Thursday, July 21, 2011

Коланы бөглөө

хошин үгүүллэг

Архины тасаг руу хүрэх ардын замыг нь баллан, шил кола шиг өнгөлөг хурц охин өмнүүр нь хөндөлсөв.
-125 оргилуун хүсэл! Таван ширхэг бөглөө цуглуулаад л Сингапур улсад болох “Формула-1” уралдааныг үзэх болно. Macbook Air, iPad, Xbox 360… гээд л дуржигнуулах бүсгүй Жамбааг гүн нойрноос сэрээх шиг болов. Өдөр тутмын сонин шиг үлбийсэн, нэгэн хэвийн, хий хоосон амьдрал бус, Формула-1! Тийм ээ, үүнээс хойш миний амьдрал Формула-1 байг!
Архинаас илүү хортой гээд байдаг болохоор нь жийрхдэг хэдий ч, баахан кола тэврээд харилаа. Нэгийг задлан писхийлгэтэл гэргий Балжмаа нь:
-Миний өвгөн өөлхөн ш дээ. Сайн хүн санаагаар гэгчээр кола аваад ирж. Наадхаар чинь гал тогооны паараа цэвэрлээд авъя байз гээд л нөгөөхий чинь хайр найргүй асгаж цутгаж гарав.

Монгол хоёр иx гүрний завсар хавчуулагдсан концлагерь болжээ

Монголд төр-эрүүгийн 30 мянган том гэмт этгээд, 
тэдний 500 мянган xaмсаатан байна

Монгол улсын төрийн жолоог томоохон гэмт бүлэглэлүүд, загалмайлсан эцэг, аалзны тор энэ тэр эзлээд авчихлаа гээд л хэвлэл мэдээлэл олон жил бичлээ. Тэр нь үнэн ч байж болох юм.
Монголд төр засагтай барьцалдан сүлжилдсэн 30 мянган ноцтой хулгайч, дээрэмчин байна аа гэж хэлсэн, бичсэн, тооцоолсон явдал ч үзэгддэг. Тэдгээр төр-эрүүгийн 30 мянган этгээдийн хамсаатан нь 500 мянган хүн, энэхүү хагас сая төр-эрүүгийн товарищуудын гэмт хэргийн үр шимийг хүртэж, нуун дарагдуулж, хаацайлж явдаг нь бүх ард түмэн гэж бичсэн нь ч тохиолдоно.
Тэгэхлээр ард түмэн үл бүтэх нийгэм, дэглэмийн эсрэг тэмцэхгүй байгаа нь ийм учиртай байх нь ээ. Өөрөө өөрийнхөө эсрэг яаж тэмцэх вэ дээ, ер нь.

Ч.Мөнхбаяр: Элэгшүүллийн бодлого дэлхийн монголчуудыг нэгтгэнэ

"Монгол улс, монгол туургатан гэсэн ойлголтууд 
ямагт хамт байх учиртай"

Б.Цогнэмэх
Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр "Нэгдсэн Монгол" хөдөлгөөн байгуулж, нэгэн багц долоон санал, төслөө төрийн өндөрлөгүүдэд өргөн барьснаа зарласан юм. Түүнтэй энэ талаар хөөрөлдлөө.

-"Нэгдсэн Монгол" хөдөлгөөн одоогийн бүх хөдөлгөөнөөс өвөрмөц үйл ажиллагаатай гэж мэдэгдсэн. Тэр өвөрмөц байдал нь юунд орших вэ?
-Энэ хөдөлгөөн удирдлага, зохион байгуулалтгүй. Нийтлэг үндэслэлүүддээ л захирагдана. Монгол туургатны эв нэгдэл, Монгол улсын сайн сайхны төлөө тэмцэнэ гэсэн эрмэлзэх таван зүйлтэй. Таван толгойт хас бэлгэдэлтэй.
Бүх үйл ажиллагаа нь гишүүдийн сайн дурын хичээл зүтгэл дээр суурилна. Байнгын, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй ч, гишүүд түр, хэсэгчилсэн зохион байгуулалтад орж, эвлэн нэгдэж болно.

