Thursday, January 19, 2012

Дэлхийн монголчууд Их Монголын Холбоот Улс байгуулах сонирхолтой


90-ээд онд олон хүн монгол туургатан нутаг дэвсгэрээр нэгдэх боломжгүй болсон гэж үзэж байсны нэг нь би юм. Тиймдээ ч хүн амаар нэгдэх нь зүйтэй гэж үзэж, 2001 онд уугуулшууллын үзэл санаатай үгүүлэл, 2005 онд уугуулшууллын хуулийн төсөл нийтлүүлж, 2006, 2007 онд төрд өргөн барьж, 2007 онд оросоор орчуулан нийтлүүлэх зэргээр явж иржээ.
Гэхдээ Монгол улсын нутаг дэвсгэр өөрчлөгдөж болно гэж бодож байв. Жишээ нь, нутаг солилцсоны дүнд далайд гарцтай болъё гэж бичсэн нь буй. Улсынхаа нутаг дэвсгэрийг тэгш хэмтэй, эвтэйхэн гоё хэлбэртэй гэж бахдагсад тохиолддог. Харамсалтай нь энэ нь гадны түрэмгийллийн үр дүн юм. Ар Монголын нутаг дэвсгэрээс 1921 (1944 ч гэж болно) онд ЗХУ Тагна Урианхайг, 1915 онд Хятад Шар сүмийн Торгуудыг тасчин авсан билээ л.
Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Хөрш улсуудад ардчилал, өөрчлөлтийн давалгаан, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн (ҮЭЧХ) хүчтэй болж байна. Энэ бүхэн нь, бусад монголчууд бидэнтэй нутаг дэвсгэрээр нэгдэх боломжийг гаргаж магадгүй боллоо.
Үүнд бид бэлтгэлтэй байх нь чухал юм. Өнөөгийн бүх монголчуудын соёл, нийгэм, хөгжил, мэнталитэт, статус ялгаатай. Мөн засаг захиргааны нэгжийнх нь нутаг дэвсгэрт өөр үндэстэн олноор амьдарч байна. Их хэмжээний энэ ирмэл хүн ам үндэсний аюулгүй байдалд (ҮАБ) сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг нь ойлгомжтой. Тэгэхлээр шууд л тийм ийм аймаг гэж данслан нэгтгэнэ гэвэл дэндүү энгийнээр төсөөлсөн хэрэг болно.

Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай


Одоогоос 4 жилийн өмнө Өвөр монголын зохиолч Б.Түмэн-Өлзий Өвөр монголоос малчин оруулж, манай хязгаар нутагт суурьшуулах төслийг төр засгийн тэргүүнд өргөн барьж байжээ. Манайхан “боломжгүй” гэсэн хариулт өгчээ. Ерөнхийлөгч Элбэгдоржийн “Монголчууд аа, монголдоо ирж амьдраач “гэсэн уриа хилийн гаднах монголчууд, тэр дундаа хятадын колоничлолд байгаа өвөрлөгчдийн дунд хаврын салхи, зуны хур мэт амилалын хүч өглөө. Дэлхийн монголчуудын хүчийг нийлүүлбэл манай улс хөгжихгүй гэж зовохгүй гэж бодогдуулнам. Өвөрлөгч зохиолчийн бичсэн энэ төслийг бүрэн эхээр нь хэрэгжүүлэх боломж магад үгүй боловч 4 жилийн өмнө бичсэн зүйлийг өнөөдөр эргэн уншихад бас л сонирхолтой зүйл харагдана.
Nuuts.mn

Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай
Б.Түмэн-Өлзий

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Монголчуудаа монголдоо ирж амьдарцгаая” гэсэн уриалга монгол хүн болгоны чихийг халуу оргиуллаа.Монгол улсын төрийн тэргүүний амнаас энэ үг унахыг бид 20 жил хүсэн хүлээсэн юм.Түүхийн буурал аянд 20 жил урт биш. Гэвч түүхийн хүрд буцан эргэлддэггүй нэгэн хатуу хууль буй.Түүх гэж өртөөнөөс нь өнгөрүүлчихээд буцаад ирээ, сууя гэж болдоггүй вагон шүү дээ.
Элбэгдорж ерөнхийлөгчийн уриалгаас хэдэн жилийн өмнө Монгол улсын сэтгүүлч Ч.Мөнхбаяр нар монгол аймгуудаа Монгол улсад суурьшуулах хуулийн төслийг их хуралд өргөн барьж байхыг би телевизээс хараад хийрхэл догдлолд автаж байсан минь өчигдөрхний хэрэг шиг.Төр засаг өврөө сөхөөгүй ч ард түмэн гараа сунгаж байгаад баярлаж байсан.

Туркмен Ниязов өөртөө үйлчилдэг, Монгол Ниязов харийнханд үйлчилдэг


Хуучны социалист анд нөхөр, нэг лагерийн ахан дүү асан Туркменистан хэмээх улсад маань Сапармурат Ниязов гэдэг гаж мангас гарсан билээ. Тэрбээр галзуу солиотой үйлдлүүдээрээ эцэг хүү Ким, Иди Амин, Бокасса нартай ч өрсөлдөх болсон. Бид ч уг мангасыг шоолон хөхрөлддөг асан. Харин сүүлийн үед Монгол Ниязов гэж байна бус уу гэж бодогдох боллоо.
С.Ниязов өөрийгөө Туркменбаши буюу туркменүүдийн эцэг гэж албан ёсоор нэрлүүлсэн. Ард иргэддээ, өөрийг нь овог нэрээр нь хэлэхийг хориглосон. Гэтэл монгол Ниязов өөрийгөө үндэсний аугаа удирдагч гэж асар ихээр сурталчлуулж, бялдууч зохиолч сэтгүүлчдээр магтуулан бичүүлж, хаан хүний 35 шинж бүрдсэн хэмээн өргөмжлүүлж ирсэн билээ.
С.Ниязов биеэ насан туршийн ерөнхийлөгчөөр өргөмжилсөн. Монгол Ниязов улс орны насан туршийн толгойлогч байхаар мачийн зүтгэж буй. Толгойлогч гэдэг нь төрийн бус, мафийн маягийн албан тушаал. Тиймээс ерөнхийлөгч, ерөнхий сайд, спикер хэмээх местүүдэд сэлгэн суух, улмаар ерөнхийлөгчөөр сонгогдоход хугацаа, удаа гэсэн хязгаарлалтгүй болгох хууль гаргуулах замаар Монголбаши болохоор зорьж буй.

