Wednesday, April 13, 2011

"Пурам" зэрэг компанид ямар ч ял хүлээлгэхгүй, Ц.Мөнхбаяр нарын эх орончдыг шоронд хийх гэж байна

Монголд ууланд бүгж тэмцдэг сайн эрчүүд ч гарах төлөвтэй

"Онги гол" хөдөлгөөний Ц.Мөнхбаяр, Б.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, "Хүдэр гол" хөдөлгөөний Д.Баяраа нарыг бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн хэргээр яллах гэж байна. Монголын үндэсний, эх оронч үзэлтнүүд шоронд ороод дуусах нь ээ, та минь.
Нэг рүү нь харь залууг илгээж, охиныг нь эзэмдэнэ, эзэмшинэ гэхчилэн өдөөн хатгуулан, нөгөөг нь өвчтэй байхад согтуу хулигаанаар архи нэхэн агсамнуулсан, нэгийнх нь эхнэрийг харь өвгөнөөр эргүүлгэсэн зэргээс болж хүн амины хэрэг гарч, залуу нь цаазлуулсан, ах хоёр нь олон жилээр таслагдсан эмгэнэлтэй явдал байна. Өөр асуудлаар хоригдсон хэлмэгдсэн тохиол ч буй. Өчүүхэн намайг хүртэл эш татсан төдийд хүнд хэрэгт унагах
гэж оролдож, хөл бэртэнгитэй хэвтэрт байхад нааш цааш явуулан чирэгдүүлж, заавал шоронд суулгана гэж заналхийлж байсаан...

Зодог шуудаггүй барилдуул!

наргиа

Баяр наадмын тухай хуулийг шинэчлэх асуудал ид хэлэлцэгдэж байв.
-Наадам бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхагч харгис бурангуй апартэид, аппарат! Эмэгтэйчүүдийг барилдуулдаггүй, бөхийн дэвжээн дээр явуулдаггүй, морь бөхөд хүргүүлдэггүй, ойртуулдаггүй, юу юу болоод байгаамбэ, энэ чинь! Бүр Элбэгээ ерөнхийлөгчийн зөвлөх Сосормаа энэ бүхнийг эсэргүүцэж, наадам үзэхгүй, тэмдэглэхгүй гэсэн шүү дээ. Сосормаагүй наадам гэж яаж байж болохиймбэ.
-7.1-нд хүний эрх зөрчигдөөгүй гэж мэдэгдэж, олны нүдийг орой дээр нь гаргаж байсан тэр нөхөр хэдийдээ тэгж хүний эрхийг хайрладаг болчоов!
-Солиор чи, 7.1-ний бизнэс хийдэг чинь тэндээ л байдгийм байгаавз, Эрийн гурван наадмыг Эр эмийн наадам болгохоос нааш санаа амрахгүй, ясаа цайтал тэмцэнэ дээ.

Дунд хуруу

хошин үгүүллэг

Сайхнаа босс гэнэтхэн орь дуу болон огло үсэрч, охиноосоо жаахан амрагаа орноосоо зулбан зугтахад хүргэсэн нь, дунд хуруу нь дундаршгүй их өвчинд живснийх байлаа. Бусад эд эрхтэн нь эрүүл саруулын учир Евагийн костюмтай дуучин бүсгүйг барьж авч, өөрийг нь хувцаслахыг тушаав. Торгон дээр хөлбөрч, тосон дээр өнхрөхөөс бусдаар тоотой хэдэн насаа өнгөрөөхгүй гэж санасан поп-од, ингээд эрэмдэг зэрэмдэг хөгшнийг асарч, энэ биеийг барах уу гэж бодохоос л гол нь горойж, гомдол нь бөөмнөнө.
Уг нь Сайхнаа Хонконг руу нисч, хятад боссууддаа тайлан тавьж, гэрээ үзэглэх учиртайсан. Гэтэл, өвчиндөө ярвайж буйг нь, өөрсдийг нь үзээд ярвайв гэж луухаан нар дотуур тамирлах тул юутай ч атугай “Ёндоо” хэмээх бутан эмнэлэг бараадав. Эзэд нь бутан болохоос, эмч нар нь будаа болохыг үзээд улам хуруу нь янгинав. Монгол эмч нар гэсэн үг л дээ. Үг дуугүй л дунд хуруугаа гозойлговол, сайдын хамаатан сайргар хүүхэн:

1911 оны Их хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлцгээе!

