Friday, February 25, 2011

Хазар ахан дүүстээ туслацгаая!

1. Сая сая хазаруудыг алж хядаж байхад дэлхий “анзаараагүй”

Афганистан нь Бактри, Пэрс, Макэдон, Сэлэвк, Хүннүгийн хойчис улсууд, Араб, Түрэгийн улсууд, ахиад Пэрс, Хүлэгүгийн, Цагаадайн, Төмөрийн, Барс хааны, дахин Пэрсийн харъяанд оршиж бараг ХХ зуунд л улс болж, тусгаар тогтносон, Энэтхэг Пэрсийн хоорондох түүхэн бүс нутаг юм.
Өвөг монголчууд энд хэдэн мянган жилийн өмнөөс, Хүннү болон пост-хүннү Кушан, Эфталит, Тораманы зэрэг улсуудын үед, эрт дээр цагт очиж суурьшин, буддын шашныг ч дэлгэрүүлж явсан байх юм. Бамиян дахь Буддын аварга баримал Кушаны үетэй холбогддог. Алс хол нутгийг сонгон идээшсэн нь хачирхалтай явдал мэт ч, элэнц дээдсийн маань улсуудын нутаг залгалдсаар тийш хүрдэг байсан энгийн шалтгаантай юм. Ер нь манайхны л нутаг гэхэд болох талтай.
Ийнхүү монгол төрхтөн буюу, өвөг монголчууд энд буй болжээ. Зарим хазарууд, бид Афганистанд мянга мянган жил аж төрж ирсэн уугуулууд гэдэг нь Монголтой холбоогүй гэсэн үг биш.

Энхбатыг хулгайлсан төрийн маань, Батзангааг хулгайлсан хэрэг илэрч, дэлхийг шуугиулж байна

Түүнийг Хятадад эрх мэдэлтнүүд сая гаруй доллараар худалджээ

Монгол улс Хятадтай нийлэн, монгол үндэстний болон, БНХАУ дахь хятад бус үндэстнүүдийн эсрэг нухчин дарах үйл ажиллагаа явуулж байгаа нь дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж байна. Жишээ нь, Батзангаагийн хэрэг шуугиан тарьж буй юм.
Хөх нуурын монгол энэ хүн 2002 онд Ордост Монгол-Түвд эмнэлгийн сургууль байгуулж, монгол хэлээр, өмнөд монгол залуусыг сургаж, захирлаар нь ажиллаж байв. Үндэсний шинж чанартай боловсролын үйл ажиллагаа нь хятадуудын дургүйцлийг төрүүлж, элдвээр өөнтөглөн хавчиж байж. Сургуульд нь Хятад дахь хуваагдан бутарсан олон монгол түмний төлөөлөгчид хуран, эрдэм соёл шамдаж асаан.

Ээлжит бус ДАШТ

Наргиа

1
Эрхэм ерөнхийлөгч Арвинбат маань Швэйцар улсад, Дэлхийн тонгорог сонирхогчдын чуулганд оролцох далимдаа, Монголын түүхэнд анх удаа FIFA-гийн төв байранд зочилж, ерөнхийлөгч нь болох Зэпп Блаттэртэй уулзлаа.
-Сайн уу хүү Зэпп ээ, хөгшөөн, юу байна?
-Өө юу байхав. За, Арвиагаар сонин юутай? Юу хийж явааийн?
-Дэмий дэмий… Чи нэг юу яагаадхаач. Сая Жактай уулзаад, 2040 онд Монголд олимп зохионо гээд хэлчлээ. Зүгээр л Лозаннаар жаахан явахдаа Роггэ товарищийн ажлаар шагайгаадахсан чинь хэлэх юм олддоггүй.
 Чамтай ч гэсэн ярихым алга л байна. Өдөр болгон шахуу л Монакогийн хэдэн казиногийн босгыг элтэл хэсдэг улс чинь…
-Ярих юм байхгүй бол баяртай.
-Гүй ээ нэг юу яагаадах гээд байхад чинь дээ. 27, 31, 35 оны ТАШТ, 42, 46, 50 оны ДАШТ-уудаас аль нэгийг нь аваад өгөөдөх. Монголд зохиомоор байна.