Аp монголчууд өвөр монголчуудыг дорд үзэн хялайдгаас болж өмөг түшгээ алдаж мэдэх нь

Өвөр монгол аялга бол Чингис хааны аялга

Манай нэгэн үндэсний эх оронч хөдөлгөөний зүтгэлтэн АНУ-д Өвөр Монголын эрх чөлөөний төлөө тэмцлийн хэсэг удирдагчтай уулзаж ярилцжээ. Цаадуул нь Өвөр Монгол Хятадаас тусгаарлах боломжтой, биднийг дэмждэг том том хүчнүүд байдаг, гэхдээ тэдгээрийн тоонд мэдээж Монгол улс ордоггүй хэмээж байх юм гэнэ. "Та нар тусгаарласан нөхцөлд Монгол улстай нэгдэнэ биз дээ?" гэхэд "Үгүй, үгүй, огтхон ч нэгдэхгүй. Тийм юм бидний төлөвлөгөөнд ерөөсөө байхгүй, тархи толгойнд ч орж ирдэггүй. Учир нь ар монголчууд биднийг хужаа гэж дорд үздэг, хүн бус мэт хялайдаг, үзэн яддаг. Тэгэхлээр юу гэж нэгдэх билээ. Харин Түвд, Туркестантай нэгдэж, Төв Азийн холбоот улс байгуулж болох юм. Тэд бол биднийг ахан дүүсээ гэж үздэг. Монголд бид нэгдвэл танайхан аягүй бол зэвсэг бариад босох биз ээ" гэсэн утгатай юм хэлж, үүний сацуу ихэд харууссан, гансарсан янзтай байв гэнэ шүү.

Харь гаралтнууд БНХАУ-ын дагуул Шинэ Монгол гэдэг улсаа байгуулаад анхны наадмаа хийжээ

1. Монголын наадам, Шилийн голын наадам хоёр тун адилхан болов

Дэглэмийнхний, наадамд ямар нэг хэмжээгээр гар хуруу дүрсэн бүх тохиолдол муухай байлаа.
Эсэргүүцлийн хөдөлгөөнийг нам дарж, “Гал үндэстэн”-ий бүх удирдагчдыг шоронд хийж, өлсгөлөн зарлуулж байгаад наадлаа, тэд. БНХАУ-ын эв хамт намын дарангуй засгийн ивгээлд орж байгаад, “зоригтойгоор” эсэргүүцлийг дарсан ч, ард түмнээс эмээсэн дарангуйлагчид үй олон цагдаагаар хамгаалуулж, саяын Шилийн голын овоо тахилгын баяртай тун адил дүр төрхтэйгээр наадлаа.
Наадмын нэршил ч утгагүй байв. Тэр дөрвөн их үйл явдал нэг өдөр болоогүй шүү дээ. Нэг дор олон хоног амарч байснаас, тухай тухайн өдөр нь цөөн хоногоор амарч, баярлаж яагаад болдоггүй юм бэ. Олон бол улиг, цөөн бол билиг гэдэгсэн.

Мацаг

хошин үгүүллэг

Гамби Замбид л ийм байдаг болов уу гэлтэй халуу шатсан өдөрт зохилдсон дүртэй буюу, заан мэт төрхтэй Балдан аахилж уухилсаар өргөө гэртээ орж ирэв. Гутлынхаа үдээсээ тайлахдаа хайлж урсах дөхнө. Хамаг хувцсаа тайчиж хатаагаад, шалдан биеэ сэвж байтал эхнэр Цээмаа нь халаглан:
-Иш Балдаа минь, Балдаа минь энэ халуун өдрүүдэд чи нэг дэлбэрч үхэх вий дээ. Жингээ хасч, мацаг барь гээд байхад үгэнд орохгүй юм гэж үглэв.
-Өлбөрч үхсэнээс дэлбэрч үхсэн нь дээр байлгүй. Зовохгүй шүү дээ.
-Зовоод л тарчлаад л явдаг биз дээ.