Ирж буй 100 жилийн ой бол - бүх монгол үндэстэн тусгаар тогтнож, нэгдэн нийлсний ой билээ. Тиймээс их ойн хамгийн гол утга агуулга нь гагцхүү Хамаг Монгол үндэстэн ахин нэгдэж нягтрахад л орших учиртай. Их ойн жинхэнэ ач холбогдол, мөн чанарт төр засаг, ард түмний бодлогыг нийцүүлэхийн тулд үндэсний үзэлт нөхөд маань дараахь санал санаачилга, төсөл төлөвлөгөөнүүдийг дэвшүүлэн багтаасан “Хөх ном”-ыг төрийн өндөрлөгүүдэд өргөн барих нь зүйтэй гэж бодогдоно.

Оймс нөхөх төв

Шог үгүүллэг

Өглөө ажилдаа гарсан Өлзийгийн тархинаас, авгайнх нь авчирсан “Гүр” сэтгүүл ерөөс үл гарна. Зөвхөн дарга, босс, тэдний үр хүүхэд, ач гуч, өвөө эмээг магтан бичдэг сэтгүүл юмсанж. Тэд нь тэгээд баян гэж яана! Нэг залуухан хүүхэн 780 мянган доллараар байр худалдан авсан, эрдэнэсийн чулууны цуглуулга нь сая гаруй доллар, мөн тийм мөнгөөр люкс хаус бариулж буй, алтан онгоцны үнэтэй шиншилла-гийн арьсан дээлтэй… Юу шиншилчихээрээ ингэж баяждаг байнаа!
Долларын тэрбумтан төрлөө л гэнэ. Туршлага судлах гэхлээр, эсвэл ашигт малтмалтай холбоотой ажил эрхэлдэггүй, эсвэл юу ч эрхэлдэггүй байх юм.
Яаж? Энэ л асуулт түүнийг эхнэртэйгээ тар тур хийхэд хүргэсээн. Иргэний хөдөлгөөний тэмцэгч юм уу, зохиолч болох гэдэг бол ядуурах хамгийн сайн арга баймаар. Тэд ч баян байх юм!
Гэтэл Өлзий цоорхой оймстой л тууж явах. Аз болоход ч гэх үү, гай болоход ч гэх үү? “Оймс нөхөх төв” гэх хаяг үзэгдлээ. Сонирхоод шагайвал:

Монголчууд Ромын папыг баллах дөхсөн нь

Одоогоос 20-оод жилийн өмнө асбестийн тухай шуугисан билээ. Барилгад өргөнөөр хэрэглэдэг асбест хэмээх материал рак өвчин үүсгэгч нэгэн эх булаг гэдгийг өрнөдийн мэргэжилтнүүд судалж мэдсэн. Өөрсдөө мэдээд зогсолгүй өргөн олонд таниулсан. Тэр дороо л барууны улсуудад асбестан хучлагуудыг хуу татан,орлох материалаар солих кампанит ажил өрнөсөн юм. АНУ-д бүр түүнийг хуулах ажилчид олдсонгүй. Шүүлтүүртэй баг, хамгаалалтын хувцсаар хангуулаад цагт 30 долларын хөлстэйгээр ажиллаад өгөөч гэхэд ажилгүй, сүйрч мөхөж байгаа гэгдэх Гаитийн дүрвэгчид хүртэл эрүүл мэндээ бодно хэмээн зугтаж байжээ. Аргаа бараад европын туршлагыг сонирхсоноор арай гэж асуудлаа шийдвэрлэж чадсан. Польш ажилчид аврал нь болжээ. Тооцоотой америкчууд хөөрхий зүдэрсэн, юм мэдэхгүй “соц”-уудыг хараад цагт 10 доллар гээд хэлчихсэн чинь ямар ч хамгаалалт нөмрөггүйгээр улаан гараараа урж хуулаад өгье гэх польш ажилчид дугаарлаад зогсож байна гэнэ. Польшуудаас гурав дахин бага хөлс авдаг (энэ нь орост авдгаас хавигүй их) хямд ажиллах хүчин болох  оросууд “бид бүр яахад ч бэлэн, хэдэн ч долларын хөлсийг голохгүй” хэмээн өрсөлдөж байсан боловч польшийн хөдөлмөр хангамжийн байгууллагууд асуудлыг өөрсдийнхөндөө ашигтайгаар шийдвэрлэжээ. Харин монгол ажилчид яасан гэж санана? Нэгэн инженер даамал бололтой хүмүүн “Асбест” гэж хэлэхийг минь огт ойлгосонгүйд гаран дээрээ бичээд харуулбал:

Н.Энхбаярт итгэх үү, эс итгэх үү?

