Tuesday, February 12, 2013

“Олуулаа болцгооё” хэлэлцүүлэг


Миний бие Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Олуулаа болцгооё” хэлэлцүүлэг хийх санаачилга гарган, Ерөнхийлөгчийн ТГ-аар дэмжүүлэв. 2012 оны 9-р сар

Монголын үндэсний үзэлтэн, монгол туургатаны төлөөлөл 60-80 хүн оролцсон томоохон, үр нөлөөтэй хэлэлцүүлэг з.байгуулахаар ажиллав. Зураг дээр: Ч.Мөнхбаяр, Буриад Монголын Ж. Санжанов, Халимаг Монголын О. Цагаанзам, Өмнөд Монголын Ө.Алтангадас нарын идэвхтэнүүд хэлэлцүүлгийн талаар ярилцаж байна. 2012 оны 10-р сар

“Олуулаа” дугуйлангийн үйл ажиллагаа





Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олуулаа болох санаачилгыг дэмжих “Олуулаа” дугуйлангийн үйл ажиллагаа явагдсаар ирэв.

Монгол туургатаны нэгдэл нягтрал



2012 оны 8-р сард “Дэлхийн монголчууд олуулаа болох бодлогыг дэмжиж байна!” хэвлэлийн хурлыг нөхдийн хамт зохион байгуулав. Зураг дээр АНУ-д ажиллаж амьдардаг нэрт эмч Өлзийбаяр, хүмүүнлигийн үйлстэн Ч.Энхээ, Соёл Эрдэм сургуулийн захирал, доктор У.Соёлт, Токиогийн үндэстнүүдийн их сургуулийн доктор н.Төгсөө, Ч.Мөнхбаяр,  МУ-ын ШУА-ийн доктор А.Пунсаг.

Хэвлэлийн хуралд оролцсон өмнөд монгол нөхдийн хамт

Монгол туургатны хүний эрх



2012.9.29-нд “Өмнөд монголд эрх чөлөө, Зүүн Азид энх тайван” сэдэвт цуглаан зохион байгуулав. 

Цуглаанд оролцогчдоос 5 дахин олон цагдаа ирсэн байв. Цуглаанд ирсэн хүмүүс эднээс дайжиж байсан болно. 

БОНХЯ дээрх 3 талын уулзалт


2013 оны 1-р сард Дорноговийн Улаанбадрах суманд ураны хайгуулаас болж, мал олноор үхэх болсон, мөн тус суманд ураны хайгуул хариуцлагагүй явагдаж байгаа талаар ЦАХ хэвлэлийн хурал хийсний дараа ЦЭГ эсрэг хэвлэлийн хурал хийж, “ЦАХ цацраг идэвхээс болж, мал үхлээ гэж ташаа мэдээлэл тарааж, ард иргэдийг үймүүлж байна” гэж буруутгасан юм. ЦАХ ураны хайгуулаас болж, мал олноор үхэх болсон байх магадлалтай гэснээс бус, цацраг идэвхээс боллоо гээгүй билээ.

БОНХЯ үүнийг анхааралдаа авч, БОНХЯ, ЦАХ, ЦЭГ-ын 3 талын уулзалт з.байгуулав. Мэтгэлцээн явагдав. ЦАХ-ээс Улаанбадрахад ТБ-ТББ-уудын хамтарсан өргөн шалгалтыг хавар хийх санал тавьж, дэмжүүлэв.

Цөмийн сургалтад оролцов


2012 оны 11-р сард сэтгүүлчдэд Цөмийн эсрэг сургалт явуулахад оролцож, цөмийн хууль-эрхзүйн байдлыг таниулав.

Сургалтад оролцогсод

Monday, February 11, 2013

Цөмийн эсрэг үйл ажиллагаа


2012 оны 10-р сард МБОИЗ-ийн Цөмийн ажлын хэсэг (ЦАХ) байгуулагдаж, ахлагчаар нь намайг сонгов. Зураг дээр: Цөмийн эсрэг идэвхтэн Тайванжаргал, Энхтөр, Л.Бор, Д.Ганболд (МБОИЗ-ийн дарга), Ч.Мөнхбаяр, Ш.Цолмонбаяр.

