан билээ л. Татарстаны эрдэмтэн судлаачид: “Чингис хаан тэрэгний бултай чацуулж үүрэг хариуцлага оноосон. Буруу булхайтай замаас салгаж, зөв мэргэнээр удирдан жолоодсон. Татаруудыг буюу дадалчуудыг толгойн анги цэрэг болгосон. Тэднийг ялалт байгуулахад түрэг нутаг, ардуудыг таслан өгч, шагнан суулгадаг байсан. Булгаруудыг мөн татаруудаар ноёлуулж, татар түмэн болгосон нь бид. Гэхдээ татарууд олон тооны түргүүдээс нь хэлийг нь авч ижилсэж байв. Түргүүд татаруудаас яс угсаа, баатар ёс, төрийн ухааныг нь авч, татар түмнүүд болж байсан” гэсэн байр суурьтай байдаг.

Гаазын алдагдлаас болж хоёр галт тэрэг дэлбэрсэн аюумшигт түүхээс...

Ухамсар дорой манайхан атом, хий рүү арвалзаад арзалзаад байх нь зөв үү?

Ахуйн хий (манайхан гааз гэж нэрлэж хэвшсэн) бол аюулын хий юм. Байгалийн нөөц баялгаар хомс орнууд гал хөсгүй суухгүйн тулд эрчим хүчний энэ аюумшигт эх үүсвэрийг хэрэглэх болжээ. Хийн осол гарахгүй байж болно, харин энергигүйгээр амьдарч болохгүй.
Монгол оронд ахуйн хий нэвтэрч байна, дагаад хэрэглэх заавар, хариуцлага нэвтэрсэнгүй. Хаа сайгүй л тэнэг мунагаа гайхуулсан, ангайсан алмайрсан, хэвийн бус улс олширч байна, их ч үхэж үрэгдэж, хохирч зовох юм.
-Яасан?
-Гааз дэлбэрсэн.
-Яагаад?
-Мэдэхгүй.
-Хэрэглэх зааврыг нь дагасан юм уу?
-Мэдэхгүй гээд л ангайгаад сууж байх. Ийм хүмүүст заан сургах гэвэл аягүй бол ална. Ийм л харанхуй, бурангуй нийгэм болж. Зарсан компани нь аргалж байгаад л хэдэн бор цаас салгахаас өөр юм бас мэдэхгүй. "Авсан хүн болгоныг дагаа явж байх юм уу!" гээд л үй түмэн үзэгчийн өмнөөс хуурай агсран омогдох. Ядаж худлаа ч гэсэн харамссан дүр үзүүлэх өчүүхэн төдий ухаан байхгүй.
Ахуйн хийн осол гарах тун амархан. Нээгээд орхисон л бол үхэл тарина. Энэ хорт хий хүний амь насыг хялбар хөнөөнө. Хий алдагдсан орчинд гал, оч гарах л юм бол өнгөрөө. Дэлбэрнэ, түймэр гарна.

60 өмнөд монгол хүн Монгол улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгчид хамтдаа өргөн барилаа

Монголчуудын дунд байгаа Цагаан хэрмийг нураах цаг болжээ!

Саяхан, “Олуулаа болох санаачилгыг дэлхийн монголчууд дэмжиж байна!” сэдэвт хэвлэлийн хурал болсон билээ. Энэ хурлыг өмнөд монголчууд (“Олуулаа” дугуйлангийнхан) зохион байгуулсан нь онцлог байлаа. Өмнө нь, Монгол улс-ӨМӨЗО-ны тал бүрийн харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой, БНХАУ-ын төрийн байр суурийг илэрхийлсэн хэвлэлийн хурлууд, Монгол улсад ӨМӨЗО-ны тоглолт, ажлаар ирсэн дуучин жүжигчнийг танилцуулах, сурталчлах хурлуудад өмнөд монголчууд оролцож байснаас бус, энэ удаагийнх шиг өмнөд монголчууд хөрш орны байр сууринаас хамаарахгүйгээр, монгол үндэстний асуудлыг чөлөөтэй хөндөн ярьж, дэвшүүлж байсан хурал Монгол улсад болж байсангүй шиг. Индрийн ширээний ард өмнөд монголчууд сууж ярьж байснаас гадна, сэтгүүлчдийн суудалд олон өмнөд монгол хүн сууж, талархан дэмжиж, алга нижигнүүлэн ташиж байлаа. Хурлын эрхэм оролцогчдын ярианаас толилуулъя.

Зүүн гар талаас А.Өлзийбаяр, Ч.Энхээ, О.Соёлт, Ч.Мөнхбаяр, А.Пунцаг, Х.Төгс

А.Пунцаг (Монголын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны түүхийн салбарын эрхлэгч, доктор профессор, Монгол улсын иргэн):
-“Үрээгээ танихгүй баян, үрээ танихгүй өнөр бол”, “Хөнжил дүүрэн хүүхэд, хөндий дүүрэн малтай бол” гэж монголчууд хэлэлцэж, өнөр өтгөн байхыг, олуулаа байхыг эрхэмлэж ирсэн. Эзэн Чингис маань олон монгол овог аймгаа нэгтгэж, олуулаа болж байсан.
Монгол хятад үндэстнийг зааглан босгосон Цагаан хэрэм гэж буй. Гэтэл өнөөдөр монгол ахан дүүсийг хооронд нь хувааж зааглан босгосон Цагаан хэрэм бас буй болсон байна шүү. Бидний дунд, монгол үндэстний дундуур босгосон Цагаан хэрэм гэж байна. Берлиний хана нурж герман үндэстэн нэгдэж байсан. Түүн шиг, бид өөрсдийн дунд байгаа Цагаан хэрмийг нурааж байж олуулаа болно оо.

Сенкакуг Хятад авах эрхтэй гэвэл...