1. Миний дайсны дайсан миний найз...
Өнөөдөр, Н.Энхбаяр гэдэг хүн урьд өмнө байгаагүй хэмжээгээр хүчтэй, нэр хүндтэй болох процэсс явагдаж байна гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Олны танил улс төрчид, зүгнэлтнүүдийг багтаасан МАХН-ын дарга болчихлоо. МАХН-ыг тойроод нам, ТББ-ууд бөөмнөрч, томоохон бүлэглэл үүсгэж байна. МАНАН монголчуудыг ямар ч сонголтгүй болгохыг чармайж ирсэн ч, хүрээгээ эрчтэйгээр тэлж буй гуравдахь хүч нөхцөл байдлыг өөрчиллөө. Энэ явцад их үүрэг гүйцэтгэсэн Н.Энхбаярыг юу гэж үзэх, түүнд хэрхэн хандах байр сууриа тодорхойлох цаг иржээ. Дэмжих үү, эс дэмжих үү?

Цолмон сайдын доголон нулимс

Наргиа

Салдан бид хоёрыг ажилдаа ирсэн чинь эрхлэгч хөөрхөөн хуураад, холбоод гавлачихав.
-Ямар ч буруугүй байж, авгай нарт чинь, та нарт архи уулгалаа гэж загнуулаад байх хэцүү юм! Тэдний л зарлигийг биелүүлж байна гээд явахаар зэхэв.
-Бид хоёр Японы газар хөдлөлтөд зориулсан хандивын цэнгүүн сурвалжлах ёстой штэй!
-Би л та нарын ажлыг хийж байхаас. Намайг ямар байдалд оруулаад байгаагаа харж байнуу гээд тэр гарахдаа, хаалгыг гаднаас нь түгжив. Салдан:
-Шоу эхэллээ! гэж бархирангуутаа компьютэрийн ширээг яльгүй өргөсхийснөө гавтай гарнуудаа чөлөөтэй гаргаад ирэв. Нээрэн бид чинь эртүүд барилдаж байгаад эвдчихээд, аятайхан эвлүүлсэн болоод тавьчихсан шүү дээ. Би кино дууриан, хар шилээ хэмхчин, гаваа тайлах гэсэн чинь бүр гацаагаад хаячихав. Саагий:
-За энэ ч яахав, ямар ч байсан эндээс гаръя гээд хаалгыг шилний зүүлтүүрээр минь чадмаг гэгч онгойлгоод, түгжчихэв. Цагаан Долгорын цаана наана нөхөрлөж явахдаа бид юу эсийг үзэж, мэддэг чаддаг болсон гэх вэ?

Хэв маягаа өөрчилцгөөе!

хошин үгүүллэг

-Ер нь бор дарс гэдэг чинь тоглоом наадам биш, боргожуун монгол соёлын бүрэлдэхүүн хэсэг. Уртын дуу бол угаасаа л уучихсан балгачихсан улсын авиа чимээ. Биелгээг аваад үз. Шал согтчихсон хүний л босон суун тэнцэж ядаж яваа дүрс байгаа биз дээ. Хойд зүгийнхний аялга тэр чигээрээ л халамцуу бүлэмцүү ардын үг яриа хадмал болж үлдсэн нь тэр. Тэгэхээр чи монголоо л алдах гээгүй бол боль одоо!
-Дөч хүрээд дүнхүүртлээ ууна, тавь хүрээд тасартлаа ууна, жар хүрээд жайжийтлаа ууна гэдэг болсонштээ! гэлцэн агсамнах, буруу солгойгүй бурах архины нөхдөөсөө арай чарай нэг юм мултарч аваад гэрийн зүг гудамж мэтрлэн гэлдрэв.
Аяа, арз хорзын тэнгисийн ёроолд амин ч үгүй мөлхсөн заяа… Туулаад өнгөрсөн бус, туулах гэж буй мэт зүрхшээм. Эрүүл алхаж гишгэхээс ч төсөөрөө юү дээ, Моби Дикээн мөшгиж дэлхийг тойрсон аянаасаа дөнгөж ирсэн Ахмад Ахав шиг яагаад л байна даа, би гэдэг хүн…