Манай нам засаг “Өвөр монголчууд бол пи…на…” гэсэн дуу зохиолгов уу?

Түүнийг дуулсан манай хамтлаг орох байх газаргүй болох нь ээ

Монголын нэг хип-хоп хамтлаг “ өвөр монголчууд бол пи…на…” гэж дуулдаг маш тэнэг мунхаг, бузар булай “бүтээл” туурвисан нь олны гайхширлыг төрүүлж байна.
Орчин үед харилцаа холбоо хөгжсөн тул YouTube, сайт, форум, фэйсбүкээр дамжаад тэр нь дороо өвөр монголчуудын сонорт хүрчээ.
Хилийн чанадын (БНХАУ-аас гадна байдаг) өвөр монголын байгууллагууд, хувь иргэд хамгийн ихээр хилэгнэж, олон улсын шүүхэд хандана хэмээж байна. Энэ бол хятадуудын захиалгаар хийсэн ажил гэж тэд үзэж байна.
Өвөр Монголд мэдээлэл харьцангуй нээлттэй болсон тул тэндхийн өвөр монголчууд ч мэджээ. Өөрийн шүүхдээ хандана гэж буй юм байна. Хятадууд ч захиалгаар тийм дуу хийлгэсэн гэж хардагдан, саяхан намжаад байгаа бослогыг ахин өдөөчихгүйн тулд арга хэмжээ авна, бага үндэстнээ хамгаална л гэж буй юм байх.

Лал монголчууд лалын сүмээ барина

Хятадын иргэн 100 гаруй мянган, Монголдоо буцахыг 
хүсч буй халхуудаа татаж авъя

Лал шашин гэж монгол хүнд таарахгүй тохирохгүй аймаар юм байдаг гэж манайхан бэргэдэг. Гэтэл 1000 лал шашинтан Алшаа өөлд нутагт сууж байна.
Тэдний ёс бусад монголчуудаас ялгагдахгүй, яг л монгол ёс юм. Харин аахан гэх лам л бүс үгүй хар тэрлэг өмсч, цагаан тоорцог тавьж явдаг нь содон.
Энэ хүмүүсийн дунд Халхас гэх овогтнууд ч буй бөгөөд, Галдан бошготын түйвээлтийн үед болон, 1930-аад оны их дүрвэлтийн үеэр Өвөр Монголд ирсэн халхуудын зарим хойчис аж. Ташрамд, өдгөө Өвөр Монголын байдал тун хэцүү, олон ард иргэд Монголд ирэхийг хүсч буй ч, манай төр тэдэн рүү, БНХАУ-тай саяын өндөр төвшний айлчлалын үеэр тохиролцсоны дагуу, хамаг зэр зэвсгээ болзошгүй дүрвэгсдийн зүг рүү онилон, большевик дарлалын үед нааш дүрвэсэн монголчуудаа пулемётоор шүршин хөөж байсан шигээ авир гаргах гэж байгаа. Тэр бол мэдээж буруу юм. Бусад монголчуудаа хялайгаад болж өгдөггүй юм бол, ядаж Өвөр Монгол руу дүрвэсэн 30-аад мянган халхуудынхаа хойчис болох 100 гаруй мянган халхуудаа татаж авъя л даа. Монгол улсын хүн амын олонх болох халхуудтай угсаа нэг тул үл ойлголцох юм уу, ямар нэг асуудал гаргахгүй шүү дээ, тэд. Хөх нуурт ч Цогт тайжийн үед, Галдан бошготын үед, 1930-аад оны үед очигсдын хойчис мянга мянган халхууд бий.

Дэлхийн бүх монголчуудыг иргэнээ болгох хүсэлтэйгээ Казахстан мэдэгджээ

Миний бие хэсэг үндэсний үзэлтнүүдийн, дугуй ширээний уулзалтад оролцож, Өвөр Монголын болон монгол туургатны өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар ярилцсан юм. Яриаг товчилж тоймлон та бүхэнд хүргэхдээ, ар монголчуудыг А, өвөр монголчуудыг Ө, өөрийгөө М үсгээр тэмдэглэе. Аюулгүй байдлын үүднээс, тэдний нэрийг нууцлахад хүрэв.