ҮШН буюу орчин үеийн Монголын нэгэн намын дүр төрх

Чингис хаан хөтөлгөө морь байв уу 

ҮШН гэх энэ намыг урвагчдын шинэ нам гэхчлэн их л ярьж бичсэн. УШН, ХҮШН гэхчилэн чимхэх нь ч буй.
Хэзээ нэгтээ “Авлигачныг цээрлүүлнэ” гээд л, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө хяргаад хаячих байрын үг яриатай, бие бага ч бэлчээр том маягийн нөхөр гарч ирсэн нь, тун удалгүй “Н.Энхбаярын толгой тархинаас цацраг идэвхи ялгараад болохоон байлаа, бодвол бурхан гээч нь бололтой, сонин сайхан цэнэг нь мэдрэгдээд уналаа” гэхчилэн мэдэгддэг, тэр талаар шүлэг найраглал, романс ч зохиочихдог нэгэн болно гэж хэн мэдэх билээ дээ. Ардчилсан намаасаа аюумшиггүйгээр (аюумшигтайгаар ч гэсэн болно доо) урвасан, хөөгдсөн тэр, иргэний урван хөөгдөхүйн хөдөлгөөнийг үндэслэгч, өргөнөөр зохион байгуулагч лидер нь болчихно гэдгийг ч тэр үед гадарлах амьтан байсангүй. Сүүлдээ бүр ерөнхийлөгчид дэвшигч нөгөө хоёр нь араас нь даган хуйларсан нь шившигтэй ч, жигшүүртэй ч.

Элбэгээ дарга маань ноднин Байгалийн ёроолд Колчакийн алтыг хайсан, энэ жил Монголд хайна гэнэ

Колчак манай тусгаар тогтнолыг хамгаалагч агаад, 
Монголыг чөлөөлөх дөхжээ

Адмирал Александр Колчак (1874-1920) бол хойд хөршийн маань үндэсний баатар, цагаантны хөдөлгөөний өрлөг жанжин, нэг хэсэг Антантын эвслийн болон бусад улсуудаар хүлээн зөвшөөрөгдсөн Оросын Засгийн газрын тэргүүн явсан хүн. Османы түрк Колчак-паша гэх цэргийн нэрт зүтгэлтний жич хүү.
Барон Толлийн алдарт экспэдицэд оролцож, дуулиант Санниковын газрыг хайлцаж явсан эрдэмтэн (“Санниковын газар” гэдэг сайхан роман бий шүү дээ). Толль сураггүй алга болоход, түүнийг хайж Хойд туйлаар хатуу ширүүн нөхцөлд эрэл хайгуул явуулж, нээлт ч хийж байв.
1917 оны хавар эсерүүдийн толгойлсон хувьсгал ялахад, Орос-Японы Дэлхийн I дайны баатар (түүний тухай “Адмиралъ” гэх сэриал Монголын тэлэвизүүдээр гарсан) тэрбээр Хар тэнгисийн флотын командлагчийн албанаасаа огцруулагдсан. Эсер ерөнхийлөгч Керенскийтэй хамтран ажиллахыг үл зөвшөөрөхөд нь амэрикчууд зөвлөхөөр ажилла гэж урьжээ. Заналт дайсан Гэрманыхаа эсрэг байлдах боломж олдох нь гээд явсан ч, зарчимч, зөрүүд тэр янкуудтай хэл амаа ололцсонгүй. Сан-Францискогийн цэргийн сургуульд тэнхмийн эрхлэгч бол хэмээн урьж, баян тансаг амьдралыг амлалаа. Амэрикчууд түүнийг аажмаар уусгаж аваад, армидаа зүтгүүлэхийг санаархаж байсан гэдэг.

Оросын киночид монгол удирдагчийг малгайтай мал болгон доромжилж үзүүлэв

Монголчууд махыг хэдэн сар өмхийрүүлж байгаад иддэг хэмээн харуулав

Буриадын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зүтгэлтэн Михей Ербанов гэж хүн байдаг. 1923-1937 онд Буриадын №1 удирдагч байсан, хойд монголчуудын дунд Д.Сүхбаатар адил хүндэтгэгддэг нэгээн. Түүний хөшөө дурсгал, нэрэмжит газрууд Буриадад зөндөөн.
Иргэний дайны үед тэрбээр, большевик нууц байгууллагын гишүүн байв. Эрхүүд цагаантны эсрэг бослого гарч, большевикууд засгийн эрхийг гартаа авахад Ербанов Хувьсгалт хороо (Ревком) гэх түр засаглах байгууллагын гишүүнээр сонгогдож хамаг асуудлыг шийдэлцэх болов. Улаантнууд Антант болон чэхүүдийн хамгаалалтад байсан Колчакийг шантаажлан өөрсдийн мэдэлд авлаа…