Буриад Балтахинов Ар Монголд анархист үзлийг дэлгэрүүлж явжээ

Буриад анархистууд Ар Монголыг чөлөөлөлцсөн

Анархизм гэдэг үзэл ХХ зууны эхээр маш хүчтэй дэлгэрч байв. Төр гэдэг дарлал юм, тиймээс дарлалгүй нийгэм төргүй, бүх зүйл сайн дураар байх ёстой гэх үзэл л дээ. Монголчуудын дунд ч анархист байжээ.
Тэдний нэг бол буриад монгол Павел Балтахинов юм. Тэрбээр Эрхүү орчмын Дунда-Айл улуст, малчин Цэрэнпилийнд төржээ. Байгаль нуурын баруун биеийн буриадууд христийн шашинд нэлээд орсон байдаг. Тиймээс эцэг эх нь Павелыг Эрхүүгийн шашны сургуульд оруулжээ. Сургуульд нь тоо заадаг, Мельников гэх цөллөгийн орос Павелыг анархизмд оруулжээ.
1917 оны 2-р сарын эсерүүдийн хувьсгалын дараа, Эхирит-Булагат, Дээд Лена аймгуудад шинэ засгийн сонгуулийн зохион байгуулалтад оролцов. 1917 оны 10-р сарын большевик эргэлтийг (Октябрийн) дэмжив. Анархизм коммунизмд төстэй зүйл бий. Тиймээс анархистууд большевикуудтай хамтран ажиллаж байв.

Дөрвөн батлан даалт

наргиа

1
Ногоон намд элсэн орсон чинь байгаль л байвал болоо, байгаль бол гэрэлт ирээдүй, байгаль бол Монгол улс үндэстэн гэсэн нөхөд байх юм. Яаж намдаан тус нэмэр болох вэ гэвэл, нэг л хэлэх үгээ олж ядан байцгааснаа, тоть тэжээхгүй юу гэдэг байна. Нөгөө нь яст мэлхий тэжээх хэрэгтэй гэж маргав. Аль алиных нь шинжийг хадгалсан амьтан тэжээнээ хэмээн, заамдалцсан тэднийг тайтгаруулаад гарав.
Амьтан тэжээх гэдэг ард түмнийг тэжээхээс хэцүү юм байна, хөөе. Цагаан өнгөтэй, зусаг хэмээгч хөөрхөн амьтан авлаа. Өдөр өөрөө үзэгдэхгүй унтчихаад, шөнө харин бусдыг унтуулахгүй пижигнээд байдаг товарищ юм. Нэг өдөр хүү гэдэг дэггүй тархи:
-Аав аа, Хулаахай зулзага гаргачихаж гээд жижиг цагаан юм барьсаар ирэв. Ихэд уяран хайлсаар өндийтөл өөдөөс шидчихлээ.

Монголын олгой хорхой харийн олборлогчид руу довтолж, ширүүн тулалдаан болжээ

Монгол орон ашигт малтмалын аугаа нөөцтэй гэдгээрээ дэлхийд танигдаж байна. Тэр сэдвээр шинэ кино ч хийгджээ.
АНУ-д “Mongolian Death Worm” буюу “Монголын үхлийн өт” гэдэг кино гарав. Америкийн нефтийн компани Дорнодод ажиллаж байх юм. Домогт олгой хорхой маань энд аймшгийн мангас болоод тэдэн рүү довтолно. Дэниэл гэдэг залуу, өтнүүдтэй тулалдаж ялан дийлнэ. Монголчуудын дүрд Чюн, Чин, Туан гээд хужаа нар тогложээ.
Монголын баялагийг ч олгой хорхой маань л хамгаалах юм даа.

Тувад монгол бичгээр бичсэн бүхэн алт эрдэнэ шиг үнэлэгдэж байна

Тува бол Монголын нэг хязгаар, аймаг байсан билээ. 1944 оны эцсээр л манайхаас нэгмөсөн саллаа ш дээ.
Тува “хэл” гэдэг нь монгол хэлний кальк байв. Монгол бичгээр бичсэнийг ард нь -лар, -лэр, -пир, -пар гэсэн дагавар залгаж уншаад л тува хэл болчихдог байв.
1931 он хүртэл монгол бичиг тэнд үндэсний хэл бичиг байв. Төрийн далбаан дээр нь “Бүгд Найрамдах Тува Арад Улус” гэж монгол бичгээр бичсэн байдаг асан нь баримт юм.
1921 оноос хойш 18 жилийн турш бүх нийтэд монгол бичиг үсгийг сургах ажил Тувад эрчимтэй өрнөсөн юм. 18 жилийн турш Тувад хамаг хэвлэл монгол бичгээр гарч байв л.
1931 онд латин үсэгтэй болгоно гэж оросууд зүтгэсэн ч олигтой бүтлийг олсонгүй. Монгол бичиг үйлчилсээр л. Латин үсгээр сонины толгой, нүүр, булан, зарим хаяг л бичигдэнэ.
Гэтэл Тува Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны III Бүгд Хурлаар монгол бичгийг ард олны заналт (злейший враг аратских масс) дайсан, хувьсгалын эсэргүү нарын зэвсэг (орудие контрреволюционеров) хэмээн зарлав. Оросууд л зарлуулсан хэрэг шүү дээ.