Гоурууд Хуучин хүү тухай


1954 оны 11сард ӨвөрМонголын Дархан хошуу /Хорчин зүүн гарын дунд хошуу/-ны Усат сумын Ариун хошуу гацаанд төрсөн байна. Ам бүл 8-лаа, айлын 5-р охин болон мэндэлсэн байна.
1. 1954 он нь Өвөрмонголын өөртөө засах орон гэж байгуулагдаад 7 дахь жилдээ болж байсан юм. Жирэм аймаг бол Өвөрмонголын зүүн хэсэгт байрладаг тариалах орон юм. Багаасаа бие султай тул 7 настайдаа сургуульд орж чадаагүй 8 настайд нь тухайн газрын сургуульд нь сургуулийн элсэлт аваагүй байна. Иймээс 9 настайдаа анх сургуульд орсон байна. Тэр үеийн 60-70-аад онд Хятад улсын эл зүйлийн улс төрийн хөдөлгөөн тасраагүй ороо бусгаа он жилүүд байсан юм. Хуучинхүү багшийн бага сургуульд суралцаж байх үед сургууль нь ихэнх цагаар сурагчидаа хөдөлмөр хийлгэж цөөн цагаар хичээл ордог мөртлөө хичээлийн гол агуулга нь тухайн үеийн Хятадын удирдагч Мао-гийн илтгэлийг ордог байсан байна. 1968 оны өвөл Хуучинхүү багшийн аавыг нь эсрэг бүлэгтэн гэх нэрээр хэлмэгдэлтэнд хамруулан хорьсоноос өвлийн хүйтэнд өдөр нь албадалгаар хар ажил хийлгэж, орой нь охиныхоо хүргэж өгсөн лууван мэтийн ногоонд гурил наалдуулсан ногоотой шөл ууж, хөнжил дэвсгэргүй банзан орон дээр хоноглодог байсан байна. Тухайн үед тариачид тариа тарьж байсан ч Хятад улсын Засгийн газраас хураалтыг нь бүгдийг нь хураан авч өчүүхэн бага хэмжээний хөлсийг өрх бүрийн хүний тоонд ноогдуулан өгдөгөөс хоолондоо цаддаггүй өлсгөлөн явдаг байсан.

Эсрэг тэсрэг байр суурь

Олон сая Монгол туургатан орж ирэх үү?

"Алаг хорвоо" сонины сүүлийн дугаарт Монгол орныг аврах ганц зам бол бүх монголчуудыг нүүлгэн шилжүүлж авчрах явдал гэжээ. Дэлхий даяар олон сая хүнийг нүүлгэн шилжүүлэх бололтой. Гэтэл Израйльд таван сая еврейг авчирсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ХБНГУ бүх германыг цуглуулна гээд долоон саяыг авчирсан гэж байгаа боловч зургаан сая нь Судет, Силез, Кенигсбергээс хөөгдөж ирсэн. Казахстан дөрвөн сая казахыг авчрахыг мөрөөдөж байгаа ч санасан бодсондоо яавч хүрч чадахгүй байна. Энэ улсуудын хүч чадлын дэргэд Монголынх өчүүхэн. Еврей, герман, казах хүмүүсийн үндэсний үзэл, эв нэгдлийн дэргэд монголчуудынх бас л өчүүхэн. Монгол улс одоогийн иргэдээ яая гэж байна. Амьдрах аргагүй болсон монголчууд хилийн чанад руу хэдэн арван мянгаар одсоор байна. Залуусын бага бус хувь нь гадаадад гарахыг л мөрөөддөг нь үнэн бус гэж үү. Гэтэл ийм орон руу ирэхийг ямар монгол туургатан мөрөөдөх юм бэ?

2012 он - Өмнөд монголчуудын жил болох учиртай

Нэгдсэн Монгол улсыг байгуулахад оройлон оролцсоных нь 100 жилийн ой болно

1. Дэлхийн монголчууд нийлж Нэгдсэн Монгол улсаа байгуулжээ

Үндэсний ухамсар сэргэж, эрх чөлөөний тэмцлүүд гарах болсон, шинэ засгийн гэх колоничлолын хорт бодлого хэрэгжсэн, 1891 онд улаан малгайтны хядлага гарсан, 1895 онд Манж Чин, 1905 онд Орос Японтой дайтаад ялагдсан, 1904 онд Төвдөд Английн цэрэг цөмрөн орж, хоёр хөршийн талаарх ойлголт өөрчлөгдөхөд хүргэсэн гээд Нэгдсэн Монгол улсыг байгуулсан их хувьсгалын тохироонууд бүрэлдэж байсан билээ.
1905 онд Сун Ят Сэн нарын хятадын салан тусгаарлагчид "Харийнхны дарлалыг устгах хөдөлгөөн" гэдгийг байгуулахдаа харийнхан гэдгээ монгол гэж ойлгогдох ханзаар бичсэн, газрын эрхийг тэгшитгэнэ гэсэн нь Шинэ засгийн бодлогоос өөрцгүй байсан зэргээр дургүйцлийг төрүүлж асан тул Өмнөд Монголд эхэлсэн гэж болох монголчуудын ҮЭЧХ улам эрчимжжээ. Синхайн хувьсгалын нөлөөнд ч автан үүсээгүй, хэсэг нь ч байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Модун шаньюй биш, Баатар Эзэн хаан гэсэн нэр, цолтой болохыг Японы эрдэмтэд тогтоов

Хүннү бол монгол гэдэг нь олон эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон байдаг. Гэтэл оюуны хоосролын одоо цагт XIX зууны буруу сургааль руу ухарч, Хүннү бол монгол биш ээ гэж эргүүтэгсэд олон болж. Хүннүгийн төрийн гол ёслол нь эрийн гурван наадам байдаг. Хүннүчүүд 12 жилийн тооллыг бүтээсэн. Хүннүчүүдийн гавлыг шинжсэний ерөнхий төрх нь тивийн монголоид байгаа. Түм буман нотолгоо буй. Энэ бүхэн түргүүдэд буй гэж үү.
Хүнүүгийн нэг л хаан болох Модун шаньюй-гийн хаан ширээнд сууснаар гүрэн, тулгар төр үүссэний ойг тэмдэглэн тэнэгтэж байгаа. Модун-гаас өмнө Түмэн байсныг ядаж санадаггүй ээ?
Хүннү гэдэг нь хүн гэсэн үг гэж зарим нь хэлдэг. Тэр үед хүн гэхийг наанадаж кюмюн, цанадаж бүр огт өөрөөр хэлдэг байсан байх ёстой. Кианы улс гэсэн үг гэж тайлбарлаж буй нь харин үнэний ортой болов уу.
Тэгвэл Модун шаньюй гэж ойлгомжгүй үг буй. Японы эрдэмтэд үүний жинхэнэ язгуурыг тайлжээ. Модун шаньюй гэж хятад эрдэмтдийн хайш яйш тайлж уншсаныг эртний ханз уншлагаар уншвал Бокуто Цузэн Ву болж байгаа аж. Япон бол япон, хятад хоёр хэлтэй улс гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэг л ханзыг (уул гэсэн утгатай) японоор яма, хятадаар зан гаж уншиж хэрэглэдэг жишээг сүмо сонирхогчид мэдэж л байгаа. Уламжлалаа уландаа гишгэсэн коммунист хятадуудаас илүүтэйгээр ч тэд хятад ханзыг мэднэ гэхэд болно.
Японы эрдэмтэд Бокуто гэдэг нь Багатур-ыг, Цузэн гэдэг нь эзэн гэдгийг тэмдэглэсэн байх учиртайг, тэр үеийн галиглах зүй тогтлоор хөөн тайлжээ. Ву гэдэг нь хаан гэсэн үг аж. Тэгэхлээр Хүннүгийн их хааны нэр цол маань Модун шаньюй биш, Баатар-Эзэн хаан болох нь тогтоогдлоо. Түүнээс биш, мод бургасан хаан гэсэн утга бус аж.