Саяхан БНХАУ-ын ЭСЯ-ны дэргэд “Өмнөд Монголд эрх чөлөө, Зүүн Азид энх тайван!” гэсэн нэртэй цуглаан болоход таван хүн л оролцсоны гурав нь л Монгол улсын иргэд байв. Харин мийкр, жийп, хөнгөн тэрэг гээд 4-5 машинтай 20 гаруй цагдаа ирж, элчин хавийн 100 метрийн радиустай газар хэрэн хөлхөж, самнан шинжиж байлаа. Иймэрхүү юм болно гэдгийг таамагласан зохион байгуулагчид хэлэлцэж тохиролцсоноо чанд нууцална гэсэн ч, мэдээлэл задарч, томоохон цуглаан болно хэмээн бэлтгэж зэхсэн нь энэ аж. Нийслэл дүүргийн цагдаагийн өндөр албан тушаалтнууд ч ирсэн байсан агаад тэдний ард элчингийн ажилтан хятад иргэн зогсож байнга зааж заавардаж байв. Элчингийн олон ажилтан гарч ирээд зогсчихсон, манай цагдаа нарыг шууд удирдаж байгаа янзтай, ийш тийшээ занган чиглүүлж, өөрсдөө ч эргүүл заншлаач хийн холхилдож байлаа.


ШУТИС-ийн хашаанд цугласан таван хүнийг тэндээс гаргахгүй санаатай, үүдэнд нь машинтай цагдаа нар ирж зогсож, хааж хорих гэсэн ч, оюутнуудын бужигнаанаас эвгүйцэв бололтой явсан. Хэрэв Хятадын элчин дээр очуулахгүй гэснээс үүдсэн толхилцоон гарвал, олон оюутны нүдэн дээр эвгүй юм болно гэж болгоомжлох шиг болсон.
Цагдаа нарын сиймхийгээр жагсагчид элчингийн өмнө ирэхэд олон цагдаагийн ажилтан бүчин авсны зарим нь буу зэвсэг агссан байв. Гурван хүн аппаратаар зураг авч, нэг нь бичлэг хийнэ. Шууд л жагсаалын толгойлогчийг “Та тэр үү?” гэж нэрээр нь хэлж, танин харьцахыг үзэхүл мэдээлэл сайтай нь илэрхий.

Оюутолгойн гэрээг сайжруулах асуудлыг унагасан гишүүдийн явдлуудаас

Оюутолгойн гэрээг өөрчилж, Монголын талын эзэмших хувийг 51 болгох гэсэн УИХ-ын 23 гишүүдийн бүлхэмийнхэн золтой л ялалт байгуулах дөхөж, нэг саналаар ялагдсан билээ. “Оюутолгой-51”-ийнхэн танхимд орж ирэхэд, өөрийнх нь талынхан олонхи байхыг үзээд үлэмж баяссан ажээ.Ингээд л түүхэн гавъяаг байгуулах нь гэж боджээ.Неоколоничлолд эхний цохилтыг өгөх нь гэж төсөөлжээ.
“Оюутолгой-51”-д ороогүй ч гэсэн, Ө.Энхтүвшин, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Су.Батболд, С.Оюун, Н.Батцэцэг, Ц.Дашдорж, О.Содбилэг, Л.Энх-Амгалан, Д.Ганбат нарын Оюутолгойн гэрээг өөрчлөхийн төлөө саналаа өгнө гэсэн 11 хүн ирсэн байсан бөгөөд тэд ч санасандаа хүрэв.
Гэтэл, өмнөх УИХ-ын “Оюутолгой-51”-ийн бүлхэмдэлд байсан, ам ангайх бүрдээ л Оюутолгойн гэрээ буруу гээд байдаг асан эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өрөөндөө дотроосоо түгжиж нуугдаад саналаа өгөөгүй аж. Гэрээг өөрчлөхийн төлөө саналаа өгвөл ЗГ-ынхандаа поольдуулах гээд, өөрчлөхгүй гэж саналаа өгвөл урьдын бүлхэмдлийн нөхөддөө “алуулах” гээд аргаа бараад айж нуугдсан нь тэр.
“Оюутолгой-51”-ийн хэдэн авгай хүүхнүүд санал хураалтад ирээгүй юм. Бөгс бөөрнийхөө ажлыг хийж явсан биз, даагдахгүй бүдүүн бөгстэй авгайчууд хэмээн олон түмэн тэдэнд уурсаж буй.

Хүүхдүүдийн үгэнд хуртаж, хөгөө чирдэг ерөнхийлөгчдийн домог

Эртээ урьд цагт Шарай голын гурван хаан гэдэг шиг Шараа Монголын гурван ерөнхийлөгч гэж байжээ гээд л нэг их мундаг үлгэрч хүн үлгэр хүүрнэвэй.
-Монгол улсын ерөнхийлөгчид киноны сураг сонсохоороо ухаанаа алддаг сонин хүмүүс билээ. Энд элдвийг дуулдаг дэлдэн чихт миний бие гурван ерөнхийлөгчийн явдлыг ярьсу.
Нэгэнтээ үүнийг бичигч дээр нэг залуу ирсэн юм. Тэрбээр: “Та нарын зохион байгуулж байгаа тэмцээнд туслая. Спонсор олж өгнө. Ийм тийм мэдээлэл өг” гэхэд, бид үл итгэн, сэжигтэй санагдсан түүнтэй хамтран ажиллаагүй билээ. Тэр нөхөр манай тэмцээний нэрийг барьж, жаахан манаргасан бөгөөд, бүр нэг эмэгтэйг хуурч гэртээ аваачаад, хувцас хунарыг нь нууж явуулахгүй хорьж байсан байдаг. Мөн гэрт нь очоод явахгүй байсан хийгээд, арай гэж явахдаа хувцас хунарыг нь авч оджээ. Энэ мэт хачирхалтай зүйлс бишгүй дуулдсан.
Гэтэл тэр залуу энэ явдал бүтэхгүй болохоор динозаврын тухай уран сайхны кино хийнэ гээд Монгол улсын ерөнхийлөгчид ханджээ. Уг нь динозаврын тухай киног америкчууд л чадан ядан хийдэг, бусад нь хүчирдэггүй юм шүү дээ. Гэвч хэрэгтэй асуудалд бол уулздаг ч үгүй, зөвшөөрдөг ч үгүй ерөнхийлөгч хэмээх өндөр албан тушаалтан тэр залууд хүүхэд шиг хууртаад л, тухайн үеийн ханшаар бол их мөнгө болох 90 сая төгрөгийг олгуулсан. Залуу ч, ерөнхийлөгчийг хуурчихаж болж байгаа юм чинь мөнгийг яаж л бол яаж олж болох юм байна гэж бодон, их төлөв зугаалж цэнгэн уг мөнгийг үрэн таран хийжээ. Шоронд байхдаа оргож шуугиан тарьж байсан бол, одоо христийн сүмийн ажилтан болжээ. Энэ хүнийг манай үеийн баатар болгон, уран сайхны кино хүртэл хийсэн, бүтээлчид нь улсын баатар цолоор шагнуулах дөхсөн.