Зээлийн төсөл

Наргиа

Д.Дэмбэрэл: Японы “Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон баталцгаах асуудлыг соёрхон баталцгаачих уу даа. Та нар чинь яагаад дүнгэнэлдээд байна. “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэлэлцээд байгаамуу, тэр чинь Ганди сайд гадаадад хэдэн монгол цагаач байгааг мэдэхгүй болохоор таший шог болцыштээ, мэдээгүүмүү? Гол асуудалдаа оръёо, хүүе! (алх цохив) Сонсч байгаа хүн байнуу?
Согтуу гишүүн (СГ): Зээлийн төслийг яана яана гэчив ээ, юу ч дуулдахгүй юм.
Д.Дэмбэрэл: Та нар чинь одоо манай хүнсний үйлдвэрлэлийн хэдэн хувийг хэрэглэдэг юм бэ? Дандаа л согтуу байх юм. Эртүүд тэр нэг ерөнхийлөгч цус өгөхийг уриалахад, бүгд өгнөө л гээд байсан. Гэтэл 15 гишүүн очсоны 13 нь алкоголь хэрэглэсэн учир тэнцээгүй. Та нараас болж нүүр хийх газаргүй болж байна. Дэмбэрэлийн ангийн дэрчгэр хүүхдүүд иймээ тиймээ л гэж ярихаас биш, та нар муусайны нэр гарахгүй ш дээ.

Харийнхан Монголыг хар тарнийн хүчээр дарах гэж боов хөшөө босгуулсан янзтай

Еэвэн баярынхаа үеэр тэд монгол хүнээр тахил өргөдөг гэв үү?

Миний бие элдвийг л сонсч дуулах бөлгөө. Жишээлбэл: өмнөд хөршийнхөн бусад үндэстний сүлд хийморь, амин сүнсийг үхүүлж бөхөөх зорилготой дарлага хэмээх зан үйлийг ихээхэн хийдэг, хорлонд нь багагүй итгэдэг хэмээх. Бас хойч үеийнхэнд нь хэнийг дарах ёстой вэ, яах вэ гэдгийг сануулах захиас болж өгдөг гэнэ.
Нэгэн их сургуулийн түүхийн номноо, Монголд эргэн тойронд нь хад чулуугүй газар ч, асар хүнд яст мэлхийн хөшөө баримал тохиолддог, яаж бүтээсэн, ямар учиртай болох нь оньсого таавар хэмээн бичсэн байв. Гэтэл манж хятад эзэрхийчүүд өөр үндэстний сүлд сүнс, хийморь цог, навдаг савдагтай газарт яст мэлхий, гахайн толгой, боовны зэрэг тусгай дүрс тавин тарнидаж дарлага хийдэг ёстой гэнэм. Чингэхдээ, энэ бол их гоё сайхан бэлэг сэлт гэж худал хэлэн, хуурч мэхлэн тавьдаг аж. Монголчуудыг хядсан, түрэмгийлсэн Энх Амгалан хааны баримлыг шүтүүлж ирсэн шигээ л төөрөлдүүлдэг сэнж.13 үеэрээ бүү өөдлөг гэж тарнидаад, тэр дүрсүүдийг илгээдэг байна. Энд тэнд нь ажиж харвал яг 13 ширхэг илэрхий ямар нэг зүйл харагддаг гэнэ.

Хулсны баавгай

1. Монголын дайсан гэгдэж асан Богд, Цэрэндорж, Бадамдорж гурав хамгийн гарамгай баатрууд гэгдэх болов

Тэд гурвалсан дарангуйллынхаа төлөө юу ч хийхээс буцдаггүй байсан

МАН-ыг Гоминдан, Гаминдан гэхийн аль нь зөв бэ гэж маргах онигоотой үйл явдал МАХН хуваагдах явцыг дагалдсан нь Монголын улс төрд Хятадын хүчин зүйл хичнээн нөлөөтэй болсныг харуулна.
Үүнийг хятад судлаач нэгэн эрхэм тасалж, аль нь ч биш, Гөминбан гэж тайлах шив. Сю Шү Жан цэргээ тэгэж нэрлэдэг байсан юм байх.
Хятад судлаач гэхийн учир нь, тэрбээр Монголын түүхийг Хятадын түүхийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг мэт өнцгөөс харж, Хятадын нөхцөл байдлуудыг онцын шаардлагүйгээр нуршин тоочиж, хятад үнэр ханхлуулан "тайлж тайлбарлаж", өмнө зүг рүү холоо гэгч хадуураад явчихдагт оршино.