“Дачин” компанийхан монгол хүнийг зориуд дайрч алчихаад нуун дарагдуулжээ

“Дачин”-гийнхан Монголын галт уулын сөнөсөн системийг сэрээн амилуулжээ

“Дачин” гэж маш эвгүй компани Монгол оронд ноёрхоод удаж байгаа билээ. Энэ компани Дорнодыг Хятадын нэг аймаг мэт болгож, нэн ихээр хужааруулсан, талыг нь там болгосон, нефтийг нь бохир ус гэж зөөдөг. Асар их зөрчил гаргаж, байсхийгээд л үйл ажиллагаа нь бүхлээрээ юм уу, хэсэгчлэн зогсоогддог. Монголын хамаг том дарга нар Дорнодод очихдоо, “Дачин”-гийн үйл ажиллагаатай танилцаж, шүүмжлэлтэй хандахад, удирдлага нь ямар ч хүндэтгэлгүй, чинээндээ тултал уурлаж, арай хийн биеэ барьж, хялалзаж цэхэлзэн сууцгааж байсан билээ. Мөн л том дарга нар Халх голд очиж нутгийнхантай уулзахад “Бид Хятадтай нэгдмээр байна” гэж байсан. Хамгийн эх оронч хүмүүжилтэй нутгийнхан яагаад хамгийн эх оронч бус болчихов? Бодоод үз.
Саяхан америкийн эрдэмтэд “Монголын сөнөсөн галт уулс сэрж эхэллээ. Нефтийн хайгуулыг буруу хийснээс үүдсэн” гэж мэдэгдсэн. Энэ нь Монгол улс Япон, Перу, Индонез, Филиппин шиг л байнга доргиж донсолж, иргэд нь айж ичиж, бэмбэгэнэж навтайж амьдрахад хүрэх гамшгийн бүс болно оо гэсэн үг.

Өвөр монголын, нууц байдалд байгаа тэмцэгч манай сонинд хандав

Нэрээ нууцлахыг хүсч буй тэрхүү тэмцэгчийн үгийг уншигч та бүхэндээ толилуулъя:
Эрхэм хүндэт хийморь босоо монголчуудаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье . Юуны өмнө Өвөр Монголын маань эрх чөлөөнд анхаарлаа хандуулан дэмжлэг үзүүлж байгаа бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгааг минь хүлээн авна уу.


Хятадын эрхшээлд орсон Өвөр Монголын өнөөгийн бодит байдлыг дэлхий нийтээрээ бүр мөсөн олж харж чадахгүй байгаа нь маш харамсалтай байна. Ихэнх хүмүүс манай өвөр монголчуудыг хятад үндэстэнд уусаж дууссан юм шиг ойлголттой байдаг. Энэ ойлголт маш буруу ойлголт.

Монголд амьдаръя гэснийх нь төлөө тархинд нь зуугийн хадаас зоожээ

Дамнуургаар зөөн Хятадад тушаажээ

1. 150 мянган монголчуудыг хядсан галзуучуудаас 
1891 онд өвөр монголчууд Халхыг халхалсан

Өмнөд монгол ахан дүүсээ өмгөөлөхөөр цугласан үзэл санаа, сэтгэл зүтгэл нэгтнүүд ээ!
Хүний эрхийн энэ өдөр, 1989 онд монголчууд ардчилсан хөдөлгөөний анхны цуглаанаа хийж байсан. Тэр л цуглаанаас олон үнэ цэнэт зүйлс маань эхтэй. Тэгвэл 2011 оны хүний эрхийн энэ өдөр бид өмнөд монголчуудынхаа төлөө цуглаан хийж байна. Энэ цуглаанаас маань сайн сайхан үр дагавар гарах болтугай!
Өмнөд Монгол гэж юусан билээ, Өвөр Монгол гэдэггүй билүү гэж зарим хүн асуудаг. 100 жилийн өмнө бусад монголчуудтайгаа хамт Нэгдсэн, Нэгэн Монгол улсаа байгуулалцаж байсан Өвөр Монгол, Барга Монгол, Торгууд Монгол, Дээд Монгол бүгд нийлээд Өмнөд Монгол бүрдэх бүлгээ. 1947 онд том гүрнүүдийн хуйвалдаанаар ӨМӨЗО байгуулагдах хүртэл Монгол улсад нэгдэх хүслээ илэрхийлж, нэгдэхийн төлөө тэмцэж ирсэн нь Өмнөд Монгол оо. Түүнээс хойш өдийг хүртэл эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, харийн дарлалыг сөрж, мөнхүү Монгол улстай нэгдэх хүсэлтэй хэвээр ирсэн нь Өмнөд Монгол оо.

1990 оноос хойш 1000 өвөр монгол хүн Монголд амьдрахаар орж ирсний 900-г хөөж явуулжээ


Үлдсэнийг нь ялтан солилцох гэрээгээр буцааж тушаах гэж байна

Нийслэлийн Оюутны талбайд “Өмнөд монголчуудын төлөө хамтдаа!” цуглан боллоо. Цуглааныг үндэсний хөдөлгөөний идэвхтэн Ч.Мөнхбаяр, А.Сарнай нар зохион байгуулж, “Эсгий туургатан”, “Даяар Монгол” ТББ, фэйсбүкийн “South Mongolian Support”, “Хужаа нарт дургүй залуусын грүпп” бүлгийнхэн, өмнөд монголчууд оролцжээ. Мөн Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан, “Гал үндэстэн”-ий удирдагчдын нэг М.Баатархуяг, “Нармай Монгол” ТББ-ын ГЗ Энхжаргал, судлаач Л.Бат-Очир, Н.Болд, Мөнхжаргал нар оролцсон юм. Цуглааны үеэр яггүй хүйтэн байсан ч, оюутнууд, зорчигчид саатан сонирхож байлаа.
Тэд “Өмнөд монголчууд аа, бид та нартай хамт шүү!”, “Хуучинхүүг сулла!”, “Эх хүнийг тамлахаа боль!”, “Өмнөд монголчуудаа хамгаалцгаая!” зэрэг лоозон, Өмнөд Монголын далбааг барьсан байв. Ташрамд, өмнөд монголчууд гэдэг нь БНХАУ-ын өнөөгийн нутаг дэвсгэрт оршин сууж буй бүх зургаан сая гаруй монголчуудыг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, ӨМӨЗО, ШУӨЗО, Хөх нуур муж, бусад мужуудад буй монголчууд. Энэ өдөр бусад улсуудад мөн 12 цагт өмнөд монголчуудын хүний эрхийн төлөө жагсаал цуглаан болжээ.