Арлаа авсан нь

1
Шилийн хотын цагдаагийн дарга Түн Түн Пин Пан өмнөө хөглөрсөн гэрэл зургуудыг ярвайн харна. Сүүлийн жилүүдэд хятад иргэд сав л хийвэл үймээн самуун гаргаж, цагдаа нарыг алалдах дайснаа мэт үзэн тэмцэлддэг болсон билээ. Улайран давшлах уулгамч олон, уранхай салбархай, цус нөж болсон хувцастай жагсагчид, зодуулж нүдүүлж шороотой хутгалдсан цагдаагийнхан, сүйдсэн хот, шатаалгасан машин, хүүр сэгүүд… Ээ бид яаж социализм байгуулна даа гэж хэнгэнэтэл санаа алдтал хошууч Пин Пан Түн Түн орж ирэв. Түн дарга:
-Чи одоо хаагуур яваад байгаа юм? Пин хошууч:
-Аа би 100-гаад үймээн самуун дараад ирлээ.
-За би чамд нэг даалгавар өгье.
-Бас нэг үймээн самуун дарах гэж үү?
-Үгүй ээ, энэ удаад чи үймээн самуун дэгдээх болно гэхэд Пин хошууч:
-Дарга аа би чинь хүн ардыг зодож нүдэхээс өөр юм мэдэхгүй шүү дээ гэж гайхав.
-Ху Жиньтаогийн тушаал! Битгий маяглаад бай.
-Өө Ху Жиньтаогийнх бол болноо, болно. Тэр хүнээс бол юу ч гарч байж мэднэ. Тэр нь тэгээд юу гэсэн тушаал байх юм?

Гардасил хортой гэдэг нь “2012 онд дэлхий сөнөнө” гэдэг шиг худал хуурмаг зүйл

Монголчуудад аюул учирлаа, №1 асуудал гардасил вакцин боллоо гэж амтай бүхэн шуугих болов. Эрүүл бус ээлжит хийрхэл хаврын түймэр шиг халтай болсоор удлаа. Монгол орон гардасилийн эсрэг гажуудалд хуйхлагдаж гүйцлээ.
Хамгийн гол нь, “гардасил үргүйдэлд хүргэдэг, ийнхүү Монголын хүн амын өсөлтийг бууруулах, өсөлтгүй болгож устгах үр дагаварт хүргэнэ” гэж түгшүүрийн харанга дэлдэж байна. Өсөлтийг бууруулах, өсөлтгүй болгож устгах ажлыг 24 жил абортоор, төрөх-эх нялхсын эмнэлгийн үйлчилгээг мөхөөлтөөр хэрэгжүүлж, 1-2 сая хүн амыг үгүй хийгээд байхад, үргэлжлүүлсээр байхад таг дуугүй, болох ёстой юм л болж байгаа юм шиг явдаг хүмүүс “өсөлтийг сааруулах гэлээ” гэж сүйд болоход гайхаш тасрах юм.
Хүн амын бууралтад орсон, өсгөх тал бүрийн бодлого баримталдаг ОХУ гардасилыг “нөхөн үржихүйг эрүүлжүүлж, хүн амын өсөлтийг сайжруулахад нэн сайн нөлөөтэй” гээд хамгийн ач холбогдолтой эм тарилгуудын тоонд оруулсан байх юм. Гардасилын эсрэг тэмцэгчид Монголын хүн амыг өсгөхийн төлөө байна уу, эсрэг байна уу. Монголын хүн амыг бууруулах, устгах 24 жилийн л бодлогыг үргэлжлүүлж явна уу.
100 улсад гардасилаар вакцинжуулалт хийсэн, 20 улсад гардасилийн өдөр гэж календарьтаа оруулсан байна. Оросод 11-р сарын 24-нийг гардасилд хамруулах өдөр болгожээ. Тэгэхэд анти-гардасилчууд энэ баримтыг шууд эсрэгээр нь гуйвуулж, 100 улсад хорьжээ гэж гүжирдэн явна. Нэг ч улсад хориглоогүй юм.

Парламентад зодолдох нь эр хүний явдал мөн үү?

1. Туркийн парламентад улс төрч Февзиг зэрлэгээр зодож алсан нь дайн өдөөх дөхсөн

Саявтар Украины парламентад том зодоон гарсан. Энэ нь орос хэлийг Украины бас нэг албан ёсны хэл болгоно, болгохгүй гэснээс үүдэлтэй юм.
Польшийн нэгэн хэсэг байсан Украиныг Хаант Орос эзлэн аваад, оросчлох бодлогынхоо дагуу олон албат иргэдээ тэнд суурьшуулсан. Нүүрс болон, бусад баялаг, Европын зах зээлд ойр байдал, хүн амын нөөцийг нь ашиглан аж үйлдвэрийг ихээр хөгжүүлсэн. Ингээд Зүүн Эргийн Украин хүчтэй оросчлогдсон юм.