А: Яг одоо Өвөр Монголд юу болж байна вэ?
Ө: Өвөр Монгол цэрэг-дайны байдал, дарангуйлал, булаан эзлэлт, бүслэлтэд ороод байна. Нэг найз руугаа өчигдөр залгасан чинь, “Манай сургуулийг цэрэг бүслэчихсэн байгаа” гэнгүүт нь л утас нь тасарчихсан. Гэвч өвөр монголчууд тэмцлээ үргэлжлүүлсээр л байгаа. Энд тэнд жагсаал болж, цэрэг цагдаагийн хүчинд дарагдаж байна. 5.10-нд эхэлсэн эсэргүүцлийн шинэ давалгааны нэг сарын ойгоор Улаанхад хотын 500 малчны бослого гарсан нь үүнийг гэрчилнэ.

Хазар монголчуудаа дэмжицгээе!

УРИАЛГА
 
Монголын ард түмээн!

Эдүгээ, нийт монгол туургатны маань тархай бутархай, салангид ангид байдал арилж, өдрөөс өдөрт ойртон дөтөлцгөөж, нэгдэн нягтарцгааж байна. Үүний нэгэн яруу тод жишээ нь, хазар монголчуудын дунд нийт Монголын ухамсар, үзэл сэргэн дэвжиж буй явдал юм.
Судлаачдын үзэж буйгаар Хүннүгийн үеэс, Чингис хааны болон хойчис залгамжлагчдынх нь байлдан дагуулал, Их Монгол (Могул) улсын үеийг хамарсан хугацаанд, олон давалгаанаар бидний өвөг дээдэс өдгөөгийн хазарчуудын амьдарч буй бүс нутагт очиж суурьшин, хазар түмэн үүсч төлөвшихөд гол хүчин зүйл нь болжээ. Хөрш зэргэлдээ ард түмнүүдийн эзэрхий хаад ноёд ч тэднийг монголчууд, байлдан дагуулагчдын хойчис, Чингис хааны үр сад хэмээн хялайж, хавчин гадуурхаж, алж хядаж, устгаж мөхөөхийг зорьж ирсэн гашуун түүх бий.

Монголын үндэсний үзэлтнүүд “Гал үндэстэн”-ийхнийг суллуулахын төлөө ширүүн тэмцэхээ илэрхийлэв

Шаардлага

Монголчууд аа! Бид бүхний хайрт эх орон гадаад дотоодын түрэмгийлэгч, дарлагчдын талхинд орж, өдрөөс өдөрт сүйдэж мөхсөөр байна. Газар шорооны маань дээр дор буй хамаг баялиг хайр найргүй цөлмөгдөн хоослогдож, монгол хүн бид эх орондоо гишгэх хөрсгүй, амьдрах аргагүй болж байна.
Өнөөгийн бүхий бусармаг, хилэнцэт явдлуудыг сөрөн зогсож, зэвсэг барин, амь бие хайргүй тэмцсэн нь “Гал үндэстэн”-ийхэн билээ. Тэд өнгөрөгч онд “Пурам”, “Сэнтэрра” компаниудын хууль бус, балмад үйлдлийг хүч хэрэглэн зогсоосныхоо төлөө баригдаж хоригдож, ял тулгуулж, мөрдөгдөн мөшгигдсөөр өдий хүрсэн ч, шударга үйлс замналаа зогсолтгүй үргэлжлүүлсээр ирсэн билээ. Төр засаг тэдний зүй ёсны шаардлагыг үл ойшоон, хоног хугацааг элээж, цаг хожин аргацаасаар байсан тул, арга буюу ахин зэвсэгт тэмцэлд шилжсээн.