Дэмчигдонров ван хятадуудыг Өвөр Монголын армид дайчилж, хятадынх нь эсрэг тулалдуулдаг байжээ

1936-1945 онд Өвөр Монгол есөн жил, Японы ивээл дор тусгаар тогтносон юм. Зэвсэгт хүч нь 20 мянган хүнтэй, 70 их буу, таван танк, нэг байлдааны онгоцтой байжээ. Япон цэргийн формыг жаахан өөрчлөөд өмсч жигдэрнэ. Сэлэм барьсан өвөр монгол цэргийн даргын зургийг үзэж байсан агаад, яг л япон офицер шиг сүртэй үзэгдэнэ билээ. Японд сурч бэлтгэгддэг ч байж.
1936 онд Хөх хотыг эзлэхийн төлөө хятадын гарнизонтой ширүүн тулалдаан хийжээ. Анхны энэ тулалдаанд 15 мянган хүн оролцсоны долоон мянга нь алагдаж, олзлогдсон байна.
1937 онд Цахарын операци, Тайюаний тулалдаанд Хятадын цэргийг бутцохиж, ялжээ (Японы дэмжлэгтэйгээр).

Өвөр Монголын тэргүүн Дэмчигдонров ван 
армийн командлагч Ли Шоушиний хамт

Их төлөв харуул хамгаалалтын ажил хийж байсан энэ арми 1945 онд Монгол улсын армитай байлдахаас татгалзаж, харин Плиев командлагч дунд нь явсан зөвлөлтийн цэрэг рүү довтолж хиар цохиулжээ. Энэ армийн зарим үлдэгдэл бууж өгөлгүй, тусгаар тогтносон Өвөр Монголын төлөө байлдсаар, хамгийн сүүлд Эрхэмбаатарын отряд Маогийн цэрэгт дийлдэн устгагдсаан.
Өвөр Монголын армийг Ли Шоушин гэх авъяаслаг жанжин командалдаг байжээ (ханзаас галигласан нэр бөгөөд монгол нэрийг нь тодруулах нь зүйтэй юм). Бас олон хятад цэрэг явган ангиудыг бүрдүүлж. Өвөр Монголд олон хятад байсан тул, хятадуудыг ч цэрэгт татах нь ойлгомжтой.
Дэмчигдонров ван маань хятадуудыг Өвөр Монголын цэрэг болгож дайчлаад, Хятадынх нь эсрэг амь хайргүй тулалдуулдаг айхтар удирдагч байжээ.

Бослого дэгдээсэн 50 мянган чех цэрэг Монголд орж ирэх төлөвлөгөөтэй байв

Тэд ирсэн бол Монгол Чехийн дарлалд өртөх байлаа

Оросын иргэний дайн гэж 1918-1922 онд явагдсан аймшигт үйл явдал болсон. Большевик, цагаантан, казак, үндэсний хүчнүүд, анархистууд, эсер, меньшевик, интервент, оккупант зэрэг олон талууд бүгд бүгдэнтэй нь тулалдаж байв гэхэд болно. Большевиктэй эсер, анархист, казактай цагаантан, германчууд гэхчилэн эвсдэг ч байлаа. Махно гэхэд большевик, Петлюра нартай эвсэж ч тэмцэлдэж ч явав.
Тэгвэл чехүүд гэдэг аймшигт хүч бас байв. Дэлхийн I дайны үед Австрийн армийн чех, словакууд "ах дүү славуудтайгаа байлдахгүй" гээд Орост олноороо олзлогдож байсан юм. Олзлогдогчдыг 50 мянган хүнтэй арми болгоод, тусгаар тогтнолынх нь төлөө буюу, Австри-Унгарын эзэнт улсын эсрэг байлдуулах гэж байлаа, оросууд.
Октябрийн большевик эргэлт үүнд саад болов. Улаантнууд Германы тусламжаар төрийн эрхийг авсан. Хариуд нь Украин, Белорусь, их хэмжээний төлбөр өгч, дайнаас гарахаа амласан байв. Түүнийгээ ч биелүүлсэн. Баруун фронт руу явж байсан чехүүдийг зогсоож, холбоотон биш, цэргийн олзлогдогч болов. Энэ урвалтад чехүүд маш их дургүйцжээ.