 Туркийн парламентад гишүүн Февзиг бүлэглэн зодож алахын өмнө

Харийн колоничлолын бодлогоос болж, ийнхүү Зүүн, Баруун Украины ялгавар, зөрчил гарсан билээ. ОХУ-ы хүчтэй дэмжлэгийг хүлээдэг Зүүн Украины улс төрийн хүчнүүд орос хэлийг Украины бас нэг албан ёсны хэл болгох гэж зүтгүүлсээр ирлээ. Ингээд зодоон гарахад депутат Петрук хашлага давж унан толгойгоороо юм мөргөж, нүүр ам, энгэр заам нь нэл цус болсон аймшигтай амьтан болж хувирав. Украины нийгэм ч хиртхийв. Одоо бүр цуст зодоон хийдэг болох нь!
“Толгойгүй рада!”, “Бандитууд!” гэхчлэн ард олон нь жигшин зэмлэж байна. Рада гэж их хурал, бандит гэж дээрэмчин. Европын зөвлөл ч зэмлэн буруушаажээ.

Тарламент

наргиа

УИХ-ын чуулган.
З.Энхболд: Хүрэлсүх гишүүн Баярсайхан гишүүнийг зодсон тухай хуулийг хэлэлцье.
Ө.Энхтүвшин: Манай намын бүлгийг бүр хууль болгож дарлаж байна. Монголыг 37 оны дарангуйллын хар үүл нөмөрлөө.
З.Энхболд: Хууль хэлэлцсээр байгаад хэл маань хууль шиг бөөрөнхий болоод алдаад хэлчихлээ. Зүгээр ёс зүйн байдлыг нь хэлэлцье.
У.Хүрэлсүх: Яагаад манай намын Парламентын зодооны тухай хуулийн төслийг авч хээлцдэггүй юм, чи муу!
Су.Батболд: Зодолдох бол парламентын үндсэн үйл ажиллагаа байдаг. Тайваньд нармайг нь нээсэн, Украинд тархийг нь хагалсан, Туркэд бүр алсан энэ мэт бэлээхэн жишээнүүд байна!
З.Энхболд: Суу, Батболд!
Х.Баттулга: Хүрэлсүх ээ чи юугаа гайхуулаад байгаа юм. АН-ын хамгийн жижигхэн гишүүнийг яагаад зодоод байгаа юм.
Камерын өмнө тодроод...
З.Энхболд: Юун парламентын зодоон бэ? Тийм компьютерийн тоглоом гарчихсан юм уу?

Манай томчууд Тайваньд маш нууцаар айлчилжээ

Монголын нэг том удирдагч Ираныг дэмжинэ, дэмжихгүй гэж зэрэг мэдэгдэн, 
ухаан солиотон гэж дэлхийд алдаршив

Саяхан Монголын сайд, гишүүн баахан лийдэр лойдор хүмүүсийн том баг Тайвань улсад айлчилан цэнгэжээ. Чингэхдээ олон тооны туслах хүмүүсийг дагуулан авч явжээ. Нөгөөдүүл нь энэ асуудлын талаар Монгол улс руугаа мэдээлж, олон нийтэд дуулгах юм санаж явж. Гэтэл хэнд ч, юу ч хэлж болохгүй, БНХАУ мэдвэл аюул болно гэж хатуу анхааруулжээ.
Энэ мэдээлэл түгсэн байх юм бол ална ухааны юм хэлж сүрдүүлсэн юм байх. Гэтэл бараа бологсод ч тэр, өөрсдөө ч тэр хэзээний ар гэр, найз нөхөддөө Тайвань явна гэдгээ хэлсэн байжээ. Монгол руу мэдээлэх асуудал яригдахад л бүгд дохио авсан байна.
Ингээд би Тайвань яваагүй шүү гэж залруулах, өөр тийшээ явсан гэж баахан утга учиргүй худлаа юм хэлэх хөгийн ажил гарчээ. Тэгэхлээр нь хүмүүс харин үнэхээр л Тайвань явчихаж дээ л гэж бодсон байна.
БНХАУ-ын зүгээс, үнэнч боол нь болох манай дарга нарт Тайваньтай харилцахыг хатуу цаазлан хориглодог. Гэтэл тэнэг дарга нар эд мөнгө, зугаа цэнгэлд шунаад, ингэж хулгайгаар явдаг, харьцдаг аж. Тайваньтай харьцсанаар зоос олж болдог бөгөөд, жишээ нь Тайваний цөмийн хаягдал булах асуудал байж байна.