Зөвлөлт нийгмийг халах оролдлого хийгээгүй учир Монголд ардчилал тогтоогүй


Дэсоветизацийг цаг алдалгүй өрнүүлэх нь амин чухал асуудал болоод байна

Дэлхийн II дайны дараа зохих улс орнуудад нацист үзэл суртлаас ангижруулах буюу дэнацификацийг хэрэгжүүлснээр нийгэм нь эрүүлжиж байсан билээ. Тэгвэл хүйтэн дайны дараа, социалист лагэр гээчид “хоригдож” байсан зарим оронд зөвлөлт (большевик) үзэл суртлаас ангижруулах буюу дэсоветизаци амжилттай явагдав, заримд нь явагдаж байна, харин манай оронд л бараг явагдсангүй. Нацизм, большевизм хоёр нь эн зэрэгцэхүйц муу муухай, харгис хэрцгий, хүн төрөлхтний эсрэг, хууль бус дэглэмүүд билээ. Большевизм нь муу муухайгаараа давж гарах ч байх.
Дэсоветизацигүйгээр шинэ, ардчилсан, эрүүл нийгмийг бид байгуулж үл чадах төдийгүй, өөрсдийгөө үргэлжлүүлэн устгасаар байх болно. Сүүлийн хорин жилд 20 гаруй чиглэлээр, Монгол улсын ард иргэдийн эсрэг гэноцид үйл ажиллагаа явагджээ.
Гэвч үүнд эмзэглэх, дургүйцэх зүй ёсны рэакци үгүйлэгдэж байна. Яагаад гэвэл, нам засаг юу ч хийж байсан зөв, бид зөвхөн дагах л ёстой гэсэн зөвлөлт маягийн сэтгэлгээ хэвээр ноёлж буй учир монголчууд Монгол орондоо эзэн нь болж чадсангүй.

Монголд цөмийн зэвсэг үйлдвэрлэх, турших төв ч байгуулж болзошгүй байна


С.Батболд , Ц.Элбэгдорж хоёр үй зайгүй хамтран ажилладаг, салшгүй андууд

Саяхан эрхэм ерөнхийлөгч маань гэнэт л Итали, Хорват руу шуртхийж, бас энэ далимаараа Англид нууцаар айлчилвай. Мөн л цөмийн хаягдлын ажлаа хйиж, шинэ шинэ гэрээ хэлцэл байгуулж байгаа юм биш биз дээ гэж ард олон санаа зовов. Арга ч үгүй юм. Баримт матэриалыг хараад байхнээ, Ц.Элбэгдорж гэдэг чинь Цөмийн Элбэгдорж гэсэн үг биш үү ч гэмээр санагдах боллоо.
Түүний Америкт үлдээсэн мөр нь Монголын цөмийн санаачлага /МЦС, Mongolian Nuclear Initiative, MNI/ юм. МЦС гэгч энэ төслийг хэн хэзээ санаачилсан, боловсруулсан нь тодорхойгүй ч А.Ундраа АНУ-д МЦС-ын сэдвээр лэкц уншиж, “МЦС даян дэлхийн цөмийн зэвсгийн эрсдлийг бууруулна” гэж сурталчилж явжээ. Тун гайхалтай нь МЦС эрсдлийг нь харин ч нэмэгдүүлэх аж.
Цөмийн хаягдлыг ахин боловсруулдаг, тиймээс тэр нь үнэт баялаг, энэ үнэт баялгийн бусад орнууд өндөр үнээр булаацалдаж авдаг гэж А.Ундраа, П.Алтангэрэл , О.Чулуунбат нар номлодог болой. Тэгвэл тэр ахин боловсруулалт нь атомын зэвсэг хийхэд л дөхөмтэй сайн аж. Үхлийн зэвсэг бэлтгэхэд бол цөмийн хор хөнөөл санаа зовох асуудал биш шүү дээ. Энэтхэг хаягдлаас ялгасан плутоноор 1974 онд атомын бөмбөг хийжээ.

Тоталитар нийгмийн боловсролыг халъя


Миний бие дунд сургуульд сурч байхад, амьтан, ургамал судлал, биологи зэрэг хичээлүүдэд гагцхүү нарны экосистэмийн тухай номлодог байлаа. Гэтэл тэр цагаас 10 жилийн өмнө нарнаас хамааралгүй, мөнхийн харанхуйд, хэдэн зуун хэмийн халуун, хүйтэнд оршдог, хүхрийн, давсны, хүчлийн зэрэг экосистэмүүдийг нээсэн байж. Хичээл дээр авсан ойлголтыг маань орвонгоор нь өөрчлөх тэр анхдагч экосистэмүүдийг капиталист ертөнцийнхөн нээсэн тул эсэргүү систэм болж, хоригдсон юмсанж.
Дэлхийн шинжлэх ухаан динозавруудыг шувуутай нэн ойр, өд сөдтэй, хурц тод өнгөтэй, зулзагаа яг л жигүүртнүүд шиг өсгөдөг, халуун цустай, шувууны өвөг, магадгүй шувуу гэж үздэг атал, динозаврууд бол хэвлээр явагчид, нүцгэн биетэй, өнгө зүс муутай, өндгөө хаяад арилдаг, хүйтэн цустай, хэвлээр явагчдын мөхсөн салбар гэж сургадаг байв л. Зөвлөлтийн бус, капиталист орнуудын эрдэмтэд дэлхийн чиг хандлагыг тодорхойлсон болохоор заадаггүй байв шүү дээ.

Өмнөд монголчуудын төлөө хамтдаа!