Дээл өмсөхөд учир бий

Миний бие эх сайхан Монголынхоо үндэсний хувцас гоёлын соёлыг бахдан бишрэх сэтгэлээн зүрх тархиндаа тээн явдаг нэгээн. Монгол соёл уламжлалыг шүтээний хэлбэрт оруулан хүндэтгэж дээдлэе гэх идэй санаагаа 2003 онд тусгай номоор (  Н.Батжаргалын хамт ) дэвшүүлж асан. Харин сүүлийн үед, үндэсний өмсгөлийн соёлыг мушгин гуйвуулах, туйлшруулах, хялбаршуулах хандлага газар авах вий гэж санаа зовних болов.
Анх “Дээлтэй Монгол” гэж шуугиад эхлэхэд, бас нэг шинэ архи гарах нь уу, эсвэл аль нэг намын залуусын улс төрийн сурталчилгааны акци уу гэж бодож байлаа. Гэтэл энэ кампани улам их өргөн цар хүрээг олж, улс орны №1 тулгамдсан хурц асуудал мэт болж хувирах нь тэр.

Тэшүүрт цагдаагийн анги

наргиа

Бэхтэнгэр гишүүн урам нь хугарсан янзтай:
-Төрийн эрхийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах, хүмүүсийг хооронд нь үндэс угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор нь дайсагнуулах, эвдрэлцүүлэхэд чиглэсэн үг хэлэх, аливаа хүч хэрэглэхийг уриалахыг хориглох тухай хуулийн өөрчлөлтийг маань та бүхэн нэг л ойхгүй байна даа. Гэвч би яахав, гарц бодож олсоон гэхэд Ариун гишүүн:
-Хүүе ээ, Бэхээтэнгэрээ чи чинь одоо хаашаа юм бэ? Тийм хууль гарчихвал чи өөрөө Ардчилсан хувьсгал мувьсгал, тракторчдын жагсаал энэ тэр гээд л оролцсон, зохион байгуулсан өчнөөн олон юмандаа ороогдоод хамгийн түрүүн таварцаглана ш дээ. Ер нь үлдсэн 75-ыгаа араасаа чирч гулдрах гээд байгаа юм биш үү? гэв. Сүндалай гишүүн:
-Чи яахлаараа ганцаараа амтай хэлтэй нь юм шиг эрчүүлийн ярианд хошуу дүрээд, дандаа цор цор гэж байдаг юм? Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг юм шүү! гэж хуйсганахад Ариун:
-Дааганаас болж үхээгүй байж, дарвагараас болж үхдэг юм аа, Сүнбалай! Дуугүй чи тэр баарандаа очиж хэвт! гэж тачигнав.

Д.Сүхбаатар үнэн хэрэгтээ казак Дамдинов байв уу

Буриад гэнэрал Бакшеев Байгалийн казакийн атаман болж байв
Атаман Семёновтой хамт баригдсан хүмүүсийн дотор А.Бакшеев, У.Гармаев зэрэг буриад овогтой  гэнэралууд байдаг. У.Гармаев бол Үржин Гармаев гэгч, Манж улсын Цэргийн дээд сургуулийн захирал асан хүн бий. Харин А.Бакшеевийг би сайн мэддэггүй байв.
Гэтэл тэрбээр үнэхээр буриад хүн ажээ. Нарийндаа бол эрлийз, гэхдээ буриадын Багш гэдэг овогтойг бодоход Семёновоос ч илүү буриад цустай байх. 1873 онд төрсөн, Байгалийн казакийн Читийн хороонд Г.Семёновтой хамт алба хааж, үхэн үхтлээ л хамт байж, анд нөхөд явсан шиг.
Дэлхийн I дайн, Оросын иргэний дайнд оролцсон. 1922 онд нэг хэсэг Байгалийн казакийн атаман ч болж явж. Семёнов, Унгерн, Бакшеев, Левицкий гээд гэв гэнэт дэслэгч гэнэрал болчихсон улс байдаг. Тэдэнд Нармай Монгол улсаас ийм цол олгосон гэдэг.

“Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн дарга нарын хоол ундыг хувааж идэж, хамт өлсөхийг уриалав

С.Жавхлан: Ард түмэн гэж хэлж болохгүй, түмэн олон гэвээс зохилтой

Хүмүүс “Жавхлангийн хөдөлгөөн” ч гэж ярьдаг “Гал үндэстэн” хөдөлгөөнийхний, нэг удаагийн уулзалт дээр очлоо. С.Жавхлан, Д.Гансүрэн, Ц.Мөнхбаяр, Ц.Энхбаяр, О.Лхагвадорж гээд УЗ-ийн гишүүд нь байж байв. Бас идэвхтэн гишүүд, элсэхээр шинээр очсон хүмүүс ч сууж байлаа.
Дуучин С.Жавхланг бүгд мэднэ. Д.Гансүрэн - “Хөх Монгол” үндэстний үзэлтнүүдийн бүлхэмийн тэргүүн, дайчин, зоригтой залуу. Ц.Мөнхбаяр бол ИТХ-ын даргын ажлаасаа татгалзаж, “Онги гол” хөдөлгөөн байгуулан нутаг усаа хамгаалж, Голдманы гэх нэр хүндтэй шагналыг хүртсэн, ноднин намар гадны түрэмгийлэгч компаниудыг буудаж, шуугиан дэгдээсэн, гэр хөрөнгөө ч зараад тэмцэлдээ зориулчихдаг л хүн. Ц.Энхбаяр гуай 7.1-нд хүүгээ эрх баригчдад буудуулж алдсанаасаа хойш, шударга ёсны төлөө тэмцэлд тууштай нэгдсэн нэгэн. О.Лхагвадорж бол хоёр намыг хориглуулна гэж эртнээс тэмцэж ирсэн, шударга хүмүүн билээ.
Онцлог нь тэд, бусад байгууллагын удирдлага шиг эгэл гишүүдээсээ хөндийрөн дайжихгүй, индрийн ард ихэрхэхгүй, дунд нь л эрх тэгш, эгэл жирийн ах дүү, найз нөхөд шиг хөөрөлдөн суух юм. С.Жавхлан гэхэд л шинээр ирсэн хүмүүсийн нэр, утсыг хичээнгүйлэн бичиж авч, яриаг нь анхааран сонсч байв. Ямар ч “оддын өвчин” харагдсангүй ээ.

Мэдэхгүй, хуц…

наргиа

Сайд судалгаа хариуцсан туслахаа дуудлаа.
-Миний талаар гадуур “авлига, олигархийн жинхэнэ загалмайлсан эцэг” ч гэх шиг элдэв юм яригдаж байна. Тэгтэл бас, Булганд хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлдэг сүрхий хүн гарч гэнэ. Тэрний ажлыг л минийх гээд танилцуулчвал, элдэв яриаг дарахад гүйэ мөн их хэрэг болох нь ээ. Хэн тэр хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна?
-Мэдэхгүй.
-Чи чинь судалгааны төсөл дээр байгаа шүү дээ, мэдэх л ёстой доо.
Намайг чинь, “социализмын үед 5-р баазын нябо байх үеэсээ идэж ууж сурсан, улс төр, бизнэс, хууль хяналтынхантай бүгдэнтэй нь хуйвалдаж дөнгөдөг, хотын мэнэжэр байхдаа газрын наймаагаар хагартлаа баяжсан” гээд л ёстой авч өгдөг болж.

С.Зоригийн хэргээс болж ерөнхийлөгч, шадар сайд огцорч, УИХ-ын гишүүд түдгэлзэж мэдэх болов

Дарга нарын үнэн төрхийг таньсан ард түмэн эрслэн босч ч магад

1. Нинж юу ч хийхээс, үнэнийг хэлэхээс ч буцахгүй хүн
“Нинж гэдэг бол угаасаа л хулгайч хүн шүү дээ” гэж АН-ын С.Эрдэнэ нэлээд хэдэн жилийн өмнө ярилцлага өгч байсан. Хулгайч эсэхийг нь мэдэхгүй юм, зүгээр. Олон нам хүч дамжсан энэ хүн харин юу ч хэлж хийж мэднэ гэдгийг гадарлана.
Зургаан жилийн өмнө тэрбээр ТТГ-ын барилгын ангийн дарга байсан юм уу даа. ТТГ-т барилгын ангийн хэрэг ч гэж юусан билээ. Ямар ч гэсэн, хууль дүрэм зөрчиж манай байруудын дунд барилга барина гэж, янз бүрийн хүч, тэхник ашиглан, бараг арван удаа дайралт зохион байгуулсан. Тухай бүрд оршин суугчдын элдэв юм нүүлгэх,  ноцолдох, зодолдох зэргээс болж ухарч байсан даа.