Төрийн эргэлт хийх гэсэн асуудлыг тас нууцалж байна

Тэр хүмүүсийг баатрууд гэж үзэх явдал гарч буй 

үлгэр

Нэгэн их мундаг “үлгэр тууль хайлдаг”, ихийг мэдэгч хүн надтай уулзаж, дараахь үлгэрийг хүүрнэвэй:
-Эртээ урьдын цагт нэгэн улс байжээ. Одоо ч байна л даа.
Тэр улсын засаг төр нь харгис хэрцгий, ард олноо устган сөнөөх л үйл зүйл хийнэ. Харийн эрх баригчдын юу тушаасныг 1000 дахин давуулан биелүүлж, өөрсдөө ч 1000 дахин олон зүйлийг санаж сэдэн хэрэгжүүлж, улс түмнээ мөхөөж байдаг.
Үүнд тус улсын хүн ард их л өширхөн хорсоно. Төрийн эргэлт хийх юмсан, алах юмсан, буудах юмсан гэсэн үг яриа амны уншлага болчихсон. Нэгэнтээ эсэргүүцэн бостол, цус урсган дарж харгислан хэлмэгдүүлсэн. Тэгэхэд гар хоосон босч, галдан шатааж, чулуу нүүлгэж, зодолдсон юмсанж.
Гэтэл одоо болохоор зэвсэглэн босох гээд, нууц үйл ажиллагаа явуулах болсон юмсанж. Хэсэг залуус кино хийж байгаа дүрээр Төрийн Ордон руу дайрч ороод, буудахыг нь буудаж, зодохыг нь зодож, дэглэмийг унагаж, төрийн эргэлт хийхийг төлөвлөж, цаасан дээр буулгажээ. Офицер, чанга нудрагатай залуусыг цуглуулж, судалгаа хийж, залууст зэвсэгтэй зэвсэггүй тулааныг зааж сургаж байв. Үүнийгээ кино жүжигчин бэлдэж байгаа юм гэж нэрийднэ. Хөдөө орон нутгаас сэтгэл бузардаагүй, элдэв хэлхээ холбоо, сүлбээ байхгүй залуусыг авчирч элсүүлж байсан гэх. Зэр зэвсэг цуглуулах санаатай асууж сурж байж. Мөн “хааны ордны” зохион байгуулалт, хамгаалалтынх нь байршил, үйл ажиллагааг судалж байжээ. Дайрч ороод л, хамгаалалтын үндсэн хүч ирээгүй байхад баахан ноёд түшмэдийг олзолж барьцаалж аваад, асуудлаа лавшруулан гүнзгийрүүлж буулт хийлгэж, ард олныг ч босохыг уриалан амжилтанд хүрэх байсан юм байх.

Олуулаа болох санаачилгыг Иргэний танхимаар хэлэлцүүлье

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олуулаа болох санаачилгыг дэмжиж санал нэгдсэн нөхөд бид “Олуулаа” гэдэг дугуйлан байгуулаад ажиллаж байна. Манай дугуйлангийн гишүүд бол гол төлөв Монгол улсад ажиллаж амьдарч байгаа өмнөд монголчууд юм. Цаашдаа дэлхийн бусад монголчуудыг ч дугуйлангийнхаа үйл ажиллагаанд оролцуулахаар төлөвлөж байгаа. “Олуулаа” дугуйлангийн зорилго бол ерөнхийлөгчийн санаачилгыг тал бүрээр дэмжиж, Монгол улсад ажиллаж амьдрах хүсэлтэй дэлхийн монголчуудыг хүслээ биелүүлэхэд нь тус дөхөм үзүүлэх. Бид “Олуулаа болох санаачилгад нэмэрлэх санал”-аа боловсруулж, олон нийтэд танилцуулсан. Мөн ерөнхийлөгчид оны эхээр Талархлаа хүргүүлсэн.


Мөн манай дугуйлангийнхан Монгол улсын иргэн болох, оршин суух эрх авах хүсэлтэй 60 орчим хүний гарын үсгийг цуглуулж, “Хамтын хүсэлт” гаргууллаа. “Санал”, “Хамтын хүсэлт” зэргээ хамтад нь ерөнхийлөгчид өргөн барихаар хүсэлтээ тавьсан, хариу хүлээж байна.
Олуулаа болох санаачилгыг Иргэний танхимаар хэлэлцүүлж өгөхийг ерөнхийлөгчөөс хүсч байна. Санаачилга гарснаар нийгэмд эерэг сөрөг янз бүрийн зүйлс ажиглагдаж байна. Угсаа нэгтнээ Монгол улсад ирж ажиллаж амьдрах илүү чөлөөтэй боломжоор хангах нь зүйтэй гэж ард түмний олонх нь үзэж дэмжиж байна. Улс болгонд тийм боломжийг хилийн чанадын яс үндэс нэгтнүүддээ гаргаж өгсөн байдаг. Монгол улсад харин ийм бодлого байхгүй байсан учир манай зарим иргэд болгоомжлох, дургүйцэх байдал гардаг. Улс төрийн зорилгоор Олуулаа болох санаачилгыг муучлан давших явдал ч бий. Тиймээс асуудлыг зөвөөр таниулъя, хамтдаа хэлэлцье, ойлголцъё. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг.

Дарга нар тамирчдаа хожигдуулах бизнес хийдэг үү?

Хэдэн алт, 10 гаруй медаль Лондонгоос авч болох байв

Боксчин У.Мөнх-Эрдэнэ маань медалиа алдах дөхжээ. Бүсэлхээс доогуур цохисон гэж Английн тал заргалдаад, заргаа авах дөхжээ. Энэ асуудалд оролцох ёстой манай олимпийн дарга нар тоглолт дуусангуут л яараад гараад явчихсан. Ер нь дандаа тэгдэг гэнэ. Тэдэнд манай тамирчид медаль авна уу, алдна уу падлийгүй. Гэр бүл, хамсаатнуудтайгаа цэнгэж л байвал болоо. Ёстой сохор азаар англичууд заргаа авч чадаагүй байна.
Монголын олон тамирчин саяын олимпод булхайдуулж, медаль болон медалийн өнгөө алдсан. Хэрэв 30 минут суугаад гомдол бичээд өгчихсөн бол зарим нэгд нь амжилт олох үндэс байсан гэнэ. Манайхан л шүүгчдийн шийдвэрийг өөрчилж болдоггүй гэдгээс бус, медалийн хувь заяа гомдлын дагуу бишгүй өөрчлөгддөг юм шүү. Гэтэл манай дарга нар гэдсээ илж тоглолт үзчихээд л, гэдэс нь эвгүйрхсэн мэт гараад арилдаг гэнэ. Юун тамирчдынхаа төлөө заргалдах байтугай, элдэв асуудал гарах вий гээд зугтан оддог аж.
Олимпийн хорооныхон аль дивангалбаас, улсын, олимпийн, спонсоруудын мөнгөөр гэр бүлээрээ зугаалж цэнгэдэг агаад, үүнээс болж чухал хүмүүс, шүүгч дасгалжуулагч нар явж чаддаггүй. Лондонгийн олимпод боксын шүүгч, ажилтнууд маань Эксель ордонд орох гэхэд, танай дарга нар нэрийг чинь идэвхжүүлээгүй байна, и-мэйл явуулаад идэвхжүүлбэл оруулна гэж байжээ. Гэвч дарга нар идэвхжүүлээгүй аж. Хорлон сүйтгэл гэх үү, юу гэх вэ.
Тухайн улсын шүүгч байх нь булхайдуулахгүй байх нэг баталгаа билээ. Гэтэл Баясгалан шүүгчийг ийнхүү оруулаагүй аж. Өөрийнхөө тамирчныг хожигдуулж бизнес хийдэг юм биш байгаа даа. Баясгалан шүүгч байсан бол Төгсцогт булхайдуулалгүй гарцаагүй алт авах байсан гэж яригдаж байна.