Уриалга

Маргааш Өмнөд монголчуудын эрхийн төлөө тэмцэх дэлхийн өдөр болох гэж байна. Өмнөд монголчуудын эрх чөлөөний байгууллагууд хамтаараа 11-р сарын 6-ныг ийм өдөр болгон, тэмцэхийг уриаллаа.
Өмнөд Монголд чухам юу болоод байна вэ гэж зарим хүн асууж магадгүй. Тэнд малчдын бэлчээрийг булаах, сүйтгэх, албадан хятад олонхитой хот руу нүүлгэж ажил амьдралгүй болгох, уусгах, ялгаварлан гадуурхах, хүний болон үндэсний эрхийг нь хөсөрдүүлэх, үг хэлэх, хэвлэн нийтлүүлэх эрхийг нь боогдуулах, хэлмэгдүүлэн хохироох, ял шүүхгүйгээр хорих, хорих саатуулахдаа тамлан зовоох, хүн хулгайлах, энэ бүхнийг эсэргүүцвэл хайр найргүй нухчин дарах явдал огт багассангүй харин нэмэгдэх төлөвтэй байна.
Өмнөд Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Хадааг шударга бусаар 15 жил хорьж тамласны эцэст, суллалаа гэж мэдэгдсэн ч, тодорхойгүй газар хорьсоор байна. Хадааг суллагдсан гэх мэдээг сонсоод, хүндэтгэн угтаж авахыг уриалсан зохиолч, сэтгүүлч эмэгтэй Хуучинхүүг хулгайлан хорьж, зодож занчиж, харгислан зовоож буй нь илэрсэн. Хуучинхүү бол монгол үндэстнээ оройн дээд шүтээнээ болгосон, манай улсад зочилсон тухайгаа үгүүлсэн “Сүнсийг хурайлсан Монгол дэлхий” нийтлэлээрээ уншигчдын маань сэтгэл зүрхийг уярааж, гэгээн ухаарал хайрласан, их Д.Нацагдоржийн үгүүллэгийн нэрээр өөрийгөө нэрлэсэн, бид бүхний сайн танил алдарт зохиолч, сэтгүүлч билээ. Хадаа, Хуучинхүү болон Өмнөд Монголын бусад хэлмэгдэн хоригдож буй шударга ёсны төлөө тэмцэгчдийг суллахыг дэлхийн монголчууд, хүн ард шаардаж ирлээ.

АНУ, Ираны аль алинд цөмийн дэмжлэг үзүүлж дайтуулан, ашиг дундаас нь унагах аргыг манай дарга нар сэджээ


Хойд, Өмнөд Солонгост хоёуланд нь атомын тусламж үзүүлж дайтуулан, хонжоо дундаас нь олох аргыг эрх баригчид сэтгэжээ

“Монголын цөмийн санаачилга”, “Түлшний иж бүрэн үйлчилгээ”, “Цөмийн банк” гэх зэрэг хуурамч нэр хаягуудыг хараад зарим хүн энх тайвны төлөө санаачилга, эрчим хүчний салбарын шинэчлэлт бүх ард түмний банк гэхчилэн эндүүрч болох юм. Аль нь ч биш ээ. Үүний ард Монголд дэлхийн цөмийн хогийн сав, бүс нутгийн цөмийн эрчим хүчний зангилаа, цөмийн зэвсэг үйлдвэрлэх, турших цогцолбор зэрэг хорт муу бүхнийг багтаасан, монголчуудыг устгах цөмийн гэноцидийн төлөвлөгөө нуугдаж буй билээ.
Монголын олон арван албан тушаалтан, мэргэжилтэн цөөнгүй жил зүтгэж, сүүлийн жилүүдэд онцгой идэвхийлэн даян дэлхийд ухуулж явсаар Монголд цөмийн өндөр эрсдэлтэй үйл ажиллагааны олон улсын төв байгуулах чиглэлтэй глобал сүлжээг байгуулсан.
Энэ сүлжээнд хамрагдсан (45 ч гэдэг) бүх улс орны нэр бүрэн тодроогүй байна. Гэхдээ тодорсоор байна. Маш санаандгүй улс орнуудын нэрс гарч ирж байна. Тэр бол Иран, Хойд Солонгос.

Чингис хааныг шүтэн бишрэх нь АНУ-д хүчээ авч байна


Монголд болдоггүй Чингисийн тахилга АНУ-д болж байна

Саяхан, Чингис хааны тахилгын ёслол Амэрик дахь монголчуудын дунд 24 дэх удаагаа зохион байгуулагдсан юм. Нью-Жэрси муж улсын Принстон хотноо болсон эл уламжлалт арга хэмжээ анх 1988 онд зохиогдож байжээ.
Эрдэмтэн Хангины Гомбожав нарын өмнөд монгол, халимаг хүмүүс Монгол-Амэрикийн соёлын холбоо (МАСХ, МАСА, Mongol-American Cultural Association) гэх монгол туургатны чанартай ТББ-г АНУ-д үүсгэн байгуулж, бүхий монгол элэгтний эрхэм дээд шүтээн болсон Чингис хааныг АНУ-д анх тахин ёсолсноос хойш олон он жил улиран өнгөрчээ.
Өдгөө АНУ-д Монгол улсын 30 мянга, халимаг зургаан мянга, хазар хоёр мянга, буриад, тува 100-200, өмнөд монгол 50-100 хүн аж төрж буйн төлөөлөл Принстон хотноо чуулжээ. Энэ жил буриад, тува, хазар түмний төлөөлөл анх тахилгад оролцож буй нь онцлог юм. МАСХ-ны дарга Санж Алтан, УЗГ Чингэлтү, Палжи, Энхээ, Цагаанбаатар, Эттингэр, зохион байгуулагч Д.Бямбахүү болон бусад хүмүүсийн халуун дулаан сэтгэл зүтгэлээр энэхүү сайхан ёслол бүтжээ. Санж Алтан халимаг, Чингэлтү тайваний монгол, Палжи энэтхэгийн монгол, Цагаанбаатар өмнөд монгол, сүүлийн үед МАСХ-ны ирээдүйтэй залуу боловсон хүчин гэгдэж буй Д.Бямбахүү Монгол улсын иргэн юм.

Хазар монголчууд өөрсдийгөө Чингисүүд, Чингис хүн гэдэг


Эрхэм судлаач элий балай болов уу?

Судлаач Ганхуяг гээд л ойр орчмынхон нь хөөргөддөг ч, юу судалдаг, судлаач мөн эсэхийг нь ч олон түмэн үл мэдэх бөлгөө. РR-чин гэвээс илүү зохилтой гэж хүмүүс ярилцдаг л юм билээ.
Энэ хүн “Stop Killing Hazaras” хэвлэлийн хурлыг зохион байгуулж, элэг нэгтнээ өмгөөлсөн хүмүүс рүү утга учиргүйгээр дайрч, элдвээр доромжилжээ. “Ганц ч үгэнд нь итгэж болохгүй гэдгийг судлаачийн хувьд баталж байна” гэж хүртэл дүвчигнэжээ. “Хазар монголчуудаа дэмжицгээе!” уриалгад нэгдсэн 20 гаруй ТББ-ыг энэ хэдийн байгуулсан хулхи байгууллагууд гэж гүжирджээ. Нийгэмд танигдсан ТББ-уудыг мэддэггүй энэ судлаач сүүлийн үед газар аваад байгаа “Монголын ертөнцийг мэдэхгүй байх” гэдэг өвчинд мөн нэрвэгджээ.
“Хазарууд бидэнд патлий ч үгүй, монгол гэдгийг нь шинжлэх ухаан батлаагүй, хангалттай баримт байгаа” гэж бодот байдлаас яг эсрэг зүйл хэлжээ. Тэгвэл, хазаруудыг бүх дэлхийн “түрэгжсэн монголчуудаас гаралтай” гэж нэгэн дуугаар тодорхойлдогийг хаанаас ч үзэж болно. Үүнийг бичигч бээр: түрэгжсэн монгол төдийгүй, өвөг монгол, монгол, пэрсэжсэн монголчуудын түрлэг хазарын ард түмэн үүсэн бүрэлдэхэд гол хүчин зүйл болон нөлөөлсөн агаад, гэхдээ дотроо бас ялгавартай, монголчуудад элэгтэй нь байхад, өөр бодолтой нь ч буй гэдгийг бичиж ирэв. Бүх хазарууд бол монголчууд юм гэж хэзээ ч хэлж байсангүй, бидэнд элэгтэйг нь хазар монголчууд гэж томъёолж, нийт хазаруудыг ах дүү ард түмэн хэмээе гэсэн маань буй. Юм гэдэг нарийн, “судлаачийн” хувьд дэндүү бүдүүн.