12 000 жилийн өмнө Монголд харь гаригийнхан ирж, өндөр соёл иргэншил үүсгэсэн байж магадгүй

Ч.Эрдэнэ: Би хэд хэдэн Нобэлийн шагнал авахаар бүтээл хийчихсэн

Та бидний “Сүпэрнэгдлийн” хүн гэж ойлгодог Бэсүд Ч.Эрдэни басхүү монгол соёл иргэншлийг судалдаг. “Хастанру”, “Хөх Монгол”, “Даяар Хөх Монгол” үндэсний үзэлт бүлхэмүүд зэрэг газраас зохион байгуулсан “Хас” арга хэмжээн дээр лэкц уншихаар ирээд байхад нь ярилцав.

-Хас 15 мянган жилийн өмнө Монголд үүссэн гэх болов. Таны бодол?
-15-аас хавьгүй олон мянган жилийн өмнө өвөг монголчууд зохиосон. Өнөөдөр хас бэлгэдлийг ямар нэг байдлаар хэрэглэдэггүй газар, соёл гэж алга. Гэхдээ анх Монголд л үүссэн юм. Соёл иргэншлийн олон элэмэнт, том том соёл иргэншлүүд Монголоос гаралтай болох талаар би цөөнгүй жил судалж байна даа.

Хар гамбир

Наргиа

1
Ерөнхийлөгч аанай л тэсэрч дэлбэрэх дөхөн хилэгнэж:
-Нүнжиг гэж нэг шар шувуу шиг солиотой юм намайг С.Зоригийг алсан гэж доромжилсон байна. Улс орноо ухаж биш, ургуулж хөгжих гэж зовж яваа амьтан намайг ингэж ч доош нь хийх гэж дээ хэмээн цовхчив. ТГ-ын ажилтан нь:
-Шар шувуу биш, бэгбаатартай адил биш үү гэхэд түүн рүү үсчин дайрч:
-Муу хогийн Нүнжигийг чи бас баатар маатар гэж өргөмжилнө гэнэ ээ? Гайгүй ээ, дөрвөн тэрбум төгрөг гүзээлдэг байж дөртэй юу ч хийдэггүй та нарыг цөмийг нь хална даа, яадым!
Финландад Сүнжидмааг чирч очоод л яалаа, би. Нүүрээ улалзуулан байж, “танайх шиг их эрдэс баялагтай орон сумны үйлдвэртэй болмоор юм” гэхчлэн элдвээр гоочлуулан байж 130 кг сум гуйж аваад үүрч ирээ биз дээ! Гэтэл нэг нь өнөө хэдэн сумаар шал далиу буудаад, нөгөөх нь Зоригийг алсан гэж хуцаад…! хэмээн бархирав.

С.Зоригийн замаар замнавал юу болох вэ?

Нугасны муухай дэгдээхэй хун болж хувирдагийн адилаар урьд өмнө хэн ч мэддэггүй байсан С.Оюун өнөөдөр улс төрийн карьераа эрчимтэй эхэлж байна. Ардчилсан эвслийнхэн Зоригийн нэрийг цаашид ашиглаж байх гэж ах дүү нараас нь УИХ-д нэр дэвшүүлэхийг санаачилсан билээ. Амар гэмгүй хүнийг оруулаад ирлээ хэмээн Оюун сонгогдсонд тэд бүгд баяртай байв. Тэднийхээр бол Оюун дуугүй суугаад байхад л хангалттай байна.
Гэвч Оюун дуугүй суусангүй. Үг дуугүй “удирдагч” Зоригоос Оюун тэс өөр хүн байв. “Шударга ёс, авилгалтай тэмцэх, Зоригийн хэргийг илрүүлэх” гэхчилэн Оюуны дуугарсан үг бүрд Ардчилсан хүчнийхэн зүүгээр хатгуулсан мэт агзасхийж байв.

Судлаач Л.Бат-Очирын лэкц боллоо

Буриад монголчуудын соёл, түүх, ёс уламжлалыг таньж мэдэх, түгээн дэлгэрүүлэх, сэргээн мандуулахын төлөө сэтгэл зоригоо нэгтгэн явдаг нөхдийн “Тоонто” ТББ-ын зүгээс, судлаач, түүхч Л.Бат-Очирын “ХХ зууны 10-20-иод оны монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн (ҮЭЧХ)” лэкцийг зохион байгуулав. Лекцийг сонсохоор үндэсний эх оронч үзэлтэй залуус хуран цуглажээ.