Халх голын бүсэд Солонгос аймаг гэх 22 дахь аймаг үүсч эхлэв

Монгол дахь Баруун Солонгос улс 
нутаг дэвсгэртэй болов ч гэж хэлж болно

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань “Ухаж биш, ургуулж хөгжинө” гэсэн уриа лоозонтой хүн. Энэ нь алт эрдэнэсээ харьд бэлэглэе ээ, амуу будаа тарьж амь зогооё оо хэмээн ойлгогддог нь аргагүй.
Тэрбээр саяхан, Дорнодын Халх гол дахь Солонгосын тариалангийн цогцолборын нээлт дээр онц чухал ач холбогдол өгөн, давхин очиж: “Зүүн Хойд Азийн, цаашилбал Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд монголчууд бид Халх голын төслөөр дамжуулан хувь нэмрээ оруулж буй хэрэг юм!” хэмээн сүр дуулиантай мэдэгдэв. Золтой л “…би хувь нэмрээ оруулж буй хэрэг” гэчихсэнгүй.
Ази-Номхон далайн хөгжил яах вэ? Монголын хөгжилд хэзээ хувь нэмэр оруулах вэ, эрх баригчид маань. Дэлхийг тэжээх яах вэ, дэндүү хоосорлоо, монголчууд бид. Нам засгийн нэоколоничлолын энэ мэт төсөл бүр Монгол улс үндэстнийг хүнд шархдуулах юм.
2700 ам км газар бол бага юм биш. Хэдэн УБ багтана. Яагаад үүнийг монголчууд ашиглаж болдоггүй юм бэ? Монголын иргэдэд бүх юм хориотой, гадныханд бүх юм нээлттэй…
Далай их ашигт малтмал дээрээ суурилаад мөнгө санхүү босгоод, өөрсдөө газар тариалан хөгжүүлчихэж болсонгүй юу. Лаост талбай худалдан авч, тутарга тарих гэж байгаа байж, тариаланд зохистой ийм их нутгаа харьд 99 жилийн хугацаатайгаар найр тавихын учир юусан билээ.

Мянгуулаа сайд болно

Наргиа

Индра сайд 100 мянган хужаа ажиллах хүч нэмж оруулах үйлс нь урагшилж өгөхгүй болохоор, өөрийн биеэр бүртгэлийн газар очив. Тэгсэн, “ухаантай байшин” тэхнологиор баригдсан ордных нь цахим систэм эвдрээд, дарга нь офисынхоо арын амралтын тасалгаанаас гарч чадалгүй түгжигдээд, олон хонож байгаа гэнээ. Үүдний өрөөнд нь суух танихгүй хүүхэд тийм мэдээлэл өгөв.
-Энд суудаг НБД хүүхэн нь хаачсийм?
-Бас тэр өрөөнд гацсан. Тэхникийн саатал гэдэг чинь хэнийг ч ялгахгүй саатуулна шүү дээ. Тэгэхээр гайхаад байх зүйл биш, хэвийн л үзэгдэл.

Газар хөдлөлтийн талаар илэн далангуй ярилцацгаая!

I. Газар хөдлөх гээд байнуу, ашиг хонжоочид 
нийгмийг үймүүлээд байнуу?

…20 цагт газар хөдөлнө гэх сургаар нийслэлийн оршин суугчид үймж түйвэн, гэрээсээ дайжин гадаа байх, гэр хороолол, зуслан руу зугтах, онц байдлын, цагдаагийн зэрэг байгууллагыг асуулт, хүсэлтээр булах зэргээр сандарч цочирдлоо.
Оросын удган Турсуна энэ цаг үед газар хөдөлнө, төв нь Улаанбаатар байна гэж зөгнөсөн, Хятадад хүчтэй газар хөдлөлт болсон зэрэг нь хүн ардын сэтгэлзүйд нэмэлт сөрөг нөлөө үзүүлэв.
Аз болоход байгалийн гамшиг нүүрлэсэнгүй. ЦЕГ цуурхал дэгдээсэн этгээдүүдийг тогтоож, хариуцлага хүлээлгэхээр ТЕГ-тай хамтран ажиллаж байна гэв. Зарим улс төрч энэ нь сонгуульд нөлөөлөх гэсэн, бодлоготой явуулга хэмээв. 2008.6.4-нд паник дэгдсэн хэрэг шүү дээ.
Онц байдлынхан болон гэофизикчид ойрын жилүүдэд газар хөдлөлт болохгүйг мэдэгдэв (Нэгэн өдөр тутмын сонины Г.Сайханаа гэсэн зохиогчтой сурвалжлага). Мөн тэд “УБ-ын орчимд 6.8 магнитудын энэрги хуримтлагдаж газар хөдлөх магадлалтай. Гэхдээ хуримтлагдах боломжтой болохоос хуримтлагдсан юм биш. Заавал 6.8-аар хөдөлнө гэсэн үг биш шүү. Маш олон зуун мянган жилд хуримтлагдсан энэрги чөлөөлөгдөх процэсс. Газар хөдлөлт 2500-10000 жилийн давтамжтай, тодорхой зүй тогтолтой байдаг. Сонгины орчимд судалгаа хийх гээд төсөл боловсруулаад байгаа. Ер нь судалгаа хийгдэх байх. Хамгийн гол нь газраа зөв олох хэрэгтэй” гэсэн нь хэвлэл бүр дээр шахуу гарсан. Дотоод зөрчилтэй, авцалдаагүй зүйлс ярьж байсан ч, олон нийтийг тайвшруулж дөнгөсөн юм.