Дорнодын засаг дарга Ц.Элбэгдоржид “миний фон бол!” хэмээн тушааж, фоноо болгон зогсоожээ


П.Алтангэрэл гишүүнийг шоолоод байвал юуг ч зөвшөөрчихдөг

Цөмийн энэргийн газар (ЦЭГ) болон “Мон Атом”-ын удирдлагыг халж солих асуудал яригдаж байна. Энэ нь хоёр шалтгаантай гэж ажиглагчид үзэж буй. 1-рт, цөмийн хуйвалдааны ажлыг нууцлал сайтай, эрчимтэй хийж чадаагүй, 2-рт цөмийн бялууг дахин хуваарилах шаардлага гарсан.
Гэтэл зарим хүн цөмийн аюул бүр ариллаа гэж тайвширч байх шиг, тэгж тайвшруулах ухуулга ч их хийгдэж байна…
2010.11-р сард “Мон Атом” Р.Бадамдамдин, УИХГ П.Алтангэрэл, Ц.Батбаяр нар АНУ-д атомын аялал хийжээ. П.Алтангэрэл атомын эсрэг цогтой тэмцэгч гэж ойлгогдож байсан бол, эсрэг, төлөө зэрэг тэмцэгч гэж шоглогдох болов.
Тэр ирээд, амэрикчууд биднийг ярихаар шоолоод байсан, тэгээд “уран олборло, цөмийн банк, атомын станц байгуулж түрээслэ” гэж туршлага судлахаар очсон, бидэнд зөвлөлөө гэж ярилцлага өгчээ. Үүнийг зөв зүйтэй гэж таниулж явах болжээ. АЦС байгуулна гэдэг нь харийн аюултай, хортой обектийг л Монголд байршуулах ажиллагаа болох нь харагдаж байна. Тэгвэл Цөмийн банк гэдэг нь дэлхийн цөмийн хогийн савыг (ДЦХС) Монголд байгуулахыг нэрлэх ээлжит нууц нэршил юм.

Япон-Монголын тусгай төмөр замыг далай хүртэл яаралтай барина


Тэр төмөр замаар наашаа цөмийн хог, цаашаа эрдэс баялаг зөөнө

Ц.Элбэгдоржийн тодорхойгүй агуулгатай зарлиг, үг яриа сэлт нь цөмийн аюулын эсрэг тэмцлийг ихээхэн саармагжуулж, улс үндэстэнд сөрөг үр дагавар авчирлаа.
Өнөөдрийг хүртэл Монгол оронд цөмийн хаягдал булшлах, цөмийн аюулыг төвлөрүүлэх талаар хийгдсэн асар их ажил зүтгэл, гэрээ тохироог хэрхэх талаар Ц.Элбэгдорж нэг ч тодорхой зүйл айлдаагүй агаад, тийм юм болоогүй шүү л гэж үндэслэлгүйгээр үгүйсгэсэн. Ингэхлээр олон улсын цөмийн хуйвалдаан зогсох уу? Үгүй ээ. Зүгээр үгүйсгээд л сууж байхад яаж зогсох вэ?
2009.10.29 хүртэл атомын авантюрт С.Баяр гол тоглогч болон гоцолж явж. Гэтэл Сү.Батболдын ЗГ-ын үед “цөмийн эсрэг цогтой тэмцэгч” ерөнхийлөгч маань авантюрт орж ирж, ерөнхий сайдтай хоршиж, дүэт тоглолт хийж, басхүү гоцлох ч болжээ.
2009.8.25-нд Ц.Элбэгдорж цөмийн багт элссэн гэгддэг. Монголд айлчилсан Д.Медведевтэй хамт стратэгийн түншлэлийн (Монголыг стратэгийн зэвсэг болгоно гэж ойлгож болох нэр томъёо) тунхагт гарын үсэг зурсан өдөр шүү дээ. Энэ үеэр “Дорнод Уран”-ы талаар тохиролцоо хийгдэж, С.Энхбат, С.Кириенко үзэглэв.

Хазар монголчууд “Монголын засгийн газар л биднийг хамгаална” гэж итгэж найдаж байна


Монголын 20 ТББ нэгдэн “Хазар монголчуудаа дэмжицгээе!” гэх, төр түмэндээ хандсан уриалгыг гаргасан билээ. Уриалга дахь, хазар монголчуудыг алж хядахыг эсэргүүцсэн, тэдэнтэй бүх талаар найрамдан нөхөрлөж, хамтран ажиллахыг дэмжсэн санаануудыг танилцуулах хэвлэлийн хурал ч боллоо.
Хуралд ТББ-ын төлөөллүүдээс гадна, дөрвөн хазар монгол, таван өмнөд монгол хүн ирж, эв санааны нэгдлээ илэрхийлсэн юм.
Дэлохийн монголчуудын өв сангийн нийгэмлигийн (ДМӨСН) УЗ-ийн зөвлөх Ч.Мөнхбаяр: “Хазар хүмүүс монгол цустайнхаа л төлөө амь насаа алдан, алаг хорвоог орхисоор байна. Монгол цустай, зүстэй гэж хэлмэгдэж байгаа тэднийг хэн хамгийн их өмгөөлөх хамгаалах ёстой вэ? Бид!” гэв.
Ногоон эвслийн тэргүүн О.Бум-Ялагч: “Ногоонтны үзэл санаа бол зөвхөн байгаль хамгаалах салбарыг хамаардаггүй. Хүний эрхийн асуудлыг их анхаардаг. Тиймээс ногоонтон бид монгол туургатны эрхийн төлөө тууштай тэмцэх болно. Хүний эрх байхгүй газар байгаль, экологийн төлөө дуугарах эрх ч байхгүй. Байгаль, экологийн зохистой хамгаалалт ч байхгүй, тэгэхлээр асуудлууд хоорондоо уялдаатай” гэв.