Гана улс Баду Бонсу хааныхаа толгойг Голланд улсаас нэхэж шаардсаар буцааж авлаа

Монгол улс яагаад ноён хутагт Дамбийжанцан баатрынхаа толгойг 
ОХУ-аас авахгүй байна вэ?

Саяхан Гана улсад чухал тэмдэглэлт үйл явдал боллоо. Баду Бонсу гэдэг хааныхаа толгойг Голланд улсаас буцааж авлаа.
Голланд улс Европдоо жижигд орох хэдий ч, колонийн том гүрэн юм. Африк дахь колоничлогчид нь Алтан Эрэг гэж нэрлэгдэж асан, одоогийн Гана улсын нутаг дэвсгэрт дураар дургиж, балмад зэрлэг авирлаж явахдаа тэр үеийн Африкийн хүчирхэг, соёлтой улс Ашантийн хаан Баду Бонсуг алж хороон, толгойг нь авч явжээ.
Түүнийгээ Лейден хотын анатомийн музейд шилтэй уусмалд хийн хадгалж, үзмэр болгосон байна. 1838 онд амь насаа алдсан хааныхаа толгойг эргүүлэн авч, хүндэтгэл дээдэтгэлтэйгээр оршуулна гэх ганачууд он удаан жилийн турш хүсэлт шаардлага тавьж иржээ. Янз бүрийн аян шалтаг хэлж, Голландын тал өдий хүрсэн байна.
Цаг үе өөрчлөгдөж, колоничлол, расизм, империализм улам ихээр буруутгагдах болсон өнөөдөр харин Голланд улс хааны толгойг буцааж өгөх шийдвэр гарган хэрэгжүүлжээ. Ганачууд түүхт хааныхаа толгойг баяр наадам, эмгэнэл харуусал хослуулан хүлээж авчээ.
Хоцрогдсон бүдүүлэг гэгддэг африкчууд ийнхүү тэргүүний, эрүүл ухаантай, хүмүүнлиг үзэл гарган, Баду Бонсу хааныхаа тэргүүнийг эх орондоо залж байхад, үсрэнгүй хөгжиж байна гэх Монгол улсын бид юу бодож санаж явна вэ?

Н.Энхбаярыг гэрийн хорионд оруулж магадгүй болов

Албан тушаалтан яллагдвал гэрээр хорих, өндөр тушаалын ажил хийлгэж 
хохирлыг барагдуулгах хууль санаачилж байна

Эба дарга нь нарсанд, Эбэ дарга нь наранд ухаан алдаж унаад Монгол орон маань хоёр Э-гээсээ, ижий ааваасаа салж өнчирч балрах гээд байгаа билээ.
Дур нь хүрвэл, дургүй хүрсэн хүнээ ямар ч нотолгоогүйгээр яаж ч болдог дэглэм тогтжээ гэдгийг харлаа, цадлаа. Н.Энхбаярын цус хүссэн маньяк түмэн ханалаа, галзуу нь түр дарагдаж тавирлаа, соёо нь жижгэрлээ, сайхан вампирдлаа.
Чингээд нэг харсан чинь бүгдээрээ зүтгэж байж ямар ад тамын эрэмдэг нийгэм, буг чөтгөрийн орон бүтээснээ ойлголоо. Хэнийг ч маргааш яаж ч тамлаж болно. Халдашгүй эрхт гишүүдийг хэвт, гараа шилэндээ ав гээд байхаар нь Шинээ гишүүн салаавч гаргачихсан. Гэтэл үүнийг, “нийгмийн хэв журам сахиулагчдын өмнөөс хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхийг завдсан” гээд, зэвсэгт дээрэмчин өөдөөс буудалцсантай адилаар томъёолж, шалгаж байна. Г.Бадамрагчаа найруулагч Галдан бошготын тухай кино хийх гэсэн, Н.Энхбаяраас санхүүжилт хүссэн, эх оронч залуусын ТББ байгуулах гэж хэлэлцэн санаа оноогоо гурван хуудсанд буулгаж бичсэн гээд “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэх маш хүнд хэрэгт унасан, иргэний дайн өдөөсөнтэй дүйцэгдсэн. Г.Бадамрагчаа Цэнгэл гэх өвөр монгол хүн хүнээс мөн тусламж, хамтын ажиллагаа хүсэж. Тэгвэл Г.Бадамрагчааг нь суллачихаад, Цэнгэлийг “Г.Бадамрагчаагийн хэрэг”-ийг гол үйлдсэн хүн хэмээн 4-5 сар үргэлжлүүлэн хорьсоор байна.

Бат-Үүл баатарчууд баабарчууд замын асуудлыг шийдвэрлэж чадах уу?