“Сүхбаатар” киног маань узбекууд манай үндэсний соёлын үнэт дурсгал гэж бишрэн шүтдэг

Сүхбаатарын дүрийг бүтээсэн Я.Свердлин халимаг хүн

Англи хуучинсгаараа алдартай орон. Гэхдээ Англи бол сайн юмаа сонгож авч үлддэг бол Орос бараг хуучин бүхнээ авч үлддэг. Матрёшка, самовар, хар лакадсан модон дээр зурсан зураг, “дондор маамуу” гэж манайхны нэрлэдэг тоглоом зэргийг хүмүүс Оросын үндэсний л юм гэж боддог. Тэгвэл матрёшка бол Японоос гаралтай, XIX зуунд нэг хэсэг Өрнөдөд моодонд орсон тоглоом. Самовар - XVIII зуунд дэлхий даяар түгсэн, Англиас гаралтай хэрэгсэл. Модон дээрх зураг XIX зууны эцсээр хаа сайгүй түгсэн, Кока-Коланы рекламыг ч тийнхүү зурдаг байлуу. Дондор маамуу XVIII зууны тоглоом.
Оросод зөвлөлтийн бараг бүх зүйлээ их бага хэмжээгээр хадгалж үлдсэн. ЗХУ-ын далбааг ОХУ-ын далбаатай зэрэгцүүлж хэрэглэж болдог. Яггүй хоцрогдсон автомашины үйлдвэрлэлтэй. Зөвлөлтийн үеийн бүх баяраа тэмдэглэдэг.
Хиагтад нь Сүхбаатарын музей бий. Москва хавьд Сүхбаатарын нэрэмжит танкийн 44-р сургалтын хороо буй. Эрхүү, Улаан-Үд, Кызыл, Барнаул Курган, Ново-Ленино гээд зургаан хотод нь Сүхбаатарын гудамж байдаг (Киргизийн Бышкек, Казахстаны Алма-Аты, Тараз, Шымкентэд бас бий)

“Байгаль хавийн шилдэг хүн”-ээр Чингис хаан шалгарсанд оросууд хилэгнэж, санал асуулгыг хүчингүй болгожээ

Монгол гаралтай атаман Семёнов аймшигтай яргачин байв гэв үү?

Дэлхийн хамгийн аймшигт харгислалын нэг болох, большевикуудын улаан террор цагаан террорыг төрүүлсэн. Гэхдээ, улаан террор нь Ленин нарын удирдагчдын галзуурч улайрсан, төрийн албан ёсны бодлого асан бол, цагаан террор хилэгнэж бачимдсан цагаантнуудын дүрэм зөрчсөн хувийн ажиллагаануудаас бүрдэж байсан. Үүнийхээ төлөө тэд өөрийнхөндөө цаазлуулах нь ч олонтаа байлаа.
Гнилов хэмээх хазаг тосгонд большевикууд ирээд, Корниловын өвчтэй, шархадсан цэрэг офицерүүдийг тамлаж зовоон, амьдаар булжээ. Тосгоны ламын хэвлийг хүүлж, гэдсийг цувуулж гаргаж, гэдэснээс нь татан чирэхийг оролдож байжээ. Дүүжлэгдсэн хүмүүсийг авахыг хориглож байж.