2012 оны 12-р сард Цөмийн эсрэг идэвхтнүүд ЦЭГ-ынхантай уулзан мэтгэлцэв. Цөмийн хөнөөлийн эсрэг олон нийтийн хяналтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцов.

Цөмийн эсрэг жагсаал


2012.9.29-ний өдөр бүх дэлхий даяар өрнөсөн цөмийн эсрэг эсэргүүцэлд нэгдэж, Anti Nuclear Movement Mongolia-гийн гишүүдтэй хамт Areva Mongolia-гийн гадна эсэргүүцэл илэрхийлэв.


2012. 10.1-ний өдөр “Санамж бичгийг сануулцгаая” сэдэвт, цөмийн эсрэг цуглаан болов. 

Намуудын уулзалт




Монголын Ногоон нам Парламентад суудалгүй намуудын ( ПСН ) сар тутмын уулзалтыг санаачлан зохион байгуулж ирэв. 2012 оны 12 сарын уулзалтын үеэр. Энэ уулзалтад “2012 оны улс төр” гэсэн сэдвийг хөндөж, 7 намын төлөөлөл оролцов. Видео.

Хамуг Монгол намын дарга Ц.Шинэбаяр, Ч.Мөнхбаяр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх

Улс төрийн ертөнцөд


Баруун гараас МНН-ын УЗГ Л.Дармасэнгэ, гишүүн Ж.Отгонжаргал, БХГ Д.Батбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Ч.Мөнхбаяр. БНН-ын 20 жилийн ойд нөхдийн хамт МНН-аа төлөөлөн оролцов.

Ч.Мөнхбаяр, Д.Батбаатар, Л.Дармасэнгэ

Ногоон намын ЕНБД боллоо


2012 оны 11-р сард Ногоон намын ээлжит бус их хурлын дараа намын шинэ дарга О.Бум-Ялагч намын ЕНБД болох саналыг дэвшүүлэхэд талархан хүлээж авав. Сарын дараа буюу 2012 оны 12-р сарын эхээр Бага хурлаар батлагдан жинхэлж, ажилдаа ороод, үүргээ гүйцэтгэж байна.

Дээд шүүх дээр. 2012 оны 11-р сар

Неоколоничлолыг эсэргүүцье!


2012 оны 8-р сард Эх оронч залуустай уулзаж, гадаадынхныг цэгцлэх, неоколоничлолыг эсэргүүцэх талаар ярилцав. Тэгээд СБ-ын талбайд жагсал хийх болсон ч, хүчнийхэн залуусыг дарамтлан, мөн БНХАУ-ын том дарга ирэх гэж байна, БНХАУ, бусад улсуудын найрамдлын сар, соёлын өдрүүд болох гэж байна гэж ятгасаар хойшлуулж, улмаар болиулсан билээ. Хойшлон байсан  хугацаанд, гадаадынхны балгаар монголчууд амь насаа алдсан, хохирсон хэд хэдэн ноцтой тохиол гарсан бөгөөд, түүнээс хойш ч гарсаар байна.

2012 оны 10-р сард Хас-залуустай уулзаж, гадаадынхныг цэгцлэх, неоколоничлолыг эсэргүүцэх талаар ярилцав. 


Эрүүл нийгмийн төлөө

2012 оны 11-р сард Шударга хуульчдын зөвлөгөөнд оролцон, үг хэлж, жинхэнэ ардчилсан хувьсгал хийхийг уриалав. 

2012 оны 12-р сар.  Цөмийн эсрэг тэмцэлд идэвхийлэн оролцох болсноос хойш, БО ТББ-уудыг нэгтгэдэг МБОИЗ-ийн үйл ажиллагаанд мөн татагдан орсон билээ. МБОИЗ-ийн Улсын зөвлөгөөнд оролцож, нөхдийн хамт цөмийн эсрэг харанга дэлдэх, таниулга, сонин тараах, санал авах, нэр дэвших зэрэг ажил хийж, зөвлөгөөнөөс гарсан Зөвлөмжид цөмийн эсрэг санаа оруулгав.