УИХ-ын 52 гишүүн Д.Зоригтын үлгэр жишээгээр яс үндсээ илчилнэ

Д.Зоригтын өвөг дээдэст хөшөө босгож магадгүй болов

Д.Зоригт сайд Оюутолгой, Тавантолгойг гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн ардын баатар гэж заримд нь цоллуулж, урвагч шарвагч хэмээн заримд нь адлагддаг зоригтой сайд билээ л.
Саяхан зоригоо харуулж, би хятад гарвальтай нь үнэн, тэр өвөг дээдсээрээ ч бахархдаг гэж зоригтой мэдэгдэв. Өвөг дээдэс маань Монгол оронд үнэнхүү хайртай, Монголд амьдарна гэж зүтгэж тэмцсээр цаазлуулж байсан, асар их гавъяатнууд гэв. Үнэхээр Монголын төлөө амиа өргөсөн баатрууд юм бол баатар цол олгож, хөшөө дурсгалыг нь босгох хэрэгтэй.
Эрхэм хятад судлаач-эрхэм гишүүн Д.Зоригтын үлгэрээр нэг ангийн хүүхдүүд болох 75 гишүүн нь цөм гарваль үүслээ зоригтойгоор илчлэх хэрэгтэй. Илчиллээ гээд Д.Зоригт гишүүнд муу юм огт болсонгүйг харж байгаа биз дээ. Яаж ч муу юм болохов, тэртэй тэргүй бүхэнд л тодорхой байсан, тэглээ гээд түүнийг хэн ч яадаг ч үгүй л байсан шүү дээ. Харин ч үнэнч шударга байна гэж үнэлж байна. 52 гишүүн хятад гарвальтай гэж яригдаад байгаа шүү дээ. Үнэнч шударга гэж үнэлэгдэхийн тулд, өвөг дээдсээ үнэнээр танилцуул, ард түмнийг хуурч мэхлэхээ боль. Зарим нь ч яахав, муу нуухаар сайн илчил гэгчээр хэлж нэг санаа амрая гэлцэж л байгаа юм гэсэн. Зоригтыгоо бидэнд үлгэр үзүүллээ, шан татлаа, алтан хараацай боллоо гээд сайшааж буй ч гэсэн.

Монголын төр лалын харгисуудтай нийлж хазаруудыг даралцдагийг АНУ-ын сэтгүүлч илчлэв

Тэд үүнийхээ төлөө талибан, Бен Ладенаас шан авдаг байсан бололтой

Монгол туургатан нэгдэхийн эсрэг үзэлтнүүд ширүүн эсэргүүцэл үзүүлж байгаа ч, Хазарын Дайкүнди (Нили) хотынхны Улаанбаатартай ахан дүү болж, хоёр түмний хооронд анхны албан ёсны харилцаа тогтоох гэсэн ажил урагшилсаар байна.
Ах дүү болох шийдвэрээ албан ёсоор Дайкүндийн удирдлага нэгэнт гаргажээ. Урьд нь зүгээр санал санаачилга яваад байсан юм. Энэ зуны их ойн наадмаар Дайкүндийн эрхэм зочид биечлэн ирж, санал онолоо ажил хэрэг болгох гэнэ.
Тэд ах дүү хот болох дэлхийн стандартын дагуу бичиг баримтаа бэлтгэж буй аж. Дайкүндийн санаачилгыг дэлхийн хазарчууд дэмжиж буй юм байна. Ахан дүүс болсноор ямар харилцан ач тустай байхыг яруу тодоор бичиж бэлтгэж буй гэнэ шүү. Манай хотын удирдлага ах дүү болох асуудлыг юуны өмнө ашгийн талаас нь харж шийдвэрлэдэг шиг билээ. Тэр ашгийн тухайд ч, Дайкүндийнхэн төсөлдөө тусгана. Маш нарийн, тодорхой төлөвлөгөөг зэхэж буй аж.