Хятадын Тайпиний бослогод 118 сая хүн амиа алдсан

Хятадын Ихэтуаны бослого 150 мянган монгол хүнийг хядсанаар эхэлсэн


1. Хятад Христийн улс болох дөхсөн нь
XIX зуунд Хятадад хоёр том бослого дэгдсэний нэг нь Тайпинийх юм. Тайпиний бослогод тухайн үеийн Манж гүрний хүнд хэцүү нөхцөл байдал их нөлөөлжээ. Британи хар тамхины хориогоо цуцла гэхчлэн янз бүрийн шаардлагууд тавьж, Хар тамхины дайн хийж (1840), сөгтгөн дарлав (1842 онд Чин гүрний 416 сая хүн амын хоёр сая нь хар тамхинд орсон байсан бол, 1881 онд 369 сая хүн амын 120 сая нь буюу 1/3 нь хар тамхинд орсон байлаа).
Энэ мэт олон асуудлыг эсэргүүцэж, 1850 онд, Христийн шашны тугийн дор хятад тариачид Манжийн төрийг эсэргүүцэх болсон байна. Эхэн үедээ тэд үлэмж амжилт олж, Жянси, Жэзян муж, Аньхуйн ихэнх, Гуансийн тал, Хубэйн бараг талыг эзэлсэн Тайпиний улсыг байгуулжээ. Нийслэл нь Нанжин.
Тэдний цэрэг итгэл сүсэг ихтэй ч, удирдагчид нь шашинд хэт мунхран, Библийн сургаалийн дагуу дайтаж байв. Нийслэл Бээжин рүү бус, Дорно зүг рүү хөдөлсөн нь их алдаа болжээ. Мөн мэдэл дорхи нутгууддаа хятад соёлыг устгаж, ноёд баячуудыг алж, хөрөнгийг нь хураан, армийг сөнөөж байв. 25 гэр бүлээс бүрдэх 25-тын систэмдээ л гол найдлага тавина.
Хэт туйлширсан байдлаасаа болж, эхэндээ тэднийг дэмжиж байсан ард олны итгэлийг алджээ. Үүнийг далимдуулж, баячууд бослого дэгдээн, их хэмжээний нутгийг хяналтаас нь гаргав.
Бээжин рүү довтлохын чухлыг 1853 онд ойлгож, хойд зүг рүү хөдөлж, Тяньжин орчимд ирэв. Манжийн хаан Бээжингээс эрдэнэсээ авч зугтлаа. Энд тайпинчууд Хятадын уламжлалт өмнөд-хойдын зөрчилтэй тулгарав. Хойдынхон өмнөдийнхний хэл усыг ч, зорилгыг ч ойлгосонгүй.
Хар тамхины II дайн гарч, өрнөдийн гүрнүүд Манж руу довтолсныг тайпинчууд шашин нэгтнүүд маань туслав гэж андуурчээ. Өрнөдийнхөн Тайпиний бослогыг эзэрхий зорилгодоо л ашиглаж байсан нь мэдээж.

ОХУ-аас Жа ламынхаа толгойг авчран залж, их шүтээн болгоцгооё!

Жа лам бол яргачин бус, үндэсний хувьсгалын баатар, Монголын төрийн сайд

Ноён хутагт Дамбийжанцан буюу Жа лам гэгдэх домогт хүмүүнийг манай уншигчид их төлөв “Ичээнд нь” гэх үзэл суртлын киногоор мэддэг. Учир нь өдгөөг хүртэл, И.Ломакинагийн саявтар орчуулагдсан “Жа ламын толгой” гэх номоос өөр мэдээлэл бараг тохиолддоггүй, тэр номыг ч цөөн хүн уншсан.
1860 онд Астраханий Бага Дөрвөд аймагт Амурсанаев гэх халимаг айлын гэрт түүнийг мэндэлсэн гэж үздэг. Эцэг нь их сүсэг бишрэлтэй хүн байсан тул балчир хүүгээ Өвөр Монголын Долоннуурын хийдэд шавилуулахаар илгээжээ. Эрдэм номд сайн боловсорч, Түвдийн Дэрээвэн хийдэд үргэлжлүүлэн сурч байтал, нэгэн маргаан тэмцлийн үеэр найзыгаа хутгалж алаад зугтсан гэдэг. Гэхдээ энэ нь тодорхой бус юм. Түүний амьдрал үлгэр домгоор дүүрэн, ерөнхий чиг хандлага, үр дагавраар л дүгнэж болох талтай.
1891 онд тэрбээр Монголд хоёр цагаан тэмээтэй ирж, Амарсанаагийн хойд дүр хэмээн өөрийгөө бишрүүлж, Манжийн дарлалаас аварна хэмээн итгүүлж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг өдөөх гэсэн тул Чин Улсын түшмэдүүд яаран сандран Орост мэдүүлж, баривчлуулан буцаалгажээ.

Манай төр хазар түмний тусламж хүссэн захидлыг 10 жил дарагдуулсан нь илрэв


Хазар монголчуудаа дэмжицгээе!
Уриалга

Мянга мянган жилийн түүхийн маань нэгэн бүтээл бол хазар монголчууд билээ. Түүхэн эх орноосоо алсран тусгаарлагдсан тэд монгол цустай, зүстэйгээсээ болж ялгаварлан гадуурхагдаж, хөөгдөж туугдаж, алуулж хядуулж, зовж зүдэрч ирлээ.
XIX зууны эцсээр тэд харийн түрэмгийлэгчдэд сая саяараа алуулж, хөөгдсөн аймшигт гэноцидийг туулжээ. ХХ зууны 50-иад онд босч тэмцээд, үндэсний мужаа устгуулж, нийслэл Панжаб хотоо газартай тэгшлүүлжээ. ХХ зууны 90-ээд оноос 2001 он хүртэл талибуудад мянга мянгаараа алуулж хядуулжээ.
2001 оноос хойш Афганистанд энх амгалан, эв найрамдал тогтсон гэсэн ч хазарууд алуулж, ад шоо үзэгдсээр байна. Ялангуяа, сүүлийн үед Пакистанд аврал эрэн дүрвэж очсон хазаруудыг сүүлийн үед алж хороох явдал нэн идэвхжиж, дэлхий нийтийг цочирдуулах бодллоо.
Хазар бол монгол үндэс язгууртай гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон зон олон бидний тасарсан мах, үсэрсэн цус. Биднээс өмгөөлөл хамгааллыг хүсч ч ирсэн бөгөөд, нэгэн жишээ нь дэлхийн хазаруудын байгууллагаас 2001.12.6-нд манай засгийн газарт илгээсэн, өдий хүртэл нуун дарагдуулагдсан захилдал юм. Энэ төрсөн ахан дүүсээ монголчууд бид өмгөөлөхгүй хэн өмгөөлөх билээ.

Монголчууд 10 сая биш, 23 сая болов уу?