Нийслэлийн автомашин 10 дахин нэмэгдэж, дарга нарын ухаан 10 дахин багасна

Ажлаа асар их популизмаар эхлүүлсэн Бат-Үүл баатарчууд, баабарчуудын “нийслэлийн их шинэчлэл” сүржин эхэлж, даржин үргэлжилж байна.
Юуны өмнө замын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Яаж шийдвэрлэх гэж байна вэ?
Бороо орохыг Богд гэгээн адил далдаас харж мэдээд өмнөх жилээс 2.5 дахин их буюу 70 тэрбумын данагар төсөв босгосон. Түүгээрээ борооноос болж цоорсон нүхнүүдийг бөглөхөд л яг таарч байгаа гэнэ. Тэгэхлээр зам маань гоё сайхан болж төдийлөн чадахгүй сэнж.
Япончууд 10 жилийн өмнө Нарны замыг барьсан нь ямар ч засвар хийгдэлгүйгээр, цаашид ч хийгдэхгүйгээр гөлийж толийгоод л байж байна. Ийм чанартай зам барих мөнгө авдаг ч сайдаасаа ажилчнаа хүртэл идэж уудаг тул, Хятадын хамгийн муу хувийн мануфактурын, хог шороо, баас хаягдлыг битум, асфальттай хольсон замын материалыг авчирч, хотын захын хайрга элстэй хэтэртэл хольж байгаад түрхэж, зам барьсан нэр хэмээж, даруй эвдрээсэй гэж Ганданд ном уншуулдаг. Ирэх жил ахиж мөнгө идэх гэж тэр. Японы Нарны зам шиг зам барина гэж зорилт тавихгүй л бол ямар ч баатарчууд баабарчууд юу ч бариад гай л болохоос, зай болохгүй.

Цэнгэл төрийн эргэлт хийхээр завдав уу?

Манай чекистүүд үүнийг илрүүлж, хэдэн сар чандлан шалгаж байна

Өвөр монгол хүн төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэх хэргээр шалгагдаад удаж байна. Түүний нэрийг Цэнгэл гэнэ. Монгол улсад олон жил ажиллаж амьдарч байгаа ажээ.
Тэрбээр кино найруулагч Г.Бадамрагчаагийн найз гэх утгаар ийнхүү хардагдан шалгагдаж байгаа юм байна. “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн Г.Бадамрагчаагийн хэрэг” гэх энэ цагийн “Лхүмбийн хэрэгт” 7-9 хүн шалгагдаж байгаад, хэдэн сар саатуулагдан хоригдсоны эцэст саявтар суллагдсан юмсанж. Гэхдээ хэргийг нь хэрэгсэхгүй болгоогүй, цаашид үргэлжлүүлэн шалгана гэнэ. Тийм бол яагаад суллаж байдаг юм бол?
Өвөр монголыг нь суллахгүй байгаа бололтой юм. Бичиг баримтад нь зөрчил илэрсэн гэнэ. Тэгэхлээр бүр ноцтойгоор төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хүн гэгдэж буй янзтай. Уг нь бол Монгол улсад олон жил ажиллаж амьдарч байгаа, бичиг баримтын учир начрыг ололгүй зөрчилд ороод байхааргүй нямбай чамбай хүн гэнэ. Гэвч Монгол улсад “өвөр монгол” гэх үгийг “гэмт хэрэг” гэж ойлгодог хойно доо.

Дэлхийн II дайны дараа ЗХУ Хятад, Солонгост аймшигт харгислалуудыг үйлджээ

Германы фашизм, Зөвлөлтийн сталинизмийн аль нь илүү хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг вэ гэдгийг даян дэлхийн эрдэмтэд мэргэд шийдэж ядан буй билээ. Дэлхийн дайныг өдөөсөн, дараа нь хүйтэн дайныг эхлүүлсэн Зөвлөлтийн сталинизм мэдээж илүү гамшигтай.
Японы милитаризмыг бутцохисны ой болж байна. Тэгвэл энэ ойгоор Япон, Хятад, Солонгос улсууд дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн Улаан армийн үйлдсэн геноцид, хүн төрөлхтний эсрэг гэм хэргүүдийг жигшиж зэвүүцэн сануулж байна. ЗХУ Улаан армидаа алах, харгислах, хүчиндэх, дээрэмдэх бүрэн эрх чөлөөг олгодог байсан. Герман шиг эзэлж суугаад, хэлмэгдүүлж хядаад, тоглоомын дэглэмээ тогтоодог байсан.
Манжуурт энгийн номхон япон ард иргэдийг зүгээр л алдаг байв. Хамгийн аймшигтай улс бол оросууд юм байна гэж Манжуурын олон үндэстэн хүн ард хэрдхийж байв. Япон руугаа буцаж явсан хэсэг дүрвэгчдийг тосож, харгислан дээрэмдээд, 1000 орчмыг алжээ. Зүгээр л зугаацаж алсан байна. Дүрвэгчдийн цуваа руу буудаж, бөмбөгдөж мянган хүнийг алсан тохиолдлыг эрдэмтэн Р.Спектор дурджээ. Дайны дараа шүү дээ.

Дөрвөн өрөө байр

наргиа

Авлигын загалмайлсан эцгийг арзас хийгээд дарсан аугаа их хувьсгалын баяраар Баясаа сэтгүүлч балгад шиг сайхан дөрвөн өрөө байраар шагнуулав. Тэрбээр, хэдэн жилийн өмнө Мөнхбаяр гэдэг хүний тухай мэдээ бичихдээ гар нь салгалаад, Энхбаяр гээд алдаад сийрүүлчихсэн. Түүн дээр нь элдэв улс дөрөөлөөд, Н.Энхбаярыг “Гадаадын хөрөнгө оруулагчдын эд хөрөнгө рүү буудан, Монголын ард түмнийг геноцид хийн, долоон тэрбум төгрөгийн хохирол учруулсан” гэж яллан ачсан билээ.
Манай хүн ч юу дутахав гэсэн шиг, ядуу сэтгүүлчийн үзэг бийр, хэвлэгдсэн материалын хайчилбар зэрэг хөдөлшгүй эд хөрөнгөө шар торондоо ачаад шинэ байрандаа, шугамын автобусаар шуурхай гэгч нь нүүж иртэл өөр айл орчихсон намбайж байв. Автобусанд хэдэн цаг бин битүү жигнэгдэн хайлж, бас зүгээр ч үгүй суудал булаалдсан бөх зүрхтэй, бүдүүн бөгстэй амьтсын уралдаан чарлалдаанд дайрагдан дайвж далжигнаж ирсэн тул, ядарч туйлдаад түр зуур дэмийрч байна уу ч гэж бодлоо.