Монгол морьтой тэмцэгчдийг дарах гэж, харь морьтой тусгай ангийнхныг яаран бэлтгэж байна

1. "УИХ бол эргүү төлөгнүүд"

Улс төрийн сонирхолтой үйл явдлууд өрнөж, нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдсөөр байхад, улс төр гэж юу болохыг ч мэддэггүй, хов жив, хор, хулгай луйвар гэж төсөөлдөг дарга нар бодот үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй, бахь байдгаараа хөнөөлт бодлогоо үргэлжлүүлсээр л байна. МАХН-ыг шинэчлэн байгуулах ОИХ дээр нэг төлөөлөгч “УИХ бол хөдөөгийн ямар ч багийн хурлаас чадамж муутай, эмчилгээ тэжээлийн цэгийн эргүү төлөгнүүд цугласан газар” гэж хэлсэн нь үнэний хувьтай. Ард түмэн нам засгийг ингэж л үнэлж байна. Ерөөсөө харийн дарангуйлагчид бусад улсыг колоничлохдоо дуулгавартай гүйцэтгэгчийн орон тоонд тухайн улсын хамгийн өргөн цар хүрээтэй, шалгарсан тэнэг мунхгуудыг тавьдаг.
Гэвч ямарваа нэг ард түмэн бүхлээрээ удирдагчид шигээ ухаан муутай болох үзэгдэл байдаггүй бололтой. Ард түмэн баатруудаа төрүүлж, баатрууд нь ард түмнээ авардаг.

Соронзон хүн

шог үгүүллэг

Зургаан настай хорват хүү Иван Стоилькович 25 кг мэталл биет биедээ наалдуулах чадвартай гэнэ. 70 нас шүргэж яваа Малайзын Лью 20 мэтрийн цаана байсан машиныг биедээ мөн соронздоод наалдуулчдаг. Хамгийн гол нь тэд чинь биедээ халбага сэрээ, индүү, тараншааны таг магхан наасан төдийд л баяжцарах юм гээч.
Уг нь над шиг Зүүн Азийн томоохон цөмийн физикчийн хувьд соронзон-хүн болох нь алга хөрвүүлэхээс ч амархан байхгүй юу даа. Ийм амархан хөлжих бэлжих нүх бэлээхэн байж байхад, яах гэж физикийн хүрээлэнгийн нүхэнд хорин жил бүгэв ээ гэж өөрийгөө зүхэв.
Цөм гэдэг бол угаасаа хамгийн жижигхэн хөөрхөн соронз юм. Ингээд бодоод үзэхүл хорвоо ертөнц, оршихуй, туйлын зорилго гэгчид нь бүгд - соронз гэсэн философийн номлол дороо урган гарч ирж, “улам ядуу гуйлгачин болох нь дутаа юу чи” гэж өөрийгөө хатуу донгодон зэмлэж байж, тархины үйл ажиллагаагаа тоормослов. Тэгээд индүкц миндүкцээр жаахан оролдсон шиг суутал дүн хийгээд л соронзжуулалт эхлэв шүү.

Монголын бөөгийн шашин тэр аяараа шарлатан гэх залилангийн гэмт хэрэг болжээ

Хараал хийх, хийлгэх нь эрүүгийн гэмт хэрэг юм

1. Хамбуудын ч зодоон нүдээн, хулгай луйвар, амрагийн явдал гаарсан

Бүх юм нь хямарч буй Монголын маань шашин нь ч хямарч байна. Ямар сайндаа Далай лам Монгол дахь шарын шашны байдлыг хамгийн муу муухайн жишээ болгож ярьсан байхав. Гол зарчмынх нь нэг болох винайн ёс буюу эр эмийн явдлыг тэвчих ёсонг баримтлагч хувраг гэвэл ганц Чойжамц хамба л юм гэх шив.
Эд мөнгө булаалдан хомхойрсноос болоод хамгийн том толгой лам нар маань хэмх нүдэлдчихээд, энэ ч намайг бэртээсэн, тэр харин хоолой боосны ором нь байж байна гэж шуугиулцгаасан. Хоёр хамба бие биений хулгайч луйварчинг гайхаж, тал бүрээс нь баталж нотолж хэвлэлээр тулалдсаныг сана. Улс төрийн бузар булайд бүр хутгалдаж гүйцээд, тэрнийг ч улс төрийн аллагаар тонилгох гэв, тэрийг бол бүр тонилгочихсон гэх. Хамгийн их соён гэгээрүүлэгч гэгдээд байгаа, бараг төрийн их балам болоод буй нэгэн, нууц амрагийн хэрэгт хутгалдчихаад “залуу хүнд тэр зэргийн юм байлгүй яах вэ” гээд жишим ч үгүй суух. Ийм байдалд орсон шашнаас сайн бус, муу л үр гардаг гэнэ…