Мянга мянган жилийн тэртээгээс монголчуудын нүүдэллэн амьдрах нутгийн өмнөд хязгаар нь өнөөгийн Афганистан байжээ. Хүннү, Чингис хаан, Хүлэгү хаан, Төмөр хаан, Барс (Бабур) хааны үед өвөг монголчууд, монголчууд, пэрсэжсэн монголчууд, түрэгжсэн монголчууд энд олноор ирж байв. Тэдний хувьд, хөрш ард түмнүүдтэй холилдох, уусах явдал ч мэдээж байлаа. Ийнхүү хазар гэх монгол туургатан ард түмэн үүсчээ.
Их Монголчуудын (Могул) гүрнийг байгуулах, мандуулан бадруулахад хазаруудын гүйцэтгэсэн үүрэг их. Харин тэрхүү гүрэн мөхсөний дараа өсөрхөн дайсагнасан ард түмнүүдийн хүрээлэл дунд орж, тал бүрээсээ халдлагад өртөх болов.
XIX зууны эцсээр л хазарууд тэдэнд дийлдэн, эрхэнд нь орж, Хазара Жат улс нь мөхсөн юм. Тэгэхэд Абдуррахман гэдэг харгис хаан хазарууд бол хүн биш, буг чөтгөр хэмээн хамсаатнуудтайгаа нийлэн тунхаглаж, тэдний эсрэг шашны ариун дайн жихадаа зарлаж, хазар хүнийг алах нь буян болно гэж мунхруулан, хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн том хядлагуудыг нэгийг үйлдсэн юм. Хазаруудын 60 хувийг устгаж, сая саяар нь алж хөнөөжээ.
Манж Чин гүрний үйлдсэн Зүүнгарын, хятадын улаан малгайтнуудын үйлдсэн Хорчины, Абдуррахман нарын үйлдсэн Хазарын, сталинистуудын үйлдсэн Халимагийн гээд олон аймшигтай, өргөн хүрээтэй гэноцид Монгол туургатны минь түүхэнд тохиожээ.

Манай удирдагчид Бээжинд Азийн нэгдсэн улс байгуулах халхавчийн дор Хятадтай нэгдэх хүслээ зарлажээ

2025 онд манай талын хүсэлтээр Хятадтай нэгдэж магадгүй болов

МАХН, АН-ынхан Хятадын коммунист намын хуралд очихдоо зүгээр нэг найрамдал яриагүй аж. Монгол-Хятадын хосгүй нягт нөхөрлөл, үерхэл, дурлал гэсэн утгатай юм ярьж, золтой л ор хөнжлийн явдлын тухай хэлээгүй гэнэ.
Нэг улс төрч маань “Ази нэг улс болох ёстой. Нэг мөнгөн тэмдэгттэй, нэг армитай, нэг төртэй, нэг эдийн засагтай, нэг хэлтэй болох ёстой! Үүнийг манай хоёр улс үлгэр жишээлэн эхлүүлэх ёстой” гэжээ.
Азид Монгол, Хятад хоёроос өөр ийм юм ярьж байгаа улс байхгүй тул хятадууд манай гүрэнтэй л Монгол нэгдэнэ гэсэн санаа юм байна гэж ойлгож, хэвлэлээрээ шуугижээ. Хоёр эрх баригч намынх нь мөрийн хөтөлбөр гэж ухаарчээ. “Монгол улсын эрх баригчид БНХАУ-тай нэгдэх хүслээ илэрхийлэв”, “Үндэсний валютаа халж, юанийг хэрэглэх, үндэсний армиас татгалзаж, Хятадын армиар хамгаалуулах санал тавив”, “Бусад улсыг ч Хятадад нэгдэхийг Монголын удирдагчид уриаллаа” гэхчилэн бичжээ.
Манай дарга нар 1990 оноос хойш нэгдэх хүсэлтийг илэрхийлсэн бичиг сачгийг Хятадад өгч шан хүртдэг болсон билээ. Үүнийг 25 жил цуглуулж байгаад НҮБ- танилцуулж, олон улсын дэмжлэгийг авч, дэмжихгүйг нь мад тавих зорилгыг Хятадын засаг төр тавьж байгаа. Энэ тухай Тайваний хэвлэлд тодорхой бичсэн.
Одоо бүр Азийн улс байгуулна гэх нэрийн дор ил хэлдэг болж. Удалгүй Хятадтай нэгдэхгүйгээр яаж амьдрах юм бэ! гэж бархирах биз. Монголчуудыг ямар ч амьдралгүй болгож буйгийн учир нь энэ шүү дээ.
Урьд ийм удирдагчдыг урвагч гэдэг байсан бол, одоо тахин шүтдэг болжээ, хүмүүс маань.

1912 онд монгол цэргүүд Орост асар том дуулиан тарьж байв

Үлэмж биет монгол цэргүүдийг Николай хаан авах гэж зүтгэсэн

Урьдын Монголын ихэс дээдэс маань уран нарийн ухаантай байжээ. 1912 онд тусгаар тогтнолын асуудлаа Оросоор дэмжүүлэх гэж явахдаа Ханддорж чин ван маань хувийн бие хамгаалагч гээд Өндөр Гонгор, Намхайцэрэн бөх хоёрыг авч явжээ.
Элдэв сонин хачныг сонирхон цуглуулах дуртай Богд хаан тэр хоёрыг ордондоо байлгаж, бие хамгаалагч хийлгэж, олны бишрэлийг өдөөдөг байж.
Тэгэхлээр нь Ханд ван: “Манайх мэт шинэ тулгар тусгаар тогтносон, хүн бүл цөөн, хөгжил дэвшил буурай улс орны элч төлөөлөгчдийг Баатар цагаан хаан бахдан ойшоохгүй байж магад. Энэ хоёр аваргыг авч явбал эрхбиш бишрэх буй заа” гэхэд Богд хаан хүн-тоглоомуудаа зээлдүүлэхийг зөвшөөрчээ.


Чингээд Ханд ван Санкт-Петрбург хотноо морилон очиход Оросын ихэс дээдэс хүүе хаая болоод л явчихаж. Юу вэ, яаваа, яасан ийсэн гэсэн чинь Ханд ван тайвнаар үгүүлж байх юм гэнэ. “Өө энэ бол манай эгэл цэргүүд. Цэргүүдээсээ хоёрыг нь л бие хамгаалагч болгоод аваад ирлээ” гэж.

Хонконгийн "Phoenix" телевизээр



Өмнөд монголчуудын бэлтгэсэн видео


"Together for Southern Mongolia!" хэвлэлийн бага хурал. 2011.11.5






"Stop Killing Hazaras" хэвлэлийн бага хурал. 2011.10.12




"Blitz Interview" NBS TV. 2011.8.12


"Free Inner Conference" хэвлэлийн бага хурал. 2011.8.4




2011.07.23 -нд улс төрч Г.Арслангийн "Ярилцах цаг" нэвтрүүлэгт өгсөн ярилцлага