Гадаадынхныг цэгцлэе!

1. Налайх - монгол казах иргэдийг дарладаг Освенцим болжээ

Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр нийгэмд маань өдөр бүр л өмнөхөөсөө дор явдал тохиолдоод байх юм. Ядаж байхад, нам засаг, босс дарга нарын маань үхэн хатан урьж залж авчирдаг хайртай дуртай хужаа нар нь монголчуудыг зодож дээрэлхэж, дарлаж доромжлох нь хэрээс хэтэрлээ. Эх орондоо байна уу, БНХАУ-д байна уу, ер хаа байна вэ? гэж гайхмаар.
Үндэсний аюулгүй байдалд заналхийлэхгүй хязгаараас хужаа нарын тоо даваад өчнөөн олон жил болсныг дарга нар гэнэт мэдэв. Тэгээд ямар арга хэмжээ авав? Өмсөх хувцасгүй хужаа нарыг жуулчны визээр, бичиг үсэггүй хужаа нарыг бизнес визээр оруулж ирэх арга сүвэгчлэв. Тэдгээр виз нь хэмжээ хязгааргүй байдаг юм шиг л авирлах болсон.
Нөгөө хужаа нар нь нийслэлийн төвд, түмэн олны нүдэн дээр монгол хүнийг барьж зодон, алах дөхдөг болжээ. Өвчтэй ээжийгээ эргэхээр ирсэн хөөрхий залууг УНБ 81-06 дугаартай “Хаммер” машинтай хужаа нар даруй түргэн зам тавьж өгсөнгүй гэж омогдон, зэрлэгээр зодож занчлаа. Амь насыг нь аврахаар хүмүүс өмгөөлөхөд, машинаас монгол залуус гарч ирж, хятадуудтай хүч хавсран дайрч давшилж байх юм гэнэ. Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн үүдэн дээр шүү дээ. Цагдаа нар хамгаалангуй байдалтайгаар хужаа нарыг авч явсан гэнэ, чимээгүй л болчихлоо, магадгүй балмад этгээдүүд аанай л толгойгоо илүүлээд өнгөрсөн байж болох юм.
“Роял Таун” хотхон гээчийг барьж буй хятад ажилчид нүх ухаж байсан монгол туслах ажилчдын (монголчуудыг барилга дээр хужаа нарын зарц боол болгодог) дээрээс шороо унагаад байжээ. Шаардлага тавихад бүгд уулгалан дайрч, монголчууд руу тоосго нүүлгэж гарсан байна.

Цөмийн гурван аюулыг цөмөөрөө хамтран зайлуулъя!

Монгол орныг "Цөмийн хөнөөлгүй бүс" болгоё!

1990-ээд оноос Монгол улс үндэстнийг мөхөлд хүргэх олон хорт бодлогууд хэрэгжиж ирсний нэг нь цөмийн хуйвалдаан билээ. Аюул хөнөөлөөрөө атомын бөмбөгийн л дараа орох
-харийн цацраг идэвхит хаягдал булшлах,
-АЦС барьж ашиглах,
-уран олборлох, боловсруулах гээд бүх төрлийн цөмийн хөнөөлийг Монголд төвлөрүүлэх олон улсын хуйвалдааныг олигархиуд маань санаачилж хэрэгжүүлж байна.
Дээрх цөмийн төлөвлөгөөнүүд Монголын ард түмэнд ямар ч ач тусгүй, зөвхөн хор хөнөөлтэй юм. АЦС-ийг л гэхэд гадаадын уул урухайн неоколоничлогч компаниудыг цахилгаанаар хангах, харь улсуудын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор л барих гэж байгаа.
Энэ төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр Монгол улс атомын зэвсэгтэй болно, аюул осолтой объектуудтай болно, үүгээрээ зарим том улсуудыг айлгаж шантаажлана гэж хуйвалдаанчид хуурч төөрөгдүүлж байна. Гэтэл чухам эдгээр улсын компаниуд цөмийн хуйвалдаанд идэвхтэй оролцож, Монгол дахь цөмийн төслүүдийн гүйцэтгэлийг гардан хэрэгжүүлж, ашиг хонжоог нь хүртэж, их хэмжээний хүчээр хамгаалан ажиллах үйл ажиллагаагаа явуулах юм билээ. Юун тэднийг айлгаж дайжуулах вэ, харин ч эсрэгээр. Дарга нар маань улс түмэндээ хүн наймаалагч, хүүхэн худалдагчийн л сэтгэлгээгээр ханддаг билээ. Харийн түншүүд нь ч энэ бол хамгийн муу улс түмэн юм байна, өөрсдийнх нь хүсэлтээр устгачихъя л гэж ханддаг болсон.

Өглөө

наргиа

Ардын журамт цэрэг Нийслэл Хүрээнд сүр жавхлантай орж ирэхэд яг улаан зам дээр нь бөө бөөлж байв.
-Дүрр-дүрр, бүрр-бүрр, чи муу бэлэн гоймон гэж зайрантан хараалаа. Сэлмэн Тогмид:
-Жанжаан, энэ муу хэрээг буудчих уу? гэхэд Сүх:
-Болохгүй ээ, цаана чинь ТВ9 байна. Би тэртээ тэргүй бөө нарыг цэгцлэнэ гэв. Удалгүй нөгөө зайрантан бөө биш болчихсон, ваар сав хэсээд явж байдаг болжээ.

Жанжин Янжмаагийнхаа хамт захаар хэсч, популизм хийж явтал, сөрөг хүчний нэг нөхөр:
-Мөнгөтэй бөгөөд авгайдаа хайртай хүн авдаг л эд дээ гэж хор шарыг нь маажив. Янжмаа:
-Дамын наймаа хийх чинь хориотой биш үү. Буудчихъя гэхэд жанжин:
-Цаана чинь ТВ9! Дараа чимээгүй буудаарай…