Япончууд Монголын хаяанд хамаг еврейчүүдийг нүүлгэж ирүүлэх гэж байв

Монголыг 3, Манж-Гог 23 улс зөвшөөрсөн байв

БНМАУ-ын хөрш асан Манж-Го улсыг Япон, Сальвадор, Ватикан, Итали, Испани, Герман, Унгар, Словак, Румын, Болгар, Финланд, Таиланд, Хорват, Доминикан, ЗХУ, Вишийн Франц, Ван Зинвэйн Хятад гээд тухайн үеийн 80 улсаас 23 нь зөвшөөрч байжээ. Харин Монголыг ЗХУ, Тува, Түвд гурав л зөвшөөрсөн байв.
Тэр үеийн НҮБ буюу Үндэстний Лиг Манж-гог зөвшөөрөхөөс татгалзахад Япон дургүйцэн тус байгууллагаас гарч байжээ.
1932.3.9-нд тусгаар тогтносон Манж-гогийн нийслэл нь Синкин (одоогийн Чанчунь) байв. Манжийг Японы Квантуны арми парламенттай зохицолгүйгээр, хаанаас л зөвшөөрөл авсны үндсэн дээр бие даан эзэлж шуугиан тарьж байв.

Гуйлга

Наргиа

Бид Гуйлгачингийн дээд сургуулийг төгсгөв. Сална гэж байхгүй, нэг ширээнд ч тохой нийлүүлэн сууж, хонхны баяр дээр ч хамтдаа, дараа нь ч мөн адил явсан хоёр доо.
Тун харамсалтай нь ажлын байр олдож өгдөггүй. Гурван сая найраа буюу 22 мянган доллар сугалаагаар хожчихоод гуйлгачинд өгчихсөн Нигэрийн Розмали Обиакор гэдэг хүүхнийг хайж, найраа хийх гээд Африк орлоо нэмэргүй.
Хүн амьдарч болно гэж шуугиулаад байгаа, шинээр нээгдсэн Глизэ ч билүү, Ализэ ч билүү гараг дээр очлоо, тэгсэн чинь хүн амьдарч болдоггүй гараг юм гээч. “Гуйлга бол нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлсхийх гэсэн, паразитизмын хэлбэр!” гээд биднийг хөөчихлөө. Ирэх очихын 1000 жил зарцуулж, хайран цагаа үрэв.

Манай сонины ажилтан МЗЭ-ийн шагнал хүртэв




 Манай редакцийн ажилтан, сэтгүүлч Ч.Мөнхбаяр МЗЭ-ийн шагнал хүртлээ. Үндэсний бөхөөр бол “улсын зааны энтэй” гэгддэг энэ нэр хүндтэй шагналын батламж дээр нь “Монгол Омен” зэрэг шилдэг бүтээл туурвисан учир олгов гэжээ.
-“Монгол Омен” бол 2007 онд хэвлүүлсэн роман минь юм. Монголд тогтсон харгис дэглэмийн шүүмжилсэн роман.
Би шагналд дэвшихдээ, Монголын шог хошин, зөгнөлт зохиолын үндэсний төвөөс “Нисдэг баавгай” хэмээх, шог хошин зохиолын түүврээрээ дэвших шиг болсон. Бас л өнөөгийн болдоггүй засаг төрийг шүүмжилсэн ном доо.