100 хужаа руу зургаан монгол залуу очиж баатарлаж байхад, 100 хужаа руу зургаан монгол хүүхэн очиж садарлаж байна

Жэндэр гэдэг Монголын улс төр-нийгмийн лут хүчин зүйл байх. Уг нь гэндэр (латины гэнус-аас гаралтай) гэж бичих ёстой, хүйсийн тэгш эрхийг нийгэмд хэрэгжүүлэхийг хэлж буй нэр томъёо юм л даа. Гэтэл манайд бүх юм буруу зөрүү байдаг хойно, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх (фэминизм) явдал болоод хувирчихсан байх юм. Нэмэгдүүлэхдээ яаж гээч?
Өнөөгийн жэндэрч бүсгүйчүүд маань Жэндэрийн хууль эм Монгол улс үндэстний эрх ашгийг ихээр шамшигдуулав хэмээн хилэгнэж буй юм байна. Монгол Улс нэгдэн орж, 2015 онд хэрэгжилтийг нь дүгнэх учиртай Мянганы хөгжлийн зорилтоор бол ирэх сонгуулийн дараа УИХ дахь эмэгтэйчүүдийн тоо 30 хувиас доошгүй байх ёстой, өөрөөр хэлбэл, парламентын 76 суудлын 20-иод нь бүсгүй эзэнтэй болсон байх учиртай гэнэ. Харин Жэндэрийн хууль тэр 30 хувийн квотыг тусгалгүй батлагджээ. Ухаан урт хүүхнүүд маань, энэ “хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг” таслан зогсоогдохгүй бол, хүн төрөлхтөнд хандаж тусламж эрэх юм байх. Адил нөхцлөөр өрсөлдөх нь жэндэр болохоос бус, аль нэг нь 30 хувийн квоттойгоор үзэлцэнэ гэвэл анти-жэндэр болох бус уу?

Уриалгыг толилуулав

2011.4.7-нд "Гал үндэстэн" хөдөлгөөний цуглаанд үзэл бодол нэгт нөхдийн хамт оролцов. Хууль зөрчигч, харийн үл бүтэх этгээдүүдийн бусармаг үйлийг аргагүй хамгаалалт хийн зогсоосон Ц.Мөнхбаяр, Б.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, Д.Баяраа нартай эв санааны нэгдлээ илэрхийлж, үндэсний үзэлт бүлхэмүүдийн уриалгыг уншиж (хэвлэлд нийтлэгдсэн), эх оронч хөвүүдээ өмгөөлөн хамгаалахыг ард олондоо уриалав.

Зүүн гараас Ц.Энхбаяр, Ц.Мөнхбаяр, Ч.Мөнхбаяр 


Сонин тарааж, санал бодлоо солилцов

Өдгөө явагдаж буй, шударга ёсны төлөө бүх нийтийн хэлэлцүүлэгт оролцож, эрхлэн гаргалцсан "Нэр төр" хэмээх сониноо ард олонд тарааж, цугласан хүмүүстэй санал бодлоо солилцлоо (2011.4.6).



Эрхэм дүүгийн ном гарав

Дүү Ш.Одонтөрийн (бид эгч дүүсийн хүүхдүүд) маань “Ардчиллын алдаатай он жилүүд” гэх сонирхолтой ном гарсныг нэгэн амьсгаагаар уншиж дуусгав.
Хамт тоглож өсч, нэг дунд (51) сургууль, нэг их (МУИС) сургуульд суралцаж, сурагч ахуйдаа Монголын үндэсний үзлийн анхны гэмээр бүлхэмийг байгуулж, уран бүтээлийн дугуйланд ч цуг явж, гурван удаа нэг сонинд гар нийлэн ажиллаж (“Бамбар”, “Шинэ үе”, “Монголын залуучууд”) асан дүү маань монгол судлалын эрдэм ухааны ажилдаа шамдахын зэрэгцээ, улс төрийн лавлахын чанартай энэ номыг бүтээжээ.

Өвөр Монгол ахан дүүсээ бүх дэлхийн монголчууд өмгөөлөв


1.8-нд, бүх дэлхий даяар, Өмнөд Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгч Хадаа нарыг суллах шаардлагыг тавьсан арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. Эв санааны нэгдлээ ингэж өргөн хэмжээнд илэрхийлсэн арга хэмжээ сүүлийн үед төдийлөн болж байгаагүйгээрээ онцлогтой юм. Уг арга хэмжээний талаарх сонирхолтой фото зургуудыг толилуулж байна.

Зуны дурсамж

Зун, хазарын эрх чөлөөний төлөө тэмцэгч Акрам Гизаби, Монголд суралцдаг оюутан Аббас Даяар нартай уулзаж, санал бодол солилцож байж билээ. Тэр зураг Аббас Даяарын сайтнаа гарчээ. Хазар ахан дүүстэйгээ эв санааны нэгдэлтэй байцгаая!

 Төвд А.Гизаби. Арын эгнээнд Я.Мөнхжаргал, Ч.Мөнхбаяр, А.Даяар

Өвөр эгнээнд Д.Цогбадрах, А.Гизаби, Ч.Мөнхбаяр.
Арын эгнээнд Я.Мөнхжаргал, А